Боомтын хэв гажилт ба хүчдэл хэмжилтийн багажууд
Бетон боомтын найдвартай ажиллагааг хангах болох аюул
гамшгаас урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ хийхэд зориулж хэд хэдэн газар
янз бүрийн зориулалттай хяналт хэмжилтийн багажуудыг байрлуулдаг. Зарим ажиглалтыг
нүдээр хийнэ. Ажиглалт болон хяналт хэмжилтийн дүнгүүдийг тухайн хэмжилт хийсэн
он сартай нь журнал дээр бөглөж явна.
Боомтын шилжилт, хэв гажилтыг хэмжих чигүүд, боомтын аюулгүй байдлыг хянах схем
Орчин үед хэмжилтийн багаж бүр электрон
байдлаар мэдээллийг санах ойд бичиэ хадгалдаг болсон. Гадаргуугын
үзлэгийг ихэвчлэн усны түвшин доошилсон үед хийдэг. Усан сан дүүрэх үед анхны
жил өдөр бүр, 2-4 дэх жилд 7 хоногт 2-3 удаа, цаашид 7 хоногт 1 удаа хийнэ.
үерийн үед өдөр бүр хийнэ. Визуальный ажиглалтын үед алхаар цохих, ухаж үзэх
хэрэгтэй болдог. Цохиход хангинасан дуу гарч байвал хэвийн, битүү дуу гарч
байвал муу байна.
Бетоноор
нэвчих шүүрэлтийн голомтыг ажиглалтын материалд тэмдэглэхэд дараах
тодорхойлолтуудыг хэрэглэнэ.
Үүнд: чийгтэй нэг,
нойтон цэг, хөлөрч байгаа гадаргуу. Гоожихыг нь дотор нь бага, дунд, их гэж
ангилна. Хөндий алдагдах ба хаг, өнгөр суух зэрэг болно.
Ашиглалтын явцад илрүүлсэн гэмтлийг журнал дээр бичиж,
зураг хэмжээ зэргийг нь он сар, байршилтай нь бичиж өгнө. Ингэхдээ гэмтлийг
дараахи томъёолсон тэмдэгтээр үзүүлнэ.