Жижиг шороон боомт
Манай улсад 1950 - иад оноос хойш усалгаатай газар тариалан эрхлэхээр олон услалтын системийг барьж байгуулж эхэлсэн. Услалтын системийн усны эх үүсвэрийг таримлын ус хэрэглээнд нийцүүлэн жижиг гол горхийг сонгож жижиг боомтуудыг нилээдгүй байрьж байгуулсан. Эдгээр боомтоос бүрэн төгс ажиллаж байгаа боомт ховор. 2004 оноос эхлэн Атрын 3 - р аян хэрэгжиж өнгөрсөн ардчилалаас хойш эвдэж тоносон жижиг том гэлтгүй олон услалтын системийг сэргээн завсарлаж, заримыг нь шинээр барьж, хөгжиж буй орны хувьд хүнсний хэрэгцээгээр хараат бус болох улсын бодлогоо хэрэгжүүлсээр байна. Гэвч услалтын системийн барилгын чанар, чадвар, туршлага дутсаар байгааг барьж байгуулсан услалтын системийн барилга байгууламжийн ажиллагаа батлан харуулсаар байна. Үүний нэг жишээ нь Орхон аймгийн Жаргалант сумын нутагт баригдсан Хангалын голын боомт, Төв аймгийн Бор нуурын боомт бариад ашиглаж амжаагүй байхад эвдэрч чанар, чадвар муу барьсаныг батлан харууллаа.
Хангалын голын боомтыг анх барихаар 2005 онд Геоэкологийн хүрээлэн хайгуул зураг төслийг боловсруулж, улмаар 2006 оноос барихаар Эрдэнэтийн барилгын компани шалгарч ажилдаа ямарч техник, мэргэжлийн боловсон хүчингүйгээр шамдан орж, хагас дутуу шороо овоолон, бетон цутгаж дуусгаж амжилгүй боомт усанд автаж задарчээ. сонгуулийн шоу гээч нь болж өнгөрсөн тухай нутгийн ард ярьж байна.
Хангалын боомтын план
Боомт задрах гол шалтгаан нь боомтын эх биеийг шороо овоолох маягаар ямарч технологийн горим мөрдөөгүй, ус гаргах барилга боомтын эх бие хоорондын холбоос муу, шүүрэлтийн эсрэг мембран дэвсэхийн оронд гялгар цаас дэвссэн, дренажыг зургын дагуу гүйцэтгээгүйгээс болж усны даралт, шүүрэлтийг даалгүйгээр 2007 онд задарчээ. Үнэндээ ашиглаж чадалгүйгээр төрийн мөнгийг урсагсан аж.
Боомтын суурийг муу тавьсан байгаа нь зургаас харагдаж байгаа.
Ус гаргах барилга унаж, голын ёроол ихээхэн угаагдсан.
Боомтын нурсан хэсэг доод хашицаас харагдах байдал
Боомтын нурсан байдал дээд хашицаас харагдах байдал
Мэргэжлийн бус аж ахуйн нэгжийг тендерт шалгаруулж барьсан энэ мөнгө урсагсан ажилд хамаатай хэн нэгэнд хариуцлага хүлээлгэх хэн нэгэн ч алга. Адаглаад л чанаргүй барилгаар мэргэжлийн нэр хүнд унагаж байна.
Боомт хяр дээрээс зүүн жигүүрлүү харагдах байдал.
Дээрх зургаас харахад боомт жижиг том нь ялгаагүй инженерийн хийцтэй хүмүүний бүтээл учир зураг төслөөрөө бол арай өөр харагдмаар. Гэтэл хяр нь тэгж биш овон товонтой, дээд налуу нь хазгай муруй, чулуун асгаас нь алаг цоог ёстойл гадны хүн харвал согтуу хүн барьсан мэт л харагдах байна. Үнэндээ манайхан барих гэж хичээсэн байлгүй.
Боомтын дээд налуу, чулуун асгаасан бэхэлгээ
Боомтын баруун жигүүр, голын дэнж юмуудаа гэмээр харагдана.
Ус хаях барилга, төслөөрөө 10м ёроолын өргөнтэй байх ёстой боловч ёроолын өргөн нь 2,5м орчим.
Манайхан авто замыг хучилтаа 10см хийх ёстой байтал 7см болгож хийгээд мөнгө идлээ гээд байдаг нь энэ жишээний хувьд танагтай юм.
Ус хаях барилга доод хашицаас.
Барилга гэж хэлэх ч хүн олдохгүйл байх. Манайд энэ салбарын хөгжил нэг иймэрхүү байхад нөгөө тэнгэрлэг монголчуудаас хэд дахин дорд африкчууд жинхэнэ тэнгэрлэг гэлтэй.
Шороон боомтын дээд налуу
Хангалын боомт шиг жижиг боомтын харагдах байдал
Боомтын барилгын ажил, далангийн үечлэн тарааж нягтруулах процесс
Шүүрэлтээс хамгаалж дээд хашицад гялгар цаас биш геомембран дэвссэн байдал
Доод налуугын бэхэлгээ
Жижиг шороон боомт
Ингээд харахад л манайх хэзээ хөгжнөө гэж л бодогдохийн. Зургын автор нь ч гэсэн муруй хазгай овон товонтой боомтын их биеийг оролдоод хэрэггүй хэвээр үлдээх нь зүйтэй гэх юм.
No comments:
Post a Comment