Sunday, November 30, 2025

Усны шинжлэх ухаан ба инженерчлэл - 2025 эрдэм шинжилгээний хурал /Hydroscience and Engineering - 2025 academic conference/

Усны шинжлэх ухаан ба инженерчлэл – 2025 эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.

ШУТИС -ийн БАС-ийн Инженерийн байгууламжийн тэнхим, ЮНЕСКО-гийн Газар доорх усны тогтвортой менежментийн тэнхим, Монголын Усны инженерчлэлийн мэргэжлийн холбоо, Монголын ус-хүрээлэх орчны инженерчлэл судалгааны холбоо хамтран Усны шинжлэх ухаан ба инженерчлэл – 2025 үндэсний эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 11 сарын 7-ны өдөр ШУТИС-ийн 8-р байрны 12 давхарын олон улсын хурлын танхимд амжилттай зохион байгууллаа. Хурлын үйл ажиллагааг Барилга Архитектурын сургууль, Гидросооружение ХХК, Престиж инженеринг ХХК нар ивээн тэтгэж ажиллав. Эрдэм шинжилгээний хурлыг хурлын дарга Б.Аюурзана нээв.

Усны шинжлэх ухаан ба инженерчлэл - 2025 хуралд оролцогсод

Monday, June 30, 2025

42 дахь удаагийн олон улсын гидравликийн сургууль /42nd international school of hydraulics/

 42 дахь удаагийн "Гидравликийн олон улсын сургууль" олон улсын эрдэм шинжилгээний хурал

 

Хуралд оролцогчид
Польш улсын Краков-т зохион байгуулагдсан 42 дахь удаагийн Олон улсын гидравликийн сургууль нэртэй эрдэм шинжилгээний хуралд Монголын усны инженерчлэлийн мэргэжлийн холбооны ерөнхийлөгч, МУ зөвлөх инженер Ш.Ганзоригын хамт, хамтын судалгааны ажлаа танилцуулахаар 2025 оны 5 сарын 20-23 хооронд оролцож, хурлын үеэр тэмдэглэсэн зүйлсээ энэхүү нийтлэлд бичив. 

Tuesday, March 18, 2025

New textbook: Climate Change Adapted Water Management

 “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон усны менежмент” сэдэвт ахисан түвшний сурах бичиг хэвлэгдэн гарлаа.

ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн Усны барилга байгууламжийн магистрын хөтөлбөрийг шинэчлэх, лабораторын чадавхыг сайжруулах, багш нарыг хөгжүүлэх зорилгоор хэрэгжсэн ERASMUS+ Graduates for Climate Change Adapted Water Management – CCWater төслийн хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон усны менжмент” сэдэвт ахисан түвшний сурах бичиг англи хэлээр хэвлэгдэн гарлаа.

Graduate texts in Climate change Adapted Water Management

Уг сурах бичиг нь Барилга Архитектурын сургуулийн ахисан түвшний буюу магистр, докторын хөтөлбөрт заагдах

  • Big Data for integrated Climate Change & Water Management
  • Stormwater management with low impact development and non-conventional water reuse
  • Integrated Water Resource Management under Climate Change

гэсэн гурван хичээлийн агуулгын хүрээнд нэмэлт унших материал байдлаар бэлтгэгдсэн бөгөөд агуулгад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг тооцож усны менежментийн арга хэмжээг төлөвлөх, хотын хурын усны менежментийн бага нөлөөтэй хөгжлийн шийдлүүдийг ашиглах, уламжлалт бус усны хэрэглээг нэмэгдүүлэх, уур амьсгал болон усны менежментийн их өгөгдлийн шинжилгээ, усны нөөцийн нэгдсэн менежментийн арга зүйн талаар сүүлийн үеийн судалгааны үр дүнгүүдэд үндэслэн бичигдсэн юм.

Уг сурах бичгийг CCWater төслийн 11 их сургуулиудын 22 профессор багш нар хамтран бүтээсэн бөгөөд ШУТИС, БАС-иас Инженерийн байгууламжийн салбарын дэд профессор Н.Насанбаяр, Ахлах багш, дэд профессор Б.Аюурзана, Ахлах багш С.Баасансүрэн нар оролцсон. Уг сурах бичгийг ШУТИС, БАС-ийн төслийн баг эмхэтгэн хэвлүүлсэн бөгөөд сурах бичгийг ШУТИС-ийн төв номын сангаас хэвлэмлээр авч ашиглаж болохоос гадна CCWater төслийн сайт болон ШУТИС-ийн төв номын сангийн электрон каталогоос цахимаар ашиглах боломжтой.

Энэхүү сурах бичиг нь ШУТИС, БАС-ийн Инженерийн байгууламжийн салбарын багш нарын Англи хэл дээр боловсруулсан анхны сурах бичиг болж байна. 






Tuesday, January 28, 2025

Усны инженерчлэлийн мэргэжлийн холбоо байгуулагдлаа /Establish the Mongolian Society for Water engineering/

Монголын усны инженерчлэлийн мэргэжлийн холбоо байгуулагдлаа

2025 оны 1 сарын 24-ний өдөр усны тодотголтой инженерүүд "Усны барилга байгууламжийн инженерүүдийн" зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж уг хурлаас усны инженерүүдийн эрх ашиг, усны инженерчлэлийн хөгжлийг дэмжих, усны талаарх төрөөс баримтлах чиглэл, бодлогын хэрэгжилтэд дэмжлэх үзүүлэх зорилгоор

Монголын усны инженерчлэлийн мэргэжлийн холбоо - Mongolian Society for Water Engineering 

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд шинээр байгууллаа. 

Усны инженерчлэлийн их хуралд оролцогчид

Monday, October 14, 2024

Эмгэнэл /Condolence/

 ЭМГЭНЭЛ

ЦАМБЫН БАТДОРЖ

(1953 - 2024)

 

Монгол улсын гавьяат барилгачин, Хүндэт гидротехникч, техникийн ухааны доктор Цамбын Батдорж 2024 оны 10-р сарын 14-ний өдөр зуурдаар таалал төгсөж, үр хүүхэд, төрөл төрөгсөд, Монголын барилгын болон усны салбарт нөхөж барашгүй гарз тохиолоо.