Ус хангамжийн системийг уртасгасан цагаар судалсан үр дүн
Northwest master planning study - Indiana American Water - 2010 Ус хангамжийн систем дахь усны насны шинжилгээ |
Бадарчийн
Аюурзана1
Эрдэнэбаярын
Тунгалагтамир2
1 БИАС, Гидравлик, Усны барилга байгууламжийн
баг
E-mail: ayur_426@yahoo.com
2 Престиж инженеринг ХХК
E-mail: tamirerdene401@yahoo.com
Хураангуй— Ойрын
жилүүдэд манай улсад уул уурхай, барилга хот байгуулалтын салбар эрчимтэй
хөгжиж улмаар хүн ам, уул уурхай, усалгаатай газар тариаланг усаар хангах ус
хангамжийн систем олноор баригдаж, хотуудын хуучирсан системийг шинэчлэх ажлууд
цөөнгүй хийгдэж байна.
Өнөө үед зураг
төслийн байгууллагад ус дамжуулах шугам болон түгээх системийн тооцоог гараар,
цөөн хэсэг нь программаар тооцдог боловч тэр бүр бодит байдалтай нийцэхүйц үр
дүнг гарган түүн дээр техникийн шийдлийг хийж чадахгүй байгаа нь нууц биш
билээ. Тэр дундаа ус хангамжийн системийн гидравликийн тооцоог уртасгасан цагаар
хийж хоолой доторхи усны чанарын өөрчлөлтийг загварчилж туршсан ажлууд тун
ховор байгаа ба энэ чиглэлийн ажлуудыг эрчимжүүлэх нь ундны усны эрүүл ахуйн
болоод хөрөнгө оруулалт, ашиглалтын асуудалд чухал нөлөөтэй юм.
Түлхүүр үг— EpaNet, Загварчлал, Усны нас, Усан сан, Автомат удирдлагын систем