Голын системийн шинжилгээ буюу HEC-RAS River Analyses System
Америкийн нэгдсэн улсын Армийн инженерийн корпусын Гидрологич инженерийн төвөөс бэлтгэсэн гаргасан HEC-RAS программ нь голын системд анализ хийж, янз бүрийн урсацтай үед усны түвшин, хагшаас, температурын загварчлалыг хийж шинжилгээ хийх зориулалттай программ юм. Энэ программ нь DEM буюу цэгэн дүрслэлтэй дэвсгэр зургийг ашиглан голын салаа, уулзвар болон гол дээрь барьсан гүүр, ус гаргуур, халиагуур гэх мэт усны барилга байгууламжийн гидравликийн горимыг тодорхойлдог.