Хөндийн урсгалыг ЛБА-аар кодлох
Хөндийн урсгал буюу квадрат саванд орших шингэн квадратын дээд хүрээний
шилжилтээр хөдөлгөөнд орж саван дотроо эргэлдэн урсах бодлого нь тооцон бодох
шингэний динамик дахь жишиг (benchmark) бодлогуудын нэг юм. Латтис больцманы аргаар энэхүү
хөндийн урсгалыг хэрхэн кодлох талаар авч үзье. Квадрат хөндий нь 0.2м талтай
бөгөөд 15 градусын тосоор дүүргэгдсэн. Уг тосны кинемтик зунгааралт нь alpha=1.2*10-3 м2/с байх ба квадратын дээд
хүрээ ulid=6м/с хурдтайгаар хөдлөнө. Изотерм шингэний урсгалд Латтис больцманы аргыг
амжилттай ашиглахын тулд Рейнольдсын тоо ба геометр нөлөөллийг сайтар
тохируулах шаардлагатай. Бодит Рейнольдсын тоог тодорхойлбол:
Хөндийн энэ бодлогийн хувьд геометр харьцаа нь 1 байна. ЛБА-р тооцоо хийхэд
хэмжээсгүй ямарч хурдыг /сүлжээний хурд гэе/ квадратын дээд талын шилжих
хурдаар авч болох ба сүлжээний зунгааралт нь бодит Рейнольдсын тооны утгыг
хангаж байх ёстой. ЛБА-ын тооцооны шахагдлын нөлөөг бууруулахын тулд сүлжээний
хурдыг 0.1 – ээр, сүлжээний зунгааралтыг 0.01 гэж авъя. Үүнд тохирох геометр
хэмжигдэхүүн нь: