Wednesday, December 17, 2014

Агано голын сав газрын захиргаа /River office/

Агано голын сав газрын захиргаа

Миний бие багшийн хамт Японы Газар, Дэд бүтэц, Тээвэр ба Аялал жуулчлалын яамны Хокүрикү бүс нутгийн хөгжлийн газрын харъяа Агано голын сав газрын захиргааны үйл ажиллагаатай 2014 оны 12 сарын 09-нд танилцсан юм. Ингээд Агано голын сав газрын захиргааны үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хүргье.
Биднийг хүлээж авч уулзсан Инженерийн болон Харилцааны хэлтсийн ажилчид

Агано голын тухай

Агано гол нь Фүкүшима болон Гунма мужын  /аймаг/ нутаг дэвсгэрээс эх аван урсаж Нийгата мужаар дамжин Япон тэнгисруу цутгадаг, уртаараа Японы 10-р бичигддэг А ангилалын /Голуудын ач холбогдлоор ангилсан ангилал/ томоохон гол бөгөөд нутгийн иргэд “эрчим хүчний” гол хэмээн нэрлэдэг байна. Хамгийн тогтвортой ус судлалын харуул нь Маориши бөгөөд 1951 оноос 2002 оны хоорондох ажиглалтын мэдээнээс жилийн дундаж урсац нь харуул орчимд 451м3/с байдаг юм байна. Агано болон Шинано голын ойр очимд хамгийн анх 1645 онд гадарзүйн зураглал үйлдэж байсан байна.

Thursday, November 27, 2014

Хөрсний нягтрал /Soil consolidation/

Бүлэг 10
Photo source: Adina soil consolidation analysis tool

Хөрсний нягтрал

10.1 Математик томъёолол

Хэрэв хөрсний ус болон хөрсийг бүрдүүлэгч нь үл шахагдах нөхцөлтэй гэж үзээд тэрхүү усаар ханасан хөрсөн дээр барилга барьж ачаалбал хөрс өөрөө дифермацид орно. Шалтгаан нь гэвэл хөрсний үрлэн хэсэг нөгөөтэйгээ харьцангуй шилжилтэнд орж сүвэрхэг орон зай багасна. Хоосон орон зайд ус гадаршлах мөн орж ирэх хөдөлгөөнд байх ба энэ хугацаанаас хамааралтай болно. Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Verruijt (1983) – аас уншаарай. Энд бид босоо хэмжээст ямар процесс бий болохыг талаар энгийн тохиолдлыг авч үзнэ (Зураг 10.1).
Хэрэв delta t хугацааны интервалд хөрсний элементийн эзлэхүүний өөрчлөлт  нь deltaV, нэгж талбай дахь босоо урсгалын хэмжээ нь q байна гэвэл элемент дахь усны массын баланс нь дараах хэлбэртэй олдоно.
Эдлэхүүний харьцангуй өөрчлөлт нь дараах байдлаар тодорхойлогдоно.
Дээрх тэгшитгэлээс хязгаар авбал хөрсний нүх сүвд байх усны урсгал тасралтгүйн тэгшитгэлийг гарган авна.
Газрын доорхи усны урсгал нь Дарсийн тэгшитгэлээр орчны даралтын градиантаас хамаарч байх ёстой.

Friday, November 21, 2014

Эргийн шугмын хувьсал дахь тархалтын асуудлууд /Diffusion model for Coastline development/

Бүлэг 9


Эргийн шугмын хувьсал дахь тархалтын асуудлууд

9.1 Математик томъёолол

Эргийн шугмын ерөнхий төрх байдлыг физик талруу гүн орохгүйгээр ажвал энгийн онол оршин байх ба энэ нь эргийн шим тэжээл эсвэл давалгаа таслах байгууламжийн үр дагаварт маш чухал гүн ойлголтыг өгнө. Хандлага нь Пелнард-Конседре – гаас гаралтай.
Хэрэв давалгаа нь эргийн шугамд налуу хандлагатай бол эргийн дагууд давалгаанаас үүдэлтэй урсгал бий болно. Элсэрхэг эрэг дээр, хүчтэй давалгааны идэвхитэй үйлчлэлтэй хамт урсгал нь эргийн уртын дагуул элсний зөөгдөлтийг бий болгоно. Үүний тоон утга нь хялбархан тодорхойлогдох боломжгүй гэвч CERC томъёог ашиглан тооцоолж болно.
Энд s – эргийн дагууд тээвэрлэгдэх элсний эзлэхүүн (м3/с), ф – эвдэгдэх бүсийн гадна тохиолдох давалгааны өнцөг (зураг 9.1), E – болж буй давалгааны фульсацын пропорционалын коэффициент (м3/с)
Тэгшитгэл 9.1 – т 2ф өнцөг тохиолдох ба энэ нь дараах зүйлийн гаргалгаа болж өгнө. Хэрэв эрэгрүү ирж буй давалгааны баруун өнцөг (ф=0) байвал эргийн уртын дагууд элсний зөөгдөл байхгүй. Өөрөөр хэлбэл хэрвээ давалгааны тархал эрэгтэй параллел (ф=pi/2) бол мөн л элсний зөөгдөл гэж байхгүй. Энэ хоёр хязгаарын хооронд энэхүү эргийн шинж чанарыг харуулах хамгийн их болон бага утгууд оршин байна.

Monday, November 3, 2014

Мөс ба хүйтэн бүсийн технологи /Ice formation and Cold region technology/

"Cruachan Power Station" Бэнкруачан боомт, Шотланд

Мөс ба хүйтэн бүсийн технологи

Мөс бол 0 ба түүнээс доош хэмтэй үеийн усны нэг төрлийн фаз юм. Тогтонги цэвэр ус 0 градуст хөлддөг бол урсгал ус түүнээс доош градуст хөлддөг боловч энэ талаар нарийн тогтоосон судалгаа байдаггүй. Физик талаас авч үзвэл мөс үүсэх үзэгдэл нь шингэн фазаас хатуу фазад шилжих үзэгдэл учраас молекулын бүтцийн хэмжээнд яригдах түвэгтэй асуудал юм. Байгаль дээр мөс нь гол мөрөн болон нууранд үүсэх ба үүний сөрөг талыг боомт, ус авах барилга, гүүр гэх мэт усны аливаа барилга байгууламж, мөн усан тээврийн хэрэгслүүд амсаж байдаг. Мөс хөлдөхдөө эзлэхүүнээ 1.2 дахин орчим тэлдэг бол урсгал голын хувьд 2 дахин хүртэл тэлдэг байна. Энэ нь голын эргээр бий болсон суурьшлын бүсэд нилээдгүй гарз учруулдаг талаар олон улсын судалгаа байдаг. Иймд “Олон улсын гидравлик судалгааны нийгэмлэг”-ээс (IAHR) 2 жилд нэг удаа Олон улсын мөсний консерциум (IAHR ICE) ыг зохион байгуулдаг. Энэ консерциумд эрдэмтэн судлаачид мөсний талаар хийсэн өөрсдийн судалгаа, хүйтэн бүсийн дэвшилтэт технологийг дэлхий нийтэд таниулан сурталчилдаг байна. 2008 онд болсон 19 дахь удаагын консерциумд Норвегийн (Эрчим хүчний 99% - ийг уснаас гаргадаг, жилд 192ТВт.цаг эрчим хүч үйлдвэрлэдэг) усан цахилгаан станц ба мөсний нөхцлийн хоорондын хамаарлын талаар 100 жилийн туршилагад тулгуурласан сонирхолтой өгүүлэл хэвлэгдсэн байна. Норвегид УЦС-ын түүх 1800 (1870оноос) оны сүүлчээр эхэлсэн ба 20-р зууныг бүхэлд нь УЦС-ын хөгжлийн алтан үе гэж хэлж болно.

Thursday, October 16, 2014

Конвекци-Тархалт /Convection-Diffusion problem/

Бүлэг 11 - Конвектив диффузын үзэгдэл гэж ярьдаг юм байна. Гэхдээ конвектив гэдэг нь монгол хэлний нэвчилт гэдэг үгэтэй дүйдэг гэнэ. Тэгэхээр Нэвчилт-Тархалтын үзэгдэл гэж ярьж бас болох л юм.

Конвекци-Тархалт /Convection-Diffusion problem/

11.1 Ууссан бодисын тээвэрлэлт

Бүлэг 4 – т ууссан бодисын тээвэрлэлтийг тархалтыг авч үзэлгүйгээр хэлэлцэж байсаныг санаж байгаа байх. Ууссан бодис (давс эвсэл хатуу хаягдал гэх мэт, мөн температур ижил асуудал болно.) нь дундаж хурдаар тээвэрлэгдэн мөн орон зайд тархаж байсан гэх мэт хэд хэдэн шалтгааны улмаас дээрхи тээвэрлэлтийн тооцоолол нь бодит биш мэт санагдаж болно. Өөрөөр хэлбэл голын хөндлөн огтлолын дагуу хурдны хуваарилалт (энэ нь маш чухал үзүүлэлт) өөр өөр байна мөн турбулент холилдолт, молекулын тархалт гэх мэт зүйлсийг авч үзээгүй гэсэн үг юм. Илүү дэлгэрэнгүй судалгааг Fischer et al (1979) – ээс уншаарай. Ууссан бодисын тархалтыг физик процессын үүднээс төсөөлөн бодож үзвэл энэ нь концентраци ихтэй газраас багатай газарлуу дээрх процессуудын улмаас тээвэрлэгдэх ёстой. Үүнийг зураг 11.1 – т харуулав. Үүнийг бид энд тархалт (diffusion) гэж нэрлэж байгаа юм. Хурдны өөрчлөлтөөр тархаж буй үед, дисперсийн илэрхийлэл ихэвчлэн хэрэглэгдэнэ. Дундаж хурдаар тээвэрлэгдэж процессыг конвекци гэх ба нийлүүлбэл конвекци-тархалтын үзэгдэл нэгэн зэрэг явагддаг гэж ойлгож болно.