ЛаТеХ дахь IEEETran багцыг судалгааны өгүүлэл бичихэд ашиглах нь
ЛаТеХийн тухай монгол дээр нилээдгүй эх сурвалжаас олж мэдэж унших боломжтой. Зарим нэг алхамыг дараах өгүүллээс авч болно. ЛаТеХ дээр ажиллаж сурах нь
Гэхдээ нарийн багц, хурлын эмхэтгэлд зориулсан тусгай форматуудыг хэрхэн ашиглах тухай мэдээлэл бараг олдохгүй. Тиймээс хамгийн түгээмэл багц болох IEEETran - ийг хэрхэн ашиглах гол, чухал алхамуудыг дурьдая.
Энэ багц нь Элекстроник болон цахилгааны инженерүүдийн институтаас (IEEE) эрхлэн гаргадаг судалгаа, шинжилгээний хурлуудын эмхэтгэл болон сэтгүүлд хэвлүүлэх өгүүллийг бичих нэгдсэн форматын цогц юм. Энэ багцийг Станаас эсвэл дараах хаягаар татаж авч болно.
ЛаТеХ суулгаж амжаагүй тооцоолуур дээр ажиллаж байгаа бол интернэт дахь ShareLaTeX хэмээх ЛаТеХийн системийг ашиглаж болно. Энэ системд та бусад хамтрагчидтайгаа файлаа дундаа засалцаад ажиллах боломжтой юм.
Багцаа татаад архиваас нь задалсаны дараа IEEEtran-ийг хэрхэн ашиглах вэ гэсэн pdf файл байгаа. Түүнийг эхний удаад сайн унших хэрэгтэй. Тэндээс олдохгүй, ойлгогдохгүй зарим нэг зүйл байж магадгүй. Тэр шаардлагатай бүгдийг энд оруулахыг хичээлээ.
IEEETran-ийг ашиглах
Хавтас дотор bar_***.tex гэсэн файлууд нь өгүүллийн төрөл бүрт зориулсан форматууд юм. Олон улсын э.шинжилгээний хуралд өгүүлэл бичих бол bare_conf.tex ашиглах, сэтгүүлд бичих бол bare_jrnl.tex гэх мэтээр ашиглана. За ингээд ажилдаа оръё.
Цаасны хэмжээ нь letter гэж анхнаасаа өгөгдсөн байгаа. Түүнийг өөрчлилж A4 болгох бол дараахаар өөрчлөнө.
1 2 | \documentclass[conference]{IEEEtran} - өгөгдмөл \documentclass[conference, a4paper]{IEEEtran} - А4 болгох |
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 | \ifCLASSINFOpdf \usepackage[pdftex]{graphicx} - идэвхижсэн % declare the path(s) where your graphic files are \graphicspath{{../pdf/}{../jpeg/}} - идэвхижсэн % and their extensions so you won't have to specify these with % every instance of \includegraphics \DeclareGraphicsExtensions{.pdf,.jpeg,.png} - идэвхижсэн \else % or other class option (dvipsone, dvipdf, if not using dvips). graphicx % will default to the driver specified in the system graphics.cfg if no % driver is specified. \usepackage[dvips]{graphicx} - идэвхижсэн % declare the path(s) where your graphic files are \graphicspath{{../eps/}} - идэвхижсэн % and their extensions so you won't have to specify these with % every instance of \includegraphics % \DeclareGraphicsExtensions{.eps} \fi |
Мэдээж математик тэгшитгэл, томъёо бичих бол математикийн хэсгийн багцуудыг идэвхижүүлэх хэрэгтэй.
1 2 3 4 | % *** MATH PACKAGES *** % \usepackage{amsmath} - идэвхижсэн % A popular package from the American Mathematical Society that provides |
Өгүүлэл нь хоёр баганаар бичигдэж байгаа бөгөөд хоёр багана дамнасан том зураг оруулах, эсвэл зургийг дээд болон доод буланд байрлуулах гэх мэт ажлууд байгаа бол зарим нэг нэмэлт зүйлсийг оруулж нэмж өгөх шаардлагатай. Жишээ нь хөвүүлэх коммандыг идэвхижүүлж болно.
1 | \usepackage{stfloats} |
Э.шинжилгээний хурлын өгүүлэл бичих форматад түлхүүр үг үүсгэх комманд байдаггүй. Түүнийг дараахаар Хураангуй хэсгийн араас үүсгэж болно.
1 2 3 | \begin{IEEEkeywords} IEEE, IEEEtran, journal, \LaTeX, paper, template. \end{IEEEkeywords} |
1 2 3 | \renewcommand\IEEEkeywordsname{Keywords} \begin{IEEEkeywords} free surface flow; hydraulics; Lattice Boltzmann method; spillway \end{IEEEkeywords} |
За ингээд Танилцуулга, Оршил, Үндсэн хэсэг, томъёо, хүснэгт гээд энгийн аргачлалаараа бичээд байж болно.
Хоёр баганатай учир урт томъёог яаж бичих вэ гэсэн асуудал тулгарч магадгүй. Тэгвэл томъёог таслаж бичиж болно. Дараах кодыг үр дүнтэй нь харьцуулж хараарай.
1 2 3 4 5 6 | \begin{equation} \label{eq:1} \begin{split} ------ томъёо таслах комманд & f_{i}(\mathbf{x}+\mathbf{c}_i\triangle{t},t+\triangle{t})-f_{i}(\mathbf{x},t) \\ & =-\frac{(f_{i}(\mathbf{x},t)-f_{i}^{eq}(\mathbf{x},t))}{\tau}+\triangle{t}F_{i} \end{split} \end{equation} |
Нэг багананд урт томъёог тасдаж гаргасан байдал |
Хоёр томъёог ар араас нь цувруулж бичих тохиолдолд томъёонууд ар араасаа нийлж гардаг. Хооронд нь зай авахын тулд томъёон дунд энгийн үгс, үсэг бичихтэй адилаар шийднэ. Жишээ нь:
Дээрх 3 томъёонуудын хооронд тодорхой зай байх хэрэгтэй. Үүнийг дараах кодоор бичнэ.
1 2 3 | \begin{equation} \label{eq:3} \rho=\sum_{i=0}^{9}f_{i},\textrm{ } \rho\mathbf{u}=\sum_{i=0}^{9}\mathbf{c}_{i}f_{i}+\frac{\mathbf{F}\triangle{t}}{2} \end{equation} |
Өгүүллэлд нэг төвөгтэй зүйл нь хуудасны хязгаар байдаг. Хийхээр, тусгахаар төлөвлөсөн бүхэн нөгөө хуудасны хязгаараас нь давах үед яаж зай гаргах вэ гэдэг асуудал үүсдэг. Ердийн IEEEtran багцуудад зурагны өмнө ба ард нэг мөр зай үлдээд өгүүлбэр явж эхэлдэг. Нэг зурагнаас 2 мөр хожино гэдэг том амжилт. Үүнийг хийхийн тулд зурагны ард ба өмнө setlenght коммандыг бичиж өгнө.
1 2 3 4 5 6 7 8 | \setlength{\textfloatsep}{5pt} \begin{figure}[b] \centering \includegraphics[width=0.35\textwidth] {fig2.png} \caption{Water-front positions in experimental and numerical tests.} \label{fig:2} \end{figure} \setlength{\textfloatsep}{5pt} |
Зарим хэрэглэгчийн хувьд систем тэгшитгэл, эсвэл хувилбарт томъёолол бичих нь асуудал байж магадгүй бол дараах кодыг орууллаа.
1 2 3 4 5 6 | \begin{equation} \label{eq:10} \begin{split} & \eta_{i} = \begin{cases} \mathbf{n}\cdot\mathbf{c}_{i}, & \mbox{if } \mathbf{n}\cdot\mathbf{c}_{i}>0 \\ 0, & \mbox{if otherwise} \end{cases} \mbox{ for filled cells,and} \\ & \eta_{i} = \begin{cases} -\mathbf{n}\cdot\mathbf{c}_{i}, & \mbox{if } \mathbf{n}\cdot\mathbf{c}_{i}<0 \\ 0, & \mbox{if otherwise} \end{cases} \mbox{ for emptied cells} \end{split} \end{equation} |
Мөн томъёон дотор хэрхэн үг, өгүүлбэр бичиж болохыг хараарай.
Зургийн байрлалыг тодорхойлж өгөхөд заримдаа их төвөгтэй байдаг. Жишээ нь хэд хэдэн том зураг оруулах болоход нэг нэгээрээ хуудас эзлээд өгөгдсөн газар буухгүй байх тохиолдол гарна. ЛаТеХ-дээ муу болохоор тэгдэг байх. Энэ тохиолдолд хүчээр байруулах дараах коммандыг ашиглаж болно.
1 2 3 4 5 6 7 8 | \fnbelowfloat \begin{figure*} [t] \centering \includegraphics[width=0.8\textwidth]{fig7.png} \caption{Two case of stepped spillway simulation results. Spillway heights are $1.0m$ and a stilling basin is included to dissipate energy in the simulation. First column shows the result with the step height $0.2m$ and the length $0.3m$, while second line exhibits result with the step height $0.1m$ and the length $0.2m$.} \label{fig:7} \end{figure*} \setlength{\textfloatsep}{5pt} |
Ингээд бараг дуусах байх. Олон хэсэг зураг а, б, в гэх мэтээр дугаарлаж оруулах бол оруулах боломжтой код нь комментын хэлбэртэйгээр файл дотор байрлаж байгаа. Яг доорхи шиг.
1 2 3 4 5 6 7 8 9 10 | %\begin{figure*}[!t] %\centering %\subfloat[Case I]{\includegraphics[width=2.5in]{box}% %\label{fig_first_case}} %\hfil %\subfloat[Case II]{\includegraphics[width=2.5in]{box}% %\label{fig_second_case}} %\caption{Simulation results for the network.} %\label{fig_sim} %\end{figure*} |
Өгүүлэл бүрийн хамгийн гол хэсэг нь ишлэл, түүнийн ном зүйг үүсгэх юм. Дараах жишээг харна уу.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 | \begin{thebibliography}{1} %\bibitem{IEEEhowto:kopka} %H.~Kopka and P.~W. Daly, \emph{A Guide to \LaTeX}, 3rd~ed.\hskip 1em plus % 0.5em minus 0.4em\relax Harlow, England: Addison-Wesley, 1999. \bibitem{LBM:Bao} %1 Y. B. Bao and J. Meskas, "Lattice Boltzmann Method for Fluid Simulations" Department of Mathematics, Courant Institute of Mathematical Science, New York, 2011. \bibitem{Col:Gross} %2 B. P. Lal, E. P. Gross and M. Krook, "A model for collision processes in gases. I. Small amplitude processes in charged and neutral one-component systems.," Physical review, vol. 94, no. 3, p. 511, 1954. \bibitem{Dis:Guo} %3 Z. Guo, C. Zheng and B. Shi, "Discrete lattice effects on the forcing term in the lattice Boltzmann method," PHYSICAL REVIEW E, vol. 65, p. 046308, 2002. |
Гүүгл Сколараас мөн БиБТеХ файлыг үүсгэж БиБлоТеХ маягаар ном зүйгээ үүсгэж, ишлэл татаж болно.
Ингээд ном зүй дараахаар харагдана.
Асуух асуулт байвал чөлөөтэй гэдгийг хэлье. Мөн та Stackoverflow дээр хэрэглэгч болчихвол бүх зүйлийн талаар асуултаа асууж хүссэн хариултаа авах боломжтой. Миний ЛаТеХдэж сурсан, Нюфлотдож сурсан арга маань энэ билээ.
Sain baina uu, erdem shinjilgeenii uguulel deer citation.g herhen ashiglah talaar tailbarj ugnu. 3s iluugui ug oruulj bolohgui geed bauh yum.
ReplyDeleteСайн уу. Асуултаа тодруулна уу. ЛаТеХ дээр хаана нь 3-с илүү үг оруулж болохгүй гэж байна?
Delete