Thursday, March 12, 2020

Ус хэмжүүрийн барилга /Flow measurement structures/

Ус хэмжүүрийн лоток

** Бакалавр оюутан байх үедээ боловсруулсан материалуудаас
Усны алдагдалыг илрүүлэх, болон суваг, түүн дээрхи барилгын ашиглалт, засвар үйлчилгээний нөхцөлийг сайжруулах болон, усны зохистой хэрэглээнд хяналт тавихад ус хэмжүүрийн барилгын үүрэг оршино. Ус хэмжүүрийн олон төрлийн барилга байх ба сувгийн хөндлөн огтлолын хэлбэр хэмжээ, ус өнгөрүүлэх чадвар, ашиглалтын нөхцөл болон чухалчлалын зэргээс хамааруулан нимгэн ханатай ус халиагуур, ус хэмжүүрийн лоток зэргийг ихэвчлэн задгай голдиролтой үед хэрэглэнэ.
Паршал лоток байрлуулсан байдал. Source here
Ус халиах нимгэн ханатай ус халиагуур нь мөн хөндлөн огтлолын хэлбэрээсээ хамаарч өөр өөр байх ба үүнд гурвалжин, тэгш өнцөгт, трапеци хэлбэртэй ус халиагуурууд ихэвчлэн байна. Эндээс 50л/с – ээс бага зарцуулгатай үед гурвалжин ус халиагуурыг хэрэглэх ба түүнээс дээш үед бусад огтлолтой халиагуурыг хэрэглэж болно.
Усны урсгалыг шахаж, түвшний уналтыг бий болгон ус хэмжих барилгыг ус хэмжүүрийн лоток гэнэ. Сувгийн хөндөлн оглолыг нарийсгах, ёроолыг өндөрсгөх болон эдгээрийг хослуулан хийж усны түвшний нэмэгдэл ба уналтыг бий болгоно. Ус хэмжүүрийн лоток нь энгийн хийцтэй байх ба ашиглахад хялбар байдаг. Ус хэмжүүрийн лоток нь суваг болон голын урсгалд нөлөөлөхгүй боловч ус халиагуурыг бодвол нарийвчлал багатай ба мод ба төмөр, бетон, төмөр бетон хийцтэй байна. лотокын хэмжээ ба төрлөөс хамаарч 3л/с – 50м3/с хүртэлх зарцуулгыг хэмжинэ.
Стандарт лотокын 2 хэлбэр байх ба үүнд Паршал, Вентурын лотокууд хамаарагдана.
Төсөлд (Бакалаврын дипломоо хэлж байгаа байдал) вентурын лотокыг төсөллөхөөр болов.
Ус хэмжих Вентурийн лоток: Усны зарцуулга 4л/с – 5.5 м3/с байх сувагт винтурийн лотокыг ашиглаж болох ба үүнд усны түвшиний уналт ба нэмэгдлийг бий болгох хэлбэрээс хамаарч 3 – н төрөл байна.
Үүнд: - хаших ханыг нарийсгаж сувгийн хөндлөн оглолыг өөрчилж урсгалыг шахах
- Сувгийн ёроолд ус халиах босго хийх
- Хэвтээ ба босоо чиглэлд нэгэн зэрэг урсгалыг шахах
Вентурийн лоток нь 3 – н үндсэн хэсгээс бүрдэнэ.
- Дээд хэсэг
- Ус халиах босготой урсгалын шахалтыг буй болгох хэсэг
- Лотокын тэнхлэгт m = 6 хэвгийтэй төгсгөлийн хэсэг
Нэгэн төрлийн зураг төслийн дагуу ус хэмжүүрийн вентурийн төрөлүүд нь сувгийн өргөнөөс хамаарч төрөл бүр өөр байна. зарим төрлийн лотокын хэрэглэх нөхцөлтэй нь доорхи хүснэгтэнд үзүүлэв.
Хэрэглэх нөхцөл
Лотокын төрөл
1
600 мм – ийн өргөнтэй сувагт
GK600
2
800 мм – ийн өргөнтэй сувагт
GK800
3
1.0 м – ийн өргөнтэй сувагт
GK100(жижиг)
4
1.0 м – ийн өргөнтэй сувагт
GK100(том)

Лотокын бүтэц ба байрлал
Лоток нь тохируулах барилгын дараа хувиарлах сувгийн эхэнд, ус авах барилгын гаралтын хэсэгт баригдана. Стандарт лотокийн үндсэн хэмжээсүүдийг эндээс үзээрэй. 
Дээрхи хүснэгтэнд стандарт Паршал лотокын үндсэн хэмжээсүүд байна. эдгээрийг төсөллөж буй сувгийнхаа үндсэн хэмжээсээс хамааруулан сонгоно.
Лотокын хэмжээнээс хамаарч түүгээр өнгөрөх зарцуулгыг дараах хамаарлаар тодорхойлдог. Q = C h_a^n ; ft3/с
Үүнд: haтүрэлт хэмжсэн хэмжилт, ft
            Q – зарцуулга, ft3/c
            C, n – хэмжигдэхүүнийг доорхи хүснэгтээс авна.

Тухайлбал
Багалзуурын өргөн
Коэффициент  (C)
Илтгэгч  (n)
1 инч
0.338
1.55
2 инч
0.676
1.55
3 инч
0.992
1.55
6 инч
2.06
1.58
9 инч
3.07
1.53
1 ft
3.95
1.55
2 ft
8.00
1.55
3 ft
12.00
1.57
4 ft
16.00
1.58
5 ft
20.00
1.59
6 ft
24.00
1.59
7 ft
28.00
1.60
8 ft
32.00
1.61
10 ft
39.38
1.60
12 ft
46.75
1.60
15 ft
57.81
1.60
20 ft
76.25
1.60
25 ft
94.69
1.60
30 ft
113.13
1.60
40 ft
150.00
1.60
50 ft
186.88
1.60

Тохирсон ус хэмжүүрийн лотокийн ажлын зураг
Ус хэмжүүрийн Паршал лоток

Боловсруулсан A.WE07D426 кодтой оюутан байлаа. 

No comments:

Post a Comment