Нуурын усны чанар
Инженерийн тооцоо хийх олон фортран програм бичсэн бөгөөд тэдгээрийг инженерүүдэд хэрэгтэй байдлаар онлайн тавих асуудал болж байв. Инженер болгон прогармчлалын хэл мэдэхгүй учир кодны учрыг олж ажиллуулж чадахгүй. Цаг гаргаж хальт хайвал хоёр аятайхан сайтууд оллоо. Эдгээр нь
- OnlineGDB beta version
- JDOODLE.com байна.
Эхний Онлайн хөрвүүлэгчийг ашиглаж оюутнуудад тооцоогоо шалгах боломжийг олгосон нь зарим талаараа үр дүнтэй байна. Гэвч практик инженерүүдэд зориулсан тооцооны програм болгож интернэт орчинд байршуулахад embedder ашиглаж сайт эсвэл энэхүү блогт кодоо, мөн хөрвүүлэгчтэй хамт байрлуулах шаардлага гарч байна. Энэ асуудлыг JDOODLE хөөрхөн шийдчихдэг юм байна. Жишээ болгож нуурын усны чанарыг загварчлах ажлын фортран кодыг хөрвүүлэгчтэй буюу блогноос ажиллаж болохоор байршуулав.
Үүнийг ашиглахад JDOODLE дээр хаягтай байх хэрэгтэй ба кодоо тохирох хөрвүүлэгч дээр байрлуулж хадгалсан байх ёстой. Хадгалсаны дараа олон сонголт дотор гэсэн click on Others --> Share/Embed сонголт байна. Энд дарахад оруулганы холбоос гарч ирэх бөгөөд түүнийг блог дээрээ HTML бичлэгт
<div data-pym-src="https://www.jdoodle.com/embed/v0/2?stdin=0&arg=0"></div>
байдлаар бичнэ. Улаалгасан хэсгийн оронд өөрийн оруулга холбоосоо байршуулна. Энд байх ?stdin=0&arg=0 оронд ?stdin=1&arg=1 гэж бичвэл нэмэлт хоёр цонхнууд гарч ирнэ. Тэгээд блогын эсвэл вэб сайтын бичлэгээ бичиж дуусаад хамгийн төгсгөлийн мөрөнд
<script src="https://www.jdoodle.com/assets/jdoodle-pym.min.js" type="text/javascript"></script>
гэсэн линкийг байршуулна. Ийм л энгийн эд байх нь.
No comments:
Post a Comment