УСНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН УГСРАЛТЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТОГТОЛЦООНЫ ӨНӨӨГИЙН
БАЙДАЛ: БАРУУН УУЛЫН ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН БАРИЛГА УГСРАЛТЫН ЖИШЭЭН ДЭЭР
Очийн Өлзиймаа[1],
Бадарчийн Аюурзана[2]
ШУТИС, Барилга, Архитектурын сургууль
ulziimaa0507@gmail.com,
ayur@must.edu.mn
Жич: Энэхүү өгүүлэл нь О.Өлзиймаагийн усны барилга байгууламжийн инженерийн магистрын зэрэг горилох судалгааны ажлын нэг хэсэг бөгөөд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэлд хэвлэгдсэн бүтээл юм.
Хураангуй
Монгол
улсын хэмжээнд жил бүр улсын төсвийн хөрөнгөөр усны барилга байгууламжуудыг барьж
ашиглаж байна. Тухайлбал Улаанбаатар хотод одоогийн байдлаар 53 байршилд 142.3 км
урт үерийн хамгаалалтын барилга байгууламж байгаагаас дийлэнх нь хуучирч муудан
ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул жил бүр хэсэгчлэн засвар шинэчлэлтийн
ажил хийгдээд явж байна. Улсаас хөрөнгө, хүч зарцуулан хийж байгаа ажил үр
ашигтай байх эсэх нь гүйцэтгэлийн чанараар тодорхойлогддог. Гүйцэтгэгч
байгууллагуудын дунд явуулсан судалгаагаар гүйцэтгэлийн тогтолцоонд тодорхойгүй
олон асуудал байдаг, зарим нэг чухал технологийн процесс, туршилт, шалгалт,
түүнийг илтгэх актуудыг үйлдэхгүй байгаагаас чанаргүй барилга баригдаж,
цаашлаад ашиглалт, засварын явцад хүндрэл гардаг байна. Судалгаагаар усны
барилга байгууламжийн гүйцэтгэлийн тогтолцооны өнөөгийн байдлыг үнэлэх,
барилгын эрх зүйн акт баримт бичгийн хэрэгжилтийг судлах, барилга угсралтын ажлын
чанарыг хэрхэн хянах зэрэгт өөрийн туршлага, угсралтын компаниудаас авсан
судалгаан дээр үндэслэн тодруулга хийж, цаашдаа усны барилга байгууламжийн чанарыг
сайжруулахын тулд гүйцэтгэлийн тогтолцоонд оруулах чухал зүйлсийн талаар
хэлэлцэв.
Эх сурвалж: https://www.worldconstructiontoday.com/news/japanese-construction-company-to-build-dam-with-automated-robots/