Төлөвийн тэгшитгэл
Шингэн ба хийн
нягт даралт ба температураас хамаарах хамаарлыг төлөвийн тэгшитгэл илэрхийлнэ. Төлөвийн олон тэгшитгэл байх ба ерөнхий хэлбэрийг
нь дараах байдлаар илэрхийлж болно.
f(p,V,T)=0
сонгодог
тэгшитгэл болох идиаль хийн төлөвийн тэгшитгэлийг дараах байдлаар илэрхийлнэ.
pV=nRT
Энд бид маш энгийн төлөвийн тэгшитгэлүүдийг авч үзнэ. Агаар ба ус нь бидний
амьдралд өргөн тааралддаг түмэн бодисын төлөөл юм. Температур болон оршин
байгаа газрын даралтаас хамаарч энэ хоёрын нягт өөр өөр байна. Тиймээс усыг арав
хорин градуст хүртэл буцалгаж болно гэж байгаа юм.
Цэвэр усны нягт атмосферийн
даралтанд температураас хамаарах нь
Цэвэр усны нягт 1000кг/м3 гэж үздэгч нарийндаа авч үзвэл энэ утганд
хүрэхгүй бөгөөд цельсийн 4 градуст энэ утганд машид ойртон ирдэг байна. Даралт
тогтмол үед нягтыг зөвхөн температураас хамааруулж дараах тэгшитгэлийг бичжээ.
Усны нягт=999.842594+6.793952x10-2t-9.095290x10-3t2+1.001685x10-4t3-1.120083x10-6t4+6.536332x10-9t5
Энэ тэгшитгэл нь 0 градусаас дээш 40 градус хүртэл хүчинтэй гэдгийг
сануулъя. Энэ тэгшитгэлийг програмчилж код бичвэл:
1: program water_density
2: real rho
3: real tem
4: open(1,file='water_dense.dat')
5: do tem=temr,10,0.1
6: rho=999.842594+6.793952e-02*tem
7: & -9.095290e-03*tem**2
8: & +1.001685e-04*tem**3
9: & -1.120083e-06*tem**4
10: & +6.536332e-09*tem**5
11: write(1,*) tem, rho
12: enddo
13: close (1)
14: end program