Sunday, April 21, 2013

Голын системийн шинжилгээ буюу HEC-RAS

Голын системийн шинжилгээ буюу HEC-RAS River Analyses System


Америкийн нэгдсэн улсын Армийн инженерийн корпусын Гидрологич инженерийн төвөөс бэлтгэсэн гаргасан HEC-RAS программ нь голын системд анализ хийж, янз бүрийн урсацтай үед усны түвшин, хагшаас, температурын загварчлалыг хийж шинжилгээ хийх зориулалттай программ юм. Энэ программ нь DEM буюу цэгэн дүрслэлтэй дэвсгэр зургийг ашиглан голын салаа, уулзвар болон гол дээрь барьсан гүүр, ус гаргуур, халиагуур гэх мэт усны барилга байгууламжийн гидравликийн горимыг тодорхойлдог. 
Энэ зураг нь голын нэг хэсэгт усны түвшний гидродинамикийн шинжилгээг хийж байгаа ба түүн дээр баригдсан гүүрнүүд мөн л голын усны түвшний гидродинамикт нөлөөлж байгаа учир голын системд багтаж байгаа юм. Манай улсын хувьд гуу болон жалга дээр авто замын доогуур ус гаргах хоолой (ус гаргах барилга) - н тогтсон норматив, тооцооны аргачлал байдаггүй нь энэ төрлийн программыг ашиглаж нэвтрүүлэх нь зайлшгүй шаардлагатай байгаа юм. Авто замыхны хувьд ус гаргах барилгыг ямарч тооцоогүй үндэслэлгүй тавьдаг нь маш их ажиглагддаг. Ус гаргах барилгыг дагуугын хамгийн нам дор хэсэгт, замын шороон даланг уснаас хамгаалах, үерийн усыг өөрөөрөө чөлөөтэй нэвтрүүлж байх ёстой байтал ихэнхдээ хөдөө орон нутагт тэр болгон ажилладаггүй довцог газарт байрласан, эсхүл 200м орчим зайнд олныг байрлуулсан, жижиг жалганд том хоолой булсан, ус гаргах барилгын хажууд нуур үүссэн гэх мэт асуудлууд нилээдгүй таардаг. 
Гүүрийн гидравлик гэж ойлголт байхаас гадна орон нутгийн буюу хурдны замны гидравлик гэж маш чухал ойлголт байдаг. Иймд усны барилга, зам гүүрийн инженерүүд хамтарч ажиллах нь замын барилгын хөгжил чанарт чухал үүрэг гүйцэтгэнэ.
Мөн зуны улирал хаяанд ирж утаанаас салж үерийн асуудалтай нүүр тулахад үерийн хамгаалалтын барилгын зураг төсөл угсралтын ажил УБ хотод нилээдгүй өрнөнө. Тэгвэл ихэнх хуурай жалга сайрын хувьд хамгийн тохирсон тооцооны арга нь хур тунадасны эрчимшлийн арга байдаг бол энэ программп мөн л агуулагдаж байдаг. Үерийн усны загварчлал хийж, үерийн хамгаалалтын барилга байгууламжийг үнэн бодитой тооцоолоход энэхүү программ чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.
Дээрх программыг Гидравлик, Усны барилга байгууламжийн багаас 2013 оны 4 сарын 22 - 25 хооронд Зураг төсөл, угсралт, эрдэм шинжилгээний байгууллагад ажилладаг залуу инженерүүдэд зориулан зохион байгуулах гэж байна.
Сургалтанд хамрагдсан бүх инженерүүддээ сайн сурч хэрэглээ болгож, усны барилгын хөгжилд өөрсдийн хувь нэмэрээ оруулаасай гэж хүсэж байна.
Санаачилсан сургалтыг багш нар маань дэмжсэнд маш их талархаж байна. 

No comments:

Post a Comment