Tuesday, May 13, 2014

Гидравликийн 7-р олимпиадын удирдамж

Батлав: ГУББ-н профессорын багийн тэргүүлэх профессор:.......... / М.Дугармаа/Ph.D /

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн оюутан залуусын дунд
“Гидравлик” хичээлийг судалж байгаа оюутнуудын дунд зохиогдох гидравликийн
7-р олимпиадын удирдамж

Нэг. Зорилго:
1.1.Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн бүрэлдэхүүн  сургуулиудын дунд  Гидравлик ;  Хий ба шингэний механик зэрэг хичээлийг 2013-2014 оны хичээлийн жилийн хаврын улиралд судалж буй  нийт оюутан залуусын дунд тэднийг нэгтгэн уулзуулах, суралцах явцдаа олж авсан мэдлэг, чадварыг нь дүгнэх,  ирээдүйн инженер болох оюутан залуусыг урьдчилан сорих, алдаршуулахад гол зорилго оршино.
Хоёр: Зохион байгуулалт:
2.1.Ерөнхий зохион байгуулагч:
Ø  Гидравлик, Усны Барилга Байгууламжийн профессорын баг
2.2.Хамтран зохион байгуулагч:
Ø  Гидравлик, Усны Барилга Байгууламжийн профессорын багийн дэргэдэх “Усны барилга байгууламжийн инженерчлэл ” Эрдэм шинжилгээ-судалгааны төв
2.3.Ерөнхий ивээн тэтгэгч:
Ø  “МОНГОЛ УС” Төрийн өмчит улсын үйлдвэрийн газар
Гурав: Хамрах хүрээ:
3.1. ШУТИС-н салбар сургууль болох УУИС, БИАС,
3.2. ХААИС, БХИС, Техник технологийн дээд сургууль, Төмөр замын дээд сургууль,
Дөрөв: Зохион байгуулагдах газар, хугацаа:
4.1. 1-р шат: 2014 оны 05-р сарын 17-ний өдөр  12.00 цагт  БИАС-н  ( II-209, II-311, TV-заал )
4.2. 2-р шат: 2013 оны 05-р сарын 24-ны өдөр  12.00 цагт   БИАС-н  ( II-304 тоот )
Жич: 1-р шатны материалыг дүгнэн 2-р шатанд  30-с дээш оноо авсан оюутныг хамруулна.
          20-иос дээш оноо авсан оюутнуудад тус оноонд харгалзах оноог урамшуулал болгон
         улирлын оноон дээр нэмж өгнө.
Тав: Шагнал урамшуулал:
5.1. 1-р байр: 1 хүүхэд: Өргөмжлөл, мөнгөн шагнал болон тус хичээлийн нэгдсэн
       шалгалтын  оноо / 30 /     
5.2. 2-р байр: 2 хүүхэд: тус бүр, Өргөмжлөл, мөнгөн шагнал болон тус хичээлийн нэгдсэн
       шалгалтын  оноо  / 25-28 /
5.3. 3-р байр: 3 хүүхэд: тус бүр,  Өргөмжлөл, мөнгөн шагнал болон тус хичээлийн нэгдсэн
       шалгалтын оноо /22-24 /
5.4. тусгай байр: 1 хүүхэд: Өргөмжлөл, мөнгөн шагнал хичээлийн нэгдсэн шалгалтын оноо /21 /
Зургаа: Олимпиад явуулах журам:
6.1. Тус хичээлийг 2013-2014 оны хичээлийн жилд судалж буйг нь нотолсон баримт
         / сонголтын хуудас эсвэл сургалтын албаны тодорхойлолт /
6.2.Оюутны үнэмлэх (үйлчилгээний карт) эсвэл иргэний үнэмлэх.
6.3. Олимпиадын үед ярих, юм дамжуулах(тооны машин, цаас, бал, харандаа г.м)-г хориглоно.
6.4.Цаг баримтлах (эхлэх үед хаалга барих ба хоцорсон тохиолдолд оруулахгүй)


USA --- NASA ---- Vortex experiment -- Fluid mechanic

No comments:

Post a Comment