“Усны барилга байгууламжийн норм, стандартын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдав.
Ярилцлагын пеналистууд |
Усны барилга байгууламж (hydraulic structure) гэдэг нь усны түрэлт болон урсацыг тохируулах, ус хадгалах, дамжуулах, хуваарилах, түгээх, ариутгах, цэвэрлэх, түүний чанарыг сайжруулах, газрын доорхи ус олборлох, усны гамшигаас хамгаалах энгийн болон инженерийн хийц бүхий барилга, байгууламжийг хэлнэ.---МУ-ын Усны тухай хуулиас
Ярилцлагын пеналистууд |
“Усны шинжлэх ухаан ба инженерчлэл” эрдэм шинжилгээний хурлын гол зорилго нь Монгол орны усны нөөцтэй холбоотой эрдэм шинжилгээний үр дүн, усны инженерчлэлтэй холбоотой шинэ, дэвшилтэт аргачлал, технологийг нэгэн цэгт төвлөрүүлэн солилцох, хэлэлцэх, түгээн дэлгэрүүлэх юм. Усны шинжлэх ухаан ба инженерчлэл-2024 эрдэм шинжилгээний хуралд нийт 10 гаруй байгууллагын 60 гаруй судлаачдын 26 эрдэм шинжилгээний бүтээл ирсэн ба бүтээлийн хуулбарлалт, хянан магадалгаа хийгдсэн 23 бүтээлийг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэлийн №24(04)328 тусгай дугаарт хэвлэв.