Ендон Гармаев: Зарим хүмүүс Байгал нуурын асуудлыг өөрийн улс төрийн ашиг сонирхолдоо зориулан хэтрүүлж /хэтийдүүлж/ байна.
Байгаль нуур ба Шүрэнгийн УЦС |
ОХУ-н ШУА-н профессор “Святой Нос” хойг
арал болж хувирах боломжтой, ''цунами'' Буриад улсыг бүрхэн авч чадах эсэх, мөн олон
нийт яагаад Монгол улсад УЦС барих ажлыг эсэргүүцэж байгаа тухай ярьлаа.
Гармаев, Ендон Жамьянович |
- Ендон Жамьянович, Монголын УЦС-н судалгааг Зөвлөлт Холбоот Улс 60-70 онд хийж, үнэндээ манай
улс Монгол улсын засгийн газарт өөрийн нутаг дэвсгэр дээр анхны УЦС барихыг
зөвлөж байсан. Одоо бүгд Монгол УЦС барьж болохгүй тухай ярих боллоо. Яагаад
энэ байр суурь өөрчлөгдөв өө?
- Тиймээ, үнэхээр ЗХУ-ын үед зураг төслийн
хүрээлэнгийн судалгаанд Сэлэнгэ мөрний сав газарт УЦС барих замаар Монгол улсыг
эрчим хүчээр хангах хувилбаруудыг боловсруулсан байдаг. Учир нь юу вэ гэхээр,
тэр үед Байгал нуур маань Дэлхийн байгалийн өвд бүртгэгдээгүй (1996 онд
ЮНЕСКО-гийн жагсаалтад багтсан) байсан ба түүнийг энгийн л усны обьект гэж үзэж
байсан. Энэ бол нэгдүгээрт, хоёрдугаарт ОХУ-н засгийн газрын 2001 оны №234 тоот
тогтоолоор батлагдсан усны түвшиний тодорхой хэмжээний горимыг дагаж мөрдөх
шаардлагагүй байсан. Эцэст нь зөвлөлтийн эрдэмтэд Монголын нутаг дэвсгэр дэх
Сэлэнгэ мөрөний дээд болон дунд урсгалд гидротехникийн байгууламж төлөвлөх
ажлыг хийж байхад Байгал нуурын сав газарт ус ихтэй жилүүд үргэлжилж байж. Бид
байгаль дээр аливаа юмс үзэгдэл, үйл явц тодорхой мөчлөгийн дагуу явдаг гэдгийг
мэднэ. Энэ тохиолдолд ус ихтэй жилүүд ус багатай жилүүдтэй тодорхой зүй тогтлын
дагуу солигддог гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэр үед нуурын усны түвшин өнөөдөр
бидний ажиглаж байгаатай харьцуулахад тогтвортой өндөр, усан санг дүүргэхэд ямар ч асуудал үүсэхээргүй байж. Харин одоо манай
бүс нутагт 20 гаруй жил үргэлжилж буй ус багатай үе тохиож хүн төрөлхтөний
обьект болгон бүртгэгдсэн усан санд түвшиний горимын асуудлыг дагуулаад байна. Энд
л манай улсын удирдлага болон олон нийт Монголд УЦС барихын эсрэг байгаагийн
гол шалтгаан оршиж байна.
- Монгол улс бол цөлжилт хамгийн
эрчимтэй явж буй улсуудын нэг. 20-30 жилийн дараа Монголчууд огт усгүй болох ч
магадлалтай. Тиймээс цэвэр усны нөөц сан байгуулах нь тэдний хувьд зайлшгүй
чухал асуудал юм. Энэ бол Монгол улсын талд байгаа чухал аргумент шүү.
- Монголд хүн ам болон аж ахуйн усан
хангамжийн асуудал маш хурцаар тавигдаж байна. Үүнд Монголын тэгш өндөрлөгийн хэмжээнд
хамгийн хүчтэй нөлөө үзүүлж буй уур амьсгалын өөрчлөлт улам нэрмээс болж байна.
Өнөөдөр төв Азид газрын гадаргын ойролцоох дулаан нэмэгдэж, хур тунадасын
хэмжээ буурсаар байна. Энэ бүхэн голын услаг байдлын түвшинг буурахад хүргэж
байна. Монголын эрдэмтдийн судалгаагаар сүүлийн 20 жилийн хугацаанд тус улсын
нутаг дэвсгэрт 700 орчим гол, 450 орчим нуур ширгэж, улсын баруун хязгаар дах
мөстлөг маш эрчимтэйгээр хайлж байгааг тогтоосон байдаг. Хур тунадас байхгүй
байгаа нь Байгал нуурын гол цутгал болох Сэлэнгэ мөрөний урсацын хэмжээг
тогтвортойгоор бууруулах хандлагатай байна. Энэ бүхнээс шалтгаалан хөрсний
далхагдал явагдаж, цөлжилт эрчимжиж байна. Ийм ч учраас өнөөдөр Монголчууд цогц
зориулалттай усан сан байгуулах асуудлыг дэвшүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл
зөвхөн эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор бус, тэдний хувьд илүү чухал усан
хангамжийн асуудлыг шийдвэрлэх зорилго юм.
- Саяхан болсон
УЦС байгуулах тухай олон нийтийн хэлэлцүүлгийн явцад монголчууд: тус улсын нэг
иргэн дунджаар хоногт 5 л ус хэрэглэж байна гэсэн тоог хэлсэн.
- Манай хүрээлэнгийн эрдэм шинжилгээний
ажилчид жил бүр хөрш оронд очиж судалгаа хийдэг учраас бид нөхцөл байдал,
ялангуяа говийн бүс дэх усан хангамжийн асуудал хүнд байгааг сайн мэднэ. Тэнд
орон нутгийн малчдын бүх амьдрал цөөн хэдэн худагтай холбоотой байдаг бөгөөд
худгаа тойрон 3-5 км зайд суурьлан амьдардаг.
Ингээд 5-7 өрх өдөр бүр ээлжлэн мал сүргээ услах явцад худаг тойрсон
ойролцоох газар талхлагдаж салхи гарахад хар тоос элстэй босож бэлчээр лүү
зөөгдөн улмаар малын тэжээлийн нөөцийг их хэмжээгээр бууруулдаг. Монгол улсын
хэмжээнд цөлжилтийн асуудал маш хурцаар тавигдаж, ус хүрэлцэхгүй байгаа учир энэ
улсын удирдлага энэ асуудлыг шийдвэрлэх олон янзын хувилбаруудыг авч үзэж
байна. Сүүлийн жилүүдэд хийсэн бидний судалгааны үр дүнд судалгааны талбайн
ургамлан бүрхэвч далхагдалд орж буй байдал улам хүчтэй болж байгааг харуулж
байгаа. Ингэснээр нутаг дэвсгэрийн цөлжилт болон усан хангамжийн асуудлыг
цогцоор нь шийдэх шаардлагатай болж байна.
- Ендон Жамьянович, Монголчууд УЦС
байгуулах нь Сэлэнгэ мөрөн болон Байгал нуурыг аварна гэцгээж байна. Тэднийг
дэмжихийн тулд эх дээр нь урсацын тохируулгатай усан сан байх шаардлагатай
гэдэг нь хэр үнэн бэ?
- Би бол асуудлыг ингэж шулуун
тавихгүй. Гэхдээ монголын мэргэжил
нэгтнүүдийн маань үг зарим талаараа зөв гэдгийг хэлнэ. Юу гэхээр том хэмжээний
усан санг ашиглах явцад голын урсацыг түүний доод хэсэгт горимлож –
хязгаарлагдмал үед хуримтлуулсан усыг урсгаж, хүлээн авч буй усны обьектод
цутгах усны хэмжээг нэмэгдүүлдэг. Түүнчлэн
усан сан нь өөрийн эзлэхүүнд үерийн усыг барьж голын доод хэсэгт байрлах суурин
газруудыг усанд автахаас сэргийлдэг. Гэхдээ энд энгийн нэг усны обьект дээр бус
ЮНЕСКО-гийн бүртгэлд орсон обьектын гол цутгал дээр урсацын тохируулга хийх
буюу гидротехникийн байгууламж барих тухай яригдаж байгааг мартаж болохгүй юм.
- Усан сангийн даланд осол аваар гарах боломжтой юу?
- Хаанаас энэ асуулт урган гарсанг ойлгож байна. Мэдээж хэрэг бүх л
гидротехникийн байгууламж байгалийн болон хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан
элдэв давагдашгүй нөхцөл бүрээс бүрэн
даатгагдаагүй шүү дээ. Гэхдээ бүх л байгууламжийн барилгын үед төсөл
төлөвлөгчид боломжит эрсдлийг бууруулах
олон янзын хувилбарыг загварчлан маш нарийн тооцдог. Байгууламж барих барилгын
хэм хэмжээ, дүрэм журам гэж бий. Тэдгээрийн дагуу төсөл төлөвлөлтийн үед бат
бэх чанарын тодорхой үзүүлэлт /нөөц/ өөрөөр хэлбэл обьектийн капитал болох
байдлыг тооцдог. 2013 оны зун Амур мөрөн дээр болсон үерийг санацгааяа. Тэр
үед “Зейское” усан санд орох урсгал нийт
хангамжийн 0,5 хувийг эзэлж байсан. Өөрөөр хэлбэл 500 жилд нэг тохиолдох нөхцөл
үүсээд байхад УЦС-ын далан тэсвэрлэж гарсан нь төсөл төлөвлөгчид болон барилгын
ажилд оролцсон хүмүүст нэр хүндийн асуудал болсон шүү. Дараа нь 2014 онд Алтайд
том үер болж, дараа дараагийн онуудад бусад бүс нутагт онцгой их устай үер болж
байлаа. Аз болоход бүх газарт осол аваар гараагүй. Мэдээж даланг тойрсон таагүй
асуудал байж таараа. Жишээлбэл энэ оны 2 сард Калифорнид далангийн ус хаях барилга эвдэрсэн явдал
байна.
- Буриадад томоохон үер болох боломжтой
юу?
- Сэлэнгэ мөрний ус хураах талбайн
Монгол талд томоохон үер болсон тохиолдолд манайд гамшигийн хэмжээний үер болох
бөгөөд (Ус хураах талбайн 2/3 нь монголын нутаг дэвсгэрт байдаг ба Монголд
төлөвлөж буй усан сан баригдсан тохиолдолд энэ үерийн долгионыг таслаж
/зогсоож/ чадна) үүн дээр түүний оросын талын цутгалуудын үерийн урсгал
нэмэгдэх юм. Дунд болон ахимаг насны олон хүн 1973 онд Үлаан-үд хотын доод хэсгийг
усанд автуулсан үерийг санаж байгаа байх, тэр их ус шууд Байгал нуурт цутгасан.
Үүнийг бид сүүлд нь гэхдээ миний өмнө
дурьдсанчлан 2001 оноос өмнө буюу ОХУ засгийн газар Байгал нуурын усны түвшиний
дээд болон доод хязгаарыг заасан тогтоол гаргахаас өмнө ажигласан. Тэгэхээр
одоо үүсээд байгаа нөхцөл байдал нь тэр их устай жилүүд эрт орой хэзээ нэгэн
цагт буцаад ирэх үед (өнгөрсөн жилийн зун Наушки үерт автсан) бидэнд одоо
байгаагаас эсрэг асуудал буюу Байгал нуурын усны түвшин дээд хязгаараасаа давах
тухай асуудал үүсэх юм. Зүүн эргийн дагуух нам доор байрлалтай тэгш эрэг, голын
хөндий усанд автаж, Яркийн бүлэг арлууд эвдрэлд орж, Чивыркуйскийн хүзүү эрсдэл
дагуулж, “Святой нос” хойг арал болж хувирах юм. Энэ бол аймшгийн үлгэр биш, энэ
тохиолдолд Эрхүүгийн УЦС-ын далангаар түвшинг тогтворжуулах (нэмж хэлэхэд энэ байгууламж газар хөдлөлтийн
аюултай бүсэд баригдсан, далан задрах эсвэл бусад аюул үүссэн тохиолдолд доод
хэсэгт нь байрлаж буй обьектуудад юу тохиолдохыг бодохыг ч хүсэхгүй байна) ус
нэвтрүүлэх боломжгүй, үүн дээр нэмээд голын татамд баригдсан орчин үеийн барилгууд,
Ангар мөрний адаг хэсэг дэх арлууд, дээр дурьдсан дүрмийн дагуух усны нөөц
ашиглалтын их хэмжээний зарцуулга зэрэг нөлөөлнө. Өнөөдрийн байдлаар л гэхэд
нуурын усны түвшинг номхон далайн түвшингээс 457,5 м хүртэл өргөх өөрөөр хэлбэл
зөвшөөрөгдөх дээд хязгаарыг 85 см-аар нэмэгдүүлэх санал дэвшүүлсэн холбооны
түвшиний бичиг баримт бэлэн болсон байгаа. Харамсалтай нь бид ийм л байдлаар ус
ихтэй жилүүдийн мөчлөгт бэлтгэж байна. Муу зүйл ярихыг хүсэхгүй байгаа ч Байгал
нуурын ус их байх тусам Эрхүүгийн талд сайн болж таарч байна. Үүний
зэрэгцээ усны түвшинг гурав дахь удаагаа 456 м-ээс доошлуулж, улмаар зүүн эрэгт
Сэлэнгийн адаг хуурайшиж гүехэн булан,
шалбаагны асуудал үүсэж буйг асуудал гэж үзэхгүй байна. Гэхдээ энэ хугацаанд Ангар мөрний усны түвшин нам байх
нөхцөлд иргэдийн ус хангамж, аж ахуйн нэгжүүдийн усан хангамжийг шийдвэрлэх
арга хэмжээ авч болох байсан шүү дээ.
- Ендон Жамьянович, одоо
Монголын нутаг дэвсгэр дээрхи УЦС–д осол гарах эсвэл далан задрах тохиолдол
үүсэж болох эсэх тухай ярилцья. Цунами ирээд Улаан-Үд хотын хэсгийг сүйтгэх
тухай ярьж байсан.
- Би өмнө нь нэг ч обьект гэнэтийн
тохиолдлоос 100 хувь хамгаалагдах боломжгүй гэж хэлсэн. Мэдээж хэрэг сайн зүйл
энд байхгүй. Хэдэн 10 м өндөртэй “цунами” ирж Улаан-Үд хотыг бүрхэнэ гэж хэлсэн
нь ч факт биш шүү дээ. Нэгдүгээрт, “цунами” гэдэг нэр томьёо өөрөө буруу, энэ
бол тэнгисийн долгионд (тэнгисийн төрөл олон янз) илүү хамаатай шүү дээ, харин
долгионы өндрийг загварчлах хэрэгтэй. Гэхдээ мэдээж хэдэн 10м биш. Өнөөдрийн
хувьд бид далан задарсан тохиолдолд энэ бүх долгион тархах Сэлэнгийн хөндийн
рельефийг өндөр нарийвчлалтай тоон загварчлалаар тодорхойлох бэлтгэлийг хийж
байна. Гэхдээ одоо шууд хэлэхэд Улаан-Үд
хот хүртлэх 400 км орчим зайд үерийн өндөр урсгалын сүлжээний дагуу маш хүчтэй
буурна. Энд би Монголын УЦС байгуулах ажлыг ямар нэгэн байдлаар хамгаалахыг
зорилго болгоогүй гэдгийг ахин хэлмээр байна. Энэ тохиолдолд би голын урсацын
тооцоолол чиглэлээр мэргэжлийн түвшинд олон жил ажиллаж буй ус судлаач
эрдэмтний хувиар хэлж байна.
- Саяхан Госдумын депутат Юрий Волков в taiga.info сайтад өгсөн ярилцлагадаа «…Забайкалскийн баруун дүүргүүд Байгал нуурын сав газарт багтдаг.
Экосистемийн ямар ч өөрчлөлт “Красный Чикой” ба “Хилка” мөн Забайкальскийн Петровскагийн хувьд гамшиг дагуулах боломжтой»
гэж хэлсэн байсан.
- Ямар гамшиг вэ? Забайкальскийн Петровск энд ямар хамаатай вэ?! Иргэдийн сэтгэлийг үндэслэлгүй, амны зоргоор түгшээх шаардлагагүй. Тиймээ, Сэлэнгэ мөрөнд Чикой болон Хилок
голууд цутгадаг нь үнэн боловч хүндэт депутат маань монголын УЦС-тай ямар шууд
холбоо байгааг олж харсан юм болов уу? Зарим хүмүүс бодит байдлыг ойлголгүйгээр
Байгал нуурын асуудлыг улс төрийн болон бусад ашиг сонирхолдоо ашиглаж буй нь
харамсалтай.
- Олон нийтийн хэлэлцүүлгийн үер та дэлхийд хил дамнасан голын усны нөөцийг хамтран
ашиглах туршлага эртнээс бий гэж хэлсэн.
- Одоогоор дэлхий дээр 260–аас багагүй олон улсын голын ус хураах талбай
байгаа бөгөөд нийт хуурай газрын 45 хувийг эзэлдэг. Тэдгээрээс 53 гол Ази тивд
оршиж буйн нэг нь манай Сэлэнгэ юм. Мөн би дэлхийн туршлагад эдгээр голын усны
нөөцийн хамтын зохистой ашиглалтын ерөнхий зарчмууд байдаг ч бидэнд буй тодорхой тохиолдолд ЮНЕСКО-ийн обьект болох
Байгал нуур хязгаарлагч хүчин зүйл болж буй учир онцгойлон авч үзэх
шаардлагатай тухай хэлсэн. Үүний дараа цахим сүлжээнд намайг монголын талыг
дэмжиж буй тухай, бүр миний хүндэлж явдаг нийгмийн идэвхтэн нэгэн эмэгтэй
намайг тэдэнтэй ямар нэгэн гэрээ хийсэн байж магадгүй тухай хардсан нийтлэлүүд
гарах болсон. Би олон нийтийн хэлэлцүүлэг дээр ч хэлсэн, 10 жилийн өмнө бичиж,
2010 онд нэг сэдэвт бүтээл болгон хэвлүүлсэн зүйлсээ л ярьж байна.
Эцэст нь давтан хэлэхэд бид, шинжлэх
ухааны төлөөлөгчид хамгийн бодитой мэдээлэл өгөхийг хичээх ёстой. Тийм ч учир
энэ тохиолдолд хамгаалах байгууламж төлөвлөхөөр болбол шинжлэх ухааны гүнзгий
үндэслэлтэй, Сэлэнгийн татам ба урсацын гидравлик болон гидродинамикийн
судалгаа, ховор тохиолдох үерийг өнгөрүүлэх чадавхи, усанд автах хэсгийн үнэлгээ мөн байгууламжийн
үер тэсвэрлэх үр ашгийн тоон загварчлал зэргийг гүйцэтгэх шаардлагатай.
Асуудлын нөгөө тал нь - ус багатай
жилүүдэд доод адагт урсгах усны загварчлал өөрөөр хэлбэл Байгал нуурын
экосистемд хор учруулахгүй байх хэмжээнээс бууруулж болохгүй суурь урсацын хэмжээг тодорхойлох юм.
Жишээлбэл: өнгөрсөн жил бид багаж ашиглан хэмжиж эхэлсэн ажиглалтын бүх
хугацаанд Байгал нуурт хамгийн бага ус цутгасан болохыг харлаа. Байгал нуурын
настай харьцуулахад (сан. –хамгийн эртний нуур) 115-120 жилийн ажиглалт юу ч
илэрхийлж чадахгүй юм. Бид Байгал нуурын сав газрын усны нөөц бүрэлдэх зүй
тогтлын тухай маш бага мэдэж байна. Тийм учраас модны цагиргын судалгаагаар
чийгшил, нуурын гол цутгал болох Сэлэнгийн урсацын хэмжээний үзүүлэлтийг нөхөн
үзэж 350 жилийн өмнөх рүү өнгийж чадсан. Эндээс бид бүс нутгийн мега мөчлөгийг
харж болно. Энэ тухай өгүүлэл хэвлэгдсэн бөгөөд сонирхсон хэн бүхэн унших
боломжтой.
Тодруулга infpol.ru
Ендон Гармаев – Газар зүйн шинжлэх ухааны доктор, ОХУ-ын ШУА-н профессор, ОХУ-н ШУА, Сибирийн салбар, Байгал нуурын байгалийн нөөцийн хүрээлэнгийн захирал.
Ендон Гармаев – Газар зүйн шинжлэх ухааны доктор, ОХУ-ын ШУА-н профессор, ОХУ-н ШУА, Сибирийн салбар, Байгал нуурын байгалийн нөөцийн хүрээлэнгийн захирал.
No comments:
Post a Comment