Tuesday, January 28, 2025

Усны инженерчлэлийн мэргэжлийн холбоо байгуулагдлаа /Establish the Mongolian Society for hydraulic engineering/

Монголын усны инженерчлэлийн мэргэжлийн холбоо байгуулагдлаа

2015 оны 1 сарын 24-ний өдөр усны тодотголтой инженерүүд "Усны барилга байгууламжийн инженерүүдийн" зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж уг хурлаас усны инженерүүдийн эрх ашиг, усны инженерчлэлийн хөгжлийг дэмжих, усны талаарх төрөөс баримтлах чиглэл, бодлогын хэрэгжилтэд дэмжлэх үзүүлэх зорилгоор

Монголын усны инженерчлэлийн мэргэжлийн холбоо

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд шинээр байгууллаа. 

Усны инженерчлэлийн их хуралд оролцогчид


Монгол улсын их хурлаас 2024 оны 4 сарын 19-ны өдөр баталсан Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль нь мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах, түүнд тавигдах шаардлага, мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдал, зохион байгуулалт, үйл ажиллагааг тодорхойлох, төрийн байгууллагатай хамтран ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулахад зориулсан хууль бөгөөд уг хуулийн
  • 4.1.1."мэргэжлийн холбоо" гэж салбар, эсхүл мэргэжлийн эрх ашгийг хамгаалах зорилгоор аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, тухайн салбарын мэргэшсэн хүнээс бүрдсэн гишүүнчлэл бүхий холбоог;
  • 4.1.2."мэргэжлийн нэгдсэн холбоо" гэж тухайн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэжлийн холбоодын гишүүнчлэлтэй, салбарын нийтлэг эрх ашгийг хамгаалах зорилго бүхий холбоог
гэж тодорхойлсон байдаг. Дээрх байгуулсан холбоо нь 4.1.1 -д тодорхойлсон мэргэжлийн холбоо юм. 
Усны салбарт олон чиг үүрэг бүхий холбоо буюу төрийн бус байгууллагууд 1997 онд батлагдсан Төрийн бус байгууллагын тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Усны инженерчлэлийн чиглэлд
  • Усны үндэсний төв (2002) - Ус үндэсний хөтөлбөрийг дэмжих үндсэн зорилготой
  • Монголын усжуулагчдын холбоо (2013) - Усжуулагчдад үйлчлэх үндсэн зорилготой
  • Монголын ус хүрээлэх орчны инженерчлэлийн холбоо (2018) - Усны инженерчлэл болон судалгааны хөгжлийг дэмжих үндсэн зорилготой
  • Цэнхэр алт, Ногоон хэрэм Усны үндэсний ассоциаци (2019) - Усны нөөцийг нэмэгдүүлэх, ойжуулах үйл ажиллагааг дэмжих үндсэн зорилгтой
гэсэн гурван төрийн бус байгууллагууд санаачлан мэргэжлийн холбоо байгуулах үйл ажиллагааг зохион байгуулсан юм.
Үндсэн шаардлага нь маш энгийн байсан. Үүнд:
  1. Дээрх төрийн бус байгууллагууд нь өөрсдийн чиг үүрэгтэй учир мэргэжлийн инженерүүдийн эрх ашгийг бүрэн төлөөлж чадахгүй байсан,
  2. Инженерүүдийн нэгдэж чадсан, мэргэжлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах мэргэжлийн холбоо байгуулан мэргэжлийн нэгдсэн холбоонд элсэх зүй ёсны шаардлага тулгарсан
Тиймээс дээрх усны ТББ-ууд нэгдэн мэргэжлийн холбоо байгуулах ажлыг зохион байгуулсан юм. Усны барилга байгууламжийн инженерүүдийн зөвлөлдөх уулзалтад залуу үеэс эхлэн усны салбарын оргил болсон ахмад инженерүүд оролцож хувь нэмрээ орууллаа. 
Мэргэжлийн холбоо зохион байгуулах хурал дараах хөтөлбөрийн дагуу явагдсан. 

Цаг

Хэлэлцэх асуудал

Хугацаа

Илтгэгч

14:00 – 14:05

Нээлт

5 минут

“Цэнхэр алт ногоон хэрэм” Монголын үндэсний усны ассоциацийн тэргүүн М.Балдандорж

14:05 – 14:10

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас баримталж буй бодлогын талаар танилцуулга

5 минут

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын зөвлөх А.Хүрэлшагай

14:10 – 14:20

Эрх зүйн байдлын тухай хууль болон Мэргэжлийн холбоо байгуулах хэрэгцээ, шаардлагын тухай танилцуулга

10 минут

“Престиж Инженеринг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Ганзориг

14:20 – 14:25

Хурлын тэргүүлэгч сонгох

5 минут

Бүх оролцогчид

14:25 – 14:40

Мэргэжлийн холбооны дүрмийн төслийг танилцуулах

15 минут

“Монголын усжуулагчдын холбоо” ГҮТББ-ийн Гүйцэтгэх захирал Д.Батболд

14:40 – 15:10

Мэргэжлийн холбооны дүрмийн төсөлтэй холбоотой асуулт, хариулт

30 минут

Бүх оролцогчид

15:10 – 15:20

Цайны завсарлага

10 минут

Бүх оролцогчид

15:20 – 15:50

Мэргэжлийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох

30 минут

Бүх оролцогчид

15:50 – 16:10

Мэргэжлийн холбооны Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох

20 минут

Бүх оролцогчид

16:10 – 16:55

Санал зөвлөмж

45 минут

Бүх оролцогчид

16:55 – 17:00

Хурлын хаалт

5 минут

Удирдах зөвлөлийн дарга


Мэргэжлийн холбоо байгуулах энэхүү хуралд Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын усны зөвлөх А.Хүрэлшагай оролцож сайдын мэндчилгээг хүргэж Мэргэжлийн нэгдсэн холбоодын эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлалыг танилцууллаа. 





А.Хүрэлшагай зөвлөх

Хуулийн үндэслэлээс гадна усны салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо бүрэлдэх үйл явцын талаар мэдээлэл солилцов. 
Үүний дараа Хүндэт гидротехникч Ш.Ганзориг мэргэжлийн холбоо байгуулах үндэслэл, мэдээллийг солилцов.
Хүндэт гидротехникч Ш.Ганзориг
Мэргэжлийн холбоо байгуулах нөхцөл бүрдсэн байгааг
  • Усны барилга угсралтын тусгай зөвшөөрөл эзэмшигч 202 компани
  • Усны барилга байгууламжийн зураг төслийн зөвшөөрөл эзэмшигч 55 компани
  • Усны чиглэлийн инженер мэргэжилтэй дотоодод төгссөн 1100 инженер
  • Усны чиглэлийн инженер мэргэжилтэй гадаадад төгссөн 200 инженер
  • Үүнээс мэргэшсэн инженер 115, зөвлөх инженер 34, доктор 11, магистр зэрэгтэй 159 инженер байгаа тул эдгээр инженерүүд, байгууллагуудын хууль ёсны эрх ашгыг төлөөлөх байгууллага шаардлагатай гэдэг байдлаар тайлбарлав.
Улмаар санал болгож буй усны мэргэжлийн холбооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулсан. 
Хөтөлбөрийн дагуу хурлын тэргүүлэгчдийг хуралд ороцлогчдоос сонгосон. Олонхийн саналаар хурлын тэргүүлэгчээр
  • МУ зөвлөх инженер, Доктор Г.Долгорсүрэн
  • МУ зөвлөх инженер Д.Батболд
  • МУ зөвлөх инженер М.Далайцэрэн
  • МУ мэргэшсэн инженер М.Балдандорж
  • МУ мэргэшсэн инженер, Доктор Б.Аюурзана нар сонгогдож хурлыг тэргүүлэн ажиллав. 
Их хурлын тэргүүлэгчид
Үүний дараа Монголын усжуулагчдын холбооноос Усны мэргэжлийн холбооны дүрмийн төслийг танилцуулж оролцогчдоос саналуудыг авав. Саналуудын ихэнх нь мэргэжлийн холбооны нэртэй холбоотой байв. 1963 оноос дотооддоо бэлдэж эхэлсэн цор ганц усны инженер нь гидротехник нэртэйгээр бэлтгэгдэж байсан бол он жилүүдэд өөрчлөгдөн олон нэртэй инженерүүдийг бий болгосон байна. 
Тухайлбал

Усны барилга байгууламж, Усны нөөц экологи, Усан цахилгаан станцын барилгын инженер, Усны менежмент мэргэжлийн чиглэл, индекс

Хөтөлбөрийн чиглэл

Индекс

Хамаарах хугацаа

Олгосон зэрэг

Сайдын тушаал, баримт

1

Гидротехникч инженер

?

1963 – 1967

Инженер Гидротехникч

?

2

Гидроинженер

?

1966 – 1976

Инженер Гидротехникч

?

3

Гидромелиораци

?

1977 – 1993

Инженер Гидротехникч

?

4

Ус хангамж, усжуулалт

?

1977 – 1993

Инженер Гидротехникч

?

5

Усан цахилгаан станцын барилга

?

1993 – 2008

Барилгын инженер

?

6

Усны барилга байгууламж

D543602

1994 – 2001

Барилгын инженер

БШУсайдын 1996 оны 50

 

7

Усны барилга байгууламж

D580401

2001 – 2010

Барилгын инженер

2001 оны 172

2005 оны 181

8

Усны барилга байгууламж

D580300

2010 – 2014

Барилгын инженер

БСШУ сайдын 2010 оны 235-р тушаал,

MNS 5323-99 : 2009

9

Барилгын инженерийн хөтөлбөр: Усны барилга, байгууламж

Е07320207

2014 – 2022

Барилгын инженер

Монгол улсын БСШУ-ны сайдын 2014-03-13-ны өдрийн А/78 тушаал

10

Усны барилга байгууламж

Е073207

2022 – 2024

Барилгын инженер

БШУСайдын 2022 оны 5 сарын 29-ний А/160 тушаал

11

Усны барилга байгууламж

E073207

2024 – одоог

 

БШУСайдын 2024 оны 3 сарын 20-ний А/146 тушаал

12

Усны менежмент

D522202

?

Бизнесийн удирдлага

2014 оны А/370

13

Усны нөөц экологи

D524503

2002 – 2010

Техникийн ухааны

2010 оны 235

14

Усны нөөц экологи

D524503

2002 – 2014

Техникийн ухааны

БСШУ сайдын 2010 оны 235-р тушаал

15

Үйлдвэрийн экологи: Усны нөөц экологи

D071202

2014 - 2022

Техникийн ухааны

Монгол улсын БСШУ-ны сайдын 2014-03-13-ны өдрийн А/78 тушаал

16

Усны нөөц усжуулалт

E078808

20222024

Барилгын инженер

БШУСайдын 2022 оны 5 сарын 29-ний А/160 тушаал

17

Усны нөөц усжуулалт

E078808

2024 – одоог

Барилгын инженер

БШУСайдын 2024 оны 3 сарын 20-ний А/146 тушаал


Олон нэртэй инженерүүд төгсөн салбарт ажиллаж байгаа бөгөөд эдгээр инженерүүд, мэргэжилтнүүдийн уг гарал нь гидротехникч болж байна. Гидротехникч нь олны дунд гидро инженер, усны инженер, усжуулагч хэмээн нэрлэгдэж явсан учир олонх усны инженерийн гэсэн нэрийг мэргэжлийн холбоонд өгөхийг зөвлөж байв. Сүүлийн жилүүдэд усны барилга байгууламж гэсэн нэрээр ихэнх инженерүүдийг бэлдэж байгаа боловч уг нэр урт бөгөөд бүгдийг төлөөлөх боломжгүй болж байна. 
Нөгөө талаас ЮНЕСКО-ийн боловсролын ангилалаар Усны барилга байгууламжийн хөтөлбөр нь Water engineering and Technology гэсэн чиглэлд хамаарч байгаа тус усны инженер гэж ерөнхийд нь нэрлэх үндэслэл болж байна. 
Хуралд оролцогч нараас гарсан нэрнүүдийн саналыг багцлан хүргэвэл:

Монголын усны инженерүүдийн мэргэжлийн холбоо
Усны мэргэжлийн инженерүүдийн холбоо

Монголын усжуулагчдын мэргэжлийн холбоо

Монголын усжуулагч инженерүүдийн мэргэжлийн холбоо


Усны инженерчлэлийн мэргэжлийн холбоо

Усны нөөц, инженерчлэлийн холбоо

Усны инженерчлэлийн холбоо


Усны үндэсний холбоо

Government for water – Усны департмент


гэсэн хувилбарууд гарч
усны инженерчлэл
усны инженер гэсэн хувилбараар санал авч усны инженерчлэл гэсэн нэр томьёог ашиглахаар шийдвэрлэв. 

Хурлын оролцогчдоос ирсэн дүрмийн бусад саналуудыг тэмдэглэн дүрмийг редакторын засвартай байхаар нийт гишүүдийн дийлэнх олонхиор батлав. 
Мэргэжлийн холбооны дүрмийн төслийг батлах явц

Хурлын хөтөлбөрийн дагуу холбооны удирдах зөвлөл байгуулах, хяналтын зөвлөл байгуулах асуудлуудыг тус тус хэлэлцэж удирдах зөвлөлийг 23 хүний бүрэлдэхүүнтэй, хяналтын зөвлөлийг 5 хүний бүрэлдэхүүнтэй байхаар батлав. 
Улмаар удирдах зөвлөл болон хяналтын зөвлөл анхны хурлаа хийж холбооны ерөнхийлөгч, хяналтын зөвлөлийн даргыг сонгон баталгаажуулав. 
Удирдах зөвлөл /наана/ ба хяналтын зөвлөлийн /цаана/ хурал

Хуралд оролцогчид өөрсдийн санал, мэргэжлийн чиглэлээрх бодлуудаа хуваалцаж цаашид холбооны ажиллах чиглэл, менежментийн талаар зөвлөгөөнүүд өгсөнөөр их хурал өндөрлөсөн болно. 

No comments:

Post a Comment