Бүлэг 11 - Конвектив диффузын үзэгдэл гэж ярьдаг юм байна. Гэхдээ конвектив гэдэг нь монгол хэлний нэвчилт гэдэг үгэтэй дүйдэг гэнэ. Тэгэхээр Нэвчилт-Тархалтын үзэгдэл гэж ярьж бас болох л юм.
Конвекци-Тархалт /Convection-Diffusion
problem/
11.1 Ууссан
бодисын тээвэрлэлт
Бүлэг 4 – т ууссан бодисын
тээвэрлэлтийг тархалтыг авч үзэлгүйгээр хэлэлцэж байсаныг санаж байгаа байх.
Ууссан бодис (давс
эвсэл хатуу хаягдал гэх мэт, мөн температур ижил асуудал болно.) нь дундаж
хурдаар тээвэрлэгдэн мөн орон зайд тархаж байсан гэх мэт хэд хэдэн шалтгааны
улмаас дээрхи тээвэрлэлтийн тооцоолол нь бодит биш мэт санагдаж болно. Өөрөөр
хэлбэл голын хөндлөн огтлолын дагуу хурдны хуваарилалт (энэ нь маш
чухал үзүүлэлт) өөр
өөр байна мөн турбулент холилдолт, молекулын тархалт гэх мэт зүйлсийг авч
үзээгүй гэсэн үг юм. Илүү дэлгэрэнгүй судалгааг Fischer et al (1979) – ээс
уншаарай. Ууссан бодисын тархалтыг физик процессын үүднээс төсөөлөн бодож үзвэл
энэ нь концентраци ихтэй газраас багатай газарлуу дээрх процессуудын улмаас
тээвэрлэгдэх ёстой. Үүнийг зураг 11.1 – т харуулав. Үүнийг бид энд тархалт (diffusion) гэж нэрлэж
байгаа юм. Хурдны өөрчлөлтөөр тархаж буй үед, дисперсийн илэрхийлэл ихэвчлэн
хэрэглэгдэнэ. Дундаж хурдаар тээвэрлэгдэж процессыг конвекци гэх ба нийлүүлбэл
конвекци-тархалтын үзэгдэл нэгэн зэрэг явагддаг гэж ойлгож болно.