Нюфлотоор Шинжлэх ухааны чанартай график боловсруулах
Шинжлэх ухаан, инженерчлэлийн судалгаа тооцооны үр дүнг уншигч бусад судлаачидад тайлагнаж харуулахын тулд маш ойлгомжтой, үзэмжтэй график, дүрслэлийн ажлыг гүйцэтгэх хэрэгтэй болдог. Шинжлэх ухааны чанартай тайлбарыг өгч байгаа судлаач, инженер нь уншигчидад ямар нэгэн нууцлаг, ухаж ойлгохоор битүү зүйл огт харуулж болохгүй бөгөөд таны бичсэн зүйлсийг бараг нэг уншаад шууд ойлгохоор бичих шаардлагатай. Философи бол өөр хэрэг бизээ. Нюфлоттой нөхөрлөөд хагас жилийг авч байгаа ч бүрэн сураагүй байна. Бүрэн сурахгүй байх шалтгаан нь хэрэглээд сурчихсан коммандын мөрүүдээ дахин дахин ашиглаад болооод байхтай холбоотой юм. Яг л цор гарц line комманд ашиглаад сурчихвал Autocad дээр зураг зураад байдаг шиг л. Тэгээд ч их энгийн програм юм байгаа юм. Гол нь мэдээлэл, мэдээгээ текстэн баганаар хадгалж түүнтэйгээ ажилладаг бол Нюфлотоор график зураад байх боломжтой гэдгийг хэлье.
Тухайлбал дараах кодыг авч үзье.
# this script for relation of viscosity and relax
reset
set term png size 800,600 font 'Arial, 20'
set output 'reltau.png'
#set key box opaque
set title 'Тооцооллыг хянах үндсэн параметрүүдийн хамаарал'
set y2tics
set ytics nomirror
#set yrange [-0.2:1.1]
#set xrange [-5:15]
set xlabel 'Тайвшралтын хугацаа Tau'
set ylabel 'Тайвшралтын параметр Omega'
set y2label 'Сүлжээний зунгааралт Vis'
plot 'reltau.dat' u 1:2 w l ls 4 lw 2 ti 'Tau ба Omega' axes x1y1, \
'reltau.dat' u 1:3 w l ls 10 lw 2 ti 'Tau ба Vis' axes x1y2
set term win
unset output
Энэ кодонд харж байгаачлан Монголоор графикийн тайлбарыг бичээд байх боломжтой. Энэ кодыг *****.p гэж хадгалаад Нюфлотын терминал дээр load '*****.p' гэж бичихэд л үр дүнд нь reltau.png хэмээх дараах зураг үйлдвэрлэгдэж гарна.
Дээрх кодонд set y2tics, set ytics nomirror гэдгээр 2 талдаа босоо тэнхлэгтэй бөгөөд харилцан адилгүй тоололтой байхыг зааж өгнө. set xlabel гэх мэт нь хэвтээ ба босоо тэнхлэгт зориулсан тэмдэглэгээр өгч байгаа юм. Харин хэвлэх коммандын ард axes x1y2 гэх мэтээр аль хэмжигдэхүүнийг аль тэнхлэгтэй хамааруулж байгуулах вэ гэдгийг зааж өгнө. Энд х1 тэнхлэгийг у2 тэнхлэгтэй хамааруулж зурна гэсэн байна.