Алдарт Карлсруегийн технологийн институтиар зочилсон нь
2017 оны 5-р сард Польшид олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцсоны дараа Германаар дайрсан юм. +nar nasaa Насанбаяр багшийнхаа буянаар үзэх юмсан гэж мөрөөдөж явдаг, дэлхийд чансаа дээгүүр, Карлсруе технологийн их сургуулиар очиж үзэх, судалгааны төв, лабораториудтай нь танилцах боломж тохиосон юм.
Насанбаяр багш, Проф. Эфф Оливер бид нар Гидромеханикийн хүрээлэнгийн Аэродинамикийн лабораторид. |
- Манай Насанбаяр багш сурдаг
- 1825 онд Политехникийн сургууль гэсэн нэртэйгээр анх байгуулагдсан
- Карл Бэнз буюу анхны машин зохион бүтээгч энэхүү сургуулийг дүүргэсэн
- Төгсөгчид болон профессорууд нь Нобелийн шагналыг 5 удаа хүртсэн байна.
- Алдарт Герф, Нуссэлт, Грашоф нарын ажиллаж байсан сургууль
- 1825 оноос л хойш усны инженерүүдийг бэлтгэж эхэлсэн
- 1901 онд анхны гидравликийн лаборатори байгуулагдаж байсан гэх мэт.
Энэ сургуулийн усны салбарт судалгааны ажил хийж, мэргэжилтэн бэлтгэн гаргадаг дараах хоёр том хүрээлэнгээр зочисон зурагнуудаа доор тайлбарын хамт орууллаан.
Гидромеханикийн хүрээлэн - Institute for Hydromechanics
Ус ба голын сав газрын менежментийн хүрээлэн - Institute for Water and River Basin management