Түшиц ханын тухай: Нэр томъёо
Түшиц ханын гарал үүсэл
Манай эрины өмнөх нэг сая
жилийн орчимд нэгэн хүмүүн түүний оромжруу гулсан орж ирэх хөрсний гулсалтыг
тогтоох зорилгоор хормойд нь чулуу өрж эгнүүлэн тавьсанаар анхны түшиц хана
баригдсан ба, түүнээс хойш түшиц ханын тухай мэдлэг болон барих аргуудыг улам
боловсронгуй болгож хэрэглэж иржээ.
Египт, Ром, Маяами болон
Грекийн соёлд эртний инженерүүд зохион бүтээх болон туршилт хийхдээ гайхалтай
байсан ба бодол дотроо зарчимыг нь судлах, дөхөх аргаар ажиллаж амжилтанд хүч
байсан ч тэдний хийж чадаагүй олон зүйл байдаг. Бид тэдний амжилтанд үнэхээр их
гайхаж бахархдаг. Ихэнх тохиолдолд тэдний бүтээсэн болон өнгөрсөн мянган жилийн
турш оршин байж ирсэн гайхамшигт байгууламжийг ажиглаглан гайхан хардаг. Үүнд
тоо томшгүй их түшиц ханын хэлбэрүүд байж л байдаг. Тэд чулууг зүсэж огтлох, хэлбэрт
оруулах болон чулуун өрлөгийг заадас нь маш нимгэн байхаар хийдэг гайхалтай
чадвартай байсан. Өнгөрсөн мянган жилийн туршид төмөр бетон хангалттай сайн
хөгжөөгүй байсан ч тэд байгууламж бүрийг хэрхэн сайн барих талаар судалж
туршлагуудыг хуримтлуулсаар байсан. Жишээлбэл Хятадын цагаан хэрмэнд хөндлөн
тавьсан хулс нь хананд хоёр блокыг хооронд нь холбох холбоогоор хэрэглэгддэг
байсан нь өнөөдрийн “хөрсний механик тогтворшилт”-ыг хангах өвөг эцэг болж
байна. Эртний инженерүүд байгалийн хөрсний даралт бага байснаас хана арагш үл
ялиг хазайх, энэ байдлыг засахын тулд хананы арын хөрсний өндөрийг ихэсгэж
байсан нь хөрсний призмийн онолын төсөөлөл байсныг илтгэнэ.
Түшиц ханын хэрхэн ажиллах
болон хөрснөөс хэрхэн хүч үүсэхийг 18 болон 19 – р зууны үед ажигласанаар
мэргэжлийн түвшинд хөгжин ирсэн. Францын инженер Чарлиз Кулон (1776) – ны ажил үүний
нэг жишээ ба тэрээр цахилгааны талаарх ажлаараа бидний дунд алдартай. Үүний
дараа Шотландын инженер Виллиам Ранкин (1857) – ны ажил
мөн чухал байр суурь эзэлдэг. Өнөөдөр тэдний тэгшитгэлүүдийг барилгын инженер
бүр сайн мэднэ. Эдгээр маш олон бүтээлүүдээс хамгийн ач холбогдолтой хэсэг нь
1920 онд боловсруулагдсан Карл Терцагийн анхны бүтээл ба энэ нь хөрсний
механикын шинжлэх ухааны оршил байсан юм.
Үнэн хэрэгтээ хөрсний механик
болон налуугын тогтворшилт хангах байгууламжийн тооцоо өнгөрсөн хэдэн арван
жилд бидэнд төсөл тооцооны шинэ ойлголт, хөрсний шинж чанар, аюулгүйн байдал,
найдваршилт, эдийн засгийн үр ашигын талаар сайн ойлголт өгч илэрхий хөгжлөө.
Тодорхойлолт:
Түшиц хана гэдэг нь түүний ард байх хөрс, ус болон бусад материалыг барьж
байх зорилгоор баригдсан, өндрийн огцом өөрчлөлт гаргах байгууламж (хана) юм.