Бүлэг 10
Хөрсний нягтрал
10.1 Математик томъёолол
Хэрэв хөрсний ус болон хөрсийг
бүрдүүлэгч нь үл шахагдах нөхцөлтэй гэж үзээд тэрхүү усаар ханасан хөрсөн дээр
барилга барьж ачаалбал хөрс өөрөө дифермацид орно. Шалтгаан нь гэвэл хөрсний
үрлэн хэсэг нөгөөтэйгээ харьцангуй шилжилтэнд орж сүвэрхэг орон зай багасна.
Хоосон орон зайд ус гадаршлах мөн орж ирэх хөдөлгөөнд байх ба энэ хугацаанаас
хамааралтай болно. Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Verruijt (1983) – аас
уншаарай. Энд бид босоо хэмжээст ямар процесс бий болохыг талаар энгийн
тохиолдлыг авч үзнэ (Зураг
10.1).
Хэрэв delta t хугацааны
интервалд хөрсний
элементийн эзлэхүүний өөрчлөлт нь deltaV, нэгж
талбай дахь босоо урсгалын хэмжээ нь q
байна гэвэл элемент
дахь усны массын баланс нь дараах хэлбэртэй олдоно.
Эдлэхүүний харьцангуй өөрчлөлт
нь дараах байдлаар тодорхойлогдоно.
Дээрх тэгшитгэлээс хязгаар авбал хөрсний
нүх сүвд байх усны урсгал тасралтгүйн тэгшитгэлийг гарган авна.
Газрын доорхи усны урсгал нь Дарсийн
тэгшитгэлээр орчны даралтын градиантаас хамаарч байх ёстой.