Wednesday, August 17, 2016

Эрдмийн ажлын зураг, графикийг Нюфлотоор дүрсжүүлэх /Scientific visualization and graphics with Gnuplot/

Эрдмийн ажлын зураг, графикийг Нюфлотоор дүрсжүүлэх, зурах
Хоёрдугаар хэсэг

Нэгдүгээр хэсгийг эндээс уншаарай.
Сэтгүүл болгон л өөрийн тодорхой шаардлагуудыг хэвлэгдэхээр илгээгдэн ирж байгаа өгүүллүүдэд тавьдаг. Хамгийн гол нь тэдгээр шаардлагыг сайн биелүүлэхийн тулд ямар ч асуудлыг шийдвэрлэх гарцтай байх хэрэгтэй. Бид графикийг ихэвчлэн Эксэл дээр бужигнуулдаг. Энэ ч амархан. Харин хэд хэдэн графикийг хооронд нь тэнхлэгээр нь нийлүүлэх гэх мэт ахисан түвшний ажлууд гараад ирвэл суугай майзаг болоод эхлэнэ. Нэг ашиглаад суричхвал Нюфлот арвин чадвартай. Энэ хэсгээр зарим нэг чухал үйлдлүүдийг хийж сурсанаар та бүгдтэй хуваалцая.

Муруйд тохирсон регрессийн тэгшитгэл зохиож зурах
Тоон өгөгдөлд тохирох шугаман болон өндөр эрэмбийн регрессийн тэгшитгэлийг эксэл дээр ч хийгээд коэффициентуудыг нь олж болно. Гэхдээ Нюфлот нь өөр дээрээ итераци хийж хамааралтай бүх хэмжигдэхүүнүүдийг тодорхойлдог. 
Энэ жишээнд postscript терминалыг ашигласан болно. Өндөр чанартай вектор зураглалуудыг ихэвчлэн postscript хийж болдог. 

 1
 2
 3
 4
 5
 6
 7
 8
 9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
# this script for compare remaining ice area
 reset
 set term postscript landscape enhanced font "Times-New-Roman, 30"  #size 700,500 #500,400  
 set output 'Compare.esp'

#
 set xlabel "{/=30 {/Times-Italic Time } (min)}"
 set ylabel "{/=30 {/Times-Italic Remaining ice area} (percent)}"
 set xrange [0:72]
 set yrange [0.5:1.01]
 set key top right 
 f(x) = a*x + b # fit line 1
 fit f(x) 'ice_example.dat' u 1:2 via a, b
 title_f(a,b) = sprintf('f(x) = %.2fx + %.2f', a, b)
 
 #f(x) = a*x **2 + b *x + e # fit line 1
 #fit f(x) 'ice_example.dat' u 1:2 via a, b, e
 #title_f(a,b,e) = sprintf('f(x) = %.2fx **2 + %.2fx + %.2f', a, b, e)
 g(x) = c*x + d # fit line 2
 fit g(x) 'ice_mass.dat' u 1:2 via c, d
 title_g(c,d) = sprintf('g(x) = %.2gx + %.2g', c, d)
 
 #f1(x) = E*exp(I*x**2) # fit line 3
 #fit f1(x) 'ice_mass.dat' u 1:2 via E, I
 #title_f1(E,I) = sprintf('f1(x) = %.2f1*exp(%.2f1x**2)', E, I)
 
 plot 'ice_example.dat' u 1:2 w lp pt 8 pi -40 lc rgb 'red' lw 7 title 'Free surface LBM' ,\
   'ice_mass.dat' u 1:2 w p pt 5 lc rgb 'black' lw 9 title 'Experiment',\
    f(x) w l ls 10 lw 4 title 'Trend line for LBM',\
    g(x) w l ls 9 lw 4 title 'and for experiment' 
#    f1(x) t title_f1(e,i), title_f(a,b),title_g(c,d)
   
 unset multiplot
 set term win
 unset output 

Thursday, July 21, 2016

ЛБА дахь Умбуур хязгаарын арга /Immersed Boundary method in LBM/

Умбуур хязгаарын нөхцөл

Тогтоол усанд унаж доошоо живж буй бөмбөлөг
Судалж буй шингэнээр бүрэн хүрээлэгдсэн хатуу биеийн гадаргууг умбуур хязгаар гэж нэрлэнэ. Жишээ нь тэнгэрт нисэж буй онгоц агаарт умбасан байна, голын усанд зөөгдөж буй хагшаас мөн л умбасан байна, сэлж буй хүн мөн л усанд умбасан байна. Умбасан бие шингэний урсгалын улмаар хөдлөх ба хөдлөхдөө эргээд шингэний хөдөлгөөндөө нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл шингэн дотор хөдөлж байу хатуу биет болон шингэн хоорондоо харилцан үйлчлэлтэй байна. Иймд хатуу-шингэний систем гэж нэрлэнэ. Хөдөлж буй хязгаарын нөхцлийн тухай стандарт ЛБА-ын тухай  Шингэн дахь хатуу биеийн хөдөлгөөн гэсэн нийтлэлээс уншаарай. 

Saturday, June 25, 2016

23 дахь Мөсний Олон улсын симпосиумын тойм /Overview of 23th international symposium on Ice/

Мөсний судалгааны олон улсын хурал (2016)


Ус-хүрээлэх орчны инженерчлэлийн олон улсын холбооны (IAHR) Мөсний судалгаа, инженерчлэлийн бүлгэмээс 2 жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг мөсөн дээр голчлон анхаарсан энэхүү Олон улсын мөсний симпосиум (тодорхой чиглэлээр хязгаарлагдсан жижиг хурал) анх 1970 онд Исландад зохион байгуулагдаж байжээ. 
Энэ жил 23 дахь хурал нь АНУ-ын Мичиган мужын Анн Арбор хотын Мичиганы Их сургууль дээр зохион байгуулагдсан юм. 
Энэ жилийн ерөнхий зохион байгуулагчаар Далай болон агаар мандал судлалын үндэсний захиргааны (The National Oceanic and Atmospheric Administration - NOAA) харъяа Их нууруудын хүрээлэх орчны судалгааны лаборатори (Great lakes Environmental Research Laboratory - GLERL) ажиллан юм.
Статистик үзүүлэлтээр энэ жил 30-аад орны 162 гаруй судлаачид оролцож дараах тооны илтгэлүүдийг чиглэл тус бүрт илтгэжээ.
  • Далай, тэнгисийн мөс ба уур амьсгалын өөрчлөгдөлт 41 (Sea ice and climate change)
  • Мөс ба байгууламжийн харилцан үйлчлэл 32 (Ice and structure interactions)
  • Голын мөс, мөстэй холбоотой технологи 27 (River ice, technology)
  • Нуурын мөс, циркуляци 19 (Lake ice, Limnology)
  • Мөс ба хөлөг онгоцны харилцан үйлчэл, тээвэр 16 (Ice and ship interaction, studies)

Оролцогсодын дөрөвний нэг нь доктор оюутан байсан нь энэ чиглэлийн судлаачид залуужиж байгааг харуулж байв. Нийт 136 илтгэл аман болон ханын байдлаар тавигдсан юм. 

Friday, June 10, 2016

Ханын илтгэл бэлдэх, тавих /preparation and presentation of Poster presentation/

Постер буюу ханын илтгэл бэлдэх, тавих

Эрдэм шинжилгээний хурлын нэг чухал хэсэг нь ханын илтгэл байдаг. Мөн ханын илтгэлийг сургууль, судалгааны байгууллагууд корридори өрөөний хананд тухайн байгууллагын үйл ажиллагааны чиглэл, амжилт, үр дүнгүүдийг толилуулах зорилгоор дэлгэж ашигладаг.
Ханын илтгэл нь том хэмжээтэй цаасан дээр зайнаас харагдахуйц байдлаар үйлдсэн судалгааны ажлын үр дүнг харуулсан мэдлэг мэдээлэл дамжуулах үүрэгтэй самбар юм.
Ханын илтгэл нь ханын сонинтой яг ижил чанаруудыг агуулна. Энэ өгүүлэлд хэрхэн ханын илтгэл бэлдэх, зарим нэг санаанууд, өөрийн бэлдсэн ханын сонинг хэрхэн тайлбарлаж ярих, зочидтой хэрхэн харилцах талаар толилуулна. Их сургуулийн альч шатанд оюутнууд, судлаачид, эрдэмтэд ханын илтгэл бэлдэж тавих шаардлага гарч байдаг. 
Олон улсын ус-хүрээлэн буй орчны инженерчлэлийн холбооны (IAHR) Мөсны судалгааны бүлгэмээс 2 жил тутамд зохион байгуулдаг Олон улсын мөсний судалгааны симпосиум (23th ICE) дээр тавигдсан ханын илтгэл

Tuesday, May 24, 2016

Өгүүллийн шүүмжээс суралцсан нь /Learning from revision and comments on your submitted paper/

Өгүүллийн шүүмжээс суралцах нь

Оюутан бүр л их сургуульд бакалавр, магистрт сурч байхдаа эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж түүнийгээ хэвлүүлэхээр илгээдэг. Гэхдээ хэвлэж байгаа эсвэл зохион байгуулж байгаа тал нь өгүүлэлд хэр шаардлага тавьж байгаагаас их юм хамаарна. Зарим тохиолдолд бичлэгийн формат тохирсон байх ёстой гэнэ. Зарим тохиолдолд доторхи агуулгад хяналт тавьна. Заримдаа хяналтгүйгээр шууд ч хэвлэх тохиолдол байна.
Эрдэм шинжилгээний ажил олон талыг хамруулсан аль аль талаас салхи оруулсан байх нь түүний чанарт нөлөөлнө. Тиймдээ ч өөр үзэл бодолтой, өөр өнцгөөс харж болох хүмүүсээр өгүүллээ шалгуулж сайжруулаад эцсийн хувилбараар хэвлэлд өгөх нь зүйн хэрэг. Нөгөө талаас цэвэр судалгааны ажил, янз бүрийн зохиогчийн эрхийн зөрчилгүй, хуулбарлаагүй, шинжлэх ухааны үндэстэй гэдгийг бататгахын тулд өгүүллээ шүүлгэх нь чухал. Иймийн тулд хянан магадлагаа (peer-review) гэдгийг сэтгүүл, эрдэм шинжилгээний ажил хэвлэх байгууллагууд хийдэг бизээ.