36 дахь удаагийн Олон улсын гидравликийн сургуулийн тоймNotes on The 36th International School of Hydraulics
Энэ олон улсын гидравликийн сургууль нь анх 1981 оноос 2003 он хүртэл Польшийн усны инженер, оюутнуудын дуньд жил бүр зохион байгууллагддаг үндэсний сургууль байжээ. Сургууль гэж байгаагийн гол үндэс нь хүмүүс тухайн жилд хийж судалсан судалгааны ажлын үр дүнгээ бусдад таниулж мэдлэг мэдээлэл түгээж хоорондоо харилцан санал солилцон суралцах явдал юм. Сургуулийн цар хүрээг өргөтгөх үүднээс 2004 онд Олон улсын гэсэн тодотголтой болгож 2 жилд нэг удаа зохион байгуулахаар болсон байна. Ингээд одоо 2017 онд 36 дахь удаагийнхаа сургуулийг Польшийн Жачранка хэмээх тосгоны Виндсор хэмээх зочид буудалд зохион байгууллаа. Хурлын зохион байгуулагчид:
Ивээн тэтгэгчид:
Өнгөрсөн олон улсын хурлуудын сэдэв
2004 - 24 дэх удаагийн гидравликийн сургууль - Хүрээлэх орчны инженерчлэл дахь гидравликийн асуудлууд
2006 - 26 дэх удаагийн гидравликийн сургууль - Хүрээлэх орчны гидравлик
2007 - 27 дэх удаагийн гидравликийн сургууль - Гидравлик дахь зөөгдөлтийн үзэгдлүүд
2008 - 28 дэх удаагийн гидравликийн сургууль - Гамшигт үзэгдлийг судлах гидравлик аргууд: Үер, хуурайшилт, хүрээлэн буй орчны гамшигууд
2010 - 30 дахь удаагийн гидравликийн сургууль - Гидравлик судлал дахь туршилтын арга техникүүд
2012 - 32 дахь удаагийн гидравликийн сургууль - Гидравлик бодлого, асуудлыг шийдвэрлэх туршилт болон тоон аргууд
2015 - 34 дахь удаагийн гидравликийн сургууль - Цэвэр усны амьд орчны харилцар орчим дахь гидлродинамик ба масс зөөгдөлт
30 дахь удаагийн хурлаас эхлэн Гео-планетаас эрхлэн гаргадаг цуврал номнуудын үргэлжлэл болгож хуралд тавигдсан чанар сайтай бүтээлүүдийг эмхэтгэн ном болгон гаргадаг байна. Мөн энэ жилээс эхлэн залуу судлаачдыг урамшуулан шилдэг илтгэлийн уралдаан зохион байгуулдаг болж байгаа юм байна.
Хуралд байнга оролцож лекц уншдаг нэр хүнд бүхий судлаачдыг жагсаавал:
- Pawel Rowinski, Польшын ШУА, Польш - Энэ жил ерөнхий ЗБ
- Monika Kalinowska, Польшын ШУА, Польш - Энэ жил туслах ЗБ
- Wojciech Majewski, Польшын ШУА, Польш - Сургуулийг санаачлагч
- Vladimir Nikora, Абердеен Их сургууль, Англи - Хааяа оролцож лекц уншдаг, шүүмж хийдэг
- Andreas Dittrich, Брауншвэйг Технологийн их сургууль, Герман
- Ian Guymer, Варвикийн их сургууль, Англи - Жил болгон оюутантайгаа ирдэг
- Andrea Marion, Падовагийн их сургууль, Итали, 2 удаа лекц
- Stephen Wallis, Хериот Ватт Их сургууль, Англи
- Anders Worman, Стокхолмсийн Хааны технологийн институт, Швед
- Kieth Beven, Ланкастер их сургууль, Англи
- Wlodzimierz Czernuszenko, Польшын ШУА, Польш
- Tomas O'Donoghue, Абердеен Их сургууль, Англи
- Dubravka Pokrajac, Абердеен Их сургууль, Англи
- Wim S.J. Uijtewaal, Дэлфт Технологийн их сургууль, Недерланд
- Volker Weitbrecht, Цурих дахь Швейцарын засгийн технологийн институт, Герман
- Gareth Pender, Хериот Ватт Их сургууль, Англи
- Jochen Aberle, одоо Норвьегийн шинжлэх ухаан технологийн их сургуульд, Норвьег
- Jaroslaw Napiorkowski, Польшын ШУА, Польш, байнга ирдэг
- Steven Coleman, Ус-хүрээлэх орчны инженерчлэл, судалгааны олон улсын холбоо, Испани
- Cristiana di Cristo, Кассино их сургууль, Итали
- Subhasish Dey, Энэтхэгийн Карагпурын технологийн хүрээлэн - 2 удаа оролцсон
- Rui M. L. Ferreira, Либсоны их сургууль, Португали
- Katinka Koll, Брауншвэйг Технологийн их сургууль, Герман
- Russell Manson, Стоктон их сургууль, АНУ - бас жил болгон ирдэг
- Donald W Knight, Бирмингхамын их сургууль, Англи
- Roberto Gaudio, Калабриа их сургууль, Итали
- Artur Radecki-Pawlik, Краковын хөдөө аж ахуйн их сургууль, Польш
- Peter Davies, Дүндээгийн их сургууль, Англи
- Heidi Nepf, Массачусэтийн технологийн институт, АНУ
- Bernhard Statzner, Францийн үндэсний шинжлэх ухаан судалгааны хүрээлэн
- Robert Ettema, Колорада мужын их сургууль, АНУ
- Ana Maria Da Silva, Хатан хааны их сургууль, Канад
- Silke Wieprecht, Штутгардын их сургууль, Герман
- John Fenton, Виенийн технологийн их сургууль, Австри
- Mario France, Лаусанне дахь Швейцарын засгийн технологийн институт, Швецари
- Artut Magnuszewski, Варшавын их сургууль, Польш
Эдгээр эрхэмүүдээс тодруулсан нь энэ удаагийн хуралд лекц уншсан юм. Лекцийн тухай дэлгэрэнгүйг доороос олж мэдэх байх. Харин цэнхэрээр тодорсон байгаа нь уулзаж ярилцахыг хүссэн хүндтэй эрдэмтэд байгаа юм. Ялангуяа Роберт болон Пентон нар бараг л домог болсон хүмүүс. Пентоны судалгааны тухай гайхамшигыг удирдагч багш Хосояамадагаас сонсож улам бүр уулзаж үзмээр санагдсан юм. Харин Робертын тухай өмнө нь Хан Альберт Эйнштэйны шавь байсан гэдгээр нь мэддэг байв. За олон юм нуршилгүй энэ удаагын хурлын тоймыг өдөр бүрээр зургаар нь тайлбарлаж өгье. Холбоос дээр нь дарвал илтгэлийн материалуудыг үзэх боломжтой. Энэ удаагын хурлын хөтөлбөрийг энд дарж үзээрэй.
2015.05.23 - Эхний өдөр
Энэ өдөр 9 цаг 30 минутанд Польшын ШУА-ын геофизикийн хүрээлэнд уулзацгааж Жачранкаруу хөдлөв.
|
Жачранкад ирээд буудалдаа орсон байгаа байдал. |
|
Буудлын өрөөний угаалгын өрөө. Тансаг буудал байсан. |
|
Зочны нэсэг, буйдан, хувцасны шүүгээ, ажлын ширээ |
|
Буудлын нэг давхрын хонгил |
Буудалдаа орцгоосоны дараа өдрийн хоолоо зооглоод хурал эхэлвээ. Хурлыг нээж дарга Моника болон Павел нар үг хэлэв.
|
Павел зогсоод Моника дэлгэцийн урдуур алхаж байна. |
Хурлын өрөө маш том бөгөөд ширээ сандалыг дэлгэцийн өмнө Г хэлбэртэйгээр өөд өөдөөс нь харуулан байрлуулсан байлаа. Хоолоо идчээд өрөөрүүгээ орчоод иртэл хүмүүс гоё байрлалыг нь олоод суучихсан Г үсэгний дотор талд хоосон зай байлаа. Тэнд очиж суугаад залуу судлаачдын зургийг дарсан байдал.
|
Шинэ залуу судлаачид Капле - Энэтхэг, Ушант - Шриланк, Нонес - Герман, Алексио - Итали |
|
Павел Ровински - Хурлыг нээж хурлын түүх, одоооролцож байгаа хүмүүсийн тухай мэдээллийг өгөв. Өөрөө ШУА-ын дэд ерөнхийлөгч хүн юм байна. |
|
Эхний сургуулийн тухай |
|
28 дахь удаагийн сургуулийн оролцогчидын зураг болон уригдсан лекц уншигч эрдэмтэдийн нэрс |
|
Геофизикийн институтын тухай. Энэ хүрээлэн өөр дээрээ тусгай докторын хөтөлбөртэй юм гэнэ. |
|
Энэ хуралд уригдсан эрдэмтэдийн хэсэг нь. Алдарт Пентон эхнэрийн хамт сууж байгаа нь зургийн голд харагдаж байна. |
|
Павелийн хажууд байгаа нь хурлын техникийн асуудлыг хариуцсан Луказ Прзиборовски гэж Геофизикийн институтын залуухан доктор байна. Дараа илтгэлийг нь үзэх болно. |
|
Хурлыг зохион байгуулахад гар бие оролцсон Геофизикийн хүрээлэнгийн доктор эмэгтэйчүүд Каплегийн цаана сууцгааж байна. |
|
Энэ илтгэлээс та бүхэн Вистула голын түүх, түүний Балтын тэнгисрүү цутгадаг цутгал хэрхэн яаж өөрчлөгдсөн түүхийг олж мэднэ. |
|
Энэ Вистула голын ус хураах талбайга нь Польшийн газар нутгын 54 хувийг эзлэх ба түүхэндээ эдийн засаг, аж амьдралын үндсэн хөшүүрэг байсаар иржээ. |
|
Вистула голын өвөрмөц байдал, түүний цутгалын нөхцөл нь мөсөн хахаа, түүнээс үүдэлтэй үер бий болох таатай нөхцлийг бүрэлдүүлдэг байсан байна. Үүнээс болж асар их гарз хохирол хэд хэдэн удаа амсаж 19-р зуунд голын адгыг шулуутгаж шууд сувгийг тэнгисрүү татах хувилбарыг саанчилжээ. |
|
Үүний дараа хэд хэдэн газар усан онгоцны хаалт, ус хангамжийн усан сан, усан цахилгаан станц зэргүүдийг барьсан байна. |
|
Эхний лекц дуусаж асуулт хариулт явж байна. Асуулт хариултанд нилээд цаг тавьсан нь харилцан хэлэлцэж юм сураасай гэсэндээ байхалдаа. Мөн хурлын нээлтэнд оюутнууд, залуу судлаачидад хандаж утгагүй ч гэсэн асуулт асуугаарай гэж хэлж байсан юм. |
|
Гүүрийн тулгуур ба түүний орчимд бий болон угаагдал, хунгар, зарим гидравликийн нэр томъёог харж байна. |
|
Энэ угаагдлын судалгааг Проф Роберт мөн хийсэн байдаг. Судалгааны гол санаа нь цувуулан байрлуулсан гүүрний тулгуурын орчимд бий болох угаагдлын хэлбэрийг тодорхойлох тэгшитгэлийг гаргаж авах юм байна. Энэ зурагт олсон аналитик шийдээ, туршилтын мэдээтэй харьцуулан харуулж байна. |
|
Янз бүрээр байрлуулсан цилиндерүүд нь гол горхинд байх усны ургамалыг илэрхийлэх ба усан ууссан зөөгдөж буй матери уг ургамалын нөлөөгөөр хэрхэн холигдох нь тодорхойлогддог байна. Гэхдээ энэ судалгаанд ургамалыг зөвхөн хатуу хөшүүн цилиндрээр орлуулсан байна. Энэ судалгаанд цилиндерийн байрлал ууссан бодисны тархалтанд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлохоос гадна эх үүсвэрийн байрлал мөн хэр нөлөөлж байгааг давхар судалжээ. |
|
Судалгааны үр дүнд санамсаргүй байрлуулсан цилиндертэй тохиолдолд ууссан бодис эрчимтэй холигдсон гэдгийг тогтоосон байна. Энэ нь байгалийн ургамалжилт гол горхин дахь бодисын тархалтанд чухал нөлөөтэй гэдгийг харуулсан байна. |
|
Ингээд кофе завсарлаг болж дуусаад дараагийн лекцийг сонсгохоор Проф. Жон Пентон индэрнээ гарч ирсэн байна. Түүний хажууд Павел гуншиг нь уншихаар бэлэн болоод байна. |
|
Арвин их туршлагатай хүн юм. Одоо чөлөөнд гарсан профессорын ажил хийж байгаа юм байна. Хэдий чөлөөнд гарсан ч судалгааны ажлаа орхилгүй шинэ зүйлсийг эрэн хайж судалсаар байгаа нь гайхамшигтай. |
Товчхондоо Проф. Пентон анх Кембрижээс усны барилгын чиглэлээр докторын зэрэг хамгаалж Карлсрухед ажиллаж байсан юм байна. Одоо Насаа багш Карсрухед сурж байгааг та бүгд мэдэж байгаа байх.
|
Энэ удаагийн лекцийн гарчиг нь: Жижиг зүйлс үзэсгэлэнтэй - Чөлөөт гадаргуутай урсгалын математик загварчлал гэж байлаа. |
Проф. Пентоны илтгэл энгийн болон жижиг зүйлсийн тухай тайлбар тэдгээрийн мөн чанарын тухай эхэлж улмаар өөрийнх нь зохиосон хоёр энгийн програмын тухай, интерполяци ба экстраполяцийн тухай, тодорхойгүй тэгшитгэлийн шийд олох шууд арга, дифференциал тэгшитгэлийн шийд олох энгийн нарийвчлалтай аргууд болох Ричардсон болон Аиткен нарын аргууд, бодлогыг шугаман илэрхийлэл болгож ойлгохын ач тус, урд долгионы тэгшитгэлийн тухай, түүний шийдийн тухай, гол болон сувгийн жигд урсгалын тухай, шилжүүлэх функцаар ажиллах мэдээнд суурилсан загварчлалын тухай маш өргөн цар хүрээг хамарсан гайхалтай лекц байлаа. Тэрээр илтгэл эхлэхийн өмнө бүх голын урсгал, усны барилгын төсөл тооцоо бүгд нэг хэмжээст гэж хэлсэн юм.
|
Энгийн болон хялбар зүйлсийн тухай том эрдэмтэдийн бодлууд. Виллиам ямар нэгэн тайлбар аль болох бага хүчин зүйл, параметртэй байх хэрэгтэй гэсэн санаагаар энгийн байх ач холбогдлыг өгүүлсэн бол Ньютон Байгаль энгийн зүйлсээр баялаг, илүү зүйл огт байхгүй хэмээжээ. Мөн Үнэн юмсын төөрөгдөл, олон янз байдлаар бус ямагт энгийн зүйлсээр илэрдэг гэж үздэг байж. Гэхдээ Ньютоны бичлэг маш төвөгтэй утга агуулгатай байсан гэсэн. ккк. Эйнштэйн гэтэл аль болох энгийнээр хий, бүү амарханаар хий гэсэн байна. Мөн хэрэв үүнийг энгийнээр тайлбарлаж чадахгүй бол ойлгоогүйн шинж гэж номлосон байна. Энэ үнэн шүү. Сүүлд Ричард Тооцонгийн зорилго нь юмсыг ойлгох болохоос тоо гаргаж авах биш юм гэж номоо эхэлсэн байдаг гэнэ. |
|
Проф. Пентон энгийн гэдгийг математик талаас нь дээрх байдлаар тайлбарлажээ. Энгийн гэдэг нь ойлголттой холбоотой. Энгийн гэдэг нь шууд харж мэдрэхтэй холбоотой. Энгийн гэдэг нь юмсыг үргэлж ойлгомжтой байлгадаг. Энгийн гэдэг нь математик загвар. Энгийн гэдэг нь маш бага мэдээллээр маш үр дүнтэй загвар босгохыг хэлнэ. Харин шинжлэх ухааны сулдалгааны үр дүнгээ хэвлүүлнэ гэдэг энгийн биш хэцүү гэж хошигносон нь чухамдаа үнэн юм. |
|
Куб муруй шугаман интерполяциар мэдэгдэхгүй цэгийн мэдээллийг олох схем |
|
Гол асуудал буюу бодлого нь шугаман бус тэгшитгэлтэй эсэх юм. Зарим тохиолдолд шийд нь хоёр цэг, нэг шугам, нэг хавтгайгаар олдох боломжтой гэдгийг энэ слайданд дүрслэн харуулсан юм. |
|
Хэрэв тэгшигэлийн системийн шийдийг хялбар олох шаардлагатай бол энэхүү оновчлолын арга үр дүнтэй гэнэ. Энэ нь функцын квадратын нийлбэрийг олж гарч буй хариуг нь бага байхаар тохируулж шийдийг хайх алгоритм гэнэ. Энэ мэт хялбар аргуудаа тэрээр их сургуульд математикийн хичээл зааж байхдаа боловсруулсан гэнэ. |
|
Ньютоны интерполяци ба хуваагдсан ялгаварын тухай. |
|
Уламжлал ба функцын үнэлгээний аргачлал |
|
Нийтлэг ойролцоолол ба интерполяцийн алдааны тухай. Нийтлэг гэдэг нь бодлогыг том хүрээнд авч үзэхийг хэлнэ. Үүний эсрэг нь орчных байна. Хамгийн сүүлийн графикт хэрэв орчны интерполяци ашиглавал шугаман фнкц ямар хариу өгөхийг илэрхийлж байна. |
|
Зарцуулгын муруйн функцуудыг харьцуулж, өөрийн санал болгож буй нийтлэг ойролцооллын аргыг туршсан байна. |
|
Гэтэл зарим тохиолдолд маш ноцтой алдаа гардаг ба нийтлэг ойролцооллыг ашиглахдаа Чебишевийн эсвэл цэгэн холбоостой тасралтгүй муруй шугаман функцыг хэрэглэхийг санал болгосон байна. |
|
Тодорхойгүй функцын шийдийг шууд аргаар олох тухай. тодорхойгүй тэгшитгэл нь ихэнхдээ шийд нь аналитик аргаар олдох боломжгүй байдаг байна. Энэ тэгшитгэлийг бодох аргууд нь Ньютоны, Секантын болон таллан хуваах зэрэг аргуул байна. Ньютоны аргыг бид Стефаны бодлогыг бодохдоо ашигласан байгаа. |
|
Тэгээд шууд итерацийн арга гэдгийг боловсруулж түүний тогтворшилтын нөхцлийг үзүүлсэн байна. |
|
Шууд итерацийн аргыг ашигласан жишээ. |
|
Ричардсоны экстраполяцийн тухай |
|
Ричардсоны экстраполяцийг ашигласан жишээ. |
|
Аиткений экстраполяцийн тухай. |
|
Жишээ бодлого |
Ингээд хурал цайны завсарлага хийлээ. Проф. Пентон өндөр настай учир удаан хугацаагаар лекц унших хүнд байсан байх. ялангуяа мань хүн дандаа биеээрээ дүрслэн харуулдаг болохоор их л ядардаг байх.
|
Хүмүүс хоорондоо буу халаад л, зохион байгуудагчид дараачын ажилдаа бэлдээд л.. |
|
Лекцэндээ гүүрний тулгуурын орчим дахь усны чөлөөт гадаргуугын тухай ойлголтоор буцаж орлоо. |
|
Гүүрийн тулгуурын дээд ба доод талд момент хадгалагдах хуулийг ашиглан усны түрэгдэлтын тэгшитгэлийг гаргаж авах гэж байна. |
|
Тэрхүү нэг хэмжээст тэгшитгэлдээ усны урсгалын хаагдсан хэсгийн нөлөөг тооцох юм байна. |
|
Ингэснээр гүүрний тугуурын улмаас бий болон усны өргөдөлтийн гүнийг энгийн шугаман тэгшитгэлээр олох боломжтой болж байгаа юм байна. |
|
Урсгалын нөхцөл байдал, зарцуулгаас хамаарч өнөөх шугаман шийд дараах байдлаар өөрчлөгдөнө гэнэ. |
|
Урт долгионы буюу Сан-Винантын эсвэл гүехэн усны тэгшитгэлийн тухай. |
|
Урт долгионы тэгшитгэл дахь эсэргүүцлийн коэффицентын илэрхийллүүд |
|
Хэрэв голдирол нэгэн жигд бус бол нийлмэл эсэргүүцлийн коэффциентыг хэрэглэх нь байна. |
|
Дээд хэсгийн эзлэхүүнийг урт долгионы тэгшитгэлд ашигласанаар олж аюах ач тусын тухай. |
|
Дээд хэсгийн эзлэхүүнийг орлуулсан моментын тэгшитгэл. |
|
Долгион тархах тухай. |
|
Маш урт долгионы тухай. |
|
Аажим бага өөрчлөгдөх тэгшитгэлийн тухай. |
|
Бага өөрчлөгдөх тэгшитгэлээр бодсон гидрографууд. |
|
Дифференциал тэгшитгэлд төгсгөлөг ялгаварын аргыг хэрэглэх тухай. |
|
Давших хугацаат зайн квадратын аргын тооцооны схем гэнэ. |
|
Гол болон суваг дахь хязгаарын нөхцлүүдийн тухай. |
|
Нээлттэй доод хязгаарын нөхцлүүдийн тухай. |
|
Давших хугацаат зайн квадратын аргыг нээлттэй доод хязгаарын нөхцөлтэй үед ашигласан байдал. |
Лецкийн төгсгөлд тэрээр гидравликийн төсөл тооцоо, судалгаанд нийтлэг байсаар байгаа хэд хэдэн алдаануудыг цохон тэмдэглэсэн юм.
Проф. Пентоны судалгааны тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл түүний хувийн сайтруу энд дарж нэвтрэнэ үү.
|
Гуравдугаар хэсгийн эхний итлэгийг Ражва Кулигиевицз - боргионы барилгын орчим дахь ууссан хүчил төрөгчийн орон зайн хуваарилалт нь орны хэмжээст процессийн илрэл юм гэсэн сэдвээр тавьлаа. Тэрээр Полшьшийн нэг голын боргио үүсгэх барилгыг сонгон тэр хэсэгт судалгаа явуулж усны урсгал, температур, хүч төрөгч зэргийг хэмжсэн байна. |
|
Хэмжилтийн үр дүнд гарган авсан ууссан хүчил төрөгч, температурын оронг урсгалын хурдтай харуулсан байна. |
|
Онолын болон боргио үүсгэгчийн дээд болон доод талд хэмжсэн хэмжилтүүдтэй харьцуулсан үзүүлэлтүүд. |
|
Дүгнэлт: Усны харгиа боргио үүсгэх барилга нь хүчил төрөгчийн болон температурын өөрчлөлтийн бий болгодог байна. |
|
Хоёр дахь илтгэл нь Далланы жигд бус ургамалжсан намаг дахь хагшаажилтын тоон загварын судалгаа гэдэг илтгэл байв. |
|
Намгийн урсгалыг илэрхийлэх гүехэн усны тэгшитгэлийг гаргаад хагшаасны зөөгдөлтөнд хагшаасны зөөгдөх процессийн тэгшитгэлийг хэрэглэсэн тоон загвар ажиллуулжээ. |
|
Гүехэн усны тэгшитгэлийн шугаман моментын хадгалагдах тэгшитгэлд байх ероолын болон ургамалжилтаас үүсэх шүргэх болон эсэргүүцэх хүчдэлүүдийг тодорхойлох тэгшитгэлүүд. |
|
Умбуур хагшаасны зөөгдөлтийн тэгшитгэл нь усны гүнийг оролцуулсан адвекци тархалтын тэгшитгэл байсан ба энд КС хэмээх үүсвэр гишүүн банйа. түүний К нь дээрх байдлаар тодорхойлогдоно гэнэ. Загварыг ажиллуулж тунаж байгаа хагшаасны концентрацийг орж гарах концентрацийн ялгаагаар тодорхойлсон байна. Үр дүнд нь ургамалын нягт өсвөл хагшаажилтын эрчим буурна гэсэн байна. Хагшаажилт нь урсгалын хурды түгэлтээс хамаарна гэжээ. |
|
3 дахь илтгэл нь манай техник хариуцагч Луказ Прзиборовскигийн Байгалийн нөхцөлд багаа усны ургамалын орчим дахь шингэний урсгалын характеристик, туршилтын арга, асуудлууд, сорилтууд гэсэн илтгэл байлаа. |
|
Дуут доффлер хурд хэмжчигчийг урсгал-ургамалын судалгаанд ашиглах нь. |
|
Дуут доффлерийг ашиглах шинэ боломжуудын тухай. Үүнд олон цэгт Вектрино хэмжигчийг ашиглаж цэг бус талбайн хурдыг хэмжих болсон байна. |
|
Вектрино яаж хурд хэмждэг аргачлалыг харуулсан байна. |
|
Вектрино хэмжигчийн ажиллах схем, харагдаж байгаа шигээ төвөгтэй биш гэсэн. |
|
Хээрийн хэмжилтэнд суурилуулсан байдал. |
|
Хэмжилтийн үр дүн, урсгалын дагуух усны хурд. Гэхдээ энэ технологиор хурд хэмжихэд зарим нэг асуудлууд байгааг тодруулж өгсөн байна. |
|
4 дахь илтгэл нь нэг Энэтхэг доктор Ариндам Санкар байлаа. |
|
Ургамалжилтийн нягт, голын ёроолын хэлбэр урсгалын аналитик шийдэнд хэрхэн нөлөөлөхийг судалсан бололтой. |
|
Судалгаанд зориулсан лабораторийн төхөөрмж, хэмжилтийн багажууд. |
|
Бодлогын үндсэн тэгшитгэлүүд. |
|
Үндсэн тэгшитгэлээ нэгжгүй болгоод дээрээс нь ёроолын үелзэлийн нөлөөг нэмж өгсөн банйа. |
|
Энэ нь судалгаанд ашигласан тоон загварын алгоритм гэнэ. |
|
Загвараа баталгаажуулж бусад үр дүнтэй харьцуулсан байна. Үр дүнд нь ёроолын ширгэх хүчдэл ургамалжилтийн нягттай урвуу хамааралтайг тогтоосон банйа. ёроолын босгон дээр хурд доошоо чиглэлтэй, харин хонхор дээр урсгалын хурд дээшээ чиглэлтэй байсан байна. |
Ингээд эхний өдрийн хуралдаан дуусаж Оройн зоог барих үлдэж байна.
|
Ушант, Алексио хоёр өмнөх хурлын үеэр танил болж улмаар харилцар хэмээх төсөлд хамрагдаж улам сайн нөхдүүд болсон гэнэ. |
|
хоолны өмнө Ушант, Алексио, Франка нартай зургаа татуулав. Алексио болон Франка нар эд өсөж яваа усны залуу судлаачид юм. |
|
Гайхалтай мөч тохиож Проф. Силке Виепретчтэй хамт сууж хөөрөлдөж өөрийгөө танилцуулж авлаа. Гол горхины хагшаасны талаар маш нарийн судалгаа явуулж байгаа юм байна. Энэ хүн Штутгард их сургуулийн Усны барилга, хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч гэж байгаа. |
|
Оройн зоогны дараа HYTECH хэмээх төслийн үр дүнгийн харилцар хэмээх киног толилуулсан юм. Киног бүрэн эхээр нь энд дарж үзээрэй. Маш сонирхолтой мэдлэг түгээсэн кино бий. |
2015.05.24 - Хоёрдугаар өдөр
Одоо жаахан шуурхай товч явнаа.
|
Нойр солигдоод өглөө эрт сэрж өглөөний цайнаас өмнө Виндсор зочид буудлын эргэн тойрныг явж үзлээ. |
|
DHI-аас үг хэлсэн хүн. |
|
Хоёр дахь өдрийн хамгийн эхний лекц, Проф. Виепрэчтийн Хагшаасны зөөгдөлтийн математик загварчлал дахь сорилтууд: Яаж эгэл мөхлөгөөс бүрэн хэмжээст сав газар дахь хагшаасны зөөгдөлтийг загварчлах вэ гэсэн сэдэвтэй байлаа. |
|
Хагшаасыг инженерийн болон судалгааны талаас, мөн экологи, амьд орчны талаас нь харж судлах шаардлагатай байгааг хэлэв. Хагшаасны эгэл мөхлөгийн хөдөлгөөний нэгдэл том хэмжээст хагшаасны зөөгдөлтийн үндсэн нэгж бөгөөд түүнийг танин мэдэх нь чухал ач холбогдолтой гэнэ. |
|
Хагшаасны зөөгдөлтийн хэмжээсийг харуулсан график. |
|
Өөрийнх нь удирдаж байгаа хоёр төсөл нь хоёулаа хагшаастай холбоотой боловч өөр өөр чухал асуудлуудыг судалж байгаа юм байна. Жишээлбэл Усан сангийн менежементийн сорилтууд төсөлд усан сангийн ажиллагааг хагшаасны зөөгдөлт дээр үндэслэж оновчлох арга барилгын боловсруулах, мөн метан хий, нүүрс хүчлийн хий, хагшаасны мөхлөг дээрх өнгөрийн механик шинж чанарыг судлах зэрэг байгаа бол нимгэн хурдас дахь урт хугацааны том орон зайн дахь процессийн төсөлд голын ёроолын элэгдэл, эргийн тогтворшилт, нөхөн сэргээлтийн тухай асуудлууд багтаж байгаа юм байна. |
|
Дулаан орны усан санд бий болох процессуудыг тайлбарласан юм. |
|
Усан санд бий болох гол асуудлууд нь хагшаажилт, шиж тэжээлийн баланс байдаг байна. Энэ нь усан сангийн усны чанар болоод бусад хүчин зүйлсийн эхлэл болдог банйа. |
|
Усан сангийн менежментийн сорилтууд төслийн үндсэн зорилго нь одоо байгаа мэдлэгийн хоосон орон зайг бөглөж эдийн засгийн хүчин зүйлд хязгаарлагдсан нийгэм-экологийн үр ашгийг тусгасан тогтвортой усан сангийн менежментийг санал болгох юм байна. |
|
Хагшаасны хувьд миний огт төсөөлөөгүй үзэгдэл бол хагшаасны мөхлөгт тогтох өнгөрийн үзэгдэл юм. Үүнийг биофилм гэж нэрлээд байгаа юм. Яг л хүний шүдэнд тогтдог өнгөртэй ижилхэн. Энэ өнгөр нь хагшаасны мөхлөгүүдийн бөөгнөрөх, хагшаас босох, суух үзэгдэлд өөрийн гэсэн нөлөөг үзүүлдэг байна. Хагшаасны мөхлөгийг нарийвчлан харвал тодорхой сүвэрхэгшилтэй урагдсан таар шиг, дээрээ янз бүрийн биологийн матер агуулсан байдаг байна. |
|
Биоөнгөр нь том том гозон баганан бүтцүүдийг үүсгэдэг нь хамгийн их хүн амтай шанхай хоттой ижил төстэй мэт гэнэ. Жаахан ивгүй харьцуулалт байсан. |
|
Өнгөр хэрхэн тогтддогийг судлахын тулд орчинг тохируулах боломжтой лаб бүтээж усны дээжийг судалж буй голоос авчран судалсан байна. |
|
өнгөр тогтох судалгааг хийх дараалал, хугацаа, дээжийн тоо. |
|
Хагшаасны мөхлөгийн гадаргуу дээр тогтох өнгөр нь наалдах хүчтэй байх ба түүнийг соронзон индукцийн аргаар судалсан байна. |
|
Өнгөри тогтох хугацаа нь наалдах хүчний өсөлтийн хэмжээтэй шууд хамааралтай байсан байна. |
|
эгзэгтэй шүргэх хүчдэл тодорхойлох судалгааны лоток. |
|
Энэ лекцийн хэсгээс мэдвэл зохих ёстой ойлголтуудыг энд жагсаасан байна. |
|
Ингээд лекцийн хоёрдугаар хэсэг нь Салзач голын 2 хэмжээст хагшаасны зөөгдөлтийн загвал байлаа. Үүндээ Гидро-ФТ-2Х гэсэн загварыг ашигласан байна. Загварыг эндээс олж судлах боломжтой. |
|
Загварын оролт болон хязгаарын нөхцлүүдийн тухай. |
|
Загварыг ажиллуулах болон баталгаажуулалт хийхэд шаардагдах мэдээлэл |
|
Урт хугацааны тооцооллын үр дүн. 84 жилийн турш тооцооллыг хийж голын ёроолын өөрчлөлтийг графикт, голын эргийн угаагдал, хувьсалыг газрын зурагт дүрслэн харуулсан байна. |
|
Энэ хэсгийн чухал мэдээлэлүүдийг эндээс харах боломжтой. |
|
Ингээд хэлэлцүүлгийн хэсэг эхэлсэн юм. |
|
Надтай ярихдаа хэлж байсан хоёр зүйлийг дурсая. Таны судалгааны ажлын чиглэл юу вэ гэж яриа өдөж асуухад, бид бага байхдаа шороо, элсээр нааддаг байсандаа, би одоо хүртэл түүгээрээ наадсаар л байна. Харин наадах арга маань жаахан судлах таньж мэдэх талруугаа хэлтийсэн гэхүүдээ гэж хариулсан юм. Мөн бохир ус гэж байхгүй, тэр заваан байж болно. Бидний бохир гээд байгаа ус зүгээр л өндөр концентрацитай болчихсон бөгөөд үнэт эрдэнэ хэвээр байгаа гэж гэсэн нь таалагдсан. |
|
Дараагийн илтгэл нь Ксениа Снигурын 1 хэмжээст элс-хайрган ёроолын хувьслын математик загварчлал гэдэг нэртэй илтгэл байв. Оросын ШУА-аас ирвээ. |
|
Тэрээр хагшаасны төрлүүдийг тайлбарлаад одоо байгаа ёроолын хагшаасны зөөгдөлтийн томъёонуудыг дурьдаж физик үзэгдлээс хамаарсан тодорхойгүй олон параметр, коэффициентууд байгаа нь дутагдалтай тал гэж тодотгосон юм. |
|
Тэдгээр нь энэ хуудас дээр харагдах ба өөрөө аль болох бага тодорхойгзй параметр, коэффициент, тогтмолтой тэгшитгэлийг гаргах зорилго тавьсан банйа. |
|
Гүехэн усны тэгшитгэл болон ёроолын шүргэх хүчдэлийн томъёоллыг орос судлаачийн ажлаас харуулав. |
|
Улмаар маш бодитой тавигдсан гэж дээрх томъёоллыг харуулж гишүүдийг нэрлэн тэмдэглэв. |
|
Загварыг баталгаажуулахын тулд хялбар бодлогууд болох боомтын доод хашиц дахь угаагдал, хунгар үүсэх, сувгийн хөндлөн огтлолын хувьслын стандарт бодлогуудыг бодож үр дүнг харууллаа. Инженерийн гидравликт үзчихмээр дажгүй бодлогууд байлаа. |
|
Үр дүнд нь санал болгож буй загвар бусад загварыг бодвол маш бага алдаатай бөгөөд орчны угаагдалд маш тохиромжтой гэсэн байна. |
|
За манай Шриланк залуу доктор оюутан Ушант хайрган ёроолын сүвэрхэгшилт дээр хийсэн туршилтын судалгааны үр дүнгээсээ танилцуулав. Миний анхны танилцсан хурлын зочин энэ хүн бөгөөд бараг л бүхийл хугацаанд цуг байсан. Нийтэч, яриа хөөрөөтэй, дээрээс нь Европын олон оронд сурсан нөхөр байлаа. |
|
Голын ёроолын дээд давхрага нь урсгалын динамикт ихээхэн нөлөөтэй ба үүний сүвэрхэгшилт нь хамгийн чухал параметр юм гэдгийг тайлбарлав. |
|
сүвэрхэгшилтийн судлах судалгааны аргачлалуудаас мань хүн усан түрэгдэлтийн аргыг ашигласан байна. Гэхдээ өөрийн хийсэн сүвэрхэг ёроол нь 3 хэмжээст хэвлэлээр хийсэн гэнэ. |
|
Туршилтын талбарууд |
|
Туршилтаар гарсан үр дүн, сүвэрхэгшилтийн өндрийн тархалт. |
|
Өөрт нь зориулж дарсан зургууд. |
|
Дүгнэлтүүд. ирэх жилийн 1 сард төгсөнө гэж байсан. |
|
Дараагийн илтгэгч нь Ушанттай нэг лаб хятадаас НШТИС-д зочин судлаач хийж байгаа Жэй байлаа. Тэр миний уулзсан хоёр дахь хүн юм. Хятад хүн даруу төлөв бөгөөд дарийг солиут буудуулж гайхамшигийг харах гэж бүтээтэл Европ хүн хүний амь авахад ашиглаж эхэлсэн нь хамаг юмсын эхлэл гэж хэлэхэд нь тонин болдог юм байна. |
|
Судалгааны ажлын сэдэв нь жижг давалгааны урттай элсэн ёроолтой голын спектр шинж чанар гэсэн гарчигтай байлаа. Ер нь юмсын шинж чанарыг ялангуяа давалгаа долгионлог үзэгдлийг шинжлэх сайн арга нь спектрийн шинжилгээ юм байна. |
|
-3 хэмжээсийн хууль буюу элсэн ёроолтой голын хувьсал нь макро, мезо, микро орчинд урсгалын гүн, голын өргөн, хөндийн өргөн зэргээр тодорхойлогддог байна. Энд Элбэ голын 2 км урттай хэсэгт хийсэн 1м -ийн нарийвчлалтай өндрийн тоон системийн зэргийн спекртрийг харуулж байна. |
|
Туижндер гэдэг хүний туршилтын үр дүн. Гол үр дүн нь үндсэн манханаас гадна дэд манхан гэж үүсдэг ба энэ нь өнөөх -3 хэмжээсийн хуульд байдаггүй гэдгийг харуулсан юм шиг байна. |
|
Нэгдүгээр хэсгийн сүүлийн илтгэл нь Эвэлина Сзалкиевичийн хагшаасны зөөгдөлтөнд үзүүлэх сааруулагчийн нөлөөг загварчлал болон симуляци ашиглан судласан нь гэсэн сэдэвтэй байв. |
|
Судалгааны газар нь Флинта гол бөгөөд2 км урттай хэсгийг сонгон авч хөндлөн огтлолыг урсгалын хурдтай хэмжсэн байна. Гидрологийн болон хагшаасны мэдээллийг мөн загварт ашигласан банйа. |
|
ХЭК-РАС ашиглан тооцоолол, симуляциа хийсэн байна. Гэхдээ загварт сааруулагч барилгыг оруулж өгчээ. |
|
Ингээд үр дүнд нь голын ёроолын өөрчлөгдөлтийг гарган ирсэн байна. |
|
ХЭК-РАС програмын ард Экснэрийн тэгшитгэл ажиллаж байгаа юм байна. |
Ингээд 2 дахь өдрийн үдээс өмнөх 1-р хэсгийн хуралдаан дуусаж 30 минутын завсарлагаа эхэллээ. Проф Пентонгийн эргэн тойронд хүнгүй байхаар нь за энэ л боломж юм байна гээд очоод танилцлаа. Их нийтлэг харьцахад амар энгийн хүн байлаа. Яг л Скотыг санагдуулам. Тэгээд ярьж хөөрөөд зургаа татууллаа. Проф. Пентон Кнойдал давалгааны онолыг боловсруулсан, Фурьегийн цувааг өргөтгөж, зэрэгт спектерийн шинжилгээг болосвронгуй болгосон гэх мэт маш олон ач холбогдол бүхий судалгааг гидравликийн бүхий л салбарыг хамарч хийсэн байдаг. Ус хангамж, усалгаатай тариалан, гидравлик, усны барилга гээд физик математикийн салбарт хүртэл нэр хүндтэй ажлуудыг хийж амжсан юм. Түүнтэй уулзаж ярилцаж зургаа татуулсан нь нэр төрийн хэрэг байлаа. Яг л Монголынхоо усны мундагуудтай уулзаж байгаа юм шиг сайхан сэтгэгдэл төрсөн.
|
Проф. Жон Пентоны хамт. |
|
Гео-планет цуврал номууд. Энэ жилийн хурал нэг цуврал нь болж хэвлэгдэх ёстой юм. |
|
За ингээд 2-р хэсэг эхэлж байна. Энд хурлын дарга Проф. Марион лекц унших Проф. Ана Мариа Ферреира да Силва-г индэрнээ урьж байна. |
|
Проф. Ана цол гуншингаа сонсож байгаа байдал. Артур Томас Иппений шагналыг хүртсэн анхны эмэгтэй судлаач бөгөөд 150 гаруй шинжлэх ухааны өгүүлэл бичсэн, олон сэтгүүлийн редактор хийдэг гэнэ. |
|
Түүний илтгэлийн сэдэв нь мушгирсан голын морфодинамикийн үлгэр гэсэн сэдэвтэй байлаа. голын мушгиралтын үндсэн зүйлс нь ёроолын өөрчлөлт, голын эргийн элэгдэл хоёр юм гэдгийг тэмдэглэсэн юм. |
|
Голын мушгиралтын судалгаа хийхдээ бид хэт хийсвэрлэдэг ба дугуйрсан тохой эсвэл синус маягын сувгийг авч үздэг нь өрөөсгөл болж байна. |
|
голын ёроолын хувьсалд хөндлөн хуйлралтын урсгал маш чухал үүрэгтэй ба түүний хуйлралтын функц нь гүн ба гидравликийн радиусаас хамаарна гэнэ. |
|
Голын атираажилтийн томъёоллыг гаргана. |
|
Хөндлөн циркуляци, турбулент урсгалыг нарийн загварчилж чадвал хагшаасны
хөдөлгөөнөөс гадна мөс, тэр дундаа мөсний онгорхойг загварчилах боломжтой
байна. Голын ёроолын өөрчлөгдөлт мушгиралт үүсэхэд Conversion and diversions чухал. Элэгдэл их хурд эсвэл их шүргэх
хүчдэлтэй үед үүсдэггүй гэдгийг гаргасан байна. Харин элэгдэл хурдны градиент ихсэхэд үүсдэг байна. |
|
Хэлэлцүүлгийн үе эхэлсэн хүмүүс асуулт тавьж байна. Профессоруудын судалгаа бол яах аргагүй нарийн чанартай, ул суурьтай, асуудлын голыг хөндөж хариултыг дэлгэрэнгүй өгсөн байдаг юм байна. |
|
Манай эгнээний мундагууд сууж байна. |
|
хоёр дахь илтгэл нь М.Нонесийн По голын морфодинамикийг нээлттэй эх үүсвэртэй iRIC код ашиглан загварчилсан судалгааны үр дүнгээс танилцуулсан юм. Нонес эхнэр хүүхэдтэйгээ ирсэн, хүүхэд нь 2 сартай гэж байв. |
|
Судалгааны ажил нь аюулгүй дэд бүтцийн ухаалаг хяналтын систем гэсэн төслийн хүрээнд хийгдэж байгаа юм байна. |
|
iRIC загварын тухай танилцуулга хийв. Энэ загвар програмуудын тухай эндээс олж мэдэх боломжтой. Чадвар сайтай үнэгүй програмууд байгаа юм. |
|
ашигласан тусгай загвар програм нь бүтэцгүй төгсгөлөг элементийн аргаар тооцоо хийдэг юм байна. Энэ үнэгүй програмыг ухвал төгсгөлөг элементийн аргын хэрэглээг олж ойлгох боломжтой юм банйа. |
|
Загварын үр дүнг 2 м-ийн ӨТЗ дээр гаргасан байна. 14 цагын тооцоог үйлдсэн байна. |
|
Дүгнэлтээс сайжруулах ёстой ажлуудыг харж болно. |
|
3 дахь илтгэл нь Хонлинг Ши гэж эмэгтэйн Шар мөрний адгын өөрчлөлтийг хагшаасны болон урсацын цулхэлтээр шинжилсэн нь гэсэн илтгэл байв. Шар мөрөн нь дэлхий дээрх хамгийн их хагшаастай гол юм гэнэ. |
|
Шар мөрний зөөж байгаа хагшаас Бохай тэнгист цутгадаг хэсэгт далайн эрэг далайруугаа түрж байгаа гэнэ. |
|
Шар мөрний урсац тохируулгын дүрмүүдийг шинэчлэх тогтоохын тулд урсац, хагшаасын хамаарлыг статистик аргачлал ашиглан үнэлж түүн дээр үндэслэж стратеги төлөвлөлт гаргах зорилготой гэнэ. Судалгаандаа дээрх статистик аргуудыг хэрэглэсэн гэнэ. |
|
Газрын хэмжээний өөрчлөлт болон хур тунадас хагшаасны хамаарлыг
гаргасан байна. Түүн дээрээ үндэслэж ирээдүйн чиг баримжааг урьдчилан тооцоолсон байна. Ингэхэд Шар мөрний урсац болон хагшаасны хэмжээ буурч байгаа дүн гарчээ. |
|
Усны ургамалын биомеханик судалгааны шинэ ухагдахуунууд гэсэн сэдвээр Анна Лобода дараагийн илтгэлийг тавьлаа. |
|
Энэ илтгэл нь усны ургамалын биомеханик шинж чанар, биомеханик шинж чанарын өөрчлөлтын байдал гэсэн хоёр судалгааны өгүүллэгийн агуулга дээр суурилсан байна. Судалгаандаа ургамалын үндэс иш орчмын хэсгийг механик шинжилгээний арга ашиглан судалсан байна. |
|
Одоогоор усны ургамалыг механик талаас нь маш их судалж байгаа юм байна. Урсгалын хурдны хуваарилалт, урсгалын эсэргүүцэл болон турбулент үүсгэх байдал зэргийг нь судалж эхэлж байгаа юм байна. Судалгаагаа хуурай ба нойтон тохиолдолд хийж ялгааг нь судалсан байна. Тэгээд хамгийн түгээмэл тааралддаг усны ургамал амьдралынхаа туршид хэрхэн механик шинж чанараа өөрчилдөг вэ гэдгийг судалсан байна. |
|
Гурван цэгт нугалах туршилт буюу дам нурууны туршилтыг ашиглаж мурийх үеийн уян харимхайн модуль, хүчдэл, сунах хүчдэл зэргийг тодорхойлсон байна. Өөр өнгүүд нь өөр өөр саруудад хийсэн хэмжилтийг харуулна. Ингэхэд 8 сард хамгийн их хүч даахаар байсан байна. |
|
Хугарах үеийн хүчний туршилтйг харуулсан байна. Энд 8-10 сард хамгийн их хүч ажиглагдаж байна. |
|
Энэ ажлын дүгнэлт. Маш сонирхолтой ажил байлаа. |
|
Булинга тээвэрлэх хоолойд бий болох шилжилтийн урсгалын үед даралтын долгионы эрчмийг туршилтаар судалсан үр дүнгээс гэсэн илтгэлийг Аполониуз Кодура тавьлаа. |
|
Энэ илтгэл нь Зелазни Мост хэмээх европдоо хамгийн томд орох зэсийн уурхайн хаягдлын санд хийж буй 4 үе шатат төслийн 2 дахь үе шатны судалгааны үр дүнг танилцуулах юм байна. Хаягдлын санлуу булинга тээвэрлэх хоолойд гидравликийн цохилт үүсэхэд тархах даралтыг долгионыг тоон шинжилгээний аргаар судалж байгаа гэнэ. |
|
Энэ хуудсан дээр бодлогоо тодорхойлсон байна. 150 км орчим урттай 800мм-ээс их голчтой хоолойн системтэй 4 насосны станцтай юм байна. |
|
Судалгааны ажлын даалгаварууд нь хаягдлын санг аюулгүй байдлаар өргөтгөх боломжийг судлах, гидравлик цохилт үүсэх нөхцлийг судлах, багасгах, хоолойн системийг өргөтгөх болон гидравлик цохилтыг нарийн судлах зэрэг юм байна. эхний томъёо нь эгшин зуурын гидравлик цохилтноос болж нэмэгдэх даралтыг тооцох, дараагын нь долгионы эрчмийг тооцох томъёонууд байна. |
|
Ажлын гол зорилгууд нь лабораторын туршилт явуулж гидравлик цохилтыг судлах, бодит систем дээр мөн судлах, туршилт дээр суурилсан долгионы эрчмийн тодорхойлолт, тэгшитгэл зэргийг гаргах юм байна. |
|
Лабораторын туршилтын загвар нь маш хөөрхөн юм байна лээ. Хэд хэдэн зурагнууд үзүүлсэн. Энэ хуудсанд туршилтын үр дүнг өөр өөр концентрацитай булингын хувьд, мөн усны хувьд ямар байхыг харуулж байна. Гидравликийн цэнхэр номон дээр булинга тээвэрлэх тухай дэлгэрэнгүй байдаг даа. |
|
Судалгааны үр дүнд булингын концентраци болон долгионы эрчмийн хоорондын хамаарлыг гарган авсан байна. Гэхдээ булингын хувьд долгионы эрчим ямар байхыг харуулах тодорхой тэгшитгэл томъёо гаргахад бэрх л байгаа гэнэ. Манай Эрдэнэт иймэрхүү судалгаа хийгээд байвал болох л санагдлаа. |
Дээрх илтгэлийг сонсож байхдаа хаягдлын сангын тухай зарим нэг бодлууд төрсөнөө бичье. Усаа дахин ашиглах хаягдлын сангуудын ус авах худгууд ихэвчлэн хаягдлын далангынхаа дотор байрладаг нь буруу мэт санагдлаа. Хягдлын далангын гадуур хиллэж байх ёстой юм банйа. Шаардлагатай тохиолдолд сангын голд нэг худаг байхад хангалттай.
|
Өмнөх илтгэгчийн найз Кубрак илтгэл тавих цаг болсон байна. Мэдээж өмнөх ажлын нэг хэсэг, ижил сургуулиас оролцож байгаа судлаачид. Судалгаагаа гэрлийн яндсан утас ашиглан ган хоолой дахь даралтын долгионы хурдыг тодорхойлж дүн шинжилгээ өгсөн байна. сонирхолтой. |
|
Гэрлийн мяндсан утас (Fiber optic cable) болон үүн дээр суурилсан янз бүрийн хэмжилтийн багажууд усны болон хийн хоолойн системийг хянахад ашиглагдаж эхэлсэн байна. Эдгээр гэрлийн мяндсан мэдрэгчээр температур, суналт гэх мэтийг нарийн тодорхойлох боломжтой байдаг юм байна. Гидравлик цохилт үүсэхэд бий болох даралтын хурдны тархалтыг энэ утсыг хоолой дотуур сүйлсэн үед ямар байх вэ гэдгийг судалсан байна. |
|
Энэ зурган дээр гидравлик цохилт үүссэнээс хойших 3 сек туршид бий болж байгаа даралтын долгионы тархалт, савлалтыг харуулсан байна. Мяндсан утасныхаа диаметрийн ихэсгэсэн чинь даралтын хэмжээ багассан харагдаж байгаа юм. |
|
Судалгааны үр дүнд мэдээж утас сүйлсэнээр нэмэгдэл даралтыг багасгаж болох ба утасны уян харимхайн модуль нь хоолойнхоос бага байх тусмаа сайн гэнэ. |
|
Ингээд өдрийн хоолоо зооглосоны дараа Польшийн ШУА-ын дэргэдэх Усны нөөцийн менежментийн зөвлөлийн дарга Макиежевски бидэнд зориул үг хэлсэн юм. Тэрээр Франц, Латин, орос хэл мэддэг хэрнээ англи хэл огт мэдэхгүй гэнэ. Тэрээр усан сан, хагшаасны талаар өөрийн ажиллаж байсан туршлагаа хуваалцав. Хажууд нь орчуулж байгаа хүн бол Магнузевски гэдэг ба Варшавын их сургуулын багш байна. сүүлд Зегрзе усан сангийн түүх, ирээдүйн тухай лекц уншина. |
|
Үдээс хойшын хоёр дахь илтгэл Оскар Лаувагийн Үерийн татамд барьсан усны барилга байгууламжийн орчимд үүсэх угаагдлын тэнцвэрийн хугацаа гэсэн сэдэвтэй байлаа. |
|
Энд угаагдлыг тодорхойлох үндсэн тэгшитгэлийг харуулж байна. Хэлбэрийн хувьд Экснерийн тэгшитгэлтэй жижл боловч Левигийн хагшаасны зарцуулгыг ашиглана гэнэ. |
|
Оскар Лаува гэдэг хүн байлаа. |
Өмнөх судлагдсан байдлыг бичихдээ он цагын
дарааллаар судлагдсан зүйлсийг цэгцэлж эмхэлж бичих явдал юм. Экснэрийн
тэгшитгэлийг ашигласан байна. – энэ тэгшитгэлийн СБА-д ашиглах боломжтой.
|
Энд судалгааны аргачлалын орчны болон критик хурд тодорхойлох, угаагдлын тэнцвэрийн гүн гэх мэтийг яаж тодорохойлох тухай байна. |
|
Энд загварын үр дүнг харуулж байна. Угаагдал эхний хугацаандаа хурдацтай явагдаад аажмаар хөгжөөд хэлбэрээ олоод ирэхлээрээ угаагдлын эрчим нь буурдаг байна. |
|
онолын болон дүрслэлийн шинжилгээнүүдийг хийсэн байна. Энэ зурагт дүрслэлийн шинжилгээ харагдаж байна. Тухайлбал урсгалын шахагдалт ихэсвэл угаагдлын хугацаа мөн ихэсдэг, урсгалын харьцангуй гүн ихэсхэд мөн л угаагдлын хугацаа өснө, харьцангуй хурд өсөхөд мөн л угаагдлын хугацаа өснө, Фрудагын тоо өсөхөд мөн л угаагдлын хугацаа өснө гэсэн шинжилгээнүүдийг хийсэн байна. |
|
Судалгааны ажлын дүгнэлт. Дүгнэлтүүдийг сайн уншвал дүгнэлт сайн бичдэг болно шүү дээ. |
|
ингээд хоёр дахь илтгэл нь Зегрзе усан сангийн түүх ба ирээдүйн талаар байлаа. Энэ усан сангийн хөвөөн дээр бид 36 дахь удаагын Гидравликийн сургуулиа одоо хийж байгаам шүү дээ. |
|
Энэ газрын зураг дээр Польш дахь хиймэл усан сангуудыг харуулж байна. |
|
Профессор Артур Магнускевски |
|
Польшын усны нөөцийн мэдээллүүд. Жишээ нь 33 км3 эзэлхүүн бүхий байгалийн нууртай юм байна. |
|
Энэ зурагт Польшийн усан замын сүлжээ харагдаж байна. Эдгээр усан замууд нь мөн хөрш оронлуугаа явна гэж байгаа. |
|
Зегрзе усан санг байгуулах ерөнхий төлөвлөгөө 1950 он. |
|
Усан санг байгуулаад шороон боомт барих ба түүнд суурилуулах цахилгаан станцын чадал. Энэ зурагт хавтгай хаалт бүхий ус халиагуурын хэсэг харагдаж байна. |
|
Баригдсан боомт, усан цахилгаан станц, усан сангийн харагдаж байгаа байдал. |
|
Энэхүү зурагт Зегзре усан сангийн эзлэхүүн, усан санд цутгаж буй голуудын жилийн дундаж урсацыг харуулж банйа. |
|
Усан сан байгуулах ганцхан шалтгаан нь тээврийн
суудал байсан байна. Тэгээд нэмэгдэл ашигууд нь усны эрчим хүч, усалгаатай тариалан, ус хангамж, аялал жуулчлал. Биднийг Зегзре усан санг өгсөж аялаж байхад маш олон амралтын бааз зочид буудлууд зуслангууд харагдаж байсан. |
|
Мод тээвэрлэхэд зориулсан бирвааз буюу сал гэнэ. |
|
Польш доторхи усан тээврийн ачаалал. Бусад улсуудыг бодоход бага байна. |
|
Голын уулзварууд дахь хагшаасны хөдөлгөөнийг
загварчилж холигдохгүй байгаа шалтгааныг илрүүлэх, баталгаажуулалт, зүгшрүүлэлт
хийх хэрэгтэй гэж байна. Дээрх загваруудыг ашигласан үр дүнгүүд. |
|
Илтгэлийн төгсгөлийн зураг. Дайн дайнаа тэжээдэг гэж айхтар зураг байна. |
Ингээд хоёр дахь өдрийн илтгэл хэлэлцүүлгийн ажил дуусаж Зегрзе усан сангийн тухай мэдээллийг дээрх илтгэлээс аваад усан сангаар завьтай аялал хийхээд мордлоо. Зарим профессорууд, залуу судлаачид маргаашийнхаа илтгэлд бэлдэнэ гээд хоцров. Гэхдээ ихэнх нь аялалд гарц толгойгоо сэргээх болов оо.
ингээд аялалын үеэр дарсан зургуудыг нь тайлбартай хүргэе. Бараг зураг аваагүй бичлэг хийсээр таарсан байна лээ. Бичлэгийг нь үзээрэй.
|
Бидний суух завь. |
|
Проф. Роберт Эттэматай хамт. |
|
Шинэ танилцсан Норьвегийн ШУТИС-ын оюутан Ушанттай хамт. |
|
Энэ усан сангийн усны түвшин жилийн 4 улирал маш бага хэлбэлзэлд оршдог юм байна лээ. Хоёр хунгын цаана оршиж байгаа цогцолбор бол их романтик газар гэсэн. Хурим энэ тэр болдогийм байх. |
|
Цахлай атаман. |
|
Дэд профессор Колерскитой. Тэрээр намайг зорьж ирж уулзаад чи мөсний талаар ярих залуу мөн үү гээд асуусан даа. Проф Эттемагаас асуусан бололтой юм. Энэ хүн мөсний талаар судалгаа явуулдаг юм. |
|
Юугаач харж байгаан. ха ха. |
Энэ аялал дууссаны дараа буудалдаа очиход сайхан мах шарчихсан хүлээж байсан даа. Муу хүн идсэн ээ гэж гэхдээл хурлын үеийн хоолнууд тасархай байсан.
Аялалын бичлэгийг эндээс
Ингээд хурлын 3 дахь өдрийг эхлүүлье. 25.05.2017 – Thursday
|
Ушант болон Алексио нар. |
|
Үндсэн лецкийг тавьж буй Канадын Хатан хааны их сургуулийн профессор Ана Мариа да Силва - Голын морфологи, турбулент урсгалын хоорондын хамаарлын тухай сонирхолтой лекц уншлаа. |
|
Илтгэлийн сэдэв. илтгэгчийн тухай эндээс |
|
Голын ёроолын хэв маяг нь голын усргалын турбулент чанартай холбоотой ба хувилбарт буюу сөөлжилсөн хүйлс ихэнх тохиолдолд үүсдэг нь маш сонирхолтой гэнэ. |
|
Сөөлжилсөн хүйлс голын тохойрсон хэсэгтэй ямар холбоотой байх вэ гэдгийг судалсан байна. Нэг сонирхолтой зүйл нь сөөлжилсөн хүйлс анх үүсэж тэр нь даажирсаар голын тохойрсон хэсгийг үүсгэх ба түүний нэг үеийн урт нь голын өргөнийг зургаа дахин авсантай тэнцүү хэмжээнд очоод тэнцвэрт ордог байна. |
|
Янз бүрийн гол дээр хэмжилт явуулж олон янзын хүйлс үүсэх, улмаар тохойрол үүссэн зэргийг голын урт өргөн, тохойролтын геометр хэмжээтэй харьцуулж уг графикийг гаргасан байна. |
|
Турбулент бүтцийн шүтэлцээ нь голын ёроолын хэлбэржилтэнд ихээхэн нөлөөлдөг болохыг олон эрдэмтэд тайлбарладаг байсан ч яг батлаж судалж байгаагй юм байна. Бүтцийн шүтэлцээ гэдэг нь хуйлралтуудын бөөгнөрөл бөгөөд мушгиралдан эргэлдэх урсгалаар илэрдэг. |
|
Энд голын голдиролд хэрхэн турбулент бүтцийн шүтэлцээ үүсдэгийг харуулж байна. Босоо болон хэвтээ гэсэн төрөлтэй байна. |
|
Энд босоо турбулент бүтцийн шүтэлцээний бий болох улмаар унтран алга болж шинэ шүтэлцээг бий болгох үе шатыг харуулж байна. Шүтэлцээ нь үелэн давтагдах шинж чанартай байх ба янз бүрээр тайлбарлагддаг юм байна. эхлэл нь голын ёроолын жижиг хуйлралтаар эхлэх ба эрчмээрээ дээр хөөрөн хуйларч урсгалын гадарга дээр гарч улмаар шургаж байхдаа тэгширч эрчмээ алддаг байна. Ингэж ёроолд буухдаа ёроолын барзгар чанараас шинээр хуйларч дараачийн шүтэлцээг бий болгоно. |
|
Энд босоо бүтцийн шүтэлцээний урт/өндрийг урсгалын хурдны хэмжигдэхүүнтэй харьцуулан судалтал мөн л шүтэлцээний нэг үеийн урт нь усны гүнийг 6 дахин авсантай тэнцүү гарчээ. Энэ 6 гэсэн шидэт тоо голын голдиролын тохойролтын хэмжээ болон турбулент бүтцийн шүтэлцээ хоёрт нэгэн зэрэг гарч ирж байгаа нь ихээхэн анхаарал татаж байна гэж хэлэв. |
|
голын турбулент чанар голын ёроолын хувьсалд чухал үүрэгтэйг судалж мэдсэний дараа хувьсах хүйлсийн эхлэлийг турбулент чанартай холбож тайлбарлах ажлуудыг хийсан байна. |
|
Энд хэвтээ бүтцийн шүтэлцээ нь хувьсах хүйлсийн бүтэцтэй хэрхэн уялдаж байгааг харуулсан байна. |
|
Энд судалгааны аргачлал, ашигладаг багажийг харуулж байна. |
|
Тэгээд голын урсгал, болон хагшаасыг хэмжээд хэмжилтүүддээ анализ хийгээд янз бүрийн шинжилгээ хийсэн байсан. Статистик шинжилгээний аргуудыг нь нэг сайн ойлгоогүй. Ямар ч байсан хагшаасны зөөгдөлт, хувьсах хүйлс үүсэх улмаар тохойрол үүсэх үйл явцын магадлалт түгэлтийн функц зэргийг гаргасан байсан. |
Профессор Ана да Силвагийн хэлсэн нэг сонирхолтой зүйлийг тэмдэглэх хэрэгтэй. Тэрээр бид өмнөх галавт амьдарч байсан динозавруудыг тэдгээрийн үлдээсэн мөрөөр нь судлаад мэддэг шиг голын голдиролын хэлбэрийг мөн адил аргачлалаар яагаад судалж болохгүй гэж. Өөрөөр хэлбэл голын урсгалыг нэг динозавр гэж төсөөлөөд түүний үлдээсэн мөр нь голын голдиролын хэлбэр байна гэж үзье. Тэгвэл бидэнд үлдээсэн мөр нь байгаа учир динозаврийг судлах боломжтой. Бид голын турбулент урсгалыг бүрэн таньж мэдэх боломжтой байна гэсэн юм. Турбулент бол 200 гаруй жил судлаачийн ойлгохыг хүссэн сэдэв юм шүү дээ.
|
Гурав дахь өдрийн хоёр дахь илтгэл маань 3-н энэтхэгийн нэгнийх нь илтгэл байлаа. Анураг Шармагийн Жигд бус элсэрхэг ёроолын Рэйнольдсын шүргэх хүчдэлийн өндөр эрэмбийн статистик судалгаа гэсэн нэртэй байв. |
|
Өнөөгийн үед энэтхэгт гүний усны хэрэглээ ихэссэн учир гүний усны түвшин буурч тэр нь томоохон усалгааны сувгуудын усны алдагдлын эхлэлийг бий болгож байгаа юм байна. Дээрх зургуудад хоёр янзын сувгийн шүүрэлтийг харуулсан байна. Хэрэв сувгийн болон голын усны түвшингээс гүний усны түвшин доош бол доош чиглэлтэй шүүрэлт эсрэгээр бол дээш чиглэлтэй шүүрэлт үүсдэг байна. |
|
Тэгээд мань хүн шүүрэлттэй голын болон сувгийн ёроолын турбулент чанар ямар байх вэ гэдгийг судалсан байна. уул нь хөөрхөн санаа гарсан байна. Мөн голын ёроолоо жигд бус материалтай байна гэж үзжээ. Энд дуу авиагаар хурд хэмжигчийг хэрхэн байрлуулсан яаж үр дүнг гаргаж авахыг харуулсан байна. |
|
Энд хугацааны дундаж урсгалын хурдыг болон Рэйнолдсын шүргэх хүчдэлийг яаж бодохыг харуулж. Хэмжсэн хэмжилтээрээ эдгээрийг бодож хамаарлыг нь судлах юм. Үр дүнд нь урсгалын хурл болон шүргэх хүчдэлүүд шүүрэлтийн эрчимтэй хэрхэн холбогдож байгааг гаргасан байна. |
|
Гурав дахь илтгэгч маань 2 -р байрны шагналт Долкитти байлаа. Бид хоёр зэрэгцэж сууж байгаад л 1 ба 2-р байрын шагналыг хүртсэн дээ. Энэ тухай сүүлд өгүүлнэ. түүний илтгэлийн сэдэв нь гүехэн турбулент урсгалын хурдыг дууны техник ашиглан хэмжих нь гэсэн сэдэвтэй байв. |
|
илтгэлээ ЛаТеХ дээр бэлдсэн гэсэн. Ерөөсөө л Матлаб ашиглаж юмнуудаа хийдэг саяхан хамгаалсан шинэ залуу доктор байлаа. |
|
Допплер гэдэг нь долгионы шилжилт дээр үнпдэслэж аливаа юмсын өөрчлөлтийг судалдаг техник юм. Урсгалын хурдыг хэмжих хэд хэдэн багажууд байдаг юм байна. |
|
Тэрээр багажаа бүтээчихээд лабораторид туршсан байна. Туршихдаа тэгш ёроол дээр нэг дугуй хэлбэртэй бөмбөгөр үүсгэсэн бйана. Шингэний урсгал уг бөмбөгөрөөр болж долгион үүсэж шингэний гадаргуу давалгаална. Түүнийг нь багажаараа судалж энд спектр шинжилгээ хийсэн байна. |
|
Энд яаж хурд хэмжих аргачлалыг харуулж байна. |
|
Гадаргуугын хурдыг хэмжсэн хэмжилтийн шинжилгээнүүд. |
|
Удаах илтгэл нь Херрера хэмээх профессорын хоёр янзын турбулент загварчлалыг харьцуулсан судалгааны тухай илтгэл байлаа. Тэрээр Мексик хүн бөгөөд Германд доктороо хамгаалж одоо Польшд ажиллаж амьдардаг юм байна. |
|
Тооцон бодох шингэний динамикийн хэрэглээний талаар. Херрера тооцон бодох шингэний динамикийн загвар ашиглаж голын эргээр байгуусан шүдний/groynes урсгалд нөлөөлөх нөлөөллийн судалгааг хийсэн байна. |
|
Судалгаандаа Flow 3D програм ашигласан байна. Зурагт хоёр ширхэг чиглүүлэх шүдийг харж байна. |
|
Том хуйлралтын загварчлалын үндсэн санааг харуулж байна. Том хуйлбарлтын загварыг Рэйнольдсын дундаж Навьер-стокесийн тэгшитгэлтэй харьцуулах юм байна. |
|
том хуйлбарлтын загварчлалын үр дүнг харж байна. |
|
Энд хоёр загварын харьцуулалтыг харж болно. Тэгээд Том хуйлралтын загварчлалыг илүү давуу талтай гэж дүгнэсэн байна. |
|
ингээд эхний хэсгийн сүүлийн илтгэлийг бас шинэхэн доктор Артичовик задгай голдиролын сүлжээний жигд алгуур өөрчлөгдөх урсгалыг тоон аргаар шинжилэх гэсэн сэдэвтэй байв. Тэрээр тооцон бодох талруу, зэрэгцээ тооцоололд илүү сонирхолтой нэгэн байсан. Бид хоёр график боловсруулах нэгж дээр хэрхэн зэрэгцээ тооцоолол үйлдэх тухай боломжуудын тухай хэсэг хэлэлцсэн. |
|
хуралд эхнэр хүүхдийн хамт ирсэн. Эелдэг сайн залуу байлаа. |
|
хоёр салаалсан голдирол нийлж нэг том голиролыг үүсгэх ба голирол тус бүр дээр усны барилга байгаа гэж үзнэ. тэгээд системийн загварчлалыг нэг хэмжээстээр хийх гэж оролдсон байна. Энэ энергийн тэгшитгэлийг харуулж байна. |
|
алгуур жигд өөрчлөгдөх шингэний хөдөлгөөний тэгшитгэл нь анхны нөхцөлт бодлогуудын нэг юм. Түүнийг яаж шийдэх тухай харуулсан байна. Түүний хийсэн энэ ажлууд нь инженерчийн гидравлик, усны барилгын суурь тооцоололд маш чухал ажил байв. |
|
Хоёр талын захын нөхцөл мэдэгдэж байхад чөлөөт гадаргуу энергийн шугамыг тооцон болох боломжтой. |
|
Энд тооцооны тор болон ил ялгаварын схемийг харуулж байна. |
|
Төгсгөлөг ялгаварын аргаас гадна буудах аргыг ашиглаж анхны нөхцөлт бодлогыг бодох болможтой. |
|
Энд ус халиагуурыг хэрхэн нэг хэмжээстээр бодох схемийг харуулж байна. |
|
ийм тооцооны схем байлаа. Энэ нь Польшд яригдаж буй нэг төслийн ажил гэнэ. Польшийн хоёр голын хооронд нь холбовол эдийн засгийн үр ашиг дээшлэнэ гэж зарим нь үзэж байгаа ч байгал экологийн хувьд тааруу гэж зарим нь үзэж байгаа гэнэ. манай илтгэгч илтгэлээ Түүх бол ухаан, ирээдүй бол боломж гэсэн сайхан үгээр дуусгасан юм. Бид хоёр гоё танилууд болсоон. |
За ингээд цайны завсарлага үйлдсэний дараа мөсний гурав илтгэлээ тавьсан юм. Урилгаар Колорадо мужын их сургуулийн профессор Роберт Эттэма Усны инженерчлэл дахь мөс үүсэх үзэгдлийн процесс ба асуудлууд гэсэн сэдвээр тавьсан юм. Дараагийн илтгэлийг Польшийн Гданск их сургуулийн дэд профессор Колерски Киезмарк гүүрний тулгуурын орчим дахь мөсний динамикийн загварчлал гэсэн сэдвээр, гурав дахыг нь миний бие мөсний хайлах ба хөвөх үеийг загварчлах гэсэн сэдвээр тавьсан юм. Тус тусын холбоосоор нь орж үзээрэй. Энэ үед нүүр номын амьд хийгээд зураг авч чадаагүй. Амьд бичлэгийг
Профессор Эттэмагийн хэсэг
Профессор Колерски бид хоёрын хэсэг
Бичлэг хийсэн ба тэдгээрийн нэгдлийг эндээс авч үзнэ үү.
Ингээд үдийн хоолны дараа ханийн илтгэлийн танцилуулга явагдсан. эхлээд 3 минут илтгэлийнхээ хураангуйг танилцуулаад дараа нь ханын үзүүлэн дээрээ очиж илтгэлээ тавих юм байна.
|
Энд нэг Польш профессор өөрийн хийсэн монограмыхаа тухай танилцуулсан. |
|
Мань хүнд 3 минут байсан боловч 30 минут болгож сунгасан. Энэ монограмыг интернэтээс олж авах боломжтой. |
|
Дараагийн ханын илтгэлийн сэдэв нь Ус агаар хоёрын дулаан солилцооны тухай байсан. |
|
Чулуурхаг голдиролтой голын урсгалын ухрдны тархалтын загварчлалын талаар нэг ханын илтгэл байв. |
|
Яаблунка сав газрын голын ёроолын хэрбэлжилтийн талаар өөр нэг ханийн илтгэл байв. |
|
Хятадаас оролцсон 4-н оролцогчийн нэгнийх нь гидравлик радиусын тухай өөр нэг ханын илтгэл байв. |
|
Гарууд 3 минут танилцуулчихаад илтгэл дээрээ ирээгүй алга болсон. |
|
Вистула голын хамгийн их урсацтай байх үеийн статистик үзүүлэлтиүүдийн тухай өөр нэг ханын илтгэл байв. |
|
Ханын илтгэлийн энэ танилуулах 3 минутад хамгийн чухал гэсэн болгоноо товч тоочно. Зарим хурлуудад ханын илтгэлийн хэсэг арай өөр хэлбэрээр явагддаг. Тиймээс илтгэгч хурал бүрийн ханын илтгэлийн дэг журмыг сайтар анхаарах хэрэгтэй. |
|
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөн дахь бага урсацын тодорхойгүй байдлын шинжилгээ гэсэн өөр нэг ханын илтгэл байна. |
|
Доктор Мроковска өөрийн ханын илтгэлийн 3 минутын танилцуулгыг хийж байна. Тэрээр бага Рэйнольдсын тоотой бөмбөрцөгийн тунах хурдны судалгааг нягтын үелсэн нөхцөлд хийж байгаа юм бйана. |
|
Ханын илтгэлийн танилцуулгуудын дараагаар Арктик төслийн тухай таницуулга хийв. |
|
Хойт туйл судалгааны төслийн хамрах хүрээ. Гол зорилго нь байгаль орчин, усны инженерчлэлд залуусыг татан оролцуулах сургалт явуулах чиглэлтэй юм байна. |
|
Европын холбоо байгуулагдсанаасаа хойш маш их шинжлэх ухаан, инженерчлэлийн төсөлд хөрөнгө оруулж байгаа. Түүний нэг нь энэ төсөл бөгөөд эдгээр байгуулагууд хамтарч ажиллаж байгаа юм байна. |
|
Энэ төслийн хүрээнд онлайн хичээлүүдийг заадаг байна. Бас цэцэрлэг, бага сургуулиар орж хойт туйлын талаар танин мэдэхүйн хичээл заадаг гэнэ. |
|
Энд тухайлбал 5 сарын хичээлийн хувиарууд байна. |
|
Сургалтанд тулгарч буй асуудлууд. Европчууд ч гэсэн англи хэлний асуудалтай л байдаг гэнэ. |
|
Хэрэв таньд бичээд бэлэн болгочихсон өгүүллэг байвал хэвлүүлэх өртөг зардалыг даана гэнэ дээ. |
Доорхи зургууд нь ханын сонингуудын зураг юм.
Цаг орчим ханын илтгэл хэлэлцсэний дараа оролцогчдийн дунд жижиг тэмцээн зохион байгуулах болов. Энэ нь хуралд оролцогчдын ерөнхий мэдлэгийг сорхи юм. Ингээд kahoot хэмээх сайтруу оролцогчдыг дуудав.
|
нийт 20 гаруй оролцогч оролцсон. Миний нэр тэнд харагдаж байна. |
|
Үнэлгээг зөв хариултаар өгөх ба богино хугацаанд зөв хариулбал илүү өндөр оноо авна. Ингээд энэ асуулт хариултын тэмцээний 1-р байранд Алексио орж Хойт мөсөн далай төслөөс шагнуулав. |
Энэ өдрийн төгсгөлд Судалгааны мэдээний менежмент хэмээх семинарыг залуу судлаачдын дунд зохион байгуулсан юм. Энэ семинар болж байхад өөр нэг өрөөнд томчууд хуралдаж энэ удаагын хурлын шилдэг илтгэлийг хэн хэн тавьсан бэ гэдгийг шийдэж байв.
|
Семинарыг Варшавын их сургуулийн Нээлттэй шинжлэх ухаан платформын Хоффман удирдсан юм. За тэгээд доорхоос хараад явчихаарай. |
|
Оюуны бүтээлийн зохиогчийн эрхийн тэмдэглэгээнүүд. |
|
Уул нь их хэрэгтэй юмнууд яриад л байсан. Гэхдээ анхаарал төвлөрөхгүй нойр хүрээд хэцүү байсан. |
Гурав дахь өдөр шувтарч оройн зоог барихаар боллоо. Манай ширээнд Профессор Роберт Эттэма, Манай гурван энэтхэг гэх мэт сууж байлаа.
|
Манай ширээ. |
|
Манай ширээний гишүүд. |
|
Хажуугын ширээ, зүүн талаар Польшууд, баруун талд англиас ирсэн оролцогчид байна. |
|
ахиад л манай ширээ. |
|
Герман Польшийн оролцогчид. |
|
Хятад Италийн оролцогчид. |
|
Швецайр, Голланд, Английн оролцогчид. |
|
Хурлын удирдлагууд. |
|
Цаана нь бүжгийн талбай ДЖ энэ тэр бий. |
Шагналын хур
Гэнэт л хурлын дарга Проф. Ровински болож ирээд л за одоо хамгийн гайхамшигт мөч эхлэх гэж байна. Бүх залуу оролцогчид гараад ирнэ үү л гэлээ. Тэгээд л дороос нь эхлээд л хүмүүсийг шагнаж эхэллээ. Шилдэг илтгэлийн 2-р байр английн Шэйффиэлд их сургуулийн залуу судлаач Долкетти гээл дуудлаа. Би алга ташингаа дотроо за энэ нөхрөөс илүү гарсан илтгэл байгаагүй дээ гээд л бодоод байж байтал 1-р байрыг гэж ирээл за би нэрийг нь уншиж чадахгүйнээ гээл тэгсэн хажуугаас нь туслах эмэгтэй нь Аюурзана гээл дуулаа. Тэгээд л энэ хурлын шилдэг илтгэлийн шагналыг авлаа даа.
|
Шагналаа авчихаад зургаа татуулсан нь. Шагнал авч дууссаны дараа нөгөө том том хүмүүс ирж баяр хүргэх тэр мөч үнэхээр гайхалтай байсан. Давалгааны онолыг тавьсан Фентон, Ханс Алберт Эйнштэйны бараг шавь гэхэд хэлстэхгүй Профессор Эттэма, Германы профессор Виепречт, Проф Франка нар ирж халуун баяр хүргэсэн. |
|
Хурлын сайтан дээр тавигдсан нь. http://sh.igf.edu.pl/index.php?id=2&s=5 |
За за төгсгөлд нь олон зураг үзээрэй. Буцаад хуралдаа орцгооё.
Хурлын 4 дөх өдөр - 26.05.2017 – Friday
Өчигдөр орой манайхан жаахан шоудсан байгаа. Гайгүй байгаа.
|
Өглөө эрт хурлын өмнө агаарлаж байна. |
|
Буудлын эргэн тойронд. |
|
Хурлын өрөөнд ороод иртэл анхны зочин гүрвэл. |
|
Хурал эхлэхийн өмнө Профессор Виепречт, Эттэма, залуу судлаач манай Ушант нар хэлэлцэж байна. Аав ээжүүдийн тухай. |
|
Мартчихаж ямар ч байсан усны салбарын нэг сайн судлаач нас барсан тухай мэдээг Профессор Эттэма дурьдлаа. |
|
Хамгийн сүүлчийн өдрийн хамгийн эхний илтгэлийг Штутгарт их сургуулийн профессор Виепречт Морфологийн өөрчлөлт экологид нөлөөлөх нь гэсэн сэдвээр тавьлаа. Энэ том том профессоруудын судалгааны ажил бас л жинтэй жинтэй үр дүнгүүдийг гаргаж тавьдаг юм билээ. |
|
Дандаа хэрэглэгддэг нэршилүүд, голын хэмжээсийн ангилал. |
|
Орон зай ба хугацаанд голыг ангилж байна. |
|
Хэмжээсийн ангилал экологийн хамаарал. |
|
голын орон зайн ангилал. |
|
Германы газар ашиглалтын талаар. Ер нь Европын ихэнх орнууд 1850 оноос хойш 1950 он хүртэл бүх гол мөрнөө шулуутгасан юм байна. |
|
Цаад талд Профессор Ана Мариа, наад талд Ровински нар байна. |
|
Манай Ушант, энэтхэг нөхдийн хамт. Дунд нь сууж байгаа хүн нь профессор Саркар болно. |
|
Энд германы нутаг дэвсгэр дахь голын ёроолын мэдээллийн талаар харуулж бйана. |
|
Хагшаасны угаагдлыг хэмжээгээр нь харуулж байна. |
|
Ёроолын амьтадын циклийг харуулж байна. |
|
Хагшаас болон биологийн төрөл зүйлийн барьцалдах процессууд. |
|
Голыг шулуутгах ажил. Муу үр дүнтэй ажил байгаа юм. |
|
Байгалийн болон шулуутгасан голиролуудын үерт автах байдлыг харуулсан харьцуулалт. |
|
голын ёроолын өндөржилт, хэвгийн байдал. |
|
Гол шулуутгаж гүнзгийлсэнээс болох ёроолын өөрчлөлтүүд. |
|
Голын нөхөн сэргээлт хийсний дараах дахин амьдрах орчин үүсэх бий байдлыг судалсан байна. |
|
Нэгэнт хүн амын хэрэгцээнд гол чухал үүрэгтэй учир тодорхой нэг хэсгүүдэд амьдрах орчны зоон гаргаж өгөх хэрэгтэй гэдгийг гаргасан байна. |
|
Хоёр дахь илтгэлийг мөн урилгаар Доктор Марио Ж Франка Нягтын түрлэгний тухай онол болон туршилтын үр дүнгүүдээсээ танилцуулсан илтгэлийг тавив. |
|
Тэрээр надтай хэд хэдэн удаа санал солилцож байхад ид өсөж яваа чансаа өндөртэй сайн судлаачдын нэг гэдэг нь яаж аргагүй мэдэгдэж байлаа. |
|
Тэрээр одоо Эколе Политехникийн сургуульд ажиллаж байна. 2017 оны 10 сараас Недерландын Усны сургуульруу шилжинэ гэж байсан. |
|
Нягтын түрлэгийн үндсэн зарчим. Өвөл хаалга онгойлголоо халуун агаар гарч хүйтэн агаар орж ирлээ. Энэ бол нягтын түрлэг гэдэг үзэгдэл. Улаанбаатарын утаа ч ялгаагүй. |
|
Атлантын далай болон дундад тэнгис хоёрын уулзварт энэ нягтын түрлэгийн үзэгдэл бий болдог байна. Хоёр тэнгисийн усны давсны агууламж өөр байна гэсэн үг юм. |
|
Энд нягтын түрлэгийн нэршилүүд байна. |
|
Задарч буй нягт ихтэй массын эзлэхүүний хэмжээсээс болж янз бүрийн бүтэцтэй түрлэг бий болдог байна. |
|
Нягтын түрлэгийг авч үзвэл нэг иймэрхүү байна гэнэ. Тэнд нэг холигдох үе байх ба энэ нь няг ихтэй ба нягт багатай шингэний урсгалын шүргэлцэх хэсэг болно. Тэнд жижиг хуйлралт үүсэж байдаг байна. |
|
Онолын ажлын хүрээнд 2 хэмжээст гүехэн усны тэгшитгэлийн гаргалгааг хийж байгаа юм байна. |
|
Нягтын түрлэгийг мөн хоёр үет гүехэн усны тэгшитгэлээр хийж болох ба эдгээр судлаачид нэг үет тэгшитгэл гаргах гээд байгаамуудаа гэж бодогдсон. |
|
Тэгшитгэлийн зарим гишүүдийг шийдэх нь. |
|
Лабораторид нягтын түрлэгийн туршилт явуулж судалгаа хийсэн байна. Тэдгээрийн туршилтын хэмжилтийн техникүүд нь нэгэнт тасарчээ. |
|
Туршилтын үр дүнд хийж буй шинжилгээ. |
|
Нягтын түрлэгийн холигдолтын хувь хугацаанаас хамаарах нь. |
|
Нягтын түрлэгийн толгойн хэсгийг сонирхож үзсэн байна. |
|
Лотокны туршилт, өгөгдлүүд харагдаж байна. |
|
толгойн хэсэгт хийсэн шинжилгээнүүд. |
|
Судалгааны ач холбогдол шаардлагуудын тухай. |
|
ингээд дууслаа. эдний баг хамт олон Янз бүрийн төсөл хийж байгаагийн нэг нь хэмжилтийн үйл ажиллагааны тухай семинарууд юм. |
|
Гурав дахь илтгэл нь Английн Хериот-Ватт их сургуулийн профессор, энэ хурлын байнгын оролцогч Стеве Валлис байлаа. Тэрээр өөрийн судалгааны ажил болох гол мөрний бохирдлын талаарх загварыг танилцуулсан юм. |
|
гол горхины экологийн тухай. |
|
Шилжих хуримтлалтай загварын тухай. Энэ нь ерөнхий зарчмын хувьд Адвекци-тархалтын тэгшитгэлтэй адил боловч хаа нэг газар хуримтлал, саад бий болгодогоороо ялгаатай юм. Учир нь ердийн голд эргүүлэг, зэгстэй хэсэг гэх мэт ууссан бодис хуримтлагдан үлдэх хэсгүүд олон байдаг. |
|
Шилжих хуримтлалын загварчлалын тухай |
|
Шилжих хуримтлалын загварчлалын тухай |
|
Английн Врок гол дээрх туршилт, загварчлал. |
|
Цайны завсарлага дуусаж хоёрдугаар хэсэг хэлэхэд бэлэн боллоо. Хэсгийн даргаар Проф Эттэма, Докторант Ушант хоёр байлаа. |
|
Краковын Хөдөө аж ахуйн их сургуулийн Проф Стручински-гийн уулын голын хайрган хүйлсийн тоон загварчлал гэсэн сэдэвтэй байна. |
|
Проф Эттэма илтгэгчийг урьж байна. |
|
Ушант миний зургийг сайн аваарай гэсэн болхоор авч өгсөн зураг байна. |
|
Миссипи их сургуулиас гаргасан энэ CCHE2D гэдэг загвар их сайн загвар бололтой. Энэ загварыг ашиглаж судалгаагаа явуулсан байна. |
|
Хайрган хүйлсийг харуулж байна. Загварын үр дүнг хэмжилттэй харьцуулсан байна. Зарим нэг тоон үзүүлэлтийг хагшаасны хувьд, голын шүргэх хүчдэлийн хувьд гаргаж авсан байна. |
|
2-р хэсгийн 2 дахь илтгэл нь Зимагийн Вистула голруу цутгаж буй бохир усны нөлөөллийн загварчлал гэсэн сэдэвтэй байлаа. |
|
Судалгаанд хэрэглэгдсэн загварууд байна. |
|
Судалгаанд хэрэглэгдсэн загварууд байна. Температур тархалтын тэгшитгэл доор харагдаж байна. гүехэн усны тэгшитгэлээр ерөнхий урсгалыг загварчилсан байна. |
|
Энд дисперсийн коэф болон вектоуудыг тодорхойлохыг харуулж байна. |
|
ингээд өндөр эрэмбийн төгсгөлөг ялгаварын схем харагдаж байна. Энэ судалгааны ажил надад таалагдсан. |
|
Загварчлалын үд дүн харагдаж байна. |
|
Энэ зураг дээр улаанаар хягдал усны эх үүсвэрийг харуулж байна. Хаягдал хэрхэн тээвэрлэгдэж байгааг загварчлалаар харуулж байна. |
|
Докторант Ушант асуултын хэсгийг хөтөлж байна. |
|
Бас нэг өсөж яваа чадварлаг судлаачын нэг болох Руи Алеиксо илтгэлээ тавих гэж байна. |
|
Тэрээр Италийн Бологна их сургуулиас оролцож байгаа юм. |
|
Тэрээр Европын холбооноос санхүүжүүлж байгаа олон төсөлд оролцож байгаагийн нэг нь энэхүү туршилтын судалгаан дахь дэвшилтэт багаж хэрэгслүүд гэсэн төсөл юм. Энэ хуудас удахгүй болох сургалтын зарыг харуулж байна. |
|
Тэрээр Лазер Допплер хурд хэмжигч ашиглан урсгалыг хэмжих талаар судалгааныхаа ажлыг танилцуулав. |
|
Турбулент урсгалыг хэмжих Лазер Допплер хурд хэмжигч. Ийм нэг юм лабдаа авах юмсан. |
|
За тэгээд энэ бол энэ хурлын сүүлийн илтгэл байлаа. |
|
Доктор Руи Алеиксо |
|
Хурлын үйл ажиллагаа дуусаж 2-р байрны шагналын эзэнтэй зургаа авхууллаа. бид хоёр цуварч сууж байгаад л шагналуудыг яг суусан дарааллаараа хүртсэн юм. |
|
Энэ хурал маш өгөөжтэй сайхан хурал байлаа. Дараа олон Монголчуудтай оролцдог болно оо. |
Эндээс доош надтай холбоотой боловч тайлбаргүй зургууд байгаа.
За ингээд 2017 оны 5 сард Польшид нэг ийм байлаа.
No comments:
Post a Comment