ТАРИАЛАНГИЙН УСАЛГААНЫ УСНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШГИЙГ ТООЦОХ АСУУДАЛД
ШУТИС-ийн Барилгын
инженер, архитектурын
сургуулийн
тэргүүлэх профессор, доктор М.Дугармаа
“Ургацад хэдий хэмжээний ус зарцуулснаар бус, харин хэдий хэмжээний
ухаан зарцуулснаар үр дүн тодорхойлогддог – уснаас илүү ухаан чухал” АЛФРЕД ДИКИН. 1890
Усны
хэрэглээний үр ашиг гэдэг нэр томъёо нь эдийн засгийн бүтээмжийн
ойлголтоос үүдэлтэй. Бүтээмж гэдэг нь ямар нэг нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээг
бий болгоход зарцуулагдах материаллаг болон материаллаг бус орцын хэмжигдэхүүн юм. Иймээс тариалангийн
усалгааны усны бүтээмж нь нэгж хэмжээний
ургацыг үйлдвэрлэхэд зарцуулагдсан усны
хэмжээгээр илэрхийлэгдэнэ. Нэгж
бүтээгдэхүүнд шингэсэн усны хэмжээ ба
үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний урвуу
харьцааны үзүүлэлт хэдий чинээ их
байна тэр чинээгээр үр ашиг өндөр байна.