Дулааны хөдөлгөөн, дулаан шилжилт
Шингэний динамикт систем дахь дулаан тогтмол байвал системийн дулааны талаар авч үзэхгүй бөгөөд дулааны нөлөөллийг тооцохгүй гэсэн тэр хүлцэлээ изотермал /тогтмол дулаантай/ нөхцөл гэж нэрлэдэг. Изотерм эсвэл изотермал нөхцөлтэй үед системийн дотоод энерги яаж өөрчлөгдөх, дотоод инергиэс динамикт хэрхэн нөлөөлж байгааг судлахгүй.
Хүрээлэх орчны температур тогтмол бус эсвэл даралт машид өөрчлөлттэй тохиолдолд шингэний динамикийг изотермал гэж авч үзэх нь алдас болно. Энэ тохиолдолд биеийн дотоод энергийн өөрчлөлтийг эсвэл дулааны өөрчлөлтийг тооцон бодох шаардлагатай болно. Энэ талаар хамгийн анхний нийтлэл Изотерм бус үл шахагдах шингэний урсгалыг загварчлах - ийг уншиж Латтис Больцманы аргаар хэрхэн тооцож болохыг үзэж болно.
Дулаан, термодинамик бол усны инженерчлэл (барилгын инженерчлэл) - д тэр бүр орж ирээд байдаггүй физикийн мэдлэг юм. Үүний талаар Монгол инженеринг дээр нилээд сайхан бичсэн байдаг. Мэр сэр мэдээлэл байх боловч тооцон бодох чиглэлд юм байхгүй юм. Харин энэ нийтлэлийг бичихэд өдөөлт болсон нэг нийтлэлд conduction болон convection - ыг маш сайхан дотоод бүтцээс нь тайлбарласан байлаа.
Аливаа гадаад нэрээрээ анхлан танигдаж мэдэгдэж байгаа юмс үзэгдлийн цаад мөн чанарыг ойлгож байж нэр, нэршил олгох нь маш чухал ажил юм. Энэ нийтлэлд, мөн цаашдын судалгаанд Дулаан шилжих, шингэх, хадгалагдах нь ялгаатай гэсэн нийтлэлд дурьдагдсан нэршлийн цаашид хэрэглэхээр тогтлоо.
|
Доод хашицдаа мөстэй халиагуур дээгүүр 10 хэмийн температуртай ус урсан орж ирнэ. Анхны нөхцөлд мөсний зузаан нь 7 см бөгөөд температур нь 0 хэмтэй байна. Ус орж ирсэнээс хойш 6 сек дотор мөс бүрэн хайлж дуусна. Доод эгнээний зураг нь дулаан түгээлтийн явцыг харуулна. |