Хотын ногоон байгууламжийн
усалгаа,
хөрсний ус, чийгийн
тохируулга
Н.Насанбаяр
ШУТИС БAС
nnasan_4@yahoo.com
Монгол
орны эх газрын эрс тэс уур амьсгалд зохицсон олон наст ургамлын ургах
тааламжтай нөхцлийн хугацаа нь тавдугаар сарын сүүлчийн арав хоногоос эхлэн
ёсдүгээр сарын эхний арав хоног хүртэл үргэлжлэх бөгөөд хуурай гандуу жилд энэ
хугацаа нь багасах талтай юм.
Иймд энэ богино хугацаанд ургах ургамал мод бут сөөгийн
ургах тааламжтай нөхцөл, чийг үржил шимт хөрс зэргийг ханган өгөх нь нэн
түрүүнд хэрэгтэй. Мөн ургамалын ургахад шаардагдах ус чийгийг хангалттай өгөх
нь чухал.
Design of urban green space is the most important for urban planning. |
Жил болгоны хавар хот тохижуулах цэцэрлэгжилт компаниас
халцарсан газар шороогоо арчилж тордон ургамал, өвс ногоо тарих, олон наст
зүлэг ургамал ургуулах зорилгоор хар шороон хөрс бууц бордоо авчирч нэмж хийх
боловч энэ нь хур тундас бага ордог, салхи ихтэйгээс болон хуурайшин салхинд
хийсч алдагдах мөн түр зуурын хүчтэй аадар бороонд цохигдон урсан одож байгаа
учраас энэ ажил жилийн жилд давтагдан хийгдэж байна.