Мөсний судалгааны олон улсын хурал (2016)
Ус-хүрээлэх орчны инженерчлэлийн олон улсын холбооны (IAHR) Мөсний судалгаа, инженерчлэлийн бүлгэмээс 2 жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг мөсөн дээр голчлон анхаарсан энэхүү Олон улсын мөсний симпосиум (тодорхой чиглэлээр хязгаарлагдсан жижиг хурал) анх 1970 онд Исландад зохион байгуулагдаж байжээ.
Энэ жил 23 дахь хурал нь АНУ-ын Мичиган мужын Анн Арбор хотын Мичиганы Их сургууль дээр зохион байгуулагдсан юм.
Энэ жилийн ерөнхий зохион байгуулагчаар Далай болон агаар мандал судлалын үндэсний захиргааны (The National Oceanic and Atmospheric Administration - NOAA) харъяа Их нууруудын хүрээлэх орчны судалгааны лаборатори (Great lakes Environmental Research Laboratory - GLERL) ажиллан юм.
Статистик үзүүлэлтээр энэ жил 30-аад орны 162 гаруй судлаачид оролцож дараах тооны илтгэлүүдийг чиглэл тус бүрт илтгэжээ.
- Далай, тэнгисийн мөс ба уур амьсгалын өөрчлөгдөлт 41 (Sea ice and climate change)
- Мөс ба байгууламжийн харилцан үйлчлэл 32 (Ice and structure interactions)
- Голын мөс, мөстэй холбоотой технологи 27 (River ice, technology)
- Нуурын мөс, циркуляци 19 (Lake ice, Limnology)
- Мөс ба хөлөг онгоцны харилцан үйлчэл, тээвэр 16 (Ice and ship interaction, studies)
Оролцогсодын дөрөвний нэг нь доктор оюутан байсан нь энэ чиглэлийн судлаачид залуужиж байгааг харуулж байв. Нийт 136 илтгэл аман болон ханын байдлаар тавигдсан юм.