Голын эргийн барилга байгууламж,амьдрах орчны судалгааны тухай танилцуулах сургалт
Япончууд хийж байгаа ажлуудаа үе үе олон нийтэд таниулах зорилгоор тусгай танилцуулах сургалт бүхий арга хэмжээг зохиодог юм. Энэ нь нийгэмд тухайн төслийн ач холбогдлыг таниулах, ойлуулах, тус дэм авч хамтарч ажиллах гол хэлхээг бий болгодог байх.
Ингээд 2017 оны 1 сарын 11 -нд болсон танилцуулах сургалтанд явж үзсэн ба энэ тухай сонин хачингаа хуваалцъя.
Сургалт нь Нагаока хотын их сургуулиудын усны болон биологийн мэргэжлийн оюутнууд, усны болон биологи, экологийн чиглэлийн компани, төрийн бус байгууллага, голын талаар санаа зовж явдаг хүмүүст зориулсан байв. Зохион байгуулагч нь Шинано голын захиргаа, Хокурику бүсийн менежмент, үйлчилгээний холбоо, Япон төмөр зам зэрэг болно.
Сургалт нь Шинано (信濃川) болон Үоно голын (魚野川) уулзвар Кавагүчи гэдэг газар болсон ба эхлээд голын татамд хийгдэж буй цэцэрлэгийн ажлыг хараад, тэнд ашиглагдаж буй усны барилгын технологиудын талаар тайлбарласан юм. Дараа нь Япон төмөр замын Кавагүчид байрлах цогцолборт (JR信濃川発電所PR川口プラザ) очиж лекц сонссон юм. Хотын нэг хэсэг газарт зориулсан олон нийтийн үйл ажиллагаа явуулах зориулалттай том лекцийн танхимтай, спорт заалтай, хоол цай хийх газартай, үзүүлэнтэй иймэрхүү цогцолбор газар маш олон байх ба энэ нь өдөр болгон олон нийтэд үйлчилж байх нь их сайхан юм. Энд аялагч болон жуулчидад мэдээлэл өгөх төв хүртэл байдаг байна. Лекц эхлэхээс өмнө энэ цогцолборт авсан дараах зургуудыг сонирхуулъя.
Сургалт нь Нагаока хотын их сургуулиудын усны болон биологийн мэргэжлийн оюутнууд, усны болон биологи, экологийн чиглэлийн компани, төрийн бус байгууллага, голын талаар санаа зовж явдаг хүмүүст зориулсан байв. Зохион байгуулагч нь Шинано голын захиргаа, Хокурику бүсийн менежмент, үйлчилгээний холбоо, Япон төмөр зам зэрэг болно.
Анх удаа Нагаока хотын галт тэргэнд сууж үзсэн нь. |
Цогцолборын 2 давхарт хүлээн авах том өрөөнд байх ханын сонингууд. Энэ дээр Үоно гол болон Шинано голд байх гол загаснуудыг харуулсан байна. |