Токио их сургуулийн Хот, барилгын инженерийн хүрээлэн нь 2014 оноос хойш олон улсын оюутнуудад зориулсан зуны семинарыг Шинкансэн, Хотын хөгжил ба тээврийн асуудлууд, Хурдны зам ба машин гэсэн сэдвүүдээр амжилттай зохион байгуулж энэ жил 2017 онд Усны орчин ба газар сэдвээр зохион байгуулж байгаа юм байна. Эдгээр зуны семинарууд нь
- Олон улсын оюутнуудад Японы туршлагыг түгээх, мэдлэг эзэмшүүлэх
- Оюутан, үйлдвэрлэл, засгийн газрын хамтын ажиллагааг хөгжүүлэх
- Олон улсын оюутнуудыг хамтарч ажиллах, харилцан мэдлэг солилцох боломжоор хангах
гэсэн үндсэн зорилгын хүрээнд 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг юм байна. Өмнөх семинарын хүрээнп Шинкансэнийг зүүн өмнөд азийн улсуудад экспортлох, зүүн өмнөд азид хурдны зам барих ажлуудыг Япон компаниуд тухайн улсын компаниудтай харилцан ашигтайгаар эхлүүлэх, зарим гадаад оюутнууд Японы нэр хүндтэй газруудад ажлын байраар хангагдсан гэх мэт үр дүнгүүдийг өгсөн байна. Энэ удаагийн усны семинарын ивээн тэтгэгч, зохион байгуулагчаар
зэрэг Японы ус хангамж, ариутгах татуурга, усны менежментийн улсын болон хувийн өмчийн том байгууллагууд ажилласан байна.
|
Семинарын хоёр дахь өдрийн төгсгөл, Токио их сургууль, Инженерийн хэсэг, 1-р барилга, 17-р лекцийн танхим |
Усны орчин ба газрын тухай энэ удаагийн семинар (товчоор усны семинар гэе) 3 хоног болж өнгөрсөн юм.
- Эхний өдөр - ус цэвэрлэх байгууламжуудтай танилцах, ус зайлуулах системийн тухай үзэсгэлэн үзэх, лекц сонсох
- Хоёр дахь өдөр - Ниппон коэи, Сантори, Метаватор, Кансэй гэх мэт том компаниудын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, түүх, ололт амжилтуудын тухай лекц сонсох, хэлэлцэх
- Гуравдахь өдөр - Үер уснаас хамгаалах барилга байгуламжтай танилцах
гэсэн ерөнхий төлөвлөгөөтэй байлаа. Ингээд өдөр бүрээр нь тайлбарлаж дарсан зураг, дуулсан сонингоосоо хуваалцая.
Эхний өдөр токио Биг сайгт гэдэг газар усны семинар эхлэх байваа. Энэ газар нь олон улсын болон үндэсний үйлдвэрлэгчийн үзэсгэлэн болдог газар юм байна. Ёстой л маш том юм үзэж харах боломжтой газар байна лээ.
|
Өглөө эрт. Цаана доош харсан гурвалжин булантай барилга бол Токио биг сайгт байна. |
|
Биг сайгтын өмнөх хөрөө. Энэ хэсэг аялал жуулчлал музэйн төв юм байна лээ. Ойролцоо усны музей харагдаж байсан. |
|
Токио биг сайгт нь үзэслгэлэнгээс газна, худалдаа, хурал зохион байгуулдаг газар юм байна. Хурлын хэсгийн 8 давхарт гараад цонхоор урагш харвал Токиогийн хаалга гүүр буюу Динозавр гүүр ингэж харагдана. |
Усны семинар 2017 эхлэхэд бэлэн болж оролцогчдоо бүртгэж дууссаны дараа семинарын нээлт эхлэх гэж байна.
Семинарын бүртгэл хийгдсэний дараа.
|
Семинарын удирдагчаар Кэнсүкэ Фүкүши багш ажилласан юм. Семинарыг нээж үг хэлж байна. |
|
Хурлыг нээж Бодлого судлалын үндэсний хүрээлэнгийн проф. Хитоши Иэда үг хэлэв. Тэрээр өмнөх семинаруудыг зохион байгуулалцсан хүн юм. |
|
Семинарыг нээж үг хэлсэний дараагаар Ниппон коэи, Сантори, Метаватер, Кансэй гэх мэт ивээн тэтгэгч том компаниудын бие төлөөлөгчид өөрсдийгөө танилцуулж бидний семинарын ажилд амжилт хүссэн юм. |
|
Токио их сургуулийн туслах проф Такеёоши Чинаба семинарын хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч Проф Фүкүшиг индэрт урьж анхны лекцийг уншихыг хүссэн юм. |
|
Проф Кенсүкэ Фүкүши нь 1991 онд Тохокү их сургуулийг иргэний инженер (civil engineering) мэргэжилээр төгсөөд 1996 онд АНУ-ын Утах их сургуульд докторын зэргээ иргэний ба хүрээлэн буй орчны инженерээр авсан байна. |
|
Тэрээр эрүүл мэндийн эрсдлийн үнэлгээ, хорт хаягдлын менежмент, хүрээлэн буй орчин судлал, усны менежмент, нийгмийн сэтгэл зүй, эдийн засгийн шинж чанар, энерги, хүрээлэн буй орчны стретаги, тогтвортой шинжлэх ухаан, уур амьсгалын дулаарлын нөлөөллийн үнэлгээ гэх мэт сэдвүүдээр судалгааны ажил хийдэг. |
|
Проф Фүкүши Усны олон зан чанар ба түүнийг зохицуулах нь гэсэн сэдвээр лекц уншсан юм. Товчхондоо ус бол үнэ цэнэтэй зүйл бөгөөд эерэг ба сөрөг талуудтай. Эерэг тал нь хүмүүс бид усыг усалгаатай газар тариалан, ундны ус, үйлдвэрлэлд, амьд организм оршин тогтнох амьдрах орчноо болгож ашигладаг гэх мэт бол сөрөг тал нь үер, цунами гэх мэт байна. Гэхдээ сөрөг тал нь зөвхөн хүний харах өнцгөөс бол сөрөг байгаа мэт боловч үер болон цунами нь байгалийн хувьд дахин эхлэх боломжийг олгож байдаг сайн талууд бий гэнэ. Үер л гэхэд голын татамд шим тэжээлийг түгээдэг бол цунами нь тухайн эргийн хэсгийг сүйтгэж дахин шинэ орчин бий болгоход нөлөөлдөг гэнэ. |
|
Усны менежмент буву зохицуулалтыг хийхэд гурван янзын ойлголт гарч ирнэ гэнэ. Үүнд үерийн хамгаалалт, усны хэрэглээ, хүрээлэн буй орчны хамгаалалт гэнэ. Усны менежментийг хийх гуравхан шалтгаан ч гэж хэлж болно гэнэ. Усны гачаал бол хүрээлэн буй орчны хамгаалалт гэдэг ойлголтонд багтана гэнэ. Япон арлын орон бөгөөд орсон борооны ус нэг өдрийн дотор уулнаас урсаж далайруу гарч явдаг учир усны нөөц элбэгтэй мэт боловч динамик шинжитэй учир нөөцлөх шаардлага маш их байдаг. Тиймээс олон боомт барьж усаа нөөцөлдөг гэнэ. |
|
Үерийн хамгаалалтын хүрээнд хотын үерт автах загварчлалыг олон жилийн урьдчилсан байдлаар тодорхойлж менежментийг хийдэг гэнэ. Тухайлбал дээрх зурган дээр Индонезийн Жакарта хотын үерийн хамгаалалтын 2030 оны байдлыг урьдчилан гаргаж үнэлгээ өгсөн байна. Хэрэв Индонез усны менежменттээ ихээхэн анхаарал тавихгүй бол 2030 он гэхэд усны бохирдол 7.6 хувиар, үерт автах талбай 19 хувиар, халдварт өвчнөөр нас баралт 98 хувиар өснө гэсэн үзүүлэлтийг гаргажээ. Манайд ч гэсэн гэр хорооллын ил жорлонгоос халдвар ихээхэн тархаж байгаа ба үерийн улмаас болон газрын доорхи усаар хэр их тархаж байгааг гаргасан статистик үзүүлэлт алга байна. |
|
Энэ зурганд жилийн хур тунадасыг усны хүртээмжтэй нь харьцуулж харуулсан байна. Эхний шар графикт Индонези жилийн хур тунадасны хэмжээгээрээ тэргүүлж байгааг харуулж байгаа бол хур тунадасны нэг хүнд ноогдох ноогдол болон усны хүртээмжийн байдлыг баруун талд байх шар ба саарал өнгөөр харуулсан байна. Япон улс хур тунадасны хэмжээ, хүртээмжээрээ дэлхийн дунджаас доогуур байгаа боловч зөв менежментийн ачаар усны хүртээмжийг нэмэгдүүлж байгаа гэнэ. Японы усны хэрэглээг авч үзвэл 80 хувийг хөдөө аж ахуйд, 15 хувийг үйлдвэрлэлд, 10 хувь орчмыг унд ахуй, ахуйн хэрэглээнд зарцуулдаг ба үйлдвэрийн хэрэглээний усыг 100 хувь эргүүлэн ашигадаг гэнэ. Японы унд ахуйн усны норм нь 250 л/хоног байдаг гэнэ. Япон нойл хамгийн үр ашигтай нойл бөгөөд нэг ус татахад 3 л зарцуулдаг гэнэ. Ундны усны үнэ нь 260 иэн/литр гэнэ. |
|
Хөгжиж буй хотуудын усны бохирдлын талаар тэрээр ярихдаа Токио дээр жишээ авсан юм. 1970 онд токиогийн бүх гол горхи асар их бохирдолтой, өмхий үнэртэй байсан гэнэ. Олон жилийн төлөвлөгөөт ажлын үр дүнд одоо Токиогийн бүхий л суваг цэвэрхэн загас жараахайтай болсон гэнэ. Токиогийн ихэнх суваг, голын голдирол 80 хувь нь цэвэрлэгдсэн ус урсаж байдаг гэнэ. |
|
Энэ графикт Японы хүн амын усны дэд бүтцээр хангагдсан хувийг харуулж байна. 2000 он гарснаар Японы хүн амын 95.9 хувь нь ус хангамжийн системд холбогдсон, 98 хувь нь ариутгах татуургын системтэй холбогдсон байгаа гэнэ. |
Японы бохир ус цэвэрлэх байгууламжийн түүх 1850-иад оноос эхлэлтэй бөгөөд Токиод хамгийн анх 1922 онд цэвэрлэх байгууламж барьжээ. Энэ семинарын үеэр усны аюулын тухай, технологийн дэвшлийг ашиглах тухай, хүний нөөцийн тухай, Япон үйлдвэрлэлийн чадамжийн тухай, хүмүүс хоорондын хамтын ажилллагааны ач холбогдлын тухай мэднэ гэв. Ингээд Токио Биг Сайгт дахь лекц өндөрлөж Сунамачи хэмээх бохир ус цэвэрлэх байгууламжуу хөдөллөө.
|
Сунамачи нь Токиогийн Ара болон Сүмида голын хоорондох 827 мянган м2 талбай дээрх ахуйн болон хурын бохир ус цэвэрлэх станц юм байна. |
|
Сунамачи байгууламжийг анх 1908 онд боловсруулсан токиогийн ариутгах татуургын төлөвлөгөөний дагуу 1930 онд барьж байгуулах эхлэл тавигдсан байна. |
|
Бохир усны талаарх хүмүүсийн ойлголтыг 1910 оноос эхлэн өөрчилж бохир ус бол хаягдал биш юм, дахин сэргээгдэх нөөц юм гэсэн ойлголтоор сольж эхэлсэн байна. |
|
Токиогийн газар нутгыг харъяалагдах цэвэрлэх байгууламжаар нь ялган харуулсан байна. Нийт 10 салангид цэвэрлэх байгууламж ажилладаг ба зарим нь дан бохир усыг, зарим нь хурын устай хольж цэвэрлэдэг байна. Хотжилт сууршилтын нягтшилт ихэссэнээр хурын усны бохирдол ихэссэн учир бохир устай цуг цэвэрлэх болсон байна. Энд тод улаанаар дүрсэлсэн нь Сунамачи цэьвэрлэх байгууламжийн аруйтгах татуургын талбай юм. Токиогоос өдөрт 4617000 м3 бохир ус гарч түүнийг цэвэрлэдэг байна. Сунамачи нь 658 мянган м3 усыг өдөрт цэвэрлэх хүчин чадалтай гэнэ. |
|
Японы хүн амын бохир ус цэвэрлэх байгууламжаар хангагдсан хувийг он жилүүдээр харуулсан байна. Одоогоор бараг 100 хувь оршин суугчдийг ариутгах татуурга, бохир ус цэвэрлэх байгууламжид холбосон байна. |
|
Энд сунамачи цэвэрлэх байгууламжийн тухай байна. |
|
Сунамачи цэвэрлэх байгууламжийн талбайн зохион байгуулалт, цаана нь харагдаж байгаа Тобу лагын үйлдвэр нь лагыг дахин боловсруулж бүтээгдэхүүн болгодог гэнэ. |
|
Сунамачи цэвэрлэх байгууламжийн байгууламжуудын байршлыг харуулсан байна. Аль өрх, хурын усны хоолойгоос ирж байгаа усыг насос станцаар шахаж сараалжны байгууламжид оруулан улмаар цэвэрлэнэ гэж байгаа. |
|
Сунамачи цэвэрлэх байгууламжийн үүрэг: Амьдралын орчинг дээшлүүлэл, усны чанарыг сайжруулах, үерээс хамгаалах гэх мэт гэнэ. |
|
Японы цэвэрлэх байгууламжууд нь хосолсон болон салангид гэж ялгагддаг. Хосолсон нь бохир ус нь хурын устайгаа холилдон нэг шугамаар ирэх бол салангид систем нь хурын ус болон бохир усыг тусад нь цэвэрлэх байгууламжид аваачдаг байна. Токиогийн ариутгах татуургын шугамын 80 гаруй хувьд нь холилдсон байдалтай байдаг гэнэ. |
|
Бохир ус цэвэрлэх байгууламжийн бүтэц: сараалжны хэсэг (grit chamber), насос станц (pump station), анхдагч тунгаагуурын хэсэг (Primary Sedimentation tank), лаг боловсруулах хэсэг (Sludge), урвалын танк (reaction tank), хоёрдогч тунгаагуур (Secondary sedimentation tank), хлоржуулах (Chlorination tank) хэсэг гэх мэт. |
|
Сунамачих цэвэрлэх байгууламжид ус цэвэрлэгдэх байдал.Орж ирэх усны бохирдлын хэмжээ болон цэвэрлэгдсэн усны хими физик шинж чанаруудын хэмжээ. |
|
Сараалжны үүрэг. |
|
бохир усны насоснууд, станцууд |
|
Анхдагч тунгаагуур. эдний бараг бүх байгууламжууд нь битүү бөгөөд үнэрийг нь соруулж авч тусад нь боловсруулдаг гэнэ. |
|
Урвалын буюу Аэротанк нь бичил амьтадыг үржүүлж усны бохирдлыг идүүлэн цэвэрлэх хэсэг болно. Энд орж ирсэн ус 6-8цаг болох ба 1 л усанд 70-80 төрлийн 100 гаруй сая бичил биетэн байдаг гэж хэлэх шиг болсон. |
|
Агаартай нөхцөлд амьдрах эдгээр бичил биетэн бактеруудыг доороос нь агааржуулах байдлаар дэмжиж өгдөг байна. |
|
Цэвэрлэх байгууламжийн бүхийл үйл явцыг хяналтын өрөөнөөс хянах ба бүх хэсгүүд дэх усны хими физик шинж чанарыг автоматаар хэмжиж хянадаг гэнэ. |
|
2013 оны байдлаар усны цэвэрлэгдэх түвшин стандартай харьцуулбал |
|
анхдагч ба хоёрдогч тунгаагуураас гарсан лагаар хийсэн элс байна. Лагийг барилгын материал, бордоонд ашиглахаас гадна бусад төрлийн химийн үйлдвэрлэлд ашигладаг гэнэ. |
|
Бүх үйлдвэрүүд өөрсдөө цэвэрлэх байгууламжтай бөгөөд тодорхой стандартад нийцсэн усыг цэвэрлэх байгууламжруу нийлүүлдэг гэнэ. |
|
За ингээд цэвэрлэх байгууламжын хэсгүүдийг үзэхээр явлаа. |
|
Энэ ах тайлбарлаж хажуу талын эгч синхрон орчуулга хийвээ. Сунамачид 8 м-ын диаметртэй хоёр хоолойгоор бохир ус ирдэг гэнэ. |
|
Цэвэрлэх байгууламж нь ирсэн оюутан сурагчидад зориулсан үзүүлэн элбэгтэй юм билээ. |
|
Анхдагч тунгаагуурт байгаа усны дээжийг харуулж байна. |
|
Анхдагч тунгаагуурын бүхээгийг нээж бидэнд харуулсан. Бүхээгийн систем нь усны үнэрийг соруулж авдаг юм байна. Бүх үнэр гаргах боломжтой хэсгүүдийг битүү байдлаар шийдсэн нь хотын агаарын таатай нөхцлийг дэмжихэд ихээхэн үүрэгтэй гүйцэтгэдэг байна. |
|
Үнэр соруулах системийг харуулж байна. |
|
Манайд ийм бүхээгтэй байдлаар шийдэх бүрэн боломжтой юм байна. |
|
Аэротанкны хэсэг бүхээгтэйгээ харагдаж байна. Манай төв цэвэрлэх байгууламжийн аэротанк ил учир үнэр маш их ялгардаг. |
|
Аэротанк доторхи усны болон бактерийн нөхцөл байдлыг шинжлэх систем. |
|
1 м3 усанд хичнээн амьд организм байдаг эсэхийг тайлбарласан. Мартсан. |
|
Агааржуулах системийн талаар. |
|
урвалын танк буюу аэробик бактертай аэротанкны хэсэг. |
|
Аэротанкны хажууд байсан хянах самбар. |
|
Аэротанканд бактер өсөж үржиж зарим нь ууссан хатуу хэсэгтэй наалдаж хурдан тунахуйц болдог байна. |
|
Хоёр дахь тунгаагуурын хэсэгт орж ирсэн байна. |
|
Хоёрдогч тунгаагуурлуу орж байгаа усны дээжийг харуулж байна. Доор тунасан нь лаг бөгөөд бохирдол бактеруудын хольц гэсэн үг. |
|
Аэротанкны гаралтын хэсэг. |
|
Аэротанк доторхи усны байгаа байдал. |
|
Бактеруудыг амьд байлгахад туслах систем. Юу гэдгийг нь сайн мэдэхгүй юм. |
|
Хоёрдох тунгаагуурт лаг болон бактерууд тунаж цэвэр ус гарна гэж байгаа. ихэнх лаб нь идэвхитэй байх учир аэротанкруу буцаж ордог. үлдсэн хэсгийг нь идэвхигүй бол лаг боловсруулах үйлдвэрлүү илгээнэ гэнэ. |
|
хоёрдох тунгаагуурт ус тунаж цэвэршиж байгаа байдал. |
|
хоёрдох тунгаагуурт ус тунаж цэвэршиж байгаа байдал. |
|
Хоёрдогч тунгаагуурын байдал. Гэхдээ энэ цэвэр усанд бактерийн агууламж байгаа учир хлоржуулж ариутгаж байж байгальд нийлүүлнэ гэж байгаа. Маш тунгалаг 1 м орчимд юм харагдахаар байсан. |
|
хоёрдогч тунгаагуураас усны дээж авч үзүүлж байна. |
|
За ингээд бүгд бохир ус цэвэрлэх байгууламжийн тухай ойлголттой болж авсан байгаа. |
Өглөөний ажил дуусаж өдрийн хоол идсэний дараа Токио Биг Сайгт дахь Ариутгах татуургын үзэсгэсэнг үзсэн байгаа. Токио биг сайгтад жил бүр болдог зарим үзэсгэлэнг үнэгүй үзэх боломжтой учир тухайн цаг үед нь Монголоос ирээд үзээд байвал их зүйл мэдэж авах боломжтой юм байна. Жишээ нь:
Энэ удаагын ариутгах татуургын үзэсгэлэнд нийт 320 гаруй хувийн болон улсын өмчийн компаниуд ариутгах татуурга, ус цэвэрлэгээнд зориулсан бүтээгдэхүүнүүдээ танилцуулж байна. Эдгээрээс цэвэрлэх технологи, барилга байгууламж, хяналт хэмжилтийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг том компаниуд болох Хиноде (Hinode), Кансей (Kansei), Кидон констракшн (Kidon construction), Кубота (Kubota), Метаватер (Metawater), Секисүй хими (Sekisui chemical), Свинг (swing), Тао гроут когио (Toa grout kogyo) гэх мэт оролцож бид эдгээр компанийн майхануудаар зочилж 15 минут орчмын танилцуулга сонссон юм.
|
Үзэсгэлэн нь 6 гэдэг том танхимд болж байна. |
|
Ёстой л янз бүрийн бүтээгдэхүүнүүд байлаа. Бид зүгээр л нэг ус зайлуулах хоолой, цэвэрлэх байгууламж гэж төсөөлдөг бол эндүүрэл ажээ. Энэ үзэсгэлэнгийн бас нэг гол зочид нь сургуулийн сурагчид байсан юм. |
|
Энэ хүний цаана насос харагдаж байна. |
|
эхний зочилсон газар бол метаватер юм. Энэ нь ус цэвэрлэх төхөөрөмж үйлдвэрлэж, байгууламжуудыг барьж байгуулдаг юм байна. |
|
Байгалийн болон ахуйн бохир ус цэвэрлэх дэвшилтэт технологиуд, мембран, осмос, шүүлтүүр гэх мэт энерги бага зарцуулдаг байх тийм төхөөрөмжүүдийг бий болгож экспортолдог байна. |
|
Метаватераас яваад Куботаруу. |
|
Кубота нь үйлдвэрлэл, барилга, ашиглалт үйлчилгээг цогцоор нь хийдэг компани байлаа. септик танк хүртэл үйлдвэрлэдэг гэнэ. |
|
Свинг корпораци нь ус цэвэрлэгээний төхөөрөмжөөс гадна химийн бүтээгдэхүүн, цэвэрлэгээг санал болгодог юм байна. |
|
Свингийн лаб боловсруулах шинэлэг санаануудыг энэ хүн тайлбарлаж зарим бүтээгдэхүүнийг харуулсан. Цэвэрлэх байгууламжийн бүхийл төхөөрөмжүүд лаг боловсруулах, лагыг хатаах төхөөрөмж гэх мэтийг үйлдвэрлэдэг үндэстэн дамнаж байгаа том компани байлаа. |
|
Дан ганц бохир ус цэвэрлэгээний химийн шийдэл гэлтгүй ундны усыг цэвэрлэх химийн аргыг боловсруулсан байдаг юм байна. Химийн арга нь үйлдвэрийн бохир усыг урьдчилан цэвэрлэж ахуйн бохир усны стандартад аваачихад бас их чухал гэнэ. |
|
Үүний дараа Хиноде үйлдвэрийн худгын тагны дэвшилтэт шийдлүүдийн талаар үзлээ. |
|
Усны хамгаалагчтай, мэдрэгчтэй, тохируулагчтай, бүртгэлтэй гэх мэт ухаалаг хаалтнууд байлаа. |
|
Сэкисүй компанийн шугам хоолойг шинэчлэх технологиор зочлов. |
|
Хуучирсан бетон хоолойг доторлох схем. Энэ амалгаатай туузыг хуйлах маягтаар доторлодог хэд хэдэн технологи байгаа юм байна. |
|
Туузнуудын амалгааны хийцүүд. Даралт сайн даадаг, эдэлгээ сайтай гэж байгаа. Цаана нь угсрах технологийг харж болно. |
|
Туузны хөндлөн огтлолыг илүү тодруулж харуулбал дотроо хүчитгэсэн байгааг харж байгаа байх. Амлуулаад л хуулиад байхад хоолой доторлогдох юм байна. |
|
Хоолойн систем |
|
бохир болон хурын ус зайлуулах том системийг өрөмдөх хошуу. |
|
Лазер гэрэл цацагч робот. хоолойг доторлох бас шинэ технологи гэнэ. |
|
Тоа группын ажлын цар хүрээ. |
|
Яаж лазераар тодорлох тухай. |
|
Бохир усны дулааныг ашиглах схемүүд гэнэ. |
|
Энэ резинэн материалаар хоолойг хийх ба шаар шиг уян байна. хоолой дотор байрлуулж хийлж хоолойн хананд тугасаны дараа лазер гэрэл цацдаг машиныг дотор нь ажиллуулж шарахад өнөөх резин маш хатуу болж шинэ хоолой болж үлддэг байна. Энд шарахаас өмнө ба шарсаны дараах материалуудыг харьцуулж барьж үзлээ. их хатуу болдог юм байна. |
|
Ерөнхийдөө 400 мм-ээс дээш хоолойг бол газар ухалгүйгээр өрөмдөж болдог гэнэ. өрмийн хэд хэдэн компаниуд бүтээгдэхүүнээ танилцуулж байлаа. |
|
Өрмийн талаар тайлбарлалаа. Туннель өрөмдөх машин нь өөрөө чиглэлээ тодорхойлоод муруй өрөмдөж чаддаг болсон нь дэвшил гэнэ. |
|
Энд хоолойг лазераар шарж доторлосон жишээнүүдийг харуулж байна. |
|
бохирын болон хурын ус зайлуулах системүүдэд хий үүссэнээр худгын тагыг авч шидэх үзэгдэл үүсдэг гэнэ. тэр үзэгдлийг загварчилсан физик загварыг үзэж сонирхож тэрнээс хэрхэн хамгаалах схемийг үзлээ. |
|
Кансей компанын бүтээгдэхүүн болох үзлэгийн завь. Камертай, том хоолойн системд үзлэг хийдэг гэж байгаа. Кансей нь хяналт шинжилгээ, ашиглалт хамгаалалтын үйлчилгээг өөрсдийн бүтээгдэхүүний хамт санал болгодог компани байна. |
|
кансейгийн бөглөө арилгадаг робот. |
|
Сувагт тунасан лаг шавар, чулуу зэргийг хусаж соруулж цэвэрлэх зориулалттай гэнэ. Дээрээ мөн каметрай, алсын зайнаас удирддаг. |
|
Нарийн хоолой дотор үзлэг хийж бөглөө гаргадаг өт шиг маягаар явдаг робот байна. |
|
хоолой дотор ажиллах тоног төхөөрөмж |
|
Мөн л хоолой дотор үзлэг хийж зураг авч бичлэг хийдэг машин. |
|
Энэ үзэсгэлэн нил шинэ санаа шилдэг бүтээлүүдийн цуглуулга байлаа. Ус суваг, цэвэрлэх байгууламжийн ажилчдыг энэ арга хэмжээнд жил бүр явуулдаг болох хэрэгтэй юм байна гэж бодлоо. Тэгээд үзэж харсан хүмүүс нь Монголд өөрсдийн салбараа хөгжүүлэх ажлаа хийх хэрэгтэй. Гадны бүтээгдэхүүнийг ачрах бус тэдгээрээс санаа авч өөрсдөө хийх нь чухал. Дээрх робот энэ тэрийг худалдах боломжгүй гэж хэлж байсан. Асар үнэтэй гэнэ. НАСА-гийн саран дээр явлаг роботтой адил үнэтэй гэнэ. |
Ингээд үзэсгэлэнг дуусгаад Ёокохамад байдаг Кавай нэртэй байгалийн ус цэвэрлэх байгууламжийг үзэхээр явлаа.
|
Ёокохама олон услын усан онгоцны буудал, үйлдвэржилтийн хо гэдэг нь харагдаж байлаа. |
Ингээд удаан автусдсаны эцэст Кавай ус цэвэрлэх байгууламжид ирлээ. Энэ үйлдвэр нь Метаватерийн төхөөрмжөөр тоноглогдсон токиогийн баруун хэсгийн ундны усыг хангадаг үйлдвэр байлаа.
Каваи байгалийн ус цэвэрлэх байгууламжийн тухай
|
Үйлдвэр нь 1901 онд байгуулагдсан ба хэд хэдэн удаа сэргээн засварлагдаж 2014 онд бүрэн шинэчлэгдсэн байна. |
|
Миний ард цэвэрлэх байгууламжийн цөм болох мембран шүүлтүүрийн систем харагдаж байна. Каваи станц нь Доши гол дээрх нам түрэлтийн боомт бүхий усан сангаас усаа авдаг гэнэ. |
|
Өдөрт 172800м3 усыг цэвэрлэдэг гэнэ. 2400 ширхэг керамик мембрантай гэнэ. Керамик мембран нь эдэлгээ сайтай, хатуу чанараараа сайн гэнэ. Түүхий усыг голоос авч янз бүрийн хүчил, содуудыг хольж холих танкруу хийж сайтар хольдог байна. Үүнийхээ дараа насосоор шахаж мемранаар шүүдэг банйа. Шүүгдсэн усанд сода хийж зөөлрүүлэн усан санд нийлүүлэх ба тэндээс ус айлуудад түгээгддэг байна. Мембранаас гарсан хаягдал нь тунгаагуурт орж тос болон лагаараа салж боловсруулагддаг байна. |
|
Мембран системийн ажиллагаа, буцааж угаах схемийг харуулсан жижиг загварыг бидэнд харуулсан. Энэ тухай бичлэгийг доороос олж үзээрэй. Мембраныг өдөрт 8 удаа угаах стандарттай боловч усны бохирдол бага учир өдөрт 4 удаа л угаадаг гэнэ. |
|
голоос авч байгаа усны хорт бодист тавих хяналтын систем гэсэн. хорт бодис илэрвэл цэвэр ус нийлүүлэлтийг зогсоож орж ирж байгаа уснаас дээж авч шинжилж бохирдлыг үгүй хийх системтэй гэнэ. Энэ систем хэзээ ч ажиллаж байгаагүй гэж хэлсэн. Тэгэхээр голын усанд хорт бодис хаягддаггүй гэсэн үг юм. |
|
Усны шинжилгээний өрөөгөөр өнгөрсөн нь |
|
Байгалийн уснаас гарсан лагнуудын боловсруулсан дээжүүд |
|
Лаг боловсруулах технологи |
|
Лаг боловсруулах төхөөрөмжүүд гэнэ. |
|
Мембран шүүлтүүрийн хэсэг |
|
Ногоон шугам нь голын түүхий ус орж ирнэ. Саарал нь шүүгдсэн ус гарах хоолой. |
|
Нийтдээ 2400 ширхэг гонзгой керамик шүүлтүүр байгаа гэж байсан. |
|
Энэ танк бол шүүлтүүрээс гарч ирэх лагыг цуглуулах танк гэж байгаа. |
|
Түүхий ус шахах насосны систем |
|
Шүүгдээд цэвэрлэгдсэн усыг авах схем |
|
Мембран шүүлтүүрүүдийн харагдах байдаг. Нэг гонзгор дотор нэг шүүлтүүр байх ба урт нь 1.5 м, 180 мм-ийн диаметртэй нэг нүх хэмжээ нь 2.5 мм байх ба нүх хоорондын сүвний хэмжээ нь 0.1 микрометр гэж байгаа. |
|
Түүхий ус шахах насос |
|
Мембраны систем |
|
Цэвэрлэгдэж байгаа усанд ууссан эгэл хэсгүүдийг тоолох схем |
|
Метаватерийн зохион бүтээсэн усыг найдвартай шүүдэг мембран |
|
Бохир ус ба цэвэр уснууд. |
|
Кавай байгалийн ус цэвэрлэх байгууламжийг үзэж дуусаад буух буудалдаа ирээд оройн хүлээн авалт хийлээ. Проф. Фүкүши үг хэлж байна. |
|
Зарим оюутнуудтай хамт. |
Хоёр дахь өдөр - Токио их сургууль
Хоёр дахь өдөр бол лекц сонсох, хэлэлцэх өдөр байлаа. Буудлаасаа өглөө бөөндөө гараад
|
Токио их сургуулийн цамхаг |
|
Усны инженерийн лаборатори, цонхоороо |
|
Ус ба хүрээлэн буй орчны инженерчлэлийн лаборатори, Балбаас ирж суралцаж буй оюутан Паквар (Mr. Pakwan Iswar Nath) лабруугаа орох гэж байна. |
|
Лабын өрөөний байдал, бас л ... бохир шүү дээ. ккк. |
Токио их сургуулийн инженерийн хэсгийн 1-р барилгын 15-р лецкийн өрөөнд энэ өдрийн ажиллагаа эхэллээ. Лецкийг эхлүүлж Проф Чибана үг хэлсэн ба дараа нь боомтын тухай илтэл тавьна.
|
Метаватер компанийн захирал Яасуши Накамура Усны авулгүй байдал эрүүл ахуйд тулгарч буй сорилтууд гэсэн нийтлэг сэдэвийн дор Метаватер компанийн үйл ажиллагаа, дэвшилтэт технологийн талаар илтгэл тавьсан юм. илтгэл нь танилцуулга, усны бизнесийн үүлний тухай, гурван бяцхан гахайны тухай гэсэн хэсгүүдээс тогтож байв. |
|
Метаватер нь жилийн 112 сая долларын ашигтай ажилладаг 2900 гаруй ажилчинтай, олон улсад үйл ажиллагаа явуулдаг том компани байна. голлох бүтээгдэхүүнүүд нь керамик мембран, озон үйлдвэрлэгч, лаг шатаагч, янз бүрийн бизнесийн гараануудыг эхлүүлдэг юм байна. 2015 онд олон улсын усны шагналыг шилдэг бүтээлүүдээрээ хүртсэн том компани юм байна. |
|
Мембран шүүлтүүр нь маш нарийн шүүлтүүрийн төхөөрмж бөгөөд байгалийн ус цэвэрлэхэд ашигладаг. харин озон үйлдвэрлэх систем нь бохир усны өнгө бө үнэрийг арилгадаг юм байна. Усыг дахин ашиглах дээр ихээхэн ажил хийж байгаа бөгөөд ихэнх цэвэрлэгээний бүтээгдэхүүнээ энерги бага зарцуулдаг хүндийн хүчний урсгалаар ажилладаг байхаар зохиодог байна. түүний нэг болон хурдан шүүлтүүрийн схемийг дээр харж байна. |
|
Энд лаг шатаах олон давхрагат системийг харж байна. |
|
Юмсын интернэтийг туршлагын интернэттэй хослуулах шинэ санаачлагыг гаргаад ажиллаж байгаа ба түүнийгээ усны бизнесийн үүлэнд хэрэглэж байгаа юм байна. Энэ нь интернэттэй юмс болон туршлагаас олж авсан мэдээллийг ашиглан цаашдын үнэлэлт шинжилгээг хийж тухайлбал ус хангамжийн системийн найдвартай ажиллагаад хангаж ажиллах юм байна. |
|
Юмсын интернэт болон туршлагын интернэтээр мэдээллийг цуглуулж усны бизнесийн үүлэнд боловсруулж системийн найдвартай үйл ажиллагааг хангах тухай. |
|
интернэттэй юмсын байрлалыг тогтоох нь. IP дугаарлалт. |
|
Усны инженер нь усны менежментийн гол цөм бөгөөд бусад мэргэжилийн ач холбогдолыг усны туслаар харуулсан байдал. эдийн засаг, усны мэргэжил хоёр чухал байр суурь эзэлж байна. |
Тэрээр гурван бяцхан гахайны тухай түүхээр Японы усны дэд бүтцийн систем бат бөх байх албагүй уян хатан хурдан сэргээн засварлагдахуйц байх ёстой гэдгийг хэлсэн юм. Энэ компанийн баримталдаг зарчим нь ус цэвэрлэх шинэ төхөөрөмж нь аль болох энерги бага зарцуулдаг, хэрэглээнд нэвтэрлээ гэхэд хэрэглэгчээс буюу айл өрхийн төлдөг мөнгийг өсгөхгүй аль болох бууруулдаг тийм байх гэнэ.
|
Шриланкаас ирж Токио их сургуульд сурч буй Мохамэд Нихааж (Mr. Mohamed Nihaaj). Лекцийн үеэр англиас японлуу, Японоос англируу шууд синхрон очруулга хийгдэж байсан. Тэр үед л орчуулагч хүний гайхамшигийг мэдэрч суулаа. |
|
Энэ семинарт ConnexMe гэдэг системийг хэрэглэсэн ба үнэхээр хэрэгцээтэй хэрэглүүр байсан юм. |
|
Дараа нь Сантори холдинг компанийн менежменр Кен Сузуки Сантори, байгалиа дага гэсэн илтгэлийг тавив. Сантори нь анх 1899 онд байгуулагдаж тэр цагаас хойш Япон архи Сакайнаас бусад уух зүйлсийг үйлдвэрлэж дэлхийд түгээн борлуулдаг компани юм байна. 1973 онд Хакуши хэмээх үйлдвэрээ байгуулж шинэ санаачлагаар ажиллах болсон байна. Энэ тухай удахгүй өгүүлнэ. |
|
Илтгэгчийн тухай. |
|
Сантори юу юу хийдэг вэ? |
|
Санторигийн үйлдвэрийн философи: Үйлдвэрлэл явуулах замаар байгалийн нөөцийг хамгаалах арвижуулах. Энэ бол санторигийн шинэлэг санаа юм. Үйлдвэрлэлд ихэнхдээ гүний ус хэрэглэх ба энэ гүний усны гол үйлдвэрлэгч нь ой мод байдаг. Үйлдвэрлэсэн бараанаас олсон ашигаараа ой нөхөн сэргээх, сайжруулах арга хэмжээг авч ажилладаг нь үнэхээр гайхалтай санагдлаа. Мөн голын бохирдсон усыг цэвэршүүлэх, ой дахь байгалийн тэнцвэрийг хадгалахад ихээхэн ажил хийдэг байна. |
|
Сантори ихээхэн гэмтэлтэй ой болон сүйдсэн газар олон жилийн төсөл хэрэгжүүлж нөхөн сэргээж тэнцвэрийг нь хадгалахаас гадна бага болон ахлах ангийн хүүхдүүдэд ой хээрийн тухай боловсролыг (mizuiku-水行) тасралтгүй олгодог байна. Япон болон гадаад компани, үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй газруудын нийтлэг хийдэг ажил нь сургуулийн сурагчдийг дараалан авчирч өөрсдийгөө болон хийсэн ажлаа сурталчилж мэдлэг олгодог явдал юм. |
|
Сантори компани газрын дээрх болон доорхи байгалийн нөөцийг цогцоор нь авч үзэж төсөл хөтөлбөрөө хамтын мэдлэгийн сан дээр хэрэгжүүлдэг гэнэ. |
|
Энд салбар бүрийн хүмүүс оролцож судалгаа, төлөвлөгөө, гүйцэтгэл, үнэлгээ, танилцуулга гэсэн үргэлжилсэн дарааллаар ажлыг гүйцэтгэдэг гэнэ. |
|
Төсөл хөтөлбөрийн цикл буюу үргэлжлэл нь судалгаа, төлөвлөгөө, гүйцэтгэл, шалгалт буюу үнэлгээ, хариу үйлдэл буюу олон нийтийн санал зөвлөмж гэсэн 5 зүйлийг дамжин хөгжиж сайжирч байх ёстой юм гэнэ. |
|
ConnexMe системээр оюутнууд асуултаа тавьж хариулт авч байгаа нь. |
Япон ой модны экосистемд тулгараад байгаа бэрхшээл нь буга болон баавгайн тоо толгойн өсөлт гэнэ. Тиймээс буга болон баавгайн тоо толгойг зөвшөөрөгдөх хэмжээнд нь барьж агнах, сэргээж буй талбайг тэдгээрийн хөлөөс хамгаалах гэх мэт ажлуудыг хийдэг гэнэ. Гүний ус, хийг их авсанаас болж газар их суусан үзэгдэл Токио хотын баруун хойт хэсгээр байдаг боловч уулархаг газар бага байдаг гэнэ. Газрын доорхи усыг ашиглахаас өмнө энэ талын судалгаа хийдэг гэнэ. Сантори нь одоогийн байдлаар 20 ширхэг ойн хамгаалалт нөхөн сэргээлтийн төслийг зэрэг гүйцэтгэж байгаа гэнэ.
|
Дараагийн илтгэгч маань токио их сургуулийн дэд проф Икуро Касуга байлаа. Тэрээр Ус цэвэрлэгээ, байгаль ба хотын харилцах зааг болох нь гэсэн сэдвээр лекц өглөө. Токио хот нь Эдогийн үед 1 сая гаруй хүн амьдардаг байсан ба ундны усаа тэр харагдаж байгаа модон сувгаар Тамари голоос шууд авч хэрэглэдэг байсан байна. Тэр үед усны чанар сайн байсан боловч уснаас болж нас барсан хүмүүс их байжээ. Энэ дэд проф-ын судалгааны сонирхол нь ус цэвэрлэгээний процесс дахь дэвшилтэт шүүлтүүрийн системийн биоголгийн идвэхжил, ундны усны микробиом, органик биетүүдийн шинж чанар гэх мэт гэнэ. |
|
Ус цэвэрлэгээний тухай авч үзвэл хотыг усаар хангахад байгалиас усыг олборлож цэвэрлэж хэрэглэх ба буцааж байгальд нийлүүлэхдээ мөн цэвэрлэх ёстой. Японы жишгээр бол 200-300л/хоног/хүн усыг авч хэрэглэж мөн тэр хэмжээний усыг цэвэрлэн байгальд нийлүүлдэг байна. |
|
Токиогийн өмнөх нэр нь Эдо юм гэнэ. Тэр үеийн ус хангамжийн системийг харуулж байна. |
|
Орчин үеийн ус хангамжийн систем 1887 оноос эхлэлтэй гэнэ. Гол зүйлс нь ган хоолой, даралттай шугам, шүүлтүүртэй болсон гэнэ. Ингээд 130 гаруй жилийн хөдөлмөрийн дүнд нийт хүн амын 97 хувь нь цэвэр усаар хангагдсан байна. |
|
Энд хүн амын нас баралт, ундны усны системийн хөгжилд нөлөөлөх нөлөөллийг харуулсан байна. 1945 онд хүн ам хэт үхсэн нь дэлхийн 2-р дайнаас улбаатай. |
|
токиогийн усны нөөцийг авч үзвэл нийт 1405 мм/жил хур тунадас унах ба түүнээс 412 мм нь ууршаад, 359 нь шүүрээд алга болох ба 634 мм урсаж байгаа уснаас 94-ийг нь авч унданд хэрэглэдэг байна. Харин 791 мм/жил усыг өөр сав газрын гадаргын уснаас авдаг ба үлдсэн 84 мм -ийг нь гүний усаар хангадаг гэнэ. Ингээд нийтдээ токио хот 912 мм/жил ус хэрэглэж түүнийгээ цэвэрлэж далайруу голруу цутгадаг байна. Токиогийн цэвэр усны шугамын нийт урт 26774 км, 13 сая хүнийг усаар хангадаг гэнэ. |
|
Ундны усыг цэвэрлэх хамгийн найдвартай арга нь мембран шүүлтүүр гэнэ. Гэхдээ одоогоор хурдан элсэн шүүлтүүр хамгийн их ашиглагддаг гэнэ. |
|
удаан болон хурдан элсэн шүүлтүүрүүд байх ба удаан нь 80 см давхрагатай 3-4м/өдөр гэсэн хурдтай усыг шүүрүүлдэг их талбай эзэлдэг байна. Шинжүкү хотын оронд 1962 оныг хүртэл удаан элсэн шүүлтүүрийн талбай ажилладаг байсан гэнэ. Харин хурдан элсэн шүүлтүүрийн зузаан нь 60 см орчим байх ба 120-150м/хоног шүүрүүлэх хурдтай гэнэ. Ерөнхий системийг эндээс хаж болох байх. |
|
Цэвэр усанд ууссан бохирдол гэдэгт өнгө, аммониум, амт оруулдаг бодис гэх мэт ордог ба эдгээр нь элсэн шүүлтүүрээр шүүгдэх боломжгүй юм байна. |
|
хотын иргэдээс жил бүр ундны усны санал авдаг ба 21 сая хэрэглэгч хотын усны амт үнэрний талаар санаа зовдогоо хэлсэнээр сайжруулах арга хэмжээ авч сайжруулж чадсан байна. |
|
Энд ахисан түвшний цэвэрлэх схемийг харж байна. Гэхдээ эцсийн шүүлтүүр нь хурдан элсэн шүүлтүүр байх нь. |
|
унды усыг 51 үзүүлэлтээр стандарт тогтоож цэвэрлэгээг хийдэг гэнэ. ахисан түвшний цэвэрлэгээний үед биологийн идэвхит организмын тухай мэдээгүй маш олон зүйл байгаа гэнэ. Ерөнхийдөө 390 орчим зүйлийн организмууд голлож цэвэрлэгээнд ордог гэнэ. |
|
Энд цэвэрлэгдэх хэмжээ болон стандарттай харьцуулж харуулсан байна. Тухайлбал усны бактер түүхий усанд 1000 илүү давсан байдаг бол цэвэрлэгдсэний дараа 0 болдог байна. Гэтэл стандартаар зөвшөөрөх хэмжээ нь 100 байх жишээтэй. Усаа маш сайн цэвэрлэж уудаг байна. |
|
Үнэлгээний тухай. |
|
Ингээд ундны усны цэвэрлэгээний тухай дуусаж бохир ус цэвэрлэгээний тухай орж эхэллээ. 1907 оны токиогийн ариутгах татуургын шугам сүлжээний байдал. Бохир усыг цэвэрлэлгүй далайн гүнд аваачиж цутгадаг байсан байна. Энэ үед далайн ус жаахан бохир гэвч загас жараахайны мах сайн байсан гэнэ. |
|
2015 оны байдлаар Токио хотын бохир 4580000м3/өдөр байна. хотын бүх хүн амыг аруйтгах татуургатай холбосон гэж байгаа. Энд бохир усны бохирддлын концентрацийг яаж тооцохыг харуулж байна. |
|
бохир усны аэробик болон анаэробик цэвэрлэгээнүүдийн тухай. Аэробик цэвэрлэгээний үед хүчил төрөгчийг их энергээр өгдөг учир зардал нь энергэндээ их явдаг гэнэ. |
|
Аэробик цэвэрлэгээний үед идэвхит лаг хэрэглэх ба түүний тухай. |
|
Бохир усны цэвэрлэгээний технологи их нарийн юмаа. |
|
1 грамд 3000 гаруй төрлийн бактер байдаг гэнэ үү? |
|
бохир усаа сайн цэвэрлэсэнээс болж усан орчны амьд амьтадын хоол тэцээл багасаж ирсэн гэнэ. Тиймээс томоохон хойг газруудад загасны хомсдол үүсдэг гэнэ. Лагнаас хатуу түлш, метань, гидроген энэ тэр гаргаж ашигладаг гэнэ. |
|
Ингээд Кансэй компанийн захирал Кэнжи Хасегава ариутгах татуургын системийн ашиглалтын сайжруулах нь гэсэн сэдвээр илтгэл тавьлаа. |
|
Япон улсын хувьд авч үзвэл 77.8 хувь нь төвийн бохир ус цэвэрлэх байгууламжид хангагдсан бусад нь септик танка гэх мэт орчны цэвэрлэх байгууламжтай байдаг гэнэ. Токиогийн хувьд 99.5 хувь нь цэвэрлэх байгууламжтай холбогдосн байгаа гэнэ. |
|
Кансэй гэдэг нь сэтгэгч гэсэн утгатайгаар хэрэглэгдэж байгаа гэнэ. Ариутгах татуургын хоолойн систем, цэвэрлэх байгууламжийн найдвартай ажиллагааны талаар бодож сэтгэж бүтээгдэхүүн гаргаж ашиглах нь энэ компанийн зорилго гэнэ. |
|
Японы ариутгах татуургын сүлээний нийт урт аль хэдийнээ сар хүртэлх зайнаас давжээ. |
|
Хоолойн систем дахь засвар үйлчилгээний гол ажлууд. Цэвэрлэх, шалгах, солих, засварлах гэх мэт. |
|
бохир усны шугам дахь гэмтэл, осолууд. |
|
Олон нийтийн арийтгах татуурга гэж юу вэ? Энэ хэсгийг Кансэй хариуцаж ажилладаг байна. |
|
Бохир усны худгуудын таг их үзэсгэлэнтэй. Хэд хэдэн хотуудын бохирын худгын тагны зураг авсан байсан санаадгүй устгасан харамсаж байна аа. Ер нь худгын тагнууд тухайн хотын алдартай зүйлсийг харуулж байдаг. |
|
бохирын хоолой доторхи үзлэгийн зураг, бичлэг. Кансэй нь үзлэг хийдэг янз бүрийн робот зохион бүтээж ашиглаж байгаа юм. Тэдгээрийн заримыг нь дээр дурьдсан үзэсгэлэнгийн зурагнаас харсан байхаа. Ерөнхийдөө 80 см-ээс том хоолойд хүн яваад үзлэг хийчихдэг бол түүнээс доош бол заавал машин, робот хийж үзлэгийг хийдэг байна. үзлэг шалгалт хийдэг роботоос гадна хоолой доторлодог роботууд мөн байдаг. |
|
Дараагийн илтгэгч нь ICHARM -ийн үндэслэгч Проф Куниёоши Такэүчи Япон дахь устай холбоотой аюулын талаар лекц уншссан юм. Фүжи уулын энэ хэсэг бол японы уул ус, хот төлөвлөлтийг харуулсан нэгэн жижиг загвар юм гэж хэллээ. |
|
Энэ график дээр үерээс хамгаалахад оруулж буй хөрөгөний тасралтгүй байдал эдийн засгийн алдагдалтай хэрхэн уялдаж байгааг харуулж байна. Дайны үед хөрөнгө оруулалтыг тасласан ба тэр үед их хэмжээний хохирол үер усны гамшигаас болсон байдаг гэнэ. Тиймээс үер болох ч бай үгүй ч бай урьдчилан үерийн хамгаалалтын асуудлыг хийж байх ёстой гэнэ. |
|
үерийн хамгаалалтын далан нурамтгай байдаг учир 1980 оноос хойш супер далан гэсэн санаачлагыг гаргаж даланг дэнж болгон засаж барилгажуулж эхэлсэн байна. Ингэснээр далан эвдрэх аюулаас айхаа больсон гэнэ. |
|
Хотын хэт суурьшилтй үед үерийн суваг барих боломжгүй учир газар доогуур туннелдэж үерийн сувгийг барих болсон гэнэ. |
|
Энэ шон дээр дээгүүр нь ирж байсан үерийн түвшингүүд, доогуур нь газар суусан байдлыг тэмдэглэж харуулдаг гэнэ. |
Үерээс хамгаалах асуудал бол маш чухал бөгөөд энэ нь амьдрах орчны эрүүл ахуйг давхар хангаж байдаг. Иймд үерийн хамгаалалтанд оруулах хөрөнгө оруулалтыг тогтмол барьж шийдвэр гаргахдаа мэргэн ажиллах ёстойг зөвлөлөө. Энэ лекцийн үеэр хэд хэдэн хамтын ажиллагааны талаар ойлголттой болж авлаа. эдгээр нь
interdisciplinary - хоорондоо харилцан уялдаатай ажиллах
trans-disciplinary - нэгэн цогц болж нэг зорилготой ажиллах
multi-disciplinary - санаануудыг арвижуулж ажиллах
|
Энэ өдрийн лекцүүдийн 3-р хэсэг нь голын менежментийн тухай байлаа. Ингээд хамгийн эхэнд боомтуудын тухай лекц явлаа. Японы усны менежментэд хамгийн чухал хэрэгсэл бол Боомт бөгөөд боомтоос хүртэх ашиг нь боомтоос бий болох сөрөг үзэгдлээс илүү давдаг учир ашигладаг гэнэ. Энэ лекцийг токиогийн их сургуулийн багш Такеёоши Чибана тавьсан юм. Энд боомтын үндсэн хэсгүүдийг харуулж байна. Японд бүх төрлийн боот байдаг гэнэ. Шороон, бетон, аркан, тулгуурт гэх мэт. |
|
Японд өөр өөр зорилгоос хамаарч янз бүрийн ус авах технизүүд байдаг гэнэ. Жишээ нь хагшаас тунгааж ус авах, өндрөөс сонголттойгоор ус авах гэх мэт. |
|
Энд сифон болон шаталсан / шандор маягын хаалттай ус авах барилгыг харуулж байна. |
|
Ус хаях барилгуудын хаалтын тоноглолын тухай. Боомтын ус авах болон гаргах, хаях бүхийл барилга байгууламж нь телеметрийн системээр холбогдож нэгдсэн байдлаар хянагдаж байдаг гэнэ. Нэг сав газарт хэд хээн боомтуудыг зохицуулан ажиллуулах тохиолдол мөн гардаг учир усан сангийн оновчлолын судалгаа их хөгжсөн байна. |
|
Алдарт боомт карри хоол. Японы ихэнх боомтууд нь цогцолбор байдлаар ашиглагддаг юм байна. |
|
Боомтын ус гаргах хаалтыг нээсэн байна. |
|
Усан цогцолборын тухай |
|
Боомт бол Японы нэг аялал жуулчлалын хэсэг учир боомт болгон карттай байх ба картан дээр боомтын тухай товч мэдээллүүд бичээтэй байдаг. |
|
Хэрэв хуурай жилүүд үргэлжилэхээр бол усан сан 10 жилийн турш хуурай горимд найдвартай ажиллахаар тооцогдсон байдаг гэнэ. Энд жишээ усан сангийн түвшний хэлбэлзлийг харуулсан байна. |
|
Усан сангаас өөр өөр байдлаар ус хаях схемүүд. |
|
Усан сангийн түвшний тохируулгын тухай. |
|
Заримдаа усны шинэ хэрэглээ үүсэж боомтод шинэ ус авах барилга болон усан сангийн шинэ ажиллагааны зарчмыг тогтоох явдал гардаг гэнэ. |
|
Японд боомтуудын тухай янз бүрийн ном СД, ДВД их байдаг гэнэ. Тэдгээрээс жишээ болгон дээрх хоёрыг бидэнд үзүүлэв. Номнууд нь мэргэжлийн бус энгийн хүнд зориулан бичигдсэн байдаг гэнэ. Нэг хошин яриа гэвэл нэг залуу найз охинтойгоо аялаж яваад нэг боомт очиж үзсэн гэнэ. Тэр боомтон дээр найз охиныхоо бус боомтын зураг авсаар байгаад таарсан учир хоорондоо маргалдсан гэнэ. |
|
Лекц болж байсан барилгын гурван давхар нь Архитектурын хэсэг. |
|
Лекц болж байгаа өрөө. |
|
Сүүлийн лекц нь Ниппон коэи компани болон Юуката Куботогийн замналын тухай байлаа. |
|
Ниппон Коэи компанийн одоогийн абйдал, олон улсад үйл ажиллагаа явуулдаг, манайд 1992 оны үед нүүрс зөөдөг төмөр зам барих төсөл эхлүүлж байгаад санхүүгийн асуудал шийдэгдээгүй, гэрээн дээр асуудал үүссэн учиир больсон гэж байсан. |
|
Ниппон коэи компанийн зөвлөхийн үйлчилгээний тухай. Ерөнхийдөө сайн төлөвлөгөөг гаргах хэрэгтэй гэнэ. Түүний дараа техник эдийн засгийн үнэлгээг гаргаад боломжтой гэвэл нарийвчилсан төсөл, зураг гаргаад цааш явдаг гэнэ. |
|
Ниппон коэи компани Малайзын усны нөөцийн нэгдсэн менежментийг хийж өгсөн гэнэ. |
|
Ниппон коэи компанийг үндэслэгч Кубота нь 1945 оноос хойш дэлхийн олон орноор аялаж хаана ямар усны ажил хийж болох тухай нарийн судалгаануудыг хийж нутгын олонтой уулзаж явсан байна. Үүнийхээ дараа тэдгээр бүх боломжит газар хүрч ажиллаж төсөл хэрэгжүүлж чадсан байна. |
|
Индонезийн Брантас голын сав газрын төсөл. Ихэнхдээ УЦС, үерээс хамгаалах, ундны усны усан сан зэргийг байрьж байгуулдаг ба одоогоор олон төслийг гүйцэтгэж яваа юм байна. Компанийг үндэслэгч Кубота нь 2013 онд Зууны усны шагнал гэдгийг хүртсэн юм байна. Гэхдээ нас барсаныхаа дараа олон жилийн дараа шүү дээ. |
|
Лецкийн үйл ажиллагаа дуусаж ConnexMe системээр үр дүнгийн талаар санал асуулга явуулж байгаа нь. |
|
Энэ өдрийн үйл ажиллагааг ерөнхийд нь дүгнэж энэ зургийг гаргасан байгаа. Энэ өдрийн төгсгөлд Сантори үйлдвэрлэсэн шар айрагаараа биднийг дайлж үдэшлэг зохиосон байгаа. |
Гуравдахь өдөр - Танилцах аялал
Энэ өдрийн төлөвлөгөө бол их энгийн. Мияагасэ боомтруу буудлаас хөдлөх ба явах замдаа Проф Кожи Икэүчигийн Токио хотын орчим дахь усны аюул гамшгаас урьдчилан сэргийлэх байгууламжуудын тухай тэдгээрийн хяналтын тухай лекц сонсох байлаа. Лекцэнд гарах зарим барилга байгууламжуудыг очиж үзэх төлөвлөгөөтэй. Үерийн болон давалгааны авулаас хамгаалахын тулд боомт болон далайн хана, даланг барьж ашигладаг байна. Хот доторхи үерээс хамгаалахын тулд хурын болон үерийн усны суваг, туунель болон тэлэлтийн усан сангуудыг цогцоор нь нэгдмэл ажиллагаатай төлөвлөсөн байдаг юм байна. Токиогийн хувьд Тони болон Аракави хоёр голын гидрологи болон гидравликийн нөхцөл байдал дээр үндэслэж үерээс хамгаалах арга хэмжээг төлөвлөсөн байдаг байна.
|
Мияагасэ боомтын баруун завжин дээр зогсож байгаа байдал. Боомтын тухай нийтлэлийг эндээс. Боомтны дараа бид үерийн үед ашиглагдах тэлэлтийн усан санг үзэхээр явсан байгаа. |
|
Боомтын усан санлуу ордог шат. |
|
токио хотын хэмжээнд 4800 гаруй байдаг жижиг хэмжээтэй тэлэлтийн усан сангийн төлөөлөл дээр ирлээ. Энэ усан сангийн багтаамж нь 2450 м3 ба гүн нь 3,5 юм байна. |
|
Тэлэлтийн усан сангийн харагдах байдал. |
|
Усны түвшинг хянаж зохицуулах удирдлагын самбар |
|
Манайхан усан санлуу орж үзэж байна. |
|
нийт тэлэлтийн усан сангийн эзлэхүүн нь 308 түмэн м3 гэж байгаа. |
|
Усан сангийн оролтын хэсэг, автомат хаалтаар тоноглогдсон. Энэ оролтын хэсэг нь үерээс хамгаалах сувагтай холбогдож суваг дахь усны түвшинг хянадаг байгаа. |
|
Усан сангийн гаралтын хэсэг. Мөн автомат. |
|
Тэлэлтийн усан санд ус хуримлагдаж байхад газарлуу шүүрүүлж байх шийдлийг судалж байгаа гэнэ. Энэ шүүрүүлийн цооногийн гүн нь 3 м юм байна. |
|
Усан сангийн оролтын хэсэг ойроос. |
|
Гаралтын хэсэг ойроос. |
|
Усан санд орж ирсэн ус шумуул үржихээс өмнө сулардаг гэнэ. |
|
Энэ тэлэлтийн усан санг үзсэний дараа цогцолбор тэлэлтийн сангуудыг очиж үзсэн. |
|
Цогцолбор тэлэлтийн усан сан гэдэг нь үерийн үед усны ачааллыг бууруулж усыг хадгалах усан сангийн үүрэг гүйцэтгэх ба бусад үед тоглоомын талбай, машины зогсоол гэх мэт зорилгоор ашиглагдах тохижуулсан нам дор газрыг хэлдэг байна. |
|
Энэ бол Цуруби голын ойролцоох стадиноы хажуу дахь цогцолбор тэлэлтийн усан сангийн сургалтын байр гэнэ. Энд хүүхэд багачууд ирж үерийн авул болон тэлэлтийн усан сангийн ач холбогдлын тухай мэдэж цагийг чөлөөтэй өнгөрөөх нэг газар нь болдог байна. |
|
хүүхдүүдэд зориулсан усны амьтадын бак. |
|
үерийн хамгаалалт, тэлэлтийн усан сангуудыг харуулсан газрын зураг. |
|
Энд харагдаж байгаа стадионы эргэн тойрондох спортын талбай нь цогцолбор тэлэлтийн усан сангийн үүргийг их үертэй үед гүйцэтгэдэг байна. |
|
хүүхдүүдэд зориулсан тоглоомон загас барих хэсэг. |
|
Цуруми голын сав газрыг харуулсан байна. |
|
үер ба түүний үр дагаварыг тайлбарласан самбарууд. |
|
Үерийн далангийн завралууд. |
|
Хантааз. |
|
Усны тухай номын сан |
|
Сэмигийн амьдралын цикл |
|
Усны амьтадын бакууд. |
|
Манайхан холхисоор л |
|
Энэ цэгнүүд нь энд ирсэн хүмүүс өөрсдийн гэрээ тэмдэглэдэг гэнэ. |
|
цогцолбор бүхий тэлэлтийн усан сан ердийн байдалд. |
|
цогцолбор бүхий тэлэлтийн усан сан үерийн байдалд. |
|
ингээд семинарын үйл ажиллагаа бараг дуусаж оролцогчид үнэмлэхээ гардан авлаа. Энд авч байгаа эмэгтэй бол Балбаас ирсэн Гажу Шрэста байлаа. |
|
Энэ авч байгаа залуу бол Ширланкаас ирсэн Мохамэд Нихааж байлаа. |
|
Энэ залуу бол мөн Балбаас ирсэн Пакван байлаа. |
|
Манайх нэг шинэ төв цэнгэлдэхтэй болмоор байгаа юм даа. наадамд зориулсан. |
|
Фижигээс ирсэн залуу Леонг Чрис. |
|
Хур тунадасны радар төхөөрмж гэсэн. |
|
Радар нь сургалтын байрлуу холбогдох ба сургалтын байрны дээд давхруудад судалгааны өрөөнүүд байдаг гэнэ. Тэндээ дүн шинжилгээ хийдэг бизээ. За ингээд дууслаа. Бүүр доор байгаа бичлэг дээрээс сонирхолтой зүйлс үзээрэй. |
Бөөндөө авхуулсан зурагнууд
WEES-2017
|
Best West Yokohoma hotel, Friendship party |
|
Kawai Prufication plant, Group photo |
|
Tsurumi river, multi-purpose retarding basin, Conferral of certificates |
|
Miyagase Dam, downstream, Group photo |
Slot machines at Harrah's Kansas City casino & hotel | JT Hub
ReplyDeleteHarrah's Kansas 화성 출장마사지 City 여주 출장마사지 is 의왕 출장마사지 the closest casino and hotel to Kansas City. It has a variety 경상남도 출장안마 of slot machines, 양산 출장샵 table games, and slot machines.