Wednesday, September 29, 2021

Дунай мөрний түүх - Австрийн үндэсний номын сангийн үзэсгэлэнгийн тойм /Danube history/

 Дунай мөрний түүх - Австрийн үндэсний номын сангийн үзэсгэлэнгийн тойм

Danube буюу Дунай мөрөн нь Европын хоёр дахь том гол бөгөөд тэр орчим олон мянган жил амьдарч байгаа хүмүүсийн соёл иргэншилтэй, тэр дундаа Франц, Герман, Австри, Унгар, Романиа, Түркийн (бусад улсууд бий) хөгжлийн түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн соёл, амьдралын нягт холбоотой гол юм. Ер нь гол ус гэдэг амьд байгалийг тэтгэж байдаг дэлхийн судас юм. Монгол нутаг дэвсгэрт байх олон гол мөрний түүхэн баримтуудыг цуглуулбал олон сайхан түүхэн сургамжууд гарч ирэх байхаа. 

Дунай мөрний тухай олон түүхэн баримтууд урсан өнгөрдөг улсуудад хадгалагддаг бололтой. Австрийн үндэсний номын санд байдаг цуглуулгууд дээр үндэслэн үзэсгэлэн (Die Donau. Eine Reise in die Vergangenheit) гаргасаныг Венийн Технологийн Их сургуулийн Усны инженерчлэл, Усны нөөцийн менежментийн хүрээлэнгийн Усны инженерчлэлийн багийн гишүүд 2021 оны 9 сарын 29-нд өргөн бүрэлдэхүүнээр үзэж сонирхлоо.

Венийн Технологийн их сургуулийн Усны инженерчлэл, усны нөөцийн менежментийн институтын Гидравлик, усны барилгын судалгааны баг

За ингээд дарсан зургуудаа сонссон тайлбартайгаа оруулая. Энэ үзэсгэлэнд Дунай мөрний тухай тэр дундаа Дунай мөрний тохируулга, усны барилга байгууламжийн түүхэн баримтууд нэлээд байгаа нь гайхамшигтай байлаа. 

Австрийн үндэсний номын сангийн үүд

Үзэсгэсэн болж буй танхимын тааз - Үндэсний мөн чанарыг шингээсэн бурхадын зураг, баатруудын хөшөө, маш хуучны номнуудыг хураасан номын шүүгээнүүд, баримлуудаар дүүрэн

Дунай мөрний өнгөрсөн үед аялах үзэсгэлэнгийн танилцуулга

Дунай мөрөн бол түүхийн орон зай юм гэсэн самбар ба түүний доор үзвэрүүд байна. Энд Дунай мөрний бурхан Данибусийн зургийг 1769 онд Игназ Муллер гэдэг хүн зурсан байх юм. 

Дунай мөрөн дээгүүр баригдсан хамгийн чухал гүүрийн нэг

Дуна мөрний сав газрын газрын зургийн атлас

Дунай мөрний эрэг дээр хийсэн байлдааны тактик зураглал

Дунай мөрнөөр аяласан тэмдэглэл - Ухаалаг хүмүүс л тэмдэглэл бичиж үлдээж тэр нь түүхийг таньж мэдэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг юм байна. 

Дунай мөрөн бол хил хязгаар мөн зам юм гэсэн самбар, түүний доор хамаарал бүхий түүхийн баримтууд

Дунай мөрөн дээрх усан онгоц өнгөрүүлэх сувгуудын дагуугийн огтлол, Усны барилгын ажлуудын түүхэн баримт

Дунай мөрөн холбогч байсан тухай баримтууд

Будафешт хот ба Дунай мөрөн. Дунай мөрний талаар Усны З.Батбаяр гуай сайхан нийтлэл бичсэн байсаныг эндээс уншаарай. 

Сербийн нийслэл Бэлград хот, Сава гол ба Дунай мөрний газрын зураг

Дунай мөрний талаарх 1726 онд зохиогдсон 6 боть нэвтэрхий толь - Дунай мөрний судалгааны чухал баримт - Эх хувиараа хадгалагдаж байна. 

Дунай мөрний талаарх судалгааны түүх

1726 онд зохиогдсон 6 боть нэвтэрхий тольд байх Дунай мөрний усан орчны амьдралын талаарх бүлэг

Үзэсгэлэнгийн онцлох түүхийн баримт болох Дунай мөрний карт. Энэхүү картыг Австри-Унгарын эзэнт гүрний Эзэн хааны яамны захиалгаар тухайн үеийн нэрт гидротехникч буюу усны барилга байгууламжийн инженер Флориан Пассети (Florian Von Passetti) 1857 онд боловсруулан гаргажээ. Энэхүү зураг нь Дунай мөрний тухайн үеийн тофографи, хөрс, ургамал, амьтаны, усны барилга байгууламжийн, усны гидравликийн чухал үзүүлэлтүүд (Усны гүн, Үерийн их түвшний хязгаар), усан замын байгууламжууд, гүүр, гатлуур зэргийг тэмдэглэсэн байна. 

Фассетти зураг гэж алдаршсан энэ зураг нь Дунай мөрний үерийн татмаар дэлгэж зурсан томоохон хэмжээний газрын зураг юм. Газрын зурагт байх тэмдэглэгээнүүдийг дээрх зургаас харж болно. 

Энд зургийн тайлбар болон усны барилга байгууламжууд, усан замын байгууламжууд, гүүр болон гол гатлах байгууламжуудын тэмдэглэгээг үзүүлжээ. 

Дунай мөрөн үерээрээ алдартай байсан бөгөөд тэмдэглэгдсэн хамгийн том үер Вена хотын орчимд 1501 онд 14 000 м3/с, усны гүн 10.3 м болж байсан бол дээрх зурагт 1830 болон 1848 онд болсон томоохон үерийн мөрөөр шинжилсэн үерийн тархалтын түвшинг зурж харуулсан байдгаараа онцлогтой байна. 

Вена хотыг үерээс хамгаалах зорилгоор олон удаа Дунай мөрний комиссыг байгуулж үерээс хамгаалах төлөвлөлтийг гаргаж байсан боловч хөрөнгө оруулалтаас болж амжилтгүй болж байжээ. Гэхдээ Вена хотыг үерээс хамгаалах ажлыг 1870 - 1875 онуудад амжилттай гүйцэтгэж 450 м өргөн үерийн сувгийг байгуулсан нь одоо хүртэл оршиж байна. 

Будафешт хотын тухайн үеийн байдал, зарим хэсэгт үерийн усны тархалтын зураглал тэмдэглэгдээгүй байгааг ажиглаж болно. Зурагт чухал болон ажиглаж, судалж чадсан газруудын үерийн түвшнийг зурагласан юм шиг байгаан.

Одоогийн томоохон хотууд тухайн үед сураггүй халцгай газар байсаныг эндээс харж болно. Түүхийн олон зуун жил Дунай мөрөн хотжилтын нөлөөнд ихээхэн автаж байгаль орчны хувьд олон ч зүйлээ алдсан байх. 

Энэ дэлгэмэл карт нь Инн болон Дунай мөрний уулзвар Пассау хотоос Төмөр хаалга хүртэл зурагдсан юм байна.  

Дунай мөрний картыг дахин хэвлэж дэлгэж харуулсаныг понорами хийж харууллаа. Тухайн үед буюу 1700 - 1800 онуудад Европчууд зургийг понорами байдлаар зурдаг байсны баримт доор гарч ирнэ. 

Дунай мөрөн дээрх давалгаа буюу усан тээврийн хөгжил

Дунай мөрнөөр аялах буюу тээвэр хийх маш олон гарын авлагууд гарсаны жишээ олон байна. 

Дунай мөрнөөр аялах гарын авлагууд, зурагт номнууд

Дунай мөрөн утга зохиол, хөгжмийн түүхэнд оруулсан хувь нэмэр: Алдарт Жоханн Страуссын Үзэсгэлэнт цэнхэр Дунай мөрөн (Johann Strauss II - An der schönen, blauen Donau) бүтээл 

Сонгодог урлаг соёл, уран зохиолд Дунай мөрөн

1830 он: Венийн их үер

Дунай мөрнийг Вена хотын орчимд урсац тохируулга хийх усны барилгын томоохон төслийн үеийн техник технологиуд

Дунай мөрний урсац тохируулга хийгдэхээс өмнөх голын татмын понорам, гайхалтай хүмүүс байжээ. 

Понорамаас Вена хотын төв хэсгийг татаж харлаа. Тэр дүнхийгээд байгаа сүм одоо хүртэл байгаа гээд боддоо. 

Дунай мөрний бохирдол, өвчлөл

Дунай мөрнийг чөлөөлөх хөдөлгөөнүүд: Хэт их усны эрчим хүчний төслүүдээс сэргийлэх, мөрний унаган төрхийг /Одоо ч бараг унаган төрхөөрөө байгаа хэсэг маш ховор байх/ хэвээр авч үлдэх нь чухал

Дунай мөрний үндэсний парк буюу голын татам хэсгийг байгалиар нь байлгах газар нутаг

Герман энэ бетта үсэг давхар с буюу сс үсгээр дуудагддаг гэдэг нь энэ масштаб дээр сайхан тайлбарлагдах юм байна. 

Дунай мөрний урсац тохируулгыг ингэж хийнэ гэсэн ажлын зургийг бодитоор зурсан байдал. 

Зурагт Вена хотын байгаа болон нэмэлт төлөвлөлтүүдийг сайхан тусгаж өгсөн байгаа юм. 

Вена ба Дунай мөрөн, 3-н хэмжээст газрын зураг

Тухайн үеийн номнуудын хэвлэл, бас л гоёмсог байгаа юм шүү. 

Австрийн үндэсний номын санд: Маскаа авч болохгүй. 


No comments:

Post a Comment