Иргэний инженерчлэлийн 23 дахь үзэсгэлэн
(Нагаока хот 2015)
"Барилга, бүтээн байгуулалт, инженерчлэлийн эцсийн хэрэглэгч нь иргэд болохоос инженерүүд бид өөрсдөө биш шүү дээ. Өөрсдөө хийж бүтээдэг ард түмэнд бусдын барааг сурталчилах барилга экспо хэрэггүй. МОНГОЛД Гадны барааг сохроор сурталчилах экспо хэзээ дуусч, өөрсдийн бүтээлээ иргэдэд таниулах үзэсгэлэн хэзээ эхлэх юм болдоо."
体験!発見!わくわくどぼく
Туршаад үз! Шинэ юм сур! Цагийг зугаатай
өнгөрүүл!
Энэ оны 10 сарын 04-нд Нагаока хотын
захиргаа, барилга, зам хариуцсан байгууллага зарим компаниудын хамтарсан
Иргэний инженерчлэлийн 23 дахь үзэсгэлэн Эчико цэцэрлэгт хүрээлэнд болсон юм. Спонсор
байгууллагууд нь:
- Үзэсгэлэн зохион байгуулах хороо
- Газар, дэд бүтэц, тээврийн яамны Нагаока хот дахь салбар, бүсийн салбар
- Эчико цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаа
- Шинано голын сав газрын захиргаа
- Үндэсний хурдны замын оффис
- Яамны харъяа технологийн оффис
- Зүүн японы хурдны зам ХХК гэх мэт төр, хувийн олон байгууллага, салбарууд байна.
- Хамтарсан байгууллагууд:
- Нагаока Технологийн их сургууль, Үндэсний технологийн сургуулиудын зөвлөл
- Нагаока технологийн коллеж /КООСЭН/
- Нийгатад үйлдвэрлэв. – нэртэй байгууллага эсвэл холбоо байх.
- Нийгата дахь судалгаа төсөл бизнесийн холбоо институт
- Хокурикү бүсийн хөгжлийн холбоо институт
Дэмжигч байгууллагууд:
Нийгата ниппо компани, Асахи сонин,
Юомиури сонин, Нийгата өдөр бүр салбар товчоо, Санкей сонин, Нагаока сонин, NHKтелевизийн
салбар, BSN телевизийн салбар, NST болон
TeNY телевизүүд, Нагаока фм 80.7, Нагаока технологийн их сургууль болон бусад
сургуулийн сурталчилааны алба, Япон барилгын машинуудын холбоо гэх мэт хэвлэл
мэдээлэл ашиглалт засварын олон компани оролцсон байна.
Бүтэц зохион байгуулалт
Үзэсгэлэн нь амралтын өдөр хүмүүсийн цаг
хугацаагаа амарч өнгөрөөдөг хамгийн тухтай газар болох Эчико цэцэрлэгт
хүрээлэнд болсон юм. Хэвлэл мэдээллээр зар сайн түгээсэн учир маш их хүмүүс гэр
бүлээрээ ирж үзэж сонирхон туршлага хуримтлуулж байлаа. Энэ үзэсгэлэн нь гурван
хэсгээс бүтэж байв.
- Гадаах үзэсгэлэн
- Доторхи үзэсгэлэн
- Парактик үзэсгэлэн
Доторхи үзэсгэлэн
Энэ үзэсгэлэн нь иргэдэд цэвэр мэдлэг
мэдээлэл өгөх зорилготой ханийн сонин, макет, жижиг сажиг зүйл хийж сурах,
туршлага хуримтлуулахад зориулсан үзэсгэлэн байв. Намар болж сэрүү унасан учир
барилга дотор тав тухтай дулаахан үзэж танилцах орчинг бүрдүүлсэн байна. Судалгаа
шинжилгээний байгууллага, ашиглалт, үйлчилгээний байгууллагууд тус бүр ширээ
эзлэн өөрсдийнхөө үйл ажиллагааг танилцуулсан байв. Дарсан зураг бүрийн доор
тохирох тайлбарыг нь оруулж зураг дарагдаагүй үзүүлэнгийн тухай тодорхой
мэдээлэл бичье.
Figure
1. Нагаока технологийн сургуулийн Усны инженерийн
лабораторийн хийж гүйцэтгэсэн судалгааны ажлууд, судалгаанд хэрэглэдэг дрон.
Figure
2. Холбоосгүй хөрсний нуралтын өнцгийг тодорхойлох
зөөврийн багаж, түүний цаана харагдаж байгаа нь өнцгийг доторхойлох монограм
харагдаж байна. Энэ багаж нь өөр дээрээ мөн өнцөг тодорхойлох боломжтой. Дээр
хэсгийг холбоосгүй хөрсөөр дүүргэж хөдөлгөөнгүй тавихад хөрс хүндийн жингээрээ
нурж налуугийн уулзварт байх нүхээр доошоо асгарах ба улмаар тэнцвэрийн
байрлалд орж нурахаа болино. Энэ үед тохирох налуу нь нуралтын хязгаарын
өнцгийг зааж өгнө. Уг холбоосгүй хөрсөөр налуу байгууламж барих бол туршилтаар
гарах налуугаас их налуутай байхаар барих нь ойлгомжтой.
Figure
3. Хөрсний нуралтын өнцгийг тодорхойлох багажийг
хэрхэн ашиглахыг харуулж байна. Нэг удаадаа хөрсөө хийсэн бол байрлалыг нь
сольж хэд хэдэн удаагийн туршилт хийж дээд хэсэг болон доод хэсэгт бий болох
налуугаар хөрсний нуралтын хязгаарын өнцгийг тодорхойлно.
Figure
4. Үерийн хамгаалалтын шороон далангийн хөндлөн
огтлолыг харуулж байна. Далангийн доод хашицад мод тарих нь бууриар шүүрэх
шүүрэлтийг зогсоох, хөрсний тогтворыг сайжруулах тустай.
Figure
5. Далангийн дотуурх болон буурийн шүүрэлт их бол
далан нурах аюултай. Гэхдээ шүүрэлтгүй байна гэж байхгүй бөгөөд шүүрч гарч ирэх
усыг тусгай сан үүсгэж цуглуулан ашиглаж болно. Гэхдээ энэ зурганд үзүүлсэн
цуглуулах усан сан бол далангийн дотуурх гарсан шүүрэлтийн гуурсаар гарч ирэх
суффозийн үзэгдлийг намжаах, онцгой үед авах арга хэмжээний нэг юм.
Figure
6. Далангийн дээд налуу эвдэрч угаагдсан тохиолдолд
тусгай блокуудыг авчирч асгах арга хэмжээ авна. үүний дараа доод налуугаас эхлэн
бэхэлгээ засварын ажлуудыг хийнэ. Уг бетон блок нь хоорондоо сайн барьцалдахын
зэрэгцээ шүүрэлтийн улмаас суларсан хөрсийг дарж нягтуулдаг байна.
Figure
7. Далангийн дээд налуу дахь шүүрэлтийг илрүүлсэн
бол мембранан хучлага хаалтыг үтэр түргэн байрлуулна. Ингэснээр шүүрэлтийн
замыг уртасгаж даланг эвдрэлээс нь өмнө сэргээн засварлах боломжийг бүрдүүлнэ.
Figure
8. Нэгэн төрлийн далан болон шороон боомтын дотуурх
шүүрэлтийн лабораторын туршилт. Лабораторид туршсан үр дүнгээ тооцон бодох
аргаар бодож баталгаажуулна. Шүүрэлтийн энэхүү туршилтаар дифрессийн муруй,
выпор болон суффози, доод налуугын тогтворшилт зэргийг бүгдийг нь шалгаж
туршина.
Figure
9. Японы газар нутаг огцом мөргөцүү, дээр нь хур
бороо элбэгтэй учир хөрсний ус ихтэй. Үүнээс болж хөрний гулсалт байнга бий
болж түмэнд төвөг удах нь элбэг. Иймд хөрсний гулсалтын гол шалтгаан болох
хөрсний усны хөдөлгөөнийг зохицуулах, шүүж авах шүүрүүлийн системийг төсөллөж барьж
бйагуулдаг байна. Шүүрүүлийн системээс гадна хадан хөрсөнд суутал сул
холбоослог хөрсийг бэхэлж анкарлаж өгнө. Дээрх зурагт уулын бэлд буй шүүрүүлийн
систем болон бэхэлгээний анкар гадсыг харуулж байна.
Figure
10. Шүүрүүлсэн хөрсний усыг янз бүрээр ашиглах
боломжтой. Шүүрүүлсэн усыг ундарга багатай бол шууд гадарга дээр гарган
горхилуу холбоно. Үгүй бол усан санд цуглуулж байгаад нийтийн зориулалтаар
ашиглана.
Figure
11. Хөрсний гулсалт, түүнээс хэрхэн сэргийлэх, ямар
аюул учруулж болох талаар ханийн илтгэлийг харж байна. Аливаа үзэгдэл юмсыг
тайлбарлахдаа нэг ч үл мэдэгдэх учир битүүлэг зүйл үлдээлгүй дурьддаг нь
япончуудын хамгийн том чанар. Бичиж тайлбарлахаас гадна зурагт байдлаар
харуулна. Хэл мэдэхгүй хүн хүртэл зургийн хослолыг харснаар тодорхой ойлголт
авах боломжтой.
Figure
12. Ердийн замаас хурдны замруу гарах уулзвар.
Нагаокагийн хурдны зам нилэнхдээ сүвэрхэг асфальтаар хучигдсан учир зам дээр ус
тогтох, машинлуу ус цацрах гэсэн үзэгдэл үгүй. Харин япон замын борооны усыг
бол найдвартай сайн зайлуулдаг системтэй юм.
Figure
13. Шавран зүлэг гэмээр энэ өвстэй шавар нь
зам талбайг хучиж ногооруулахад маш тохиромжтой ба янз бүрийн дүрстэй эд хийх
боломжтой. Хийсний дараа яг тэр хэлбэрээрээ ногооноороо ургадаг гэнэ. Харин ус
чийгээр сайн хангах ёстой байхаа.
Figure
14. Шавран зүлгэний суурилуулж дэвсэхэд зориулсан
дэвсгэрүүд. Зам дээр хөл бөмбөгний хиймэл зүлэг дэвссэнээс дээр ажил болно. Хөдөө аж ахуйн өвс ургамал таримал судалдаг нэгжүүд жил бүрийн цэцэг нийлүүлж байхаар чанартайхан зүлэг бодож олбол сайхн ажил сайхан судалгаа болно.
Figure
15. Олсыг бат бөх уях нь хамгийн чухал. Олс уяах
шаардлага чамгүйл тохиолддог. Хөвөрхий, бөхөл зангидхаас өгсүүлээд хамж шүлжих
аргуудыг энгийн ард иргэдэд зааж өгч байв.
Figure
16. Ямар ч төрлийн шалыг халтиргаагүй болгодог
шингэн түрхлэг\цацлага. Энэ хоёр нохой явж буй налуу зам нь адил материалын шал
юм. Цэнхэр замын шал дээр халтиргаагүй болгодог шингэнийг шүршсэн учир нохой
хальтрахгүйгээр дээш гарч чаджээ. Япончуудын гэрийн шал гөлгөр байдаг учир тэжээмэл
амьтад нь бас өөрсдөө хальтарч унаж бэртдэг байна. Үүнээс сэргийлсэн инновцийн
бүтээгдэхүүнийг мөн танилцуулж байв.
Figure 17. Манай зарим албан байгууллагын шал нь плета байх
ба бороотой эсвэл цас орсоны дараа халтиргаа ихтэй болчихдог. Энэ түрхэж,
цацдаг материалыг нь судлаад монголд хийх боломжийг нь эрж хайвал маш хэрэгтэй
буянтай ажил болох байхдаа. Материалын нэр нь skidless гэдэг байна.
Дотор үзэсгэлэнд тавигдсан ханийн
илтгэлүүд болон үзүүлэнгийн зүйлстэй танилцсан мэдсэн эсэхийг нь шалгаж
хөнгөхөн тест авч зочидыг урамшуулж байв.
Гадаах үзэсгэлэн
Гадаах үзэсгэлэнд газар шорооны
машинуудаас гадна цас цэвэрлэх, дээш өргөх, тусламж үзүүлэх гэх мэт олон машин
тоног төхөөрөмжүүдийг дэлгэн тавьж иргэдийг чөлөөтэй үзэж сонирхох боломжийг
бүрдүүлсэн байна. Иргэд, үзэгчид машинд орж сууж үзэж болохоос гадна хүсвэл
доторхи товч, араа, түмблүүрний функцуудыг тайлбарлуулж авах боломжтой байв.
Figure
18. Японы хойт хэсгийн газар нутаг цас элбэгтэй учир
энэ машингүйгээр замын цасыг туулна гэж үгүй. Цас хурааж хол цацах энгийн
энэхүү шийдэл нь үнэхээр шинэлэг санаа гэлтэй. Хатуурсан цасыг хүртэл хаглаад
авах боломжтой. Гэхдээ замын чанар сайн байх хэрэгтэй.
Figure
19. Авто үзэсгэлэнгийн доорхи талбайг ингэж бэхэлсэн
байна. Иймэрхүү хуванцар нүх сүвтэй хавтанг дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой. Дарханы хуванцар сандалнуудыг хийсэн үйлдвэр үүнийг хийчихнэ.
Figure
21. Ковш. Хүүхэд багачуудын мөрөөдөл бол энэ машин
дотор сууж үрүүлийг нь барих гэдэгт эргэлзэхгүй байна. Ийм арга хэмжээ нь
иргэдэд барилгын инженерчлэлийн ач холбогдлын талаар асар их мэдлэг ойлголт өгч
байгаа юм.
Figure
22. Багачуудад зориулсан газар шорооны ажлын
машинуудын талбай. Жижиг жижиг экскаватор, бульдозор энэ тэрийг хуухдүүд өөрийн
гараараа учирдаж унах боломжтой. Хүүхдүүд хоорондоо булаацалдахгүй ээлж
ойчироороо хэрэглэж байгаа нь маш соёлыг харуулж байв.
Figure
23. Цас цэвэрлэдэг\түрдэг автомат машин. энэ машинд
жолооч байхгүй, зайнаас удирддаг машин.
Энэ үзэсгэлэн нь ерөнхийдөө гамшиг,
түүнээс хамгаалах арга замыг сурталчилж танилцуух зохилготой үзэсгэлэн байв.
Үзэсгэлэнд газар хөдлөлтийн машин, тайфуны машин, гэнэтийн үерийн гамшгын
гурван хэмжээст машин гэх мэт онцлог үзүүлбэрүүд багтсан байв. Газар хөдлөлтийг
багачуудад мэдрүүлэх, газар хөдлөж байгаа үед хэрхэн аюулгүй үлдэх арга хэмжээ
авахыг ойлгуулах маш энгийн туршилтыг газар хөдлөлтийн машин үзүүлж байв. Хэд
хэдэн удаагын чичирхийлэлтийг баллын хамт үзүүлж байв.
Figure
24. Газар хөдлөлтийг мэдрүүлэх машин. Доторхыг нь
өрөө шиг тохижуулсан, хананд байрлуулсан дэлгэц дээр гаднах орчныг дүрсэлсэн
байна.
Figure
25. Гэнэтийн үерийн үед уулнаас асар их хагшаас бул
чулуу, мод туугдан орж ирж гэр орон зам талбайг эвдэж хэмхэлдэг байна. Үүнээс
сэргийлж хагшаас тогтоогч хаалтуудыг уулын жалганд барьдаг байна. Үүнийг
хүүхдүүдэд болон том хүмүүст хялбар ойлгуулах макетыг хийж гүйцэтгэсэн байна.
Figure
26. Үерийн аюулыг харуулсан гурьан хэмжээст кино
үзэх чингэлэг. Үзсэн хүүхдүүдэд бол аймшгийн кино байсан. Үерийн улмаас ямар
хохирол амсдагыг сайн харуулсан кино үзүүлсэн.
Figure
28. Тайфуны үед хэрхэн биеэ аюулгүй авч явах
туршилт хийх чингэлэг.
Төрсөн бодол:
Үйлчилгээний соёл гэж хэлж болох соёлыг альч нийгмийн байгуулалд эзэмших
хэрэгтэй юм байна. Хэрэглэгч та хаан гэж хэлдэгч бодит хэрэг дээрээ хэн ч биш
байдаг нь өргөн хэрэглээний бараанаас өгсүүлээд оршин суух байр, хүрээлэх орчин
харуулаад өгнө. Дээрх үзэсгэлэн нь бизнесийн зорилгоор биш зөвхөн иргэдэд
мэдээлэл олгох, тэдэнд чиглэсэн арга хэмжээ юм. Иймэрхүү арга хэмжээнээс иргэд
маш их мэдээлэл олж авч мэргэжлийн чухал ойлголтуудыг олж авдаг байна. Барилга, бүтээн байгуулалт, инженерчлэлийн
эцсийн хэрэглэгч нь иргэд болохоос инженерүүд бид өөрсдөө биш шүү дээ. Өөрсдөө
хийж бүтээдэг ард түмэнд бусдын барааг сурталчилах барилга экспо
хэрэггүй юм байна. МОНГОЛД Гадны барааг
сохроор сурталчилах экспо хэзээ дуусч өөрсдийн бүтээлээ иргэдэд харуулах
үзэсгэлэн эхлэх юм болдоо. Улс оронд үйлдвэрлэл яг л амин тариа шиг хэрэгтэй юмдаа. Мөнгөөр мөнгийг үйлдвэрлэхийг наймаа гэхээс биш хөрөнгө оруулалт, баялаг гэж нэрлэхгүй.
Зарим бичлэгийн нэгтгэл:
Зарим бичлэгийн нэгтгэл:
No comments:
Post a Comment