ШУТИС-т байхад санаандгүйгээр бас гол гаргах маягаар задгай голдиролийн гидравликтай холбоотой хэд хэдэн англи номтой болсон юм. Эдгээр номонд гидравлик загварчлалын хэсэгт турбулент урсгалын маш олон загварчлалын тухай, хүйтэн хүйтэн төрхтэй олон дифференциал тэгшитгэлүүдтэй загварууд олон байдаг ч уншаад ойлгох нь ховор байваа. Тэдгээрийн нэг болох олон удаа өлийн даваан дээр дайралдаж байсан нөхөр бол яах аргагүй доор дурьдах К-Эпсилон загвар юм.
К-Эпсилон загвар
К-Эпсилон загвар
нь ихээхэн даралтын өөрчлөлттэй урсгалд сайн тохирдоггүй боловч хамгийн
түгээмэл хэрэглэгддэг турбулент загварчлалын нэг юм. энэ бол хоёр тэгшитгэлт
загвар бөгөөд энэ тэгшитгэлүүд нь шингэний урсгалын турбулент шинж чанарт
нэмэлт зөөгдөлт/шилжилтийн тэгшитгэлийг хамааруулж үзнэ. Эдгээр хоёр тэгшитгэл
нь тунбулент энергийн тархалт, конвекци гэх мэт хугацаанаас хамаарсан нөлөөллийг
тооцох юм. Эхний шилжихүйц, тээвэрлэгдэхүйц хэмжигдэхүүн нь турбулент кинетик
энерги k юм.