63 дахь Японы далайн эргийн инженерчлэлийн эрдэм шинжилгээний хурал
第63回海岸工学講演会
Японы Барилгын инженерүүдийн холбооны Усны инженерчлэлийн хэлтэс нь хоёр салбар хуралдааныг жил бүр зохион байгуулдаг бөгөөд 2016 онд зохион байгуулагдсан хоёр хуралд удирдагч багш болон хамтрагч судлаачидтайгаа боловсруулсан хоёр өгүүлэл маань хэлэлцүүлэгдэж хэвлэгдсэн юм. Хоёр өгүүлэл хоёулаа Япон хэл дээр бичигдсэн. Өгүүлэл бичихэд, шүүмж тусгаж засварлах энэ тэр гээд бичгийн ажилд үнэндээ миний гар бие оролцоогүй боловч тооцоолон бодох, график зургыг боловсруулах гэх мэтэд гар бищ оролцсон юм. Эдгээр өгүүллүүдийг дараах линкээр харж болно.
|
Илтгэл тавьж байгаа судлаач бол Оотаке Такеши /ЭКОХ зөвлөх үйлчилгээний компанийн судлаач/ |
Энэхүү 63-р эрдэм шинжилгээний хуралд сууж авсан зургануудаа тайлбарын хамт оруулж байна. Япон хэлгүй болохоор сонирхолтой илтгэлүүдийг олж үзэж чадсангүй, бас үзсэн илтгэлүүдээ гүйцэт сайн ойлгосонгүй. Хэзээ нэгэн цагт Японоор уншдаг болчихвол эргэж хараад ойлгож бас болох байх.
Тойм бичлэг
Дээрх усны инженерийн хоёр салбар хуралдаан болдог гэж дурьдсан. Эхний хурал нь ерөнхий усны инженерчлэлийн чиглэлд болдог бөгөөд 3 - р сард зохион байгуулагддаг. Хэлэлцүүлэх илтгэлийг илгээх хугацаа нь жил бүрийн 10 сарын эхээр байдаг. Энэ эрдэм шинжилгээний хуралд гидрологи, гидравлик, гидрогеологи, усны барилга, ус хангамж, ус цэвэрлэгээ, усны менежмент, хүрээлэн буй орчны экологий гэх мэт сэдвүүдээр илтгэлүүдийш хүлээн авдаг байна. Бидний хувьд 2017 оны 3 сард энэ хуралд оролцохоор илтгэлээ бэлдэж өгөөд байж байна. Японд магистраас дээш түвшинд суралцаж судалгаа хийж буй оюутнууд энэ хуралд заавалчгүй оролцох ёстой болох байх гэсэн үүднээс хуримтлуулсан туршлагаасаа цаашид хуваалцах болно.
Эрдэм шинжилгээний хурлын вэб сайт нь:
Мөн хоёр дахь буюу одоо яриад байгаа хурал нь жил бүрийн 10 эсвэл 11 сард болдог далайн эргийн инженерчлэлд чиглэсэн хурал юм. Энэ жил Осака их сургууль даан зохион байгуулсан юм. Ирэх жил Хоккайда их сургууль зохион байгуулахаар болсон. Энэ хуралд оролцохын утлд өгүүллээ 3 сард илгээх ёстой. Илгээсний дараа 8 сар хүртэл хяналт, засалт сайжруулалт гэх мэт зүйл хийгдэнэ. Ирэх жилийн хуралд багш оролцох санаатай байна гэдгээ дуулгасан. Оролцож магадгүй.
Энэ эрдэм шинжилгээний хурлын вэб сайт нь:
Энэ жилийн хуралд нийт 300 гаруй илтгэл 3 өдрийн турш 5 зэрэгцээ хэсгүүдээр болж өнгөрсөн юм.
Бидний илтгэл Оокозү үерийн сувгийн адаг дхь хагшаасны динамикийг далайн ус болон цэнгэг усны нөлөөн доор хэрхэн хувиарлагдах талаар тооцон бодох аргаар тооцоо хийж судалсан юм. Ерөнхий үр дүн нь голын усаар зөөгдөн ирж байгаа хагшаас нь давстай усанд орохдоо цэнэгжин бие биетэйгээ наалдан бөөгнөрч хэмжээ нь томорч суух хурд нь нэмэгддэг байна. Үүнийг флокуляцийн процесс гэж нэрлэх ба түүний хялбар загварыг санал болгож тооцоонд оруулсанаараа шинэлэг юм. Ингээд хамтрагчийнхаа илтгэлээ тавьж байгаа зургийг нь жаал авсанаа энд нийтэлж байна.
|
Илтгэлээ эхэлж байна. Илтгэлийн хугацаа 20 минут. Эхний хонх 7 минутанд дараачийн хонх 12 минутанд дугараад үлдсэн минутанд асуулт хариулт явагдахаар байлаа. |
|
Энд манай хүн далайн давстай усны нягтын түрлэг, хагшаасны зөөгдөлтийн тухай механизмыг тайлбарлана. |
|
Хагшаасыг Лагранжийн аргаар тооцон бодох загварыг танилцуулж байна. |
|
Флоккуляцийн процессийн энгийн хугацаанаас хамаарсан загвар. Флоккуляцийн буюу бөөгнөрөлийн процесс нь бохир ус цэвэрлэх байгууламжид мөн чухал ач холбогдолтой үзэгдэл юм. |
|
Энд хээрийн судалгаагаар гаргаж авсан булингар, давсны концентрацийн босоо хуваарилалтыг авч үзэж байна. |
|
Гурван хэмжээст өндрийн тоон загварыг /DEM мэдээ/ тооцоололд ашигласан юм. |
|
Хагшаасны зөөгдөлтийг харуулж байна. |
|
Гарсан үр дүнгүүдийг танилцуулж байна. |
|
Хүмүүсийн асуултанд хариулж байна. Зурагт үзэгдэж байгаа лабораторын хэмжээст тооцооны туршилт нь өмнөх өгүүлэлд багтсан байсан юм. |
|
Оотаке Такеши гуайг татаж авсан нь. |
|
Илтгэл тавьж сурсан байна лээ. Асуулт хариултын үед хүн бүрийн асуулт, санал зөвлөмжийг бичиж авч байгаа нь хийж буй ажлаа улам сайжруулах анхны алхам юм. |
|
Ингээд илтгэлийн дараа хамтрагчтайгаа хурлын самбарын өмнө зургаа татууллаа. Ирээдүйд олон ажил дээр хамтарч ажиллах байхаа гэж найдаж байна. |
За ингээд бусад хүмүүсийн ажлуудаас үзье ээ.
|
Далайн эргийн хувьсал өөрчлөлтийг судлах нь далайн эргийн инженерчлэлийн бас нэг гол судалгааны ажил юм. Энд нэг голын амны ойр орчим дахь эргийн налуугын хувьсалыг судалсан байна. |
|
Далайн эргийн хувьсал гэдэг нь тухайн хэсэгт хөрс, элсний зөөгдөлийг илэрхийлж байдаг. Далайн эрэг өөрчлөгдсөнөөр эргийн шугам өөрчлөгдөнө. |
|
Далайн эргийн хувьсал өөрчлөгдөлт нь удаан хугацаанд бий болдог үзэгдэл. Тухайлбал дээрх зурган дээр 1962 оноос хойшиа өөрчлөлтийг харуулсан байна. Анх голын ам байгалийн чанараар байсан бол цаашид өөрчлөгдөн хашигдаж барилгажсан байна. Үүнээс үүдэлтэй ойр орчмын эргийн шугам өөрчлөгдөж нэг хэсгийн эрэг нь далайруу түрж, нөгөө хэсэг нь эх газарлуугаа татсан байдалтай байна. |
|
Энэ өгүүлэлд зохиогчид голын ам орчим дахь далайн эргийн өөрчлөлтийг тооцон бодох гурван хэмжээст загвар боловсруулж туршсан тухайгаа илтгэсэн юм. |
|
Загвараа туршсан жишээ нь. аливаа загварыг зохиосоны дараа жишиг бодлого дээр туршиж, лабораторын туршилтын мэдээтэй харьцуулж баталгаажуулах хэрэгтэй байдаг. |
|
Жишиг бодлого дээрх шинэ гурван хэмжээст загварын ажиллагааг харуулж байна. |
|
Голын аман дахь далайн ёроолын өөрчлөгдөлт. Угаагдал, хурагдал. |
|
Дээрх зохиосон загвараа жишиг бодлого дээр туршаад баталгаажуулсаны дараа бодит газар дээр судалгаа хийхээр Агано голын адгыг сонгож авсан байна. |
|
Голын амын хувьсалыг харуулах зургууд |
|
Загварчилахын тулд голын бодит амыг хялбарчилж тухайлсан байна. Ингээд тооцоог үйлдэж судалгааг хийжээ. |
|
Тооцоо судалгааны үр дүн. Нийт 1 жилийн турш тооцон бодсон байна. |
|
Тооцооны үр дүнгээ бодит газрын байдалтай харьцуулсан байна. Тооцооны алхам, геометрийн тухайлалт ойролцоологдсон учир үр дүн яг таг ижил байх боломжгүй. |
|
Энэ ажилд илтгэгч загварын ажиллаж байгаа математик тэгшитгэл энэ тэр, анхны болон хязгаарын нөхцлийг харуулаагүй нь шүүмжлэл дагуулж байсан. Загварын ойролцоолол муу /загвар бүдүүн бараг байх/ байна. Үр дүнг өшөө сайн баталгаажуулж зүгшрүүлэх хэрэгтэй гэсэн саналуудыг хүмүүс өгч байлаа. |
|
Мөн л нэг эргийг сонгож аваад түүний хувьслыг судалсан байна. |
|
Судлахдаа физик загварчлал ашигласан юм болов уу? |
|
Ямартай ч хэд хэдэн хэсгийг сонгож аваад хувьсалыг нь судалсан байна. |
|
Wavelet гэх аргыг ашигласан бололтй. Энэ аргыг манай Бумчингэв Доктор судалгааныхаа ажилд хийсэн байдаг. |
|
Судалгааны үр дүнд далайн эргийн хөрс, элсний зөөгдөлтийн балансийг гаргасан байна. Энэ нь маш сонирхолтой байлаа. |
|
Нэгэн Бангладеш залуу Бангладешийн эрэгт хийсэн судалгааныхаа ажлыг танилцуулж байна. |
|
Бангладеш залуугын судалгааны үр дүн. |
|
Энэ маш сонирхолтой илтгэл санагдсан. Далйн түрлэгийг загварчилсан юм шиг байгаа юм. |
|
Загварчилахдаа Төгсгөлөг эзлэхүүнд суурилсан эрэг далайн харилцан үйлчлэлийг загварыг ашиглсан байлаа. Энэ тухай би урьд нь бичиж байсан. |
|
Японы орчим дахь Номхон далайн түрлэгийн загварчлал. |
|
Үр дүн, далайн түвшингийн хэмжилтийн мэдээг, загвартай хурьцуулсан байна. |
|
Тайфун болох үед далайн түвшин хэрхэн нэмэгдэж байгааг Токио болон Күшимото хотуудын орчимд хэр байгааг харьцуулсан байна. Загварчлалаар олдсон түвшний оргил утгуудыг хэмжилтийн мэдээтэй харьцуулсан ба маш ойролцоо байсан байна. |
|
Энэ удаагийн хурал 4-н ширхэг давхарт 5 өрөөнд нэгэн зэрэг болж өнгөрсөн ба хамгийн том танхмид нь сониирхож орж үзтэл дээрх илтгэл хэлэлцэгдэж байв. Дээрх зурганд голын усны түвшинг харуулж байгаа юм байна. |
|
Персийн буланд газар хөдлөөд Цунами болвол яах вэ гэсэн судалгааг хийсэн байна. |
|
Газар хөдлөлтөөс үүдэлтэй Персийн буланд бий болох магадлалтай цунамигаар үүсэх усны түвшний өнпөрийг тооцож гаргасан байна. |
|
Энд нэг эргийн дагуух оршин суугчдийн бохир ус цэвэрлэгээнээс үүдэлтэй усны бохирдлын судалгааг хийсан байна. |
No comments:
Post a Comment