Wednesday, May 28, 2014

Усны барилга байгууламж, түүний зорилго

Гидротехник, түүний зорилго

Гидротехник гэдэг нь усны нөөцийг ашиглах болон усны хортой үйлчлэлтэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх тусгай барилга байгууламжийг судлах шинжлэх ухаан, техникийн салбар юм. Усны нөөцийг ашиглах буюу усны хортой үйлчлэлтэй тэмцэхэд зориулагдсан төрөл бүрийн барилгуудыг гидротехникийн барилга гэнэ.
Гидротехникийн шинжлэх ухааны зорилго бол гидротехникийн барилгын судалгаа болон хайгуул, өсөл зохиолт, байгуулалт ба ашиглалттай холбогдсон асуудлыг техник эдийн засгийн үндэслэлтэйгээр сонгон авах явдал мөн. Иймд гидротехникийн шинжлэх ухаан нь техник, шинжлэх ухааны бусад салбаруудтай салшгүй холбоотой байдаг. Үүнд, гидрологи (ус зүй), гидравлик, геодези, геологи ба гидрогеологи, материалын эсэргүүцэл, барилгын үйлдвэрлэлийн технологи ба зохион байгуулалт гэх мэт. Гидротехникийн барилгууд нь үргэлж устай холбоотой байдгаараа үйлдвэрийн ба иргэний барилгуудаас ялгаатай. Ус нь гидротехникийн барилгад механикийн, физик-химийн, биологийн үйлчилгээг үзүүлнэ.
Барилгад үйлчлэх усны механик үйлчилгээ нь статистикийн ба гидродинамикийн гэж хуваагдана.
Статистикийн үйлчилгээнд – усны гидростатикийн даралт, мөсөн бүрхүүлийн даралт, эргийн тулгуурын цаана буй хөрсний даралт, гидротехникийн барилгын өмнө хурж цугларсан хагшаасны даралт зэргүүд багтана.
Усны гидродинамикийн даралт нь усны долгионы цохилт, их хурдтай урсаж яваа мөс ба хөвөгч биесүүдийн цохилт, салхины даралт, шүүрэлтийн усны урсацын даралтын байдлаар илэрнэ.
Зураг №1. Боомтод үйлчлэх хүчнүүдийн схем, даралтын эпюр

Tuesday, May 13, 2014

Гидравликийн 7-р олимпиадын удирдамж

Батлав: ГУББ-н профессорын багийн тэргүүлэх профессор:.......... / М.Дугармаа/Ph.D /

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн оюутан залуусын дунд
“Гидравлик” хичээлийг судалж байгаа оюутнуудын дунд зохиогдох гидравликийн
7-р олимпиадын удирдамж

Нэг. Зорилго:
1.1.Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн бүрэлдэхүүн  сургуулиудын дунд  Гидравлик ;  Хий ба шингэний механик зэрэг хичээлийг 2013-2014 оны хичээлийн жилийн хаврын улиралд судалж буй  нийт оюутан залуусын дунд тэднийг нэгтгэн уулзуулах, суралцах явцдаа олж авсан мэдлэг, чадварыг нь дүгнэх,  ирээдүйн инженер болох оюутан залуусыг урьдчилан сорих, алдаршуулахад гол зорилго оршино.

Thursday, May 1, 2014

Усны барилга байгууламжид голын гулдрилын өөрчлөлт, хагшаасны нөлөөлөх байдал

Усны барилга байгууламжид голын гулдрилын өөрчлөлт, хагшаасны нөлөөлөх байдал


Базарсадын Сэнжим
ШУА, Геоэкологийн хүрээлэн

Хураангуй - Өнгөрсөн хугацаанд услалтын системийн зориулалтаар барьсан олон арван гидротехникийн барилга байгууламжууд янз бүрийн шалтгаанаар бүрэн хүчин чадлаар ажиллах боломжгүй болох, эвдэрч, гэмтэн зарим нь ашиглалтаас гарч байна. Ялангуяа услалтын системийн ус татах барилга байгууламж, боомт, усан сан зэрэг болно.
Голын гулдрилын өөрчлөлт, хатуу урсац буюу хагшаасны зөөгдөл, хуримтлал зэргээс ус татах толгойн барилгын хэвийн ажиллагаа алдагдаж, усалгаа тасалдахад хүрсэн олон тохиолдлууд бий.  Иймд Говь-Алтай аймгийн Халиун сумын Ёлтон, Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан, Сэлэнгэ аймгийн Цагаантолгой, Хаяа гийн услалтын системийн боомт бүхий усан сангуудыг зэрэг хэдэн услалтын системүүдийн барилга байгууламжын ажиллагаа доголдоход хүргэсэн үндсэн хүчин зүйлсийг илрүүлж, цаашид гидротехникийн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулахад анхаарах асуудлуудаас гадна хэвийн ажиллаж буй зарим услалтын системийн талаар товч дурдав.

Түлхүүр үг

Услалтын систем, урсац, хөндлүүр,        

Wednesday, April 16, 2014

ТАРИАЛАНГИЙН УСАЛГААНЫ УСНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШГИЙГ ТООЦОХ АСУУДАЛД

ТАРИАЛАНГИЙН УСАЛГААНЫ УСНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШГИЙГ ТООЦОХ  АСУУДАЛД


ШУТИС-ийн Барилгын инженер, архитектурын
сургуулийн тэргүүлэх профессор, доктор М.Дугармаа


Ургацад хэдий хэмжээний ус зарцуулснаар бус, харин хэдий хэмжээний ухаан зарцуулснаар үр дүн тодорхойлогддог – уснаас илүү ухаан чухал”  АЛФРЕД ДИКИН. 1890

      Усны  хэрэглээний үр ашиг гэдэг нэр томъёо нь эдийн засгийн бүтээмжийн ойлголтоос үүдэлтэй. Бүтээмж гэдэг нь ямар нэг нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход зарцуулагдах материаллаг болон материаллаг бус орцын  хэмжигдэхүүн юм. Иймээс тариалангийн усалгааны усны бүтээмж нь  нэгж хэмжээний ургацыг  үйлдвэрлэхэд зарцуулагдсан усны хэмжээгээр илэрхийлэгдэнэ.  Нэгж бүтээгдэхүүнд шингэсэн усны хэмжээ ба  үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний  урвуу харьцааны үзүүлэлт хэдий  чинээ  их  байна тэр чинээгээр үр ашиг өндөр байна.

Tuesday, April 15, 2014

Авто замын доогуурх ус гаргуурын тооцоо

Авто замын доогуурх ус гаргуурын тооцоо

Дугуй огтлолтой ус гаргуур, оролтын хэсэг урвуу ханатай.

Тэгш өнцөгт огтлолтой ус гаргуур

Энэ тооцоонд хамгийн их үерийн урсацын хэмжээг туршилтын болон загварчлалын аргаар тодорхойлж гидрологийн болон гидравлик тооцооны зарим програмуудыг ашигласан болно.