Tuesday, September 9, 2014

Нуурын усны чанар (Water quality in Lake)

Бүлэг 2



Нуурын усны чанарын загварчлал

Жижиг нууранд бохир ус цутгаж байна гэж үзье. Нуурлуу цутгаж байгаа голын усанд бохир бодис агуулагдах бөгөөд тэр нь нуурт орохоос гадна ямар нэг хэмжээгээр нуураас гадагш гарна.
Бохирдлын түвшин нь BOD/л гэсэн нэгжээр илэрхийлэгдэх(milligram biochemical oxygen demand per liter) ба концентраци гэж нэрлэе. Нуурт цутгах болон гадагшлах концентрацад масс хадгалагдах тэгшитгэл (ерөнхийд нь conservation equation байх ба масс, температур хадгалагдах тэгшитгэл гэж байгаа) бичиж болно. Нуурын усанд нар, салхины нөлөөллөөр бохирын концентраци маш сайн холигдсон гэж үзье. Иймд нууран дахь бохир бодисын концентрацыг c гэж тэмдэглье.
Масс хадгалагдах тэгшитгэлийг бичих эхний алхам нь хяналтын эзлэхүүнийг (control volume-гидравликт энэ тухай үздэг) сонгох явдал юм. Мэдээж энэ жишээнд хяналтын эзлэхүүн нь нуур байж таарна. Масс хадгалагдах тэгшитгэлийн ерөнхий хэлбэрийг энгийнээр бичвэл:
Оролт – гаралт = хуримтлал        (2.1)
БХХ-ийн хувьд бид оролт болгож:
1.      Голоос Qici гэсэн оролт буюу орлого орж ирнэ. Энд ci гэдэг нь БХХ-ийн концентраци болно.
2.      Бохирын хувийн зарцуулга L гэж үзье. Үүний нэгж нь mg BOD/s байна.
Гаралт болгож:
1.      Нуураас гарч байгаа бохир бодисын хэмжээ. Нуур сайн холигдсон боловч гаралтан дээр концентраци нь нуурын дундаж концентрацитай тэнцүү байна гэж үзнэ. Тэгэхээр гаралтын хэмжигдэхүүн Q0c болно.
2.      Концентраци мэдээж биологийн үйлчлэлээр буурна; энэ бол масс хадгалагдах тэгшитгэлийн эсрэг хэмжигдэхүүн болно. Нэгж эзлэхүүн дэхь “гарах зарцуулга” нь c/Tr байна. Энд Tr нь задралын хугацааны хэмжээс юм. Хэрэв эзлэхүүн нь V бол нийт задрал нь Vc/Tr байна.
Хуримтлал:
Нууран дахь нийт бохир агууламжийн өөрчлөлтийн хэмжээг илтгэнэ. Эгшин зуурын хэмжээ нь Vc бол өөрчлөлтийн хэмжээ нь d(Vc)/dt болно.
Дээрх хэмжигдэхүүнийг цуглуулан тэгшитгэлийг бичвэл:
  (2.2)
Хэрэв оролт болон гаралтын зарцуулалтууд тэнцүү бол эзлэхүүн тогтмол байна. Иймд тэгшитгэл:
   (2.3)
Дээрх тэгшитгэлийн бодох дараалалд зарим нэг хэмжигдэхүүний утга шаардлагатай.
-        Анхны концентраци
-        Голын зарцуулгын утга
-        Оролтын хэмжээн дахь бохир бодисын концентраци
-        L зарцуулгын хэмжээ
Нөхцөл байдал тэнцвэртэй dc/dt=0 гэж үзвэл 2.3 тэгшитгэл дараах хэлбэртэй болно.
                (2.4)
Энэ бол тэнцвэрт концентрацийн хэмжээ болно. Эндээс тэгшитгэл 2.3 – ийг илүү тохиромжтой байдлаар бичвэл:
                         (2.5)
Энд:
             (2.6)
Хугацааны хэмжээс (Т) –ийн үүргийг тайлбарлавал
-        Голын урсац 0 бол; T=Tr энэ нь биологийн задралын хугацааны хэмжээс юм.
-        Ямарч биологийн задрал байхгүй бол (Tr---0 тэмүүлэх): T=V/Qi байх ба үүнийг угаах хугацаа гэнэ.
Хэрэв анхны нөхцөл c=c0 (2.7) бол аналитик шийд хялбархан олдох болно. (Please check it)
Энэ илэрхийлэл зураг 2.2 – т дүрслэгдсэн байгаа. Ингээд нуурын усны чанарыг хугацааны туршид хэрхэн өөрчлөгдөхийг тооцоолон бодъё. Зарим хэмжигдэхүүний тоон утгыг дараах байдлаар авна.
Q=1.0м3/c
V=6 105м3
Tr=3 өдөр = 3.3 105 сек
Ci=5мг/л
Maruo эдитор дээр фортран хэлээр бичив.





! An Introduction Computational Hydraulics chapter 2
! Water quality in Lake
! pp.6 eq(2.5)
            open(10.file='result.dat')
   
    dt=3600.                   ! [sec] time interval
    nt=500                      ! time step
    Q=1.0                       ! [m3/sec] Qin, Qout
    V=6.e+5                   ! [m3]
    Tr=3.3e+5                ! [sec] = 3.3day
    ci=5.0                       ! [mg/l]=[g/m3]
    ds=100.0                  ! [g/sec] L discharge
    ce=(ds+Q*ci)/(Q+V/Tr)                     ! eq(2.4)
    T=V/(Q+V/Tr)                                  ! eq(2.6)
    write(*,*) ce.T/(24.*3600) !; pause
    c0=10.0                                ![mg/l]
     a=(ce-c0)/T
    c1=c0                                   ! initial concentration
    do n=1,nt                              ! advance of time
    time=n*dt                             ! time
            rh=ce/T-c1/T                ! right hand side of eq.
    c2=rh*dt+c1                         ! temporal integration
    c1=c2                                    ! next time step
    c3=a*time+c0                       !
    write(*,'(3f9.3)') time/T,c1/ce,c3/ce! output
    write(10,'(3f9.3)') time/T,c1/ce,c3/ce! output
    if(time/T.gt.3.0) goto 999
      enddo
      close(10)
      999 stop

      end      


Үр дүн:
command prompt дээр 
Графикаар харуулбал

Номон дээр байсан үр дүнг харвал
2 зургийг харьцуулж харвал үр дүн ижил гарсан бололтой. Тиймээс cross finger !!!!!




No comments:

Post a Comment