Thursday, August 24, 2017

Хотын ногоон байгууламжийн усалгаа /Urban irrigation/

Хотын ногоон байгууламжийн усалгаа,
хөрсний ус, чийгийн тохируулга

Н.Насанбаяр
ШУТИС БAС
nnasan_4@yahoo.com
            Монгол орны эх газрын эрс тэс уур амьсгалд зохицсон олон наст ургамлын ургах тааламжтай нөхцлийн хугацаа нь тавдугаар сарын сүүлчийн арав хоногоос эхлэн ёсдүгээр сарын эхний арав хоног хүртэл үргэлжлэх бөгөөд хуурай гандуу жилд энэ хугацаа нь багасах талтай юм.
Иймд энэ богино хугацаанд ургах ургамал мод бут сөөгийн ургах тааламжтай нөхцөл, чийг үржил шимт хөрс зэргийг ханган өгөх нь нэн түрүүнд хэрэгтэй. Мөн ургамалын ургахад шаардагдах ус чийгийг хангалттай өгөх нь чухал.
Design of urban green space is the most important for urban planning. 
Жил болгоны хавар хот тохижуулах цэцэрлэгжилт компаниас халцарсан газар шороогоо арчилж тордон ургамал, өвс ногоо тарих, олон наст зүлэг ургамал ургуулах зорилгоор хар шороон хөрс бууц бордоо авчирч нэмж хийх боловч энэ нь хур тундас бага ордог, салхи ихтэйгээс болон хуурайшин салхинд хийсч алдагдах мөн түр зуурын хүчтэй аадар бороонд цохигдон урсан одож байгаа учраас энэ ажил жилийн жилд давтагдан хийгдэж байна.

Ус тогтоон барих чадваргүй нэг хоёр өдөр орсон бороо хур тундсанд урсан арилах шим тэжээлт хөрс шороо нь машин зам, ус урсгах суваг шуудууг битүүрүүлж бөглөн зам талбайг эвдлэн сүйтгэж их хохирол учруулсаар байна. Угтаа орсон хур тунадас нь эрүүл хөрс шороондоо шингэн, машин зам, явган хүний зам, барилга байшингийн дээвэр талбайгаас урсан ирэх ус нь эргээд хөрсөндөө шингэн орж, ургамалын ус чийгийг хангавал зохилтой.
Иймд хотын ногоон байгууламжийг ургуулж арчилахад доорхи хоёр асуудал зайлшгүй тавигдаж байна. Үүнд:
1. Ногоон байгууламжийг усалгаа, хөрсний ус чийгийн тохируулга
2. Хөрсийг хүн малын хөлд талхлагдахаас сэргийлэх
Хотын ногоон байгууламжийн усалгааны горимыг тодорхойлох, ургамал ургахад шаардагдах хөрсний ус чийгшлийг тохируулахад хөрсний ус чийгт нөлөөлөх хүчин зүйлсийг авч үзэх нь чухал бөгөөд ингэснээр ургамал ургалтын үед шаардагдах ус, хөрсний чийгийн балансыг бодож ус чийгийн гачиг үед нь тохируулга хийх шаардлагатай байна.
2.3 Хөрсний чийгийн баланс
            Улаанбаатар хотын агаарын дундаж даралт 848 гПа, салхигүй өдрийн тоо 51, Салхины дундаж хурд 4-6м/с, салхины хамгийн их хурд 40м/с байна.
Усны гадаргаас уурших ууршилт нü Улаанбаатар хотод 600-800мм байна.
Улаанбаатар хотод жилд орох хур тундасны хэмжээ 250 - 300мм
Эдгээр хүчин зүйлсээс салхи, агаарын температур, нарны гийгүүлэх хугацаа зэрэг нь тухайн хөрснөөс уурших ууршилтанд нөлөөлөх учраас хөрсний ус чийгийн балансын тооцоо хийхдээ нэгтгэн ууршилтанд зарлага гэж авч үзье.
Байгалийн хур тундас болон ууршилтын балансыг авч үзье.
Хур тундас = Ууршилт + Урсац
Орлогохур тундас = Зарлагаууршилт+урсац
Дулааны улиралд буюу ургамал ургах таатай нөхцөлтэй үеийн хур тундасний хэмжээг Улаанбаатар хотын цаг уурын харуулуудын ажиглалтын материалын олон жилийн дундаж холбогдлыг авч үзье.
Дээрхи өгөгдлүүдээс харахад Улаанбаатарт орох хур тундасны хэмжээ 254.62мм үүнээс дулааны улиралд унах хур тунадасны хэмжээ 242.88мм байна. Гэвч ургамал ургалтын үед орох хур тунадасны дөнгөж 31.25 хувь нь ургамалын ургалтын эхэн үед буюу IV, V, VI саруудад ноогдож байгаа бөгөөд үлдсэн хувь нь ургамалын үр жимс боловсорч гүйцсэн VII, VIII, IX, X саруудад оногдож байна.
Ургамал ургалтын үед унах хур тунадасны хэмжээ 15*100/48=31.25*242.88/100=75.9мм буюу олон жилийн дундаж нь ойролцоогоор 76мм байна.
Газрын гадаргаас уурших ууршилт нь 200-250мм байна. Энд хур бороо багатай үед үүсэх ууршилт мөн төдий хэмжээгээр буурна.
Бороо орсний дараах ууршилтыг усны гадаргаас уурших ууршилт гэж үзвэл усны гадаргаас уурших ууршилт нь Улаанбаатар хотод жилдээ 600-800мм байна. Энэ нь ихэвчлэн дулааны улиралд болно. Иймээс ургамалын үеийн ууршилт нь 100-200мм.
БНбД-д зааснаар төв суурин газрын 1м2 ногоон байгууламжинд хоногт нэг удаад өгөх усалгаа 4-5л/м2 гэсэн норм нормативыг үндэслэн ногоон байгууламжийг сард 4 удаа услана гэвэл 1м2 талбайд 8-10л/м2 ус шаардагдана.
Сард 10л*2 удаа = 20л/м2 буюу 20мм
Усалгааны норм: Нэг удаа услахад 4-5л/м2
Сард долоо хоногт нэг удаа нийт дөрвөн удаа 16-20л/м2
16-20 л/м2 = 0.016-0.02м = 16-20мм
Сард усалгаанд шаардагдах усны хэмжээ 16-20мм
IV, V, VI саруудад шаардагдах усны хэмжээ 64-80мм
Жилийн хур тундасны хэмжээ 254.62
Дулааны үеийн борооны хэмжээ 242.88
IV, V, VI саруудад орох хур тундасны хэмжээ 76мм
Ууршилт 100-200мм
Эндээс ургамал ургалтийн үеийн усны балансыг хийж үзье.
76мм = 100 – 200мм
Ургамал ургалтын үед орох хур тундасны хэмжээ хангалтгүй, орсон хур борооны ихэнх нь шингэлгүй уурших мөн намар оройтож ургамалын үр жимс боловсорч гүйцсэн үед их хэмжээгээр орох учраас хөрс ус чийгээр дутагдаж байна. Иймээс хөрсний ус чийгшлийн тохируулга хийх зайлшгүй шаардлага гарч ирж байна.
Тохируулга хийхэд ургамалд шаардагдах усны хэмжээ илт дутагдаж байгаа бөгөөд түүнийг ногоон байгууламжийн эргэн тойронд байх авто зам болон явган хүний зам дээр унах хур тундасны хэмжээг нэмбэл хүрэлцээтэй болно.
76мм+76мм=100-200мм
152мм=100-200мм
Мөн ногоон байгууламжийн эргэн тойронд байгаа барилга, авто зам, явган хүний зам, цементэн талбай зэргийн талбайг ногоон байгууламжийн талбайнд харьцуулбал ойролцоогоор 2:1 эсвэл 3:1 гэж үзэн багаар нь буюу 1:1 -ээр авбал барилга байшингийн дээвэр, зам гарц зэрэг асфальт цементэн талбайд буух усыг зүлэг ногоон байгууламж руу оруулна гэж тооцвол мөн 76л/м2 ус нэмэгдэж өгнө.
Зам барилгын усны гарцыг тохируулах, суваг хийхээс өмнө тэдгээрт хор хохирол учруулж болох бөглөж эвдлэх эргэн тойрон орчны хөрс шороог урсгахгүй байх арга хэмжээ авах, зам талбайг даган урсах хур тундасны усыг хөрс нь хүлээн авах багтаамшлыг нь нэмэгдүүлэх ус тогтоох хашлага, хөв хийж гидромелиорацийн арга хэмжээ авч хөрс сайжруулах, хөрсний бүрэн чийг багтаамшлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
         Бид ШУТИС-ийн нэгдүгээр байрны хойд болон баруун талын хайсны доторх ба гадна талбайн хөрсний чийгийг зохих хэмжээгээр судалж үзсэн юм.

Энэхүү судалгаанд тулгуурлан хаягдаж байгаа хур борооны ус болон цас мөсийг тэр орчинд нь ашиглан хотын ногоон байгууламжийг хөгжүүлэх санааг дэвшүүлэн тавьсан болно.
Судалгаанд хамрагдсан талбайн хөрсний чийгийг электрон жин болон хатаах шүүгээ ашиглан хэмжсэн ба пропорцийн арга ашиглан чийгийг хувиар тодорхойлсон бөгөөд талбай тус бүрт нь тооцож гаргасан.

Дээрхи графикаас харахад судалгаанд хамрагдсан талбайн хамгийн бага чийгтэй байгаа хөрс нь ШУТИС-н баруун талын хашлагагүй хэсгийн талбайн хөрс (хэмжилт 4), хамгийн их чийгтэй байгаа хөрс нь хойд талын хашлаган доторх хэсгийн талбайн хөрс (хэмжилт 1) байна.
Мөн Сургуулийн гаднах орчны талбайн хөрсний чийгийг харьцуулан үзэхэд  хайстай буюу хур бороог тогтоон цасыг хунгарлуулах хашлагатай хэсгийн  хөрс нь хамгийн их чийгтэй байсан ба тэр орчин нь өвлийн цагт ч ургамалан бүрхэвчтэй байна.  Тус талбайн олон наст ургамалан бүрхэвчийн өвлийн үеийн ерөнхий байдлыг зураг - 7, 8 – д үзүүлэв.
Иймд тухайн талбайг хашиж өвөл нь цасыг хунгарлуулах, зун нь хур борооны ус болон барилга байшингийн дээврийн усыг урсгахгүй тогтоон хөрсөнд нü шингээх нь хөрсний чийгийг нэмэгдүүлж болохыг харуулж байна.
Мөн их хэмжээний мөнгө заран хашлага хайс хийж байснаас усны урсах чиглэлийн эсрэгжилд орох нэг удаагийн хамгийн их хур тундасны хэмжээгээр бодон бут сөөг хөрс шороогоор хаалт даланцар барьж хур тундасыг газарт нь шингээх ингэснээр хүн машины хөлд талхлагдах гачаалаас гарч болно. Хэн бут сөөг явган шороо дайран машинаа эвдлэх, намгархаг ус ихтэй шавар шавхай туулан гутал хувцасаа муухай болгохыг хүсэх вэ?.
Шан даланцарыг замнаас доош 20-30 см доор дэвсэгтэй хийж өгөх нü хүн мал машин явж хөрс ургамал сүйтгэхээс сэргийлж өгнө.
БН ба Дүрэмд  гишгүүр     15 см > байхаар өгөгдсөн байдаг. Бут сөөг 40-50 см, далан хамар нü 20-30 см нийт 60-80 см өндөр хайс хашааны оронд хашлага, ногоон хашиц хийж өгнө. Ингэх нü төмөр хайс хашаа хийх зардлаас бүрэн чөлөөлж өнгө үзэмж нэмэгдэнэ.
3. Товч тайлбар. Монгол орон Хойд мөсөн далай, Уралын зүүн талаас ирэх Сибирийн хүйтэн урсгал, өмнө талаас болон баруун зүгийн цөл газруудын зүгээс ирэх дулаан уур амьсгалын нөлөөгөөр Алтай нуруугаар хагалагдан хуваагдсан хоёр циклоны зөрүү халуун хүйтэн агаарын шилжилтээс шалтгаалан агаарын температурын зөрүү  болон агаарын хуйлрал, салхи ихтэй байдаг.
Агаарын температур өндөр хуурай салхи ихтэй байх тутам  хөрсний чийг түргэн ууршина. Манай орны нөхцөлд хуурай сарууд буюу III, IV, V, VI саруудад чухамхүү ийм нөхцөл бүрэлдэх учир хөрсний чийг маш эрчимтэй ууршиж байдаг.
Манай нийслэлийн хүн ам эрс нэмэгдэж хөгжил дэвшил хурдсаж байгаа өнөөгийн нөхцөлд хотын нутаг дэвсгэрийн хөрс, ус, агаарын байгалийн нөхцөл хэвийн хэмжээнээс хэдэн арав дахин бохирдож хүний амьдрах эрүүл орчин жилээс жилд хомсдон хумигдсаар байна. Мөн түүнчлэн хүн малын хөл, машин тэрэгний дугуйнд талхлагдсан хөрс шороо салхи ихтэй хаврын улиралд улаан тоос босгон, хөрсний шим тэжээлт үе давхаргыг хийсгэн газрын үржил шимгүй гадаргуу, хайрга хад чулуун үе давхрага нь ил гаран хоцорч байна.
Ийм учраас Монгол орны хувьд суурин соёлын нэг үндэс болсон хотын ногоон байгууламж, түүний усалгаа арчилгаа маллагааны норм стандартыг өнөөгийн нөхцөлд тохируулан шинэчлэх асуудал зүй ёсоор тавигдан шинэчлэн боловсруулах цаг нэгэнт ирснийг харуулж байна. Энд хур бороог урсгахгүй хөрсөнд нь шингээн хадгалах, хавар намрын улиралд хөрсний чийгийг нэмэгдүүлэх хөрсний ус тохируулгын арга, өвлийн улиралд орох цасыг хунгарлуулан тогтоон мөсөн бүрхэвч хийн өгч ууршилтаас хамгаалах санааг судалгаанд тулгуурлан дэвшүүлэн тавьж байна.
4. Дүгнэлт.
Хотын ногоон байгууламжийн стандартыг хийхдээ явган хүний замыг машины замаас 15 см дээр, ногоон байгууламж нь машин замаас 15 см доор байрлахаар хийх ба явган хүний зам ногоон байгууламжийн хоорондох түвшний зөрүү 30см байна. Энэ нь бороо орсон үед явган хүний зам дээр тогтохгүй шууд ногоон байгууламжаа услах, машин тэрэг ногоон байгууламж руу орж зогсох боломжийг хааж өгнө. Улаанбаатарт бороо орсон үед явган хүний зам дээр шороон байгууламжаас ус урсан орж ирж тогтон хүмүүс явган хүний замаар бус ногоон байгууламж байх ёстой хэсгээр явж шороон байгууламж болгон халцалж талхалж байна. Мөн машин замаас дээр орших ногоон байгууламж дээр машинаа тавьж шороон байгууламж болгон халцалж талхлаж байна.
Иймээс хот төлөвлөх орон сууцыг барихдаа аль болох усыг тосч авч ногоон байгууламж цэцэрлэг рүү орж усалгаа болох чиглэлээр тооцоо судалгаа стандартыг боловсруулах хэрэгтэй байна. Үүнд:
  • ·         ногоон байгууламжийг хур тунадасны усыг нөөцлөн авч услах боломжтойгоос гадна хотын ногоон байгууламжийг усалгааг хялбар болгох.
  • ·         Зүлэг ногоон байгууламжийн хашаа хайсны оронд хамар хашиц хийж өгч шан байгуулан усаа нөөцлөн усалгаа хийх.
  • ·         Хүн малын хөл машин техникийн дугуйнаас болж газар халцран шороо босохоос сэргийлэх.
  • ·         Мөн хотын гоо үзэмж нэмэгдэн амьдрал соёлын түвшин дээшлэх, утаа тортог багасч ариун цэврийн нөхцөл сайжрахаас гадна янз бүрийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж болох сайн талтай.
  • ·         Ногоон байгууламжийн хайс хашааг бут сөөг ус тогтоох даланцараар орлуулах нь эдийн засгийн өндөр үр ашигтай.
  • ·         Намар VIII, IX-р саруудад ургамалын үр жимс боловсрон гүйцсэн усалгаа шаардлагагүй болсон үед орох их хэмжээний хур бороог хөрсөнд нь шингээн хадгалж хаврын гачиг үед хөрсний чийгийг нэмэгдүүлэн хөрсний ус тохируулгын шинэ технологи боловсруулах.
  • ·         Өвлийн улиралд орох цасыг хунгарлуулан ногоон байгууламжинд тогтоон хавар хайлах үед нь эргүүлэн хөрсөнд нь чийг болохуйцаар хадгалах.
  • ·         Өвөл мөсөн бүрхэвч хийж өгч хаврын гачиг үед уурших ууршилтыг удаашруулан хөрсөнд усыг шингээж чийгшлийг нь нэмэгдүүлэх.

·         Улаанбаатар хотын ногоон байгууламжийг борооны усаар бүрэн усалгаа хийж болох ба ууршилтыг нэмэгдүүлж  уур амüсгалыг чийгшүүлж утааг багасгах сайн талтай байна. 

2 comments:

  1. Сайн байна уу. Улаанбаатар хотод жилд орох хур тундасны хэмжээг хаанаас авсан бэ? Зургаар баталгаажуулж өгөөч

    ReplyDelete
    Replies
    1. Оросын https://rp5.ru сайтнаас авч болно шүү.

      Delete