Tuesday, July 18, 2017

Karlsruhe Institute of Technology

Алдарт Карлсруегийн технологийн институтиар зочилсон нь

2017 оны 5-р сард Польшид олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцсоны дараа Германаар дайрсан юм. +nar nasaa Насанбаяр багшийнхаа буянаар үзэх юмсан гэж мөрөөдөж явдаг, дэлхийд чансаа дээгүүр, Карлсруе технологийн их сургуулиар очиж үзэх, судалгааны төв, лабораториудтай нь танилцах боломж тохиосон юм. 
Насанбаяр багш, Проф. Эфф Оливер бид нар Гидромеханикийн хүрээлэнгийн Аэродинамикийн лабораторид.
Карлсруе технологийн институт буюу их сургуулийн тухай товчхон:

  • Манай Насанбаяр багш сурдаг
  • 1825 онд Политехникийн сургууль гэсэн нэртэйгээр анх байгуулагдсан
  • Карл Бэнз буюу анхны машин зохион бүтээгч энэхүү сургуулийг дүүргэсэн
  • Төгсөгчид болон профессорууд нь Нобелийн шагналыг 5 удаа хүртсэн байна.
  • Алдарт Герф, Нуссэлт, Грашоф нарын ажиллаж байсан сургууль
  • 1825 оноос л хойш усны инженерүүдийг бэлтгэж эхэлсэн
  • 1901 онд анхны гидравликийн лаборатори байгуулагдаж байсан гэх мэт.

Энэ сургуулийн усны салбарт судалгааны ажил хийж, мэргэжилтэн бэлтгэн гаргадаг дараах хоёр том хүрээлэнгээр зочисон зурагнуудаа доор тайлбарын хамт орууллаан. 
Гидромеханикийн хүрээлэн - Institute for Hydromechanics
Ус ба голын сав газрын менежментийн хүрээлэн - Institute for Water and River Basin management


За ингээд эхэлье.
Германд очиход сайхан байсан. Нэгд Насаа багш дээрээ очиж байгаа, хоёрт замаа мэддэг болтлоо Насаа багшаар заалгаж, чиглүүлэгдсэн, гуравт Гидромеханикийн институтыг үзэх гэж байгаа учраас хачин сайхан байваа. Карлсруед очсоны дараа ашгүй аз таарч Насаа багшийн сурч байгаа хүрээлэнгээс зохион байгуулж байгаа Карстын агуйн тухай цуврал лекцийн 19-р лекц болж байгаатай таарсан юм. 19 дэх удаагын лекцийг Ирландын Тринити коллежийн профессор Лауренсе тавьсан юм. Багшийн сурж байгаа хүрээлэн бол Хэрэглээний гео-шинжлэх ухааны хүрээлэн юм. 
19-р Карлсруегийн Карстийн лекц эхлэхэд бэлэн болжээ.

Ирландын нам дор нутгын карстын агуйн болон газрын доорхи усны гадаргын устай харилцах үйлчлэлийн гидро-экологийн загварчлалын тухай гэсэн лекцийг Тринити коллежийн Профессор Лауренсе Гилл тавих гэж байна. 

Лекцийг нээж Насаа багшийн маань удирдагч Проф. Гико Голдшэйдэр үг хэлж байна.

Ирландын нутаг дэвсгэр дээрх хонхорууд/turloughs. Энэ хонхорууд нь газрын доорхи усны түвшин доошлоход усгүй болж, дээшлэхэд усаар дүүрч нуур шиг болдог юм байна. 

Хонхоруудын гүний болон өнгөний устай харилцах байдал, загварчлах боломжууд.

Проф Лауренсе өмнө нь ус хангамжийн шугам сүлжээний загварчлалын талаар судалгаа хийдэг байж байгаад докторын ажлаа энэхүү хонхор газруудын усны загварчлалын тухай хийжээ. Ус хангамжаар ажиллаж байсан мэдлэг нь энэхүү хотгорын усны динамикийг загварчлахад ихээхэн түлхэц болж дээрх загварыг болоьсруулсан байна. Хонхоруудыг усан сангаар төсөөлж тэдгээрийн хоорондын хамаарлыг хоолойгоор төсөөлүүлсэн байна. Мэдээж хоолой нь зарим хэсэгтээ карсттай яг тохирно. сүвэрхэг хөрстэй бол хоолой дотуурх урсгалд шүүрэлтийн загвар ажиллана. 

Загварт хур тунадас, голын урсгал, хонхоруудын схем, гүний уст давхрага гэх мэт байх ёстой бүхийл хүчин зүйлүүд яг л хоолойн систем шиг загварчилагдсан байна. 

Энд загварын схем дээрээс харах байдлаар оруулсан байна. Хур тунадас, шүүрэлтийн усны хэмжээг хэсэгчлэн хуваасан талбар бүрээр тооцон улмаар гол шугамд нийлүүлэх тооцох байдлаар схемчилсэн байна. 


Загварын үр дүнг хэмжилтийн мэдээлэлтэй харьцуулсан байна. Мэдээж нарийвчлал сайтай загвар сайн ажиллаж байгааг олж мэдсэн байна. 


Загварын хэрэглээний тухай. 

Хонхорын усны динамик нь болзошгүй үерийг бий болгодог учир загварчилж таньж мэдэх нь асар ач холбогдолтой байгаа юм. Тухайлбал дээрх зурганд нэг талбай үеийн зураглалд ороогүй аюулгүй бүсэд байсан ба түүн дээр орон сууц барьж зарсан байна. Гэтэл 14 жилийн дараа үер болж өнөөх орон сууц үерт автаж айлууд гарз амссан байна. Энэ үер хонхорын усны динамик чанараас болжээ. 

Тэрээр өөрөө Ирландын бусад хэсэгт судалгаа явуулж байгаагаа үзүүлсэн юм. Ингэхэд газрын доорхи усны урсгалын чиглэл гадаргын усны чиглэлтэй харилцан хамааралгүй байдаг шиг карстын агуйн усны урсгал мөн хамааралгүй байдлыг будаг урсгах шинжилгээгээр илрүүлсэн байна. 

Тэрээр өөрийн хоолонй систем шиг хонхорын усны динамикийн загвараа МОДФЛОВ-той хамтарч ажиладаг болгох гэж ажиллаж байгаа юм байна. 
За 19-р Карстын лекц нэг иймэрхүү сонирхолтой болж өндөрлөв. Зургууд холилдсон учир тайлбарыг сайн анхаараарай. Эндээс л Голын сав газрын менежментийн болон гидромеханикийн хүрээлэнд авсан зургууд эхэлнэ дээ. 

Ус ба голын сав газрын менежментийн хүрээлэнгийн үүдээр ороход энэ турбины ажлын дугуйнуудтай таарна. 

Ижил төрлийн ажлын дугуйнууд боломж чиглүүлэх далбангын төрөл тоогоороо ялгаатай. 

Насосны ажлын дугуй.

1921 онд баригдсан Анхны усны инженерийн судалгааны лабораторийн харагдах байдал.

Энэ харагдаж байгаа лоток бол хагшаасанд зориулсан эргэлдэх дугуй лоток юм. Лотокыг ер нь судаг гэсэн ч болно доо. Лабораторын шулуун сувагт хагшаасны эргэлдэлтийг хийхэд хэцүү учир энэ дугуй эргэлдэх сувгыг 1990 оноос хойш том том судалгааны байгууллагууд хэрэглэх болсон байна. 

Энэ 1921 онд баригдсан лаборатори одоо Ус ба голын сав газрын менежментийн хүрээлэнгийн өмчинд гол, хагшаас, УЦС-ын гэх мэт судалгаа туршилтуудыг хийхэд хэрэглэгдэж байгаа юм байна. Дотроо хэд хэдэн туршилтын сувгууд байх ба энэ харагдаж байгаа нь манай полигон дээр байгаатай ижил хэмжээтэй юм байна. 


Энэ нэг том суваг УЦС-ын хэсгийг судлахад зориулан барьсан гэнэ. Мастер оюутнууд туршилт, хэмжилт хийдэг гэнэ. 

Нэг том төсөл дуусаж физик голдиролыг нурааж байгаатай таарав. 

Физик голдиролыг тодорхой масштабын хуулиар хэмжээсүүдийг нь тодорхойлж барьдаг. Туршилт судалгаа дууссаны дараа нурааж өөр шинэ төслийн физик загварыг барих гэж байгаа гэнэ. 

1921 онд баригдсан лаб одоо харагдаж байгаа байдал. Туршилтын судалгааны ажлын хэрэгцээ их байгаа гэдгийг энэ лабаас л харах боломжтой. 


Нэрийг нь мартаж, нэг өндөр урт үстэй профщссороос ерөнхий танилцуулга аваад лабруу орсон юм. Тэр 2 доктор оюутнаа гаргаж өгөөд лабыг танилцуулах ажлыг даалгасан юм. Энэ харагдаж байгаа нэг поктор оюутан нь. Винди гэсэн байх. Тэрээр хагшаасны судалгаа хийж байгаа гэнэ. 

Энд харагдаж байгаа жижиг загвар бол элсэрхэг ёроолтой хэсэгт байх сүвэрхэг давалгаа таслагчийн ажиллагааг судлахад зориулсан байна. 

Загвар бүтнээрээ харагдж байна. голд байгаа нүхтэй цилиндр бол сүвэрхэг давалгаа таслагчийг үзүүлнэ. Цаана байгаа iwg гэсэн тэмдэг бол Ус ба голын сав газрын менежментийн хүрээлэнгийн товч тэмдэг байна аа. KIT -г мэдэх байхаа. 

Энд өөр нэг судалгааны суваг дотор гүүрийн тулгуурыг загварчилж тэрний ойр орчим дахь угаагдлыг судалсан байна. 


Энд харагдаж байгаа хоёр зураг нь карстын агуйг хэрхэн менежменттэйашиглаж болохыг харуулсан байна. Усан цахилгаан станц барьж карстын агуйгаар урсаж байгаа усны энергийг ашиглах санаа гарсан бйана. 





Дээрх таван зураг бол Виндигийн хийж байгаа судалгааны ажлыг харуулж байгаа гэнэ. Винди голын адаг буюу далайд цутгах хэсгийн хагшаасны зөөгдөлтийг судалж байгаа юм байна. Физик загвараа босгочихсон жинхэнэ элсний оронд хиймэл хуванцар элс ашиглаж байгаа юм байна. Ингэснээр голын адагт дэвсэг хэрхэн үүсэхийг судлах юм байна. Тэрээр олон улсын төсөлд орж ажиллах дуртай гэнэ. одоо Вьетнамын нэг төсөл дээр ажиллаж байгаа гэнэ. 

За энд өөр нэг голын голдиролын физик загварыг барьчихсан байна. 

Судалгааны сувгийн зураг авч байна. лотокны. 

За энд нэг сайхан турбин харагдаж байна. Энэ лаб ихэвчлэн Райн мөрөн дээрх УЦС-уудын судалгааг хийдэг юм байна. 


Энд нэг ус хангамжийн жижиг схем, насостой байгуулсан байсан ба ус хангамжийн системийг сайжруулахаар судалсан гэнэ. Энэ дууссан төсөл боловч хүмүүст үзүүлэн байдлаар байлгаж байгаа гэнэ. 

Энэ механикийн сургуулийн тодор байсан зүсэлттэй үзүүлэн. Хөдөлгүүрийн турбиныг харуулж байна. 

Багш бид хоёр. 

За Гидромеханикийн хүрээлэнгээр орж Насаа багш өөрийн судалгаа болон судалгааны санаануудаа Проф. Эифф Оливиерт танилцуулах гэж байна. 

Насаа багшийн танилцуулга лекц дууссаны дараа бид Гидродинамикийн лабруу явлаа. 

Гидродинамикийн лабын харагдах байдал. Ер нь лабын захирал солигдох болгонд шинэ судалгааны суваг барьдаг гэнэ. 2008 оноос Проф Улман Маркус хийж байгаад одоо солигдож Эифф болж байгаа учир энэ шинэ суваг барьж байгаа гэнэ. Энэ хар бол шинэ сувгийн арам байхнаа. 


Лаб дотор жижиг судалгааны сувгууд олон байна. Тэдгээрийн нэг энд бйана. Гидродинамикийн лаб нь ихэвчлэн шингэний урсгалын онолын судалгаа явуулдаг учир энэ мэт сувгууд, хэмжилтын нарийн төхөөрөмжүүд элбэг байна. 


Агаарын урсгалыг судлах суваг гэсэн. Гидродинамикийн болон аэродиниамкийн лабын тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс


Гидродинамикийн лабаас гадна Аэродинамикийн лаб байдаг. Энд та бүхэн жижиг барилгуудын загварыг харж байна. Эдгээр нь баригдах гэж буй төслийн салхины ачаалал, аэродинамикийн судалгааг хийхэд ашиглагдана. Онцгой хэсгүүдэд даралтын мэдрэгч байрлуулж урсаж буй агаарын даралтыг хэмжиж улмаар хүчийг тодорхойлно. 

Энэ том салхин туннель дотор нэг манхан байгаа. элсний нүүдэл хэрхэн манхан/довцогыг бий болгодогыг судалж байгаа гэнэ. 

Лабораторын гаднах хаяг.

Энд бусад аэродинамикийн судалгаа хийгдэх физик загваруудыг харж байна. 

Проф Эифф хамгийн том салхин туннелийн зарчмыг бүтцийг харуулж байна. 

Өөр нэг цогцолборын загвар. Энэ загварыг салхин туннель дотор байрлуулж судалгааг хийдэг байна. 

Судалгааг нь хийсэн алдартай, өндөр барилгууд.

Судалгааны ажлын үр дүнг харуулсан ханын сонингууд.

Аэродинамикийн лаб нь барилга байгууламжийн аэродинамикийн судалгаанаас гадна машин механизм, онгоц, модны аэродинамикийг судалдаг гэнэ. 

Модны болон хотын аэродинамик гэдэг нь хотын цаг агаарын байдалд нөлөөлж байдаг хязгаарын үе давхрага юм. 

2003 оноос эхлэн модны аэродинамикийн судалгааг хийж байгаа гэнэ. энэ чиглэлээрээ янз бүрийн хурал цуглааныг хэдэн жилдээ нэг удаа зохион байгуулдаг байна. 

Аэродинамикийн судалгаа, агаарын урсгалыг эгэл хэсгийн мөрөөр болон тусгалаар хэмжиж тодорхойлдог ба эгэл хэсгүүдийг тодоор харахын тулд лазер гэрэл өгдөг. Лазертай ажиллах бол сайн харанхуй байх хэрэгтэй. Тиймээс энэ салхин туннелийн цаана хар хэсэг харагдаж байгаа юм. 

Бас нэг сайн төслийн үр дүн гэнэ. Манайх цэнгэлдэх хүрээлэнгээ шинээр барьмаар байгаа юм даа. 


аливаа судалгааны байгууллагуудын хана хийж гүйцэтгэсэн ажлуудын сонингоор дүүрсэн байх нь зургын үзэсгэлэн үзээд явж байгаа юм шиг сайхан байдаг. 


Аэродинамикийн лабын үүд. Энэ дотор 3-н ширхэг том салхин туннель ажиллаж байгаа. 

Нэрийг нь мартсан проф-той дахин уулзаж би бээр судалгааныхаа ажлаа сонирхуулж харуулсан юм. 

Энэ бол Голын сав газрын менежментийн лабораторын гадна байгаа хүүхдүүдэд зориулсан судалгааны суваг гэж байгаа. Хүүхдүүд болон сурагчид жил бүр ирж судалгааны лабтай танилцдаг учир иймэрхүү зүйл маш чухал байр суурь эзэлдэг гэж байгаа. Манайд энэ маш тутмаг байдаг. 



Урьдчилсан хамгаалалтынхаа хуудсуудыг үзүүлээд танилцуулга илтгэл тавж байгаа нь. 

Шар айрагдахаар сууж байна. 

Карлсрухед байгаа жижиг усан цахилгаан станцыг Райн мөрний эрэг дээр байх усан фарклуу явахдаа үзэв. Түвшин өргөх барилгын хаалтыг харж байна. 

Ус халиагуур болон загас гаргах сувгийг харж байна. Доод хашицруу харсан байдал. 

Энд түвшин өргөх барилгаасусаа толгойн сувгаар татаж УЦС-д авчирсан хэсгийг харж байна. Ус УЦС-руу орохоос өмнө хогыг нь шүүж авах сараалж энд ажиллаж байна. 

УЦС-ын тайлбар байна. Одоо ажиллаж байгаа юм шиг байсан. Бодвол бүрэн автомат байдаг байх. 

Райн мөрний эрэг дээр усан фаркад ирлээ. Халууны улиралд усан фарк бол хүмүүсийн амрах сайхан газар болдог. Энэ усан фарк дотор Райн мөрнийг үерлэхээс хамгаалах тэлэлтийн усан сан байгааг үзүүрийг нь харж байна. 

Тэлэлтийн усан сангийн гаралтын хэсэг. Райн мөрөн цаана нь харагдаж байна. 





За түрүүний Ус ба голын сав газрын менежментийн хүрээлэнгийн үүдэнд байх турбин болон насосны ажлын дугуйнууд байна. 

Энэ хүрээлэн усны нөөцийн нэгдсэн менежментийг хэд хэдэн улсад хийж гүйцэтгэсэн байна. 

Багш бид хоёр ажлын дугуйнуудтай хамт.


Ус ба голын сав газрын менежментийн хүрээлэнгийн хийж гүйцэтгэсэн судалгааны ажлуудын үр дүнг харуулах ханын самбарууд байна. 

Багш шавь хоёр Райн мөрний төлөвлөт газар ашиглалтын зургыг харж байна. Райн мөрнийг шулуутгах гүнзгийлэх ажил 1850 оноос хойг хийгдэж эхэлсэн байдаг. 

Нөгөө нэрийг нь мартсан Проф бидэнд хүрээлэнгийн үүх түүх хийж гүйцэтгэсэн ажлуудаас товч танилцуулж байна. 

1825 онд баригдсан политехникийн сургууль. энэ дотор усны инженечрэлийг бэлддэг байсан байна. 

2008 оноос хойгш одоогийн Карлсруегийн технологийн институт/их сургууль гэсэн нэрийг хэрэглэж байгаа юм байна. 

Үе үеийн алдартан, усны инженерчлэлийн хүрээлэнгийн дарга нар. 


Ус ба голын сав газрын менежментийн хүрээлэнгийн судалгааны ерөнхий чиглэлүүд: Хүрээлэн буй орчны гилдравлик, гидрологи, менежментийн судалгаа гэх мэт. 

Зураг дээр усны инженерчлэлийн анхны дарга захирал Теодор Рехбок харагдаж байна. 1899 оноос хойш ердөө 5 хүн солигдож энэ хүрээлэнгийн захирлыг албан тушаалыг хашсан байна. Маш тогтвортой судалгааны төв болохыг эндээс харж болно. 


Райн мөрний эхэн хэсэгт байх энэ УЦС-ын цогцолбор нь Герман Авсрийн хэлийн дээс дээр оршидог бөгөөд хамтарсан судалгааны ажлуудыг ихээхэн шаардллаг байна. 


Загварчлал туршилтын судалгааны ажлуудыг хослуулан хийдэг байна. 

Төслийн явцууд. Загас гаргах барилга байгууламжийг сайн судалж сайжруулсан банйа. 

Энд УЦС-ын ус авах барилгын хэсгийн судалгаа загварчлалууд харагдаж байна. 




загасны төрөл бүрийг судлахаас гадна тэдгээрийн урсгалтай хэрхэн харилцан уялдаж байгааг сайтар судалсанб айна. Тэгээд жижиг загас голын болон барилгын гадаргууд ойр сэлдэг бол том загас аль болох их урсгалтай гадаргуугаар хол  сэлдэг байна. харгиа боргио үүсгэх гэх мэт маш нарийн бүтэцтэй загасан цувцуудыг судалсан одоо ч судалж байгаа юм байна. 

Одоогоор нэг УЦС дээрх загасан цувцын гидродинамикийн судалгааг нэг доктор оюутан хийж байгаа юм байна. 

Энэ оюутан тэр загасан цувцын гидродинамикийн судалгаан хийж байгаа гэнэ. 

Төсийн хуулиар загварчилсан загасан цувцаа сувагт физик загварчлал болгон барьж усны усргалыг нь нэг, өөр хүчин зүйлсүүдийг нь бусад оюутнууд судалж байгаа гэнэ. 


Загасан цувцын загварын харагдах байдал. Ус нь цагаан байгаа нь эгэл хэсгийн тусгалын аргаар усргалын хурдыг хэмжихэд зориулан үл үзэгдэх бөмбөлөгнүүд хольсон байгаа гэж байсан. 

Энэ ком дээр бодит хугацааны хурдын хэмжилтүүд харагдаж байна. 

1921 онд баригдсан усны лаб одоогийн байдлаар. 

түрүүн харсан дугуй эргэлддэг хагшаасны судалгааны суваг. Энэ доторхи хүрд нь эргэж усны урсгалыг бий болгоно. 

Харин энэ шилний цаана харагдаж байгаа ёроолд судлах гэж буй хагшаас хөрс чулуулагаа дэвсэж усаа урсгах нь байна. 

Ерөнхий харагдах байдал энэ. 

Винди бол лбад байгаа бараг бүх зүйлсийг мэддэг мэргэжилдээ дуртай оюутан байлаа. 

Энд хайргархаг голын ёроолыг судлах суваг байна. 

дээр энэ тухай тайлбарласан байгаа

судалгаа нь дууссан голын гольдролын физик загварыг нурааж байгаа нь 


энэ тухай дээр өгүүлсэн байгаа

Карстын загварын дээд хэсэг байна. 

Энд гүүрний тулгуурыг загварчилсан судалгааны суваг харагдаж байна. 

Карстын агуйн усны урсгалыг УЦС болгон ашиглаж байгааг харуулж байна. 


Хэрэгжсэн төслүүдийн үр дүнг харуулсан ханын сонингууд. 

Виндигийн судалгааны талбар.

Доорхи ханын сонинг хараарай. 

Энэ дээрх зурагт үзүүлсэн суваг гүүрний загварын тайлан байна. Нэг хотын дунд орших гүүр, сувгийн гидравлик загварыг судалж тохижуулсан байна. 




Өөр нэг хийгдэж байгаа судалгааны загварууд байна. 

Турбины үзүүлэн. 

Ус хангамжийн төслийн тухай. Усны эрчим хүчээр ажиллах ус хангамжийн системийн тухай. 

Энэ голын физик загварыг нурааж шинэ төслийн физик загварыг барих гэж байгаа гэнэ. 

Усан онгоцны поршин бүлүүр байна. 



Онгоцны турбины хийц. 





эдгээр үзүүлэнгүүд нь механищ инженерийн барилгын дотор болон гадна тайлбартайгаар байдаг юм байна. 

Герцийн хөшөөний урд багш бид хоёрын зураг байсан даа. 

Карлсруе технологийн их сургуулийн унаган барилгуудын нэг болох барилгын инженерийн барилга. Үүний хоёр давхарт гидромеханикийн хүрээлэн байна. 

Оюутнуудын зураг төслийн ажлууд.


Насаа багш Проф Эифф-д өөрийн судалгааны ажил, шаардлагатай судалгааны санаануудаа танилцуулж байна. 

Шинэ даргын шинж судалгааны суваг. Гидродинамикийн лабд.

Гидродинамикийн лаб дотор нэг иймэрхүү. 

Энэ их сонин туннель байсан. агаарын усгалыг мөс усны урсгалыг судлах зориуллалттай. 



Аэродинамикийн лабын физик загварууд харагдаж байна. эдгээрийг салхин туннельд байрлуулж судалгааг хийх боломжтой. 

Аэродинамикийн лабд ороод ирсэн чинь архитектурын ангид ороод ирсэн мэт сэтгэгдэл төрсөн. 

Энэ элсэн манханыг судлах довыг мөн жижиг хэмжээтэй уул гэж үзээд орчин тойрондоо хэрхэн нөлөө үзүүлж байгааг судлана гэнэ. 

Энд нэг хорооны аэродинамикийн судалгааг мөн хийсэн гэнэ. Барилгууд нь өндөр биш байгааг хараарай. Агаарын чанар талаас нь харж аэродинамикийн судалгааг бас хийдэг байна. 

Хуучин төслүүдийн загварууд овоолоостой байгаа нь. 

Шинэ судалгааны сувгийн арамны хажуугаар гарч бйана. 

Энэ бол аэродинамикийн лаб дахь хамгийн том салхин туннель гэж байгаа. 


Хийж гүйцэтгэсэн ажлуудын ханын сонингууд. 

Арай жижиг салхин туннелийн оролтын хэсэг. 

Тэнд өөр нэг задгай хэсэгтэй салхин туннель харагдаж байна. 

Насаа багша Проф Эиффтэй УБ-ын агаарын урсгалын талаар хэлэлцэж бйана. 

Энэ утааны төрлүүд их сонирхолтой. Тайлбарыг нь доороос хараарай.



Оюутнуудын хийсэн судалгааны ажлуудын талаар эндээс үзэх боломжтой байна. 

унаган барилгуудын энг Барилгын инженерийн сургуулийн барилгын үүдэнд гидромеханикийн хүрээлэнг заагаад зогсож байна. 

Мөрөөрөө зураг алаач. 

Аавын биед хүнтэй танилц, Агтны биед газар үз гэдэг шиг олон юм үзэж олон хүнтэй танилцлаа. Насаа багшдаа баярлалаа. Мэндээ эгч, Амараа хоёрт мөн баярлалаа. 

No comments:

Post a Comment