Гидротехник, түүний зорилго
Гидротехник гэдэг нь усны нөөцийг ашиглах
болон усны хортой үйлчлэлтэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх тусгай барилга
байгууламжийг судлах шинжлэх ухаан, техникийн салбар юм. Усны нөөцийг ашиглах
буюу усны хортой үйлчлэлтэй тэмцэхэд зориулагдсан төрөл бүрийн барилгуудыг
гидротехникийн барилга гэнэ.
Гидротехникийн шинжлэх ухааны зорилго бол
гидротехникийн барилгын судалгаа болон хайгуул, өсөл зохиолт, байгуулалт ба
ашиглалттай холбогдсон асуудлыг техник эдийн засгийн үндэслэлтэйгээр сонгон
авах явдал мөн. Иймд гидротехникийн шинжлэх ухаан нь техник, шинжлэх ухааны
бусад салбаруудтай салшгүй холбоотой байдаг. Үүнд, гидрологи (ус зүй), гидравлик,
геодези, геологи ба гидрогеологи, материалын эсэргүүцэл, барилгын үйлдвэрлэлийн
технологи ба зохион байгуулалт гэх мэт. Гидротехникийн барилгууд нь үргэлж
устай холбоотой байдгаараа үйлдвэрийн ба иргэний барилгуудаас ялгаатай. Ус нь
гидротехникийн барилгад механикийн, физик-химийн, биологийн үйлчилгээг үзүүлнэ.
Барилгад үйлчлэх усны механик үйлчилгээ нь
статистикийн ба гидродинамикийн гэж хуваагдана.
Статистикийн үйлчилгээнд – усны гидростатикийн даралт, мөсөн
бүрхүүлийн даралт, эргийн тулгуурын цаана буй хөрсний даралт, гидротехникийн
барилгын өмнө хурж цугларсан хагшаасны даралт зэргүүд багтана.
Усны гидродинамикийн даралт нь усны долгионы цохилт, их хурдтай
урсаж яваа мөс ба хөвөгч биесүүдийн цохилт, салхины даралт, шүүрэлтийн усны
урсацын даралтын байдлаар илэрнэ.
Зураг №1. Боомтод үйлчлэх хүчнүүдийн схем, даралтын эпюр