Усжуулалт
“Байгалийн гантай тэмцэх үндсэн арга нь усжуулалт юм шүү. Байгаа бүхнээ түүнд золихоос өөр замгүй нь чухам үнэн юм шүү.”
Гандиуд овогт Ч.Пүрэвдорж
Сүхбаатар аймаг, Бэлчээрийн худаг. Агт усалж буй |
Усжуулалт гэдэг өргөн цар хүрээг хамарсан нийтлэг утгатай үг бөгөөд уг
гаралыг нь хөөж үзвэл “усжих” буюу “устай болох” гэсэн утгатай аж. Орчин үеийн
хот суурин, үйлдвэрийн ус хангамж, бэлчээр усжуулалт, усалгаатай тариалан гэх улс
ардын аж ахуйн асуудлууд усжуулалт нэрийн дор оршино. Монголд орчин үеийн
шинжлэх ухаанч судалгаа бүхий усжуулалтын ажил 1930 оны сүүлчээр эхэлж 1980
оныг хүртэл эрчимтэй хөгжсөн гэж хэлж болмоор. Энэ үеийн усжуулалтын гол
зорилго нь хөдөө аж ахуй, газар тариалан, бэлчээр усжуулалтын асуудал байсан ба
одоо ч энэ асуудал чухал хэвээр байгаа ч төдийлөн сайн хөгжихгүй байна.
Мах ховор хүний нутагт “хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян, монгол
баян” гэж юутай үнэн үг болохыг ухаарч сууна. Монгол хүн оршин байх 3-н том
хэрэгцээ нь энэ болхоор цаашид хадгалж үлдэх нь хүн бүрийн хувьд чухал асуудал.
Монголын өнөөгийн нийгэмд юу чухал вэ хэмээн салбар бүрийн хүнээс асуувал хүн
бүрт л чухал гэсэн тодотголтой түмэн асуудлыг хөндөх ч ардаа ашиг агуулдаг нь
шийдэгддэг болсон нь зах зээлийн нийгмийн ёс гэлтэй.
Энгийнээр бодож үзвэл эрчимтэй суурьшлын нөлөөгөөр 20-30 жилийн дараа
малчин өрхийн тоо эрс буурах ба үүнийг дагаж эдийн засаг амьдралын хөшүүрэг
болдог малын тоо толгой буурах болно. Энэ нь өсөн нэмэгдсэн хэрэглээтэй
сөргөлдөж ямар нэг хэмжээгээр уналт бий болгоно. Нүүдлийн бус орны технологийн
хөгжил нийгэмшилд чиглэдэг бол манай орны технологийн хөгжил хөдөө аж ахуй тэр
дундаа малчидруу чиглэх ёстой юм. Дэлхийн хөгжил нэг чигт явж байгаа өнөө үед
малчидад, тэдгээрийн өдрийн аж амьдралд тус хэрэг болсон ухаалаг гар утасны
хэрэглээний програм хүртэл зохиогдож, ямар л боломжит техникийн дэвшил байна
тэр бүгдийг малчидын зүгт чиглүүлж гэмээн 3-н хэрэглээний нэгийгээ авч үлдэнэ. Хэдэн мянган жил оршин ирсэн мал аж ахуйг
нүүдэлгүйгээр төсөөлөхөд бэрх, нүүдлийг дагаж бэлчээрийн асуудал хөндөгдөнө. Харин
бэлчээрийн чанар усны хүртээмжээс хамаарна.
Дээрх мал аж ахуй ба усжуулалтыг хослуулан нүүдлийн соёл иргэншлийн өгөгдөл
дээр “БНМАУ-ын бэлчээрийн усжуулалт” хэмээх анхны шинжлэх ухааны судалгааны
ажлыг 1960 онд Монголын анхны Шинжлэх ухааны докторуудын нэг болох Ж.Чогдон
туувижээ. Тэрээр өөрийн бүхий л хөдөлмөрөө монгол орны өргөн уудам нутгийн
бэлчээрийн ус хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулж олон үнэтэй бүтээл
туурвисаны нэг нь “Үелсэн шавхалтын нөхцөлд ашиглах том худгын онол” ба энэ онолд засвар хийж оросын нэгэн эрдэмтэн ил
уурхайн шүүрэлтийн усны хэмжээг тодорхойлох томъёоллыг бичиж байжээ. Ж.Чогдон
гуайн бэлчээр усжуулалтын бүтээлийн гол онцлог нь гадаргын ил усны нөөцгүй бүс
нутагт бог болон бод малын улирлын доторхи бэлчээрийн чиглэлд шинжилгээ хийж,
саахалт оршин байх боломжит айлууд болон уг бэлчээрийн чиглэл, малын тоо толгойд
хүртээмжтэй байхаар уст цэгийн байж болох тоо болон байршлыг тодорхойлж зүй
тогтлыг судалж байсанд оршино. Зөвхөн үүгээр зогсохгүй уст цэгийн барилга
байгууламжийн техникийн шийдэлд технологийн шинэчлэл дэвшлийг хийх олон
судалгаа хийсэн нь бүтээл болон үлджээ. Бэлчээр усжуулалт гэдэг дан ганц мал аж
ахуйтай холбоотой асуудал биш зэрлэг ан амьтадтай мөн салшгүй холбогдоно.
Бэлчээр усжуулалтын үндсэн элемент нь уст цэг болон хөв цөөрөм байдаг ба зэрлэг
ан амьтдын хувьд хөв цөөрөм илүү чухал үүрэгтэй. Ж.Чогдон гуайн энэхүү
судалгааны ажлуудын үр дүнд илэрхийлэгдээгүй ч усны менежментийн мөн чанар
оршиж байгаа учир усны сав газрууд бэлчээр усжуулалтын чиглэлийг шинэ түвшинд
авчирна гэдэгт итгэлтэй байна. Орчин үеийн дэвшилтэт судалгаа, шинжилгээний
аргад инженерүүд судлаачид шимтэн суралцаж говийн задгай эсвэл баян бүрдийн ус
чулуулгын ан цав хоорондуур хэрхэн хаанаас гарч ирж байгааг эсвэл байгуулсан
хөвд хур тунадасны усаар хичнээн ус хуримтлагдан хэрхэн ууршиж алга болохыг
тооцон бодох гэх мэт суурь судалгааны үйл ажиллагааны дараа менежментийн
асуудал яригдана.
Одоогын
315 сум суурингийн тоотой хэд нь л инженерийн хийц бүхий ус хангамжийн
системээр хангагдсан байгаагаас үзвэл бидний өмнө хүнээ ч тэр, бэлчээрээ ч тэр
усжуулах асар их ажил хүлээгдэж байна. Тиймээс усны мэргэжилтэй, энэ чиглэлд
ажилладаг хүн бүр усны төлөө байгаа бүхнээ зориулах нь чухал үнэн болж байна.
Усны
ажлын ард ашиг байдаггүй ч харин сайн сайхан бүхэн оршиж байдаг.
Услалтын системийн гидрант |
НҮБ-ийн тусламжаар барьсан бэлчээр усжуулалтын худаг Усны барилгын инженер Б.Аюурзана |
No comments:
Post a Comment