Thursday, January 12, 2017

Өгүүллийн шүүмжээс суралцах нь 2 /Learning from comments of Reviewers and writing response/

Ангил хэл дээрх өгүүллийн шүүмжнээс суралцах нь
хариу захиа яаж бичих, шүүмжийг өгүүлэлд хэрхэн тусгах тухай

Англи хэл гэлтгүй гадаад хэл дээр өгүүлэл бичих нь хүндрэлтэй асуудал. Тухайн хэлний мэдлэг өндөр ч өгүүлбэр хоорондын уялдаа холбоо логик энэ тэрийг хангаж богино мөртлөө ойлгомжтой өгүүлбэрүүдтэй өгүүлэл бичих нь туршлага болоод эх хэлний бичгийн чадвараас их хамаардаг байх гэж бодож байна. Өгүүлэл бичих, өгүүллээ илгээх, шүүмж хүлээн авах, шүүмжийг өгүүлэлд тусгаж өгүүллээ сайжруулан буцааж илгээх, хариу захиа бичих гэх мэт өгүүлэл хэвлүүлэх бүхий л үйл явц нь өөрөө тогтсон жаягтай байна. Анх өгүүлэл бичээд өгүүлэл тэнцээгүй эсвэл ирсэн шүүмж нь хатуу үгтэй байвал зохиогч шантардаг гэлцдэг. Үнэндээ онцгүй мэдээ хүлээн авахад жаахан хямрах асуудал байх ч үүнийг өөрөө сайжрахгүй бол болохгүй юм байна гэсэн ухаанаар хүлээж авах хэрэгтэй. Өгүүллээ анх илгээхээс өмнө өөрөө болон бусад хамтрагчдаа уншуулж санал хүсэлтийг нь сонсож байх хэрэгтэй. Чанар муу өгүүлэл илгээх нь шүүмжлэгч болоод редактор нарт онцгүй мэдрэмж төрүүлэх нь ойлгомжтой /Энэ жишээ миний өгүүлэл дээр гарсан ба зарим шүүмжлэгч нь ихэд уурласан байх/. Шүүмжлэгч нар өөрсдөө судлаач бөгөөд өөрийн хийх их ажлынхаа хажуугаар таны өгүүллийг хянаж байгаа учир стресстэй байх нь аргагүй. Харин сонирхолтой, ойлгомжтой, шинэлэг өгүүлэл тэдэнд сэргээш шиг л болох байх. Энэ нийтлэлд өөрийн нэг өгүүллийн жишээн дээр суурилж өгүүллийн шүүмжийг хэрхэн хүлээж авах, хэрхэн хариу бичих, хэрхэн өгүүллээ сайжруулах тухай товч хэлэлцье.
Шүүмжний дагуу өгүүллээ засаж сайжруулж байгаа байдал.

Monday, January 9, 2017

Супер компьютер ба өндөр бүтээмжит тооцоолол /Super computer and High performance computing/

Супер компьютер ба өндөр бүтээмжит тооцоолол
Super computer and High performance computing

Цахимжсан эрин үед мэдээллийг хадгалах, болосруулах, хүний амьралын нийгэмд ашиглах гэдэг нь цаанаа асар төвөгтэй процессын үр дүнд бий болж байдаг. Мэдээний шинээр үүсэх хурд байгаа мэдээллийн хэрэггүй болж устах хурдаас хэд дахин их байгаа өнөө үед өндөр багтаамжтай мэдээллийн агуулах /data center/ асар чухал хэрэгцээтэй цогцолбор болж байгаа юм. Мэдээллийн аюулгүй байдал, цогцолборын ажиллагааг найдвартай байлгахын тулд их хэмжээний эрчим хүч зарцуулж байна. Мэдээн дундаас мэдлэг нь буурдаггүй үргэлж нэмэгдэж байдаг нь мэдээллийн технологийн хөгжлийг ганцралруу /онцгой/ хөтөлсөөр байна. Улс орон болгон өөрийн үндэсний аюулгүй байдал, хүн амын сантай холбоотой мэдээллийг дотоодын хэрэгцээнд ашиглаж, бусад газруудад алдчихгүйн тулд өндөр хамгаалалттайгаар хадгалж байдаг. Гэтэл Монгол улсад мэдээллийн сан, агуулах байдаг эсэхийг дуулаагүй юм байна. иргэний бүртгэл мэдээллийн газар ямар агуулахтайг мэдэхгүй юм. Ганц мэдээ хадгалах нь супер компьютер, агуулахын үүрэг биш юм. Цаг уурыг урьчилан магадлах, судалгааны шинжилгээний тооцоолол хийх, эдийн засгийн болоод хотын замын хөдөлгөөн, ачаа тээврийн зохицуулалт, том онцгой байгууламжийн гэрэл цахилгаан, халаалт, усны системийг удирдах гэх мэт маш оллон тооцооллын төрлийн ажлуудыг өндөр хурдтай гүйцэтгэхийн тулд супер компьютер хэрэгтэй. 
ExaScaler and PEZY Computing - Shoubu system B

Sunday, January 8, 2017

Өмнөд Дакотагийн их сургууль, судалгааны байгууллагаар хийсэн танилцах аялалын зургууд /trip to South Dakota/

Өмнөд Дакотагийн их сургууль, судалгааны байгууллагаар хийсэн танилцах аялалын зургууд - 2016 он


2016 оны 6-р сард Мичиганы их сургууль дээр Олон улсын мөсний хуралд оролцсоны дараа Өмнөд Дакотаруу явж сургууль, судалгааны байгууллагуудтай танилцах аялал хийсэн юм. Энэ аялалыг зохион байгуулсан Профессор Скотт Кеннер, төсөв зардлыг даасан Профессор Хосояамада нартаа маш их талархаж байна. Ерөнхийдөө гурван газраар явж танилцсан юм. Үүнд:

  1. Зөвлөх үйлчилгээний РЭСПЭК компани
  2. Америкийн нэгдсэн улсын Геологийн судалгааны агентлагын салбар - Усны төв
  3. Өмнөд Дакотагийн Уул уурхай, Технолонийн сургууль

Ингээд авсан зурагнуудаасаа тус бүрээр нь сонируулъя. Зарим нь тайлбартай, зарим нь тайлбаргүй болно. 


Зөвлөх үйлчилгээний компани - RESPEC Consultant engineering

RESPEC is an integrated consulting and research firm on water, mining, environment (GIS) and information technology. RESPEC is the abbreviation to REsearch SPECialist. This firm powered by full dedicated professionals. Worth to visit, inspired and charged me. Each photo has an explanation to get information about RESPEC. RESPEC хэмээх судалгаа, зөвлөх үйлчилгээний нэгдмэл фирмтэй очиж танилцлаа. Уул уурхайн судалгаа, чулуулгын лабораториор 1969 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж өдгөө ус ба байгалийн нөөц, хүрээлэн буй орчны монитор, мэдээллийн технологийн чиглэлд өргөжин ажиллаж байгаа санаачлагатай байгууллага байв.

Saturday, December 10, 2016

КУДА Фортран ба Зэрэгцээ тооцооллын код бичих нь /CUDA Fortran and Parallel coding/

КУДА ФОРТРАН ашиглан зэрэгцээ тооцоолол үйлдэх код бичих нь

ХУРД, ХҮЧ эдгээр нь юмсыг гэрэлтүүлэх, цойлуулах гайхалтай чанарууд юм. Хурд хүчний гайхамшиг болсон төмөр хүлэг, хурд хүчийг гайхуулсан залуу нас гэх мэт. Гүйцэтгэлийг улам гоё болгож харагдуулах, чанаржуулах увидас энэхүү хурд хүчинд буй. 
Зэрэгцээ тооцооллоор үйлдэх боломжтой тооцооллууд

Хүмүүн аливаа ажлыг хийж чаддаг боловч хурдыг нэмж чадах эсэх нь тухайн хүмүүний бас нэгэн чадварыг шалгана. Хурд хүчний гайхамшиг зөвхөн биед бус оюун ухаанд мөн агуулагдана. Хүмүүний үргэлж эрэлхийлдэг энэхүү чанар тооцон бодох шингэний динамикт зэрэгцээ тооцооллоор биелэлээ олох юм. Зэрэгцээ тооцооллыг үйлдэх кодыг боловсруулахад бидний оюун ухааны хурд хүчний гайхамшиг мөн шингэх учиртай.
Хамгийн бага хугацаанд хамгийн их үйлдлийг хамгийн том хэмжээстэд үйлдэх боломжийг зэрэгцээ тооцоолол олгох юм.

Wednesday, November 23, 2016

63 дахь Японы далайн эргийн инженерчлэлийн эрдэм шинжилгээний хурал /the 63rd conference on the Japanese coastal engineering/

63 дахь Японы далайн эргийн инженерчлэлийн эрдэм шинжилгээний хурал
第63回海岸工学講演会

Японы Барилгын инженерүүдийн холбооны Усны инженерчлэлийн хэлтэс нь хоёр салбар хуралдааныг жил бүр зохион байгуулдаг бөгөөд 2016 онд зохион байгуулагдсан хоёр хуралд удирдагч багш болон хамтрагч судлаачидтайгаа боловсруулсан хоёр өгүүлэл маань хэлэлцүүлэгдэж хэвлэгдсэн юм. Хоёр өгүүлэл хоёулаа Япон хэл дээр бичигдсэн. Өгүүлэл бичихэд, шүүмж тусгаж засварлах энэ тэр гээд бичгийн ажилд үнэндээ миний гар бие оролцоогүй боловч тооцоолон бодох, график зургыг боловсруулах гэх мэтэд гар бищ оролцсон юм. Эдгээр өгүүллүүдийг дараах линкээр харж болно. 



Илтгэл тавьж байгаа судлаач бол Оотаке Такеши /ЭКОХ зөвлөх үйлчилгээний компанийн судлаач/
Энэхүү 63-р эрдэм шинжилгээний хуралд сууж авсан зургануудаа тайлбарын хамт оруулж байна. Япон хэлгүй болохоор сонирхолтой илтгэлүүдийг олж үзэж чадсангүй, бас үзсэн илтгэлүүдээ гүйцэт сайн ойлгосонгүй. Хэзээ нэгэн цагт Японоор уншдаг болчихвол эргэж хараад ойлгож бас болох байх.