Friday, March 21, 2014

Messages from Admin. Дэлхийн усны өдрийн мэндийг хүргье.

2014 оны 03 сарын 22, Дэлхийн усны өдрийн мэндийг нийт усны салбарынхандаа дэвшүүлж байна.

Ус бол амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ, ус үгүй бол амьдрал үгүй, ус хаана байна тэнд аз жаргал, хөгжил байна гэх усны үнэ цэнийг магтан дуулсан сайхан үгс биднийг тэтгэдэг. Ус гэж гайхамшигт бодис, түүнийг судлан танин мэдэх гэсэн шинжлэх ухааны үндсэнд салбарласан мэргэжил бүхэн сайхан.
Улс орны хөгжлийн нэг цэнзүүр нь бүтээн байгуулалт, технологи байдаг. Энэхүү бүтээл баялагийг бүтээгч инженерүүд бий болгох ба усны чиглэлд бүтээгч инженер нь зөвхөн усны барилгын инженер буюу хуучин нэрээр гидротехникч инженерүүд юм. Тэгвэл усны барилга гэж чухам юу юм бэ? Үүний сонгодог тодорхойлолтыг Монгол улсын Усны тухай хуульд дараах байдлаар тодорхойлжээ. “усны барилга байгууламж” гэж усны түрэлт, урсацыг тохируулах, ус хуримтлуулах, хадгалах, дамжуулах, хуваарилах, түгээх, ариутгах, цэвэрлэх, түүний чанарыг сайжруулах, газрын доорх ус олборлох, усны үер, гамшгаас хамгаалах энгийн болон инженерийн хийц бүхий барилга байгууламжийг хэлнэ. Хүн амьтанд буян болъё гэвэл толгойд нь мэдлэг хий, байгаль дэлхийд буян болъё гэвэл хэвлийд нь ус тогтоо! гэсэн бурхан багшийн сургаалийг биелүүлэгч бүтээгч инженерийн залгамж халаа болсон нь, ус хэмээх эрдэнэтэй хувь заяагаар холбогдсон нь юутай завшаантай вэ.

Thursday, February 13, 2014

Ус дамжуулах хоолойн шилжилтийн процесст анализ хийх тухай

Гидравлик тооцооны инженерүүдэд зориулав.

Ус дамжуулах хоолойн шилжилтийн процесст анализ хийх тухай

Престиж Инжиниринг ХХК-ийн гүйцэтгэх
захирал, зөвлөх инженер  Ш.Ганзориг

Abstract

Estimation of the Hydraulic Transient in the pipeline and selection of methods for its prevention is directly related to operation life and economic benefit of a facility.  Thus, this report highlights importance of the conducting Hydraulic Transient analysis properly and selection of method and applications for its control. Control of Hydraulic Transient shall be the basic method to protect from the water hammer and hereby introducing the common methods to protect from water hammer and their advantages and disadvantages.
Түлхүүр үгс: Шилжилтийн процесс, гидравлик цохилт, шилжилтийн процессийн анализ, баганан тусгаарлал, шилжилтийн процессийг хянах арга, хамгаалах хэрэгслүүд.

Wednesday, February 12, 2014

МОНГОЛ ОРНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ АРИЛГАХ АРГА ЗАМ, ШИЙДЭЛ

Өмнө нь та бүхэн Хатуу тоглоом гэсэн нийтлэл уншиж байсан бол spinning reserve гэж үг олж харсан байх гэдэгт итгэлтэй байна. www.hydraulicstructure.blogspot.com/2014/02/blog-post.html
УЦС-ыг бодвол Усан цэнэгт усан цахилгаан станц (УЦУЦС) нь хоногийн оргил ачаалал болон дээрх spinning reserve-ийн шаардлагыг хангахад бүрэн боломжтой байдаг. Европын холбооны ихэнх улсад ялангуяа Германд УЦУЦС олноор байдаг нь эрчим хүчний тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

МОНГОЛ ОРНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ АРИЛГАХ АРГА ЗАМ, ШИЙДЭЛ

 Бороо Голд компанийн уурхайн жишээн дээр
Н.Насанбаяр
ШУТИС-БИАС-ХБОИС-Гидравлик усны барилга байгууламжийн проф. баг nnasan_4@yahoo.com

Манай орны хувьд эрчим хүчний хэрэглээ нь хангамжаасаа илүү байгаа бөгөөд дутагдаж буй эрчим хүчийг нөхөхийн тулд хоногт 195МВт хүртэлхи эрчим хүчийг импортлох замаар асуудлыг шийдвэрлэж байна. Энэ нь эрчим хүчний салбарыг импортлогч орны хараат байдалд оруулж байгаа юм. Ирэх оны судалгаагаар бид 60 сая.ам$-ийг оргил ачааллыг хангахад зарцуулах төлөвтэй байна.  Түүнчлэн сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжин улс орны эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон уул уурхайн салбарт нөхөн сэргээлт гэдэг нь хамгийн чухал асуудал юм. Энэхүү судалгаа нь уул уурхайн олборлолтод доройтсон байгаль орчныг сэргээхийн зэрэгцээ эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийг гаргаж ирж байна. Бороогийн алтны ил уурхайн 3 карьерыг усан сан болгон ашиглаж усан цахилгаан үйлдвэр барьснаар уг цахилгаан станц дунджаар 116МВт, хамгийн ихдээ 233МВт чадал гаргахаар байгаа нь оргил ачааллын цагт Төвийн эх үүсвэрт дутагддаг 200МВт хүртэлхи чадлыг бүрэн нөхөхүйц байна. Мөн боомт барьж голын урсгалыг боохгүй тул боомттой УЦС-ын барилгаас 5 дахин бага хөрөнгө оруулалтаар байгуулагдаж, олон км газрыг усанд автуулах хүндрэл учрахгүй байна.

Monday, February 10, 2014

УЦС-ын хөрөнгө оруулалт, эдийн засгийн үнэлгээ

УЦС нь бусад эрчим хүчний эх үүсвэрүүдтэй харьцуулахад анхны хөрөнгө оруулалт их шаарддаг. Зураг төсөл, судалгааны хувьд л авч үзэхэд дэлхий дээр цор ганц хувилбараар л хийгддэг. Өөрөөр хэлбэл нэг маягийн зураг төслөөр ДЦС, СЦС, НЦС гэх мэтийг барьж байгуулж болдог бол УЦС-ын хувьд боломжгүй юм.
Та бүхэн ижилхэн хэлбэр загвартай барилгуудыг УБ, Дархан, Эрдэнэт хотуудад харж байсан бол яг ижилхэн усны барилга байгууламжийг дэлхийгээс хайж олох боломжгүй юм.
Анхны хөрөнгө оруулалт их шаарддаг нь дутагдалтай боловч өртгөө нөхөх хугацаа богино, эрчим хүчний системийн үндсэн зохицуулагч болж ажиллаж чаддагаараа давуу талтай.

Та бүхэнд УЦС-ын хөрөнгө оруулалтын тухай сонирхолтой илтгэл хүргэж байна.
УЦС-ын инженер: MS Б.Болдбаатар

Том чадлын усан цахилгаан станц барих боломж түүнээс гарах үр дүн

Том чадлын усан цахилгаан станц барих боломж түүнээс гарах үр дүн

Б.Болдбаатар1      Ц.Батбаяр2
1 boldburen@gmail.com 2 tseebat4@yahoo.com



Хураангуй-Дэлхийн өндөр хөгжилтөй орнууд Сэргээгдэх эрчим хүчний нэг төрөл болох усны эрчим хүчийг хамгийн өргөнөөр ашиглаж хөгжлийн тулгуур багана болгосон байдаг билээ. Өнөөдөр дэлхийд өндөр хөгжилтөй орнууд байгалийн нөөцөө хязгаартай ашиглах, газрын баялгийн нөөц ихтэй  буурай хөгжилтэй орнуудыг эдийн засгийн бодлогоор хавчих, эрчим хүчний нөөц, газрын баялагын төлөө тэмцэлдэж байна. Эрчим хүчний хэрэглээний өсөлттөй холбогдон цаг уурын өөрчлөлт, байгаль орчны бохирдол, түлш шатахууны үнийн өсөлт зэрэг эрчимтэй өөрчлөгдөж буй асуудал нь сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэх, өргөнөөр хэрэглэх шаардлага бийг харуулж байгаа.
Ялангуяа хямд өртгөөр цахилгаан гарган авч болох усны эрчим хүчний асуудал зүй ёсоор манай оронд тавигдаж буй. Монгол улсын усны эрчим хүчний нөөц жилд 56000 сая кВт.цаг бөгөөд үүнээс одоогоор зөвхөн 75 сая кВт.цаг эрчим хүчийг л үйлдвэрлэж эргэлтэд оруулаад байгаа юм.
Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөр, Эрчим хүчний мастер төлөвлөгөөнд тус тус тусгагдсны дагуу нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад том чадлын усан цахилгаан станцыг барьж ашиглах зайлшгүй шаардлагтай бөгөөд үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалтаар барьж ашиглахад хууль эрх зүйн нөхцөл бүрдээд байгаа юм.