Monday, January 27, 2014

НЭГЖ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ, АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭД ЗАРЦУУЛАХ УСНЫ НОРМЫН ШИНЭЧЛЭЛ

НЭГЖ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ, АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭД ЗАРЦУУЛАХ УСНЫ НОРМЫН ШИНЭЧЛЭЛ


С.Чулуунхуяг1, С.Алтансүх2,Ц.Ариунтуяа3

ШУТИС Хүрээлэн байгаа орчны инженерийн салбар



Хураангуй


Сүүлийн 100 жилийн хугацаанд усны хэрэглээ 2 дахин, хүн амын  тоо  3 дахин  тус тус өсөж,  дэлхийн улс орнуудад цэвэр усны хэрэгцээ  огцом нэмэгдсээр байна. Усны хүртээмж энэхүү буурсан нь нийгэм, эдийн засгийн салбарын хөгжлийн асуудалд аюул дагуулахаас  гадна байгалийн нөөцийг тогтвортой ашиглахад сөрөг нөлөө үзүүлэх боллоо. 2030 он гэхэд дэлхийн нийт хүн ам  8.1 тэрбум болох төлөвтэй бөгөөд энэ тохиолдолд хоол, хүнсний асуудлаас гадна цэвэр усны хэрэглээ  14 хувиар  дагаж нэмэгдэх бололтой. 
Улс орнууд өөрийн усны нөөцийг зохистой, хүртээмжтэй ашиглах, хамгаалах зорилгоор олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон айл өрх, үзвэр, үйлчилгээний ахуйн  хэрэглээний  норм”-ыг боловсруулан дагаж мөрддөг . Харин манай улсад  одоо болтол  Байгаль орчны сайдын 1995 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 153 тоот тушаалаар батлагдсан “Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулах усны түр нормыг мөрдөж, зураг төсөл боловсруулахад бусад орнуудын ус хэрэглээний норм, нормативыг харьцуулан авч ашиглаж байна. Гэвч уг нормыг техник, технологийн хурдацтай уялдуулах, шинээр нэмэгдэж байгаа үйлдвэрлэлийн цар хүрээг  харгалзан  шинэчлэх зайлшгүй  шаардлага  гарч байна.

Sunday, January 19, 2014

ТАРИАЛАНГИЙН УСАЛГААНД ХЭРЭГЛЭСЭН УСНЫ ТӨЛБӨРИЙГ ТООЦОХ ЗАРЧИМ

Ус хэрэглээний томоохон салбар бол усалгаатай тариалан. Усны төлбөрийн асуудалтай холбоотой болохоор сав газруудад, ялангуяа менежмент хийхэд тустай болов уу.
Усны үнэ цэнэ


ТАРИАЛАНГИЙН УСАЛГААНД ХЭРЭГЛЭСЭН УСНЫ
ТӨЛБӨРИЙГ  ТООЦОХ ЗАРЧИМ


Гидравлик, усны барилга
байгууламжийн профессорын
багийн тэргүүлэх профессор,
доктор М.Дугармаа

Хүнс, усны хэрэгцээ ихсэж, ус хомсдохын хирээр усны үнийг зөв тогтоох, усыг үр өгөөжтэй ашиглах асуудал улам бүр чухал болсоор байгаа билээ.
Усыг үнэлж, төлбөртэй болгох зорилгын үндэслэл нь хэрэглэгчийн үйл ажиллагааг хяналтад оруулж, хэрэглээний өрсөлдөөний дунд хомсдож буй усны нөөц баялгийг жигд, хүртээмжтэй хуваарилах нөхцлийг бий болгоход   оршдог.
Усны үнийг бодит байдалд нийцүүлэн тогтоосноор усны байнга өсөн нэмэгдэж буй хэрэгцээг тогтворжуулахад тус дөхөм болох боловч энэ нь усны нөөцийг зүй зохистой ашиглах, хэмнэхэд чиглэгдсэн  хамгийн шалгарсан арга мөн эсэх нь мэргэжилтнүүдийн дунд маргаантай хэвээр байна.    

Saturday, January 18, 2014

УСАЛГААТАЙ ТАРИАЛАНГИЙН ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА

Улс орны тусгаар тогтнолын баталгаа цэргийн арми гэх мэт батлан хамгаалахтай холбогдсон асуудал гэж бодвол эндүүрэл юм шүү. Хүнсний аюулгүй байдал бол тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын ноймор нэг баталгаа. Энэ аюулгүй байдал газар тариалангийн үйлдвэрлэлээс эхлэлтэй. Усалгаатай тариалан бол манай улсын хувьд чухал салбар юм. 2004 оноос Монголын усалгаатай газар тариалан сэргэж эхэлсэн /багшийн маань ажлын үр дүн/ нь усны инженерүүдийн чадварыг улам бүр шаардаж байна. 


УСАЛГААТАЙ  ТАРИАЛАНГИЙН ХӨГЖЛИЙН  ХАНДЛАГА


Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам
доктор, дэд профессор   Ш.Баранчулуун,
магистрант  Х.Кенжегүл
ХААИС-ийн Инженерийн сургууль
магистрант Б.Амартайван

Хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн үндсэн тулгуур нь болсон газар тариалангийн үйлдвэрлэлд голлох байр суурь эзэлдэг усалгаатай тариалангийн үйлдвэрлэлийн мэргэжилтний хэрэгцээ хангамж ямар байгаа, цаашдын эрэлт хэрэгцээний төлвийн талаар нухацтай авч үзэх цаг болсон байна.
Монгол орны усалгаатай газар тариалангийн хөгжлийн тулгуур нь хүний хүчин зүйл байсан бөгөөд хойшид ч тийм байх болно.
Хөгжилд үзүүлэх хүний нөлөөлөл нь биеийн хүчний хөдөлмөр, ажлыг гүйцэтгэх ур чадвар, мэргэжил боловсролын түвшин гэсэн гурван хүчин зүйлээс бүрдэж байна.  
Хөгжингүй улс орнууд мэргэжилтнийхээ мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлэхэд хөрөнгө оруулалт хийх замаар усалгаатай тариалангийн үйлдвэрлэлийн шинэ техник, технологийг зохион бүтээж бүтээгдэхүүний  хэмжээг нэмэгдүүлснээр эдийн засгийн өсөлтийг бий болгодог бол бага буурай хөгжилтэй орнуудын хувьд шийдэл нь өөр байдаг байна.

Говийн бүсийн Монголын хэсгийн газар доорх усны нөөц ба изотопийн аргаар усны насыг судалсан дүнгээс

Та бүхэнд бие даасан шинжлэх ухаан болж хөгжиж байгаа усны насны судалгааны зухаас хүргэж байна. Энэхүү судалгааны ажлыг монголд анх удаа эхлүүлж монголын газрын доорхи усны насыг судалж байгаа эрдэмтэн бол Л.Жанчивдорж доктор юм. Оюутан байхаасаа л нэрийг нь номноос олж хараад уулзаж, юм асууж, суралцах юмсан гэж их боддог байж билээ.
Усны нас гэдэг сонин ойлголт юм билээ. Байгаль дээрх усны эргэлт гэж бид мэднэ. Ус хэдий бохир боловч газраас ууршаад уур манан болж тэнгэрт очоод буцаж хур тунадас болох тэр мөчид эргэн амилж эерэг энергитэй болдог гэдэгт бид итгэдэг.

Говийн бүсийн Монголын хэсгийн газар доорх усны нөөц ба изотопийн аргаар усны насыг судалсан дүнгээс


                                 Жанчивдорж Л. ШУА, Геоэкологийн Хүрээлэн
                                                     janchivdorj_mn@yahoo.com

Abstract. The Gobi Desert (zone) is the Southern  Region (SGR) in Mongolia refers to the inland dry land south of 46N and north of 44N and west of 106E including the Hexi Corridor in Gansu Province and the area west of Shelin Mountains in Inner Mongolia, China/. It is one of the driest zones in the world. Gobi Desert territory is vast and sparsely populated with few transport links but with enormous mineral wealth, including large gold, coal and major copper deposits. In Mongolian part of the Gobi Desert have no surface water resources. The economic development of the SGR is a priority for the Government of Mongolia. During the last decades mining activities have intensified in the Gobi Desert. Many companies are eager to develop gold, copper, coal and Uranium mines in Gobi Desert, although this depends on sourcing sufficient water supplies.

Thursday, January 16, 2014

Өндөр уулсад байрласан нууруудыг усны эрчим хүч гаргах зориулалтаар ашиглах боломж

Усны эрчим ХХК-ны захирал Б.Дагвадорж гуайн илтгэлийг хүргэж байна. Монгол улсад эрчим хүч үнэхээр шаардлагатай гэж олон жил ч ярьлаа. Утгыг нь мэдэхгүйч жаахан хүүхэд ч эрчим хүч шаардлагатай гэж хэлэхээр болжээ. Одоо л нэг нэгээрээ хэргэжих үе шатандаа орж байна. Сэргээгдэх эрчим хүчний өртөг бага байх ёстой ч Тайширын УЦС-аас гарч байгаа цахилгааны үнэ тийм биш байгаа нь бусад эрчим хүчний байгууллагын алдагдлыг нөхөхөд зарцуулагддаг гэж сонссон. Бага үнээр л зармаар санагддаг. Үнэхээр алдагдалтай ажилладаг зүйлсээ болих хэрэгтэй.

Өндөр уулсад байрласан нууруудыг усны эрчим хүч гаргах
зориулалтаар ашиглах боломж

Б.Дагвадорж
Монгол Улсын Зөвлөх инженер, Магистр

Монгол орны онцлог

Монгол орон Ази тивийн төвд 550-4300 м өндөрлөг хэсэгт, 1550 м дундаж өндөрт байрладаг.
 Жилийн 180 хоногт 40 хэм зарим газарт түүнээс их хүйтэрдэг бол үлдсэн дулааны улиралдаа 40 хэм хүртэл халуун болдог.
Байгаль цаг уурын энэ онцлогоос хамгийн хэцүү хүнд үе нь хүйтэн өвлийн улирал. Энэ үед ихэнх нутаг дэвсгэрт цасан бүрхүүл тогтож, гол мөрөн, нуурууд мөсөөр бүрхэгдэж , агаарын хэм 3-4 сарын хугацаанд  хасах 14-30 хэм болж хүйтэрдэгээс гадна шөнийн харанхуй байх хугацаа 12-15 цаг болдог байгалийн бэрхшээлтэй орон.
Энэ хүнд нөхцөлд хүмүүсийн тохитой амьдрах орчныг бий болгохын тулд ихээхэн дулаан үйлдвэрлэх, цахилгаан эрчим хүчээр хангах хэрэгтэй болдог.
Өвлийн улиралд нүүрсийг алс холоос тээвэрлэн ашиглаж ихээхэн зардлаар  дулааны хангалтыг явуулж байна. Харин цахилгааны хангалтад нүүрсээр дулаан, цахилгаан гаргах, гадаадаас импортлох, сэргээгдэх эрчим хүч түүнээс усны эрчим хүчийг зонхилон ашиглаж байна.