Аффин шилжүүлэг – Параллель хамаарлын шилжүүлэг
Аффин буюу хамааралтай орон дахь
геометрийн биет цэг, шулуун, хэрчим гэх мэтийг өөрчлөлтийн дараа хадгалж
үлдээхэд зориулсан шугаман шилжүүлгийн функцыг аффин шилжүүлэг буюу параллель
хамаарлын шилжүүлэг гэнэ. Энэ шилжүүлгээр хамааралтай орон дахь газрын зураг
дээр хөрвүүлэг (translation), масштаблалт (scaling), эргүүлэх (rotating), тайрах
(trimming), сунгах (shear map), нэгтгэх (composition) гэх мэт олон үйлдлийг
хийх боломжтой.
Хэрэв Х ба Y нар нь хамааралтай орон (координат
болон өндрийн систем ижил) бол параллель хамаарлын шилжүүлэг бүр f: X --> Y нь x --> Mx+b гэсэн хэлбэрээр илэрхийлэгдэнэ. Энд
М нь Х дээрх шугаман шилжүүлэг ба b нь Y дахь вектор юм. Өөрөөр хэлбэл хоёр
газрын зураг хамааралтай бол тэдгээрийн координатыг дараах байдлаар хамааруулж
болно.
Энд y ба x нь өөр өөр зургуудын байрлалын векторууд гэж үзэж болно. Энэ шилжүүлгийг
хэрхэн газрын зургыг эргүүлж тасдаж авах жишээгээр ашиглая. Энэхүү шилжүүлгийг
семинар дээр Хосояамада багш хийж үзүүлсэн юм.
Figure
1.
Жишээ шилжүүлэг (ногоон зургийг бид тооцоонд ашиглана.)