Tuesday, November 15, 2022

Усны барилга байгууламжийн инженерүүдийн зөвлөлдөх уулзалт 2022

Усны барилга байгууламжийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт

Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын ивээл дор, ШУТИС, Барилга, Архитектурын сургууль болон усны мэргэжлийн холбоод Цэнхэр алт, ногоон хэрэм усны үндэсний ассоциаци, Монголын ус хүрээлэх орчны инженерчлэл судалгааны холбоо, Монголын усжуулагчдын холбоо хамтран усны барилга байгууламжийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн санал солилцохоор зөвлөлдөх уулзалтыг 2022 оны 11 сарын 4-ны өдөр ШУТИС -ийн 8-р байрны 12 давхарын олон улсын хурлын танхимд хийв. 

Зөвлөлдөх уулзалтын хамтын зураг

Усны барилга байгууламжийн үйл ажиллагаа эрхэлдэг 30 гаруй ААН, байгууллагын 60 гаруй төлөөлөл оролцож хөтөлбөрт тусгагдсан асуудлуудаар хэлэлцэж зөвлөмж боловсруулав. 

Зөвлөлдөх уулзалтын мэдээллийн самбар

Зөвлөлдөх уулзалтын дараах хөтөлбөрийн дагуу зохион байгуулав. 

08:30 – 09:00

БҮРТГЭЛ

БАС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Аюурзана уулзалтыг хөтлөн явуулна.

09:00 – 09:10

Зөвлөлдөх уулзалтын нээлт – МУ-ын байгаль орчны гавьяат ажилтан, Зөвлөх инженер Ц.Балдандорж уулзалтыг нээж үг хэлнэ.

Цаг

Илтгэлийн сэдэв

Илтгэгч

09:10 – 09:40

Шинэ сэргэлтийн усны томоохон төслүүд хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд – хөрөнгө оруулалт, хүний нөөц

Усны газар Ш.Мягмар

09:40 – 10:10

Усны барилга байгууламжийн норм дүрэм, стандартын бүрдэл, шинэчлэл

Престиж Инженеринг ХХК Ш.Ганзориг

10:10 – 10:40

Усны барилга байгууламжийн зураг төсөл, угсралтын ажилд тулгамдаж буй асуудлууд: Улаанбаатар хотын жишээн дээр

Цэнхэр алт, Ногоон хэрэм Монголын усны үндэсний ассоциаци М.Балдандорж

10:40 – 11:00

Завсарлага

11:00 – 11:30

ШУТИС-д Усны дээд боловсролтой инженер бэлтгэж ирсэн түүх, цаашдын хандлага, шаардлага

ШУТИС Н.Насанбаяр

11:30 – 11:50

Монголд усны барилга байгууламжийн инженер бэлтгэсний 60 жилийн ойн хэрэгжүүлэх арга хэмжээнүүд

ШУТИС Б.Аюурзана

11:50 – 12:50

Чөлөөт хэлэлцүүлэг

-       Асуулт ба хариулт

-       Санал, зөвлөмжийн төсөл

12:50 – 13:00

Хаалт – Хамтын зураг авхуулах

13:00 – 14:00

Үдийн хоол – ШУТИС төв номын сангийн 1 давхарт



Зөвлөлдөх уулзалтын дээрх илтгэлүүдийн бичлэгийг бүтнээр нь үзэх боломжтой. 


Зөвлөлдөх уулзалтын үеийн live бичлэгийг https://www.facebook.com/MongolianHydro хуудаснаас мөн үзэж болно. 

Зөвлөлдөх уулзалтаас дараах үр дүнгүүд гарсан болно. 

Зөвлөлдөх уулзалтын үр дүн

Үр дүн

2022 оны 11-р сарын 04-ны өдөр

Зөвлөлдсөн сэдэв

Шийдэл

Хандах байгууллага

1

Усны барилга байгууламжийн норм дүрэм, стандартын бүрдэл, шинэчлэл

1.    Мэргэжлээ алсын хараа, хөгжлийн тулгуур зорилгод нийцүүлэн хөгжүүлэх

2.    ТЭЗҮ боловсруулах аргачлал

3.    Усны барилга байгууламжийн үйл ажиллагаанд олон улсын стандарт, нормуудыг орчуулан Мэргэжлийн холбоодоор гаргаж, батлуулан эсвэл зөвлөмжөөр ашиглах

4.    Салбарын стандарт бий болгож норм, стандартын шилжилтийг бий болгох

5.    ICOLD салбарын MONCOLD төлөөлөлд БОАЖЯамнаас зөвшөөрөл гаргахсалбарын стандартуудыг оруулж ирэхэд

6.    Зөвхөн нэг мэргэжлийн холбоонд нэгдэж үйл ажиллагааг явуулах

7.    Зураг төслийн жишиг үнэ хэлэлцэж, батлуулах, оролцоог хангах хэрэгтэй.

1.    ШУТИС, БАС

2.    Холбоод – БХТөв

3.    Холбоод

4.    БХБЯам

5.    БОАЖЯ

6.    Холбоод

7.    ААНэгжүүд

2

Усны барилга байгууламжийн зураг төсөл, угсралтын ажилд тулгамдаж буй асуудлууд: Улаанбаатар хотын жишээн дээр

1.    Яам, төрийн байгууллагад орон тоонд усны барилга байгууламжийн мэргэжлийн инженерийг мэргэжилтнээр ажиллуулах

2.    Усны салбарын институтыг сайжруулах – Усны газарт нэгтгэх, үйл ажиллагааг өргөжүүлэх

3.    Зураг төслийн зөвшилцөх ажилд инженерийн бэлтгэл арга хэмжээг хамруулах

4.    Боловсон хүчний эрэлт хэрэгцээ маш их байна.

1.    Тухайн яамд

2.    Усны газар

3.    БХТөв

4.    ШУТИС БАС

 

3

ШУТИС-д Усны дээд боловсролтой инженер бэлтгэж ирсэн түүх, цаашдын хандлага, шаардлага

1.    Ажлын байраар төгсөгчдийг хангах үйл ажиллагааг сайжруулах

2.    Сургуультай хамтын ажиллагааг сайжруулж сургалтын чанарыг сайжруулахад оролцох – ажил олгогчийн өдөрлөгт оролцох

3.    Эрчим хүчний яам усан цахилгаан станцын төслүүдэд усны барилга байгууламжийн инженерийн оролцоог нэмэгдүүлэх

1.    ААН, байгууллагууд

2.    ААН, байгууллагууд

3.    ЭХЯ

4

Шинэ сэргэлтийн усны томоохон төслүүд хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд – хөрөнгө оруулалт, хүний нөөц

1.    Усны салбарт боловсон хүчний дутагдалд орсон, мэргэжилтний бэлтгэл хангалтгүй байна. ШУТИС БШУЯамтай сайтар ажиллах

2.    Мэргэжлийн туршлагатай инженерүүдийн төслүүдийг дэмжиж ажиллах - Дагвадорж

1.    ШУТИС БШУЯ

2.    Усны газар


Дээрх үр дүнгүүдийг холбогдох байгууллагуудад хүргүүлэн ажиллахаар болов. 

Зөвлөлдөх уулзалтыг Монголын ус хүрээлэх орчны инженерчлэл судалгааны холбоо, Цэнхэр алт ногоон хэрэм усны үндэсний ассоциаци ивээн тэтгэж оролцов. 

Зөвлөлдөх уулзалтын үеэр шинээр гарсан
  • Гидравлик аэродинамик - ШУТИС-ийн үндсэн сурах бичиг - П.Болд нар
  • Усны барилга байгууламжийн ажлын технологи, зохион байгуулалтын үндэс - Ш.Барачулуун
  • Шороон боомт ба далангийн төслийн тооцоо, загварчлал гарын авлага - Б.Аюурзана, Ш.Даваажамц
  • Усны барилга байгууламж II - Ц.Батдорж 
  • Усан орчинд гадны масс сарних, сүлэгдэх үзэгдлийн математик загварчлал - Ц.Сосорбарам
зэрэг шинэ бүтээлүүд танилцуулагдав. 
Усны салбарын ахмад, Байгаль орчны гавъяат ажилтан, Доктор Ц.Балдандорж зөвлөлдөх уулзалтыг нээж үнэтэй зөвлөгөө хайрлав. 

Усны газрын дарга Ш.Мягмар Усны талаар төрөөс баримталж буй бодлогууд, тулгамдсан асуудлаар илтгэл хэлэлцүүлж бидний ажлыг дэмжлээ. 

МУ-ын зөвлөх инженер, Ш.Ганзориг Усны барилга байгууламжийн норм дүрмийн бүрдэл, шинэчлэлийн талаар илтгэл хэлэлцүүлж санал бодлоо хуваалцлаа. 

Монголын усны үндэсний ассоциацийн тэргүүн М.Балдандорж усны барилга байгууламжийн зураг төсөл, угсралтын ажилд тулгамдаж буй асуудлууд, шийдлүүдийн талаар танилцууллаа. 

ШУТИС ахлах багш, доктор Н.Насанбаяр ШУТИС-д усны дээд боловсролтой инженер бэлтгэсэн түүх, туршлага, цаашдын чиг хандлагын талаар илтгэл хэлэлцүүллээ. 

ШУТИС, доктор Б.Аюурзана 60 жилийн ойн арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо. 

Зөвлөлдөх уулзалтад хүрэлцэн ирж хувь нэмрээ оруулсан инженерүүддээ талархал илэрхийлж байна. 

Зөвлөлдөх уулзалтын дараа ШУТИС, БАС-ийн гидравлик, хөрсний ус физик, инженерийн гидравлик, гидравликийн машины лабораторын өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж хөрөнгө оруулах асуудал хэлэлцэгдэв. 

Лабораторын тоног төхөөрөмжтэй танилцаж сургалтад ашиглахад боломжийн лаб байна, харин судалгаанд бол ямар ч тоног төхөөрөмж алга байна хэмээн дүгнэв.

Багшийн багшийн багш нар түүх хуваалцаж байна. 

Аж үйлдвэрийн гавьяат, МУ-ын зөвлөх инженер Ц.Сосорбарам шинэхэн номыхоо дээжээс ШУТИС-ийн номын санд хандивлав. 

МУ-ын зөвлөх инженер, доктор Ц.Батдорж Усны барилга байгууламж 2 хэмээх бүтээлээ ШУТИС-ийн номын санд хандивлав. 

Арын албыг амжилттай гүйцэтгэсэн инженер охидууд Г.Буянхишиг, Х.Дэлгэрцэцэг нартаа баярлалаа. 


No comments:

Post a Comment