Tuesday, May 24, 2016

Өгүүллийн шүүмжээс суралцсан нь /Learning from revision and comments on your submitted paper/

Өгүүллийн шүүмжээс суралцах нь

Оюутан бүр л их сургуульд бакалавр, магистрт сурч байхдаа эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж түүнийгээ хэвлүүлэхээр илгээдэг. Гэхдээ хэвлэж байгаа эсвэл зохион байгуулж байгаа тал нь өгүүлэлд хэр шаардлага тавьж байгаагаас их юм хамаарна. Зарим тохиолдолд бичлэгийн формат тохирсон байх ёстой гэнэ. Зарим тохиолдолд доторхи агуулгад хяналт тавьна. Заримдаа хяналтгүйгээр шууд ч хэвлэх тохиолдол байна.
Эрдэм шинжилгээний ажил олон талыг хамруулсан аль аль талаас салхи оруулсан байх нь түүний чанарт нөлөөлнө. Тиймдээ ч өөр үзэл бодолтой, өөр өнцгөөс харж болох хүмүүсээр өгүүллээ шалгуулж сайжруулаад эцсийн хувилбараар хэвлэлд өгөх нь зүйн хэрэг. Нөгөө талаас цэвэр судалгааны ажил, янз бүрийн зохиогчийн эрхийн зөрчилгүй, хуулбарлаагүй, шинжлэх ухааны үндэстэй гэдгийг бататгахын тулд өгүүллээ шүүлгэх нь чухал. Иймийн тулд хянан магадлагаа (peer-review) гэдгийг сэтгүүл, эрдэм шинжилгээний ажил хэвлэх байгууллагууд хийдэг бизээ. 

Tuesday, April 26, 2016

Тооцооллын шинжлэх ухаан гэж юу вэ? /Computational science/

Тооцооллын шинжлэх ухаан гэж юу вэ?

Миний бие 2011 оноос эхлэн тооцон бодох ухааныг сонирхон судалж өдгөө тооцон бодох шингэний динамикийн өчүүхэн хэсэг дээр ирээд байна. Анх түшиц ханын тооцоог яагаад програмчилж болохгүй гэж гэсэн санаа төрж интернэтээр гадаад програм хайж үзсэн юм. Маш олныг илрүүлсэн. Мөн гидраликийн маш олон програм байдгыг мэдсэн. Тэндээс л тооцон бодох ухаанд хөтлөгдөн орсон юм даа. Энгийнээр хэлбэл:
Тооцооллын шинжлэх ухаан нь компьютер ашиглан аливаа зүйлсийг тооцон бодох, судлах үйл ажиллагаа юм.
NASA-гийн төсөл: Далайн хуйлралтын загварчлал

Tuesday, April 5, 2016

Термодинамик уруу өнгийсөн нь /Return to Thermodynamics/

Дулааны хөдөлгөөн, дулаан шилжилт

Шингэний динамикт систем дахь дулаан тогтмол байвал системийн дулааны талаар авч үзэхгүй бөгөөд дулааны нөлөөллийг тооцохгүй гэсэн тэр хүлцэлээ изотермал /тогтмол дулаантай/ нөхцөл гэж нэрлэдэг. Изотерм эсвэл изотермал нөхцөлтэй үед системийн дотоод энерги яаж өөрчлөгдөх, дотоод инергиэс динамикт хэрхэн нөлөөлж байгааг судлахгүй.

Хүрээлэх орчны температур тогтмол бус эсвэл даралт машид өөрчлөлттэй тохиолдолд шингэний динамикийг изотермал гэж авч үзэх нь алдас болно. Энэ тохиолдолд биеийн дотоод энергийн өөрчлөлтийг эсвэл дулааны өөрчлөлтийг тооцон бодох шаардлагатай болно. Энэ талаар хамгийн анхний нийтлэл Изотерм бус үл шахагдах шингэний урсгалыг загварчлах - ийг уншиж Латтис Больцманы аргаар хэрхэн тооцож болохыг үзэж болно. 
Дулаан, термодинамик бол усны инженерчлэл (барилгын инженерчлэл) - д тэр бүр орж ирээд байдаггүй физикийн мэдлэг юм. Үүний талаар Монгол инженеринг дээр нилээд сайхан бичсэн байдаг. Мэр сэр мэдээлэл байх боловч тооцон бодох чиглэлд юм байхгүй юм. Харин энэ нийтлэлийг бичихэд өдөөлт болсон нэг нийтлэлд conduction болон convection - ыг маш сайхан дотоод бүтцээс нь тайлбарласан байлаа. 
Аливаа гадаад нэрээрээ анхлан танигдаж мэдэгдэж байгаа юмс үзэгдлийн цаад мөн чанарыг ойлгож байж нэр, нэршил олгох нь маш чухал ажил юм. Энэ нийтлэлд, мөн цаашдын судалгаанд Дулаан шилжих, шингэх, хадгалагдах нь ялгаатай гэсэн нийтлэлд дурьдагдсан нэршлийн цаашид хэрэглэхээр тогтлоо. 

Доод хашицдаа мөстэй халиагуур дээгүүр 10 хэмийн температуртай ус урсан орж ирнэ. Анхны нөхцөлд мөсний зузаан нь 7 см бөгөөд температур нь 0 хэмтэй байна. Ус орж ирсэнээс хойш 6 сек дотор мөс бүрэн хайлж дуусна. Доод эгнээний зураг нь дулаан түгээлтийн явцыг харуулна.

Sunday, March 20, 2016

Ус халиагуурыг ЛБА-аар загварчилах /LBM computation on weirs and spillways/

Ус халиагуур, ус хаях барилгыг ЛБА-аар загварчилах

Ус халиагуур нь ус хэмжих барилга/байгууламж учир төсөл тооцооны нарийвчлалыг өндөр байлгахыг шаарддаг. 
Ус хаях барилга (Ус хаяур) нь үер, их устай үед үндэн барилга байгууламжийн аюулгүй байдлыг сахьдаг учир мөн л нарийвчлал өндөртэй тооцооллыг шаарддаг. 


Эхний зураг: Усны чөлөөт гадаргуу, шингэний эзлэхүүний пракцыг харуулж байна. Удаах зураг: Усны урсгалын дундаж хурдыг харуулж байна. Харин дараах код энэ хоёрыг бөөр бөөрөөр нь нийлүүлж байгаа юм. Доор тайлбарлах болно. 
1
2
C:\ayur\LBM\FreeSurface\dambreak2\sharpweir\6090>ffmpeg -i 0060f.avi -vf "[0:v]pad=iw*2:ih [in0]; movie=0060.avi [in1]; [in0][in1] overlay=740:0 [out]
" out60.avi
ЛБА -аар шингэний чөлөөт гадаргууг ойролцоолох тухай Шингэний чөлөөт гадаргууг ойролцоолох нэртэй нийтлэл бий. Тэндээс та бүхэн үндсэн санаа, томъёолол, алгоримт, бас Фортран кодыг олж авах боломжтой. ЛБА-аар ус халиагуур ба ус хаяурыг загарчилахаас өмнө эдгээр барилга байгууламжийн тухай товч авч үзье.

Tuesday, March 15, 2016

Судалгааны өгүүлэл IEEETran хэлбэрт ЛаТеХ-ээр бичих /Use LaTeX with IEEETran package for research paper/

ЛаТеХ дахь IEEETran багцыг судалгааны өгүүлэл бичихэд ашиглах нь

ЛаТеХийн тухай монгол дээр нилээдгүй эх сурвалжаас олж мэдэж унших боломжтой. Зарим нэг алхамыг дараах өгүүллээс авч болно. ЛаТеХ дээр ажиллаж сурах нь

Гэхдээ нарийн багц, хурлын эмхэтгэлд зориулсан тусгай форматуудыг хэрхэн ашиглах тухай мэдээлэл бараг олдохгүй. Тиймээс хамгийн түгээмэл багц болох IEEETran - ийг хэрхэн ашиглах гол, чухал алхамуудыг дурьдая.
Энэ багц нь Элекстроник болон цахилгааны инженерүүдийн институтаас (IEEE) эрхлэн гаргадаг судалгаа, шинжилгээний хурлуудын эмхэтгэл болон сэтгүүлд хэвлүүлэх өгүүллийг бичих нэгдсэн форматын цогц юм. Энэ багцийг Станаас эсвэл дараах хаягаар татаж авч болно. 

ЛаТеХ суулгаж амжаагүй тооцоолуур дээр ажиллаж байгаа бол интернэт дахь ShareLaTeX хэмээх ЛаТеХийн системийг ашиглаж болно. Энэ системд та бусад хамтрагчидтайгаа файлаа дундаа засалцаад ажиллах боломжтой юм.

ШэйрЛаТеХийн харагдах байдал. Эхний багана нь архивалсан хавтасны задаргаа, ажиллаж байгаа файл, дараагийн хэсэг нь код засварлагч, хамгийн сүүлийн хэсэг нь хөрвүүлэгч болон үр дүнг харах хэсэг байна. 
Багцаа татаад архиваас нь задалсаны дараа IEEEtran-ийг хэрхэн ашиглах вэ гэсэн pdf файл байгаа. Түүнийг эхний удаад сайн унших хэрэгтэй. Тэндээс олдохгүй, ойлгогдохгүй зарим нэг зүйл байж магадгүй. Тэр шаардлагатай бүгдийг энд оруулахыг хичээлээ.