График процессын нэгжтэй (GPU) танилцсан нь
GPU гэж юу вэ? График процессийн
нэгж (graphical processing unit) нь маш хурдтайгаар график, зургийг боловсруулж, бүтээж дэлгэцрүү гаргах зориулалттай онцгой
электрон хэлхээгээр зохион бүтээгдсэн процессорын нэгж юм. GPU-ийг супер компьютерээс эхлээд ухаалаг гар утасанд
хүртэл ашиглаж байна. Орчин үеийн GPU нь компьютер график/тоглоом болон зургийн боловсруулалтанд мөш өргөн
хүрээгээр, үр дүнтэй ажиллаж байна. Үүнээс гадна бидний зорьж байгаа тооцон
бодох ухаанд маш өргөн ашиглагдаж байгаа параллел тооцооллын хэрэгсэл юм. Одоо
зах зээл дээр байгаа GPU -ийн
ердийн бүтээгдэхүүнүүд нь
- NVIDIA GeForce
- AMD Radeon
- Intel HD Graphics нар юм байна.


