Saturday, September 6, 2014

Гидравликийн тооцон бодох арга Фортран хэлний хамт (computational method in hydraulics)

Гидравликийн тооцон бодох арга Фортран хэлний хамт (computational method in hydraulics with Fortran code)


Аливаа юмс үзэгдэл нэг эсвэл нэлээд хэдэн хүчин зүйлээс хамаарч өөрчлөгдөж байдаг. өөрчлөгдөхгүй юмс үзэгдэл ч гэж байна. Цаг хугацаа гэдэг юунаас ч хамааралгүй өөрчлөгдөж байдаг бол байгаль дээрх ихэнх үзэгдэл энэхүү цаг хугацаанаас ихэвчлэн хамааралтай байдаг. Физикийн хувьд хурд гэдэг бол явсан зай болон хугацаанаас хамааралтай байх жишээтэй.
Гидравликт тогтвожсон ба тогтворжоогүй гэсэн урсгал байдгыг бид мэднэ. Тогтворжсон урсгал бол хугацаанаас ямар ч хамааралгүй байх учир ихэнх тохиолдолд шууд бодогдох боломжтой өөрөөр хэлбэл тооцон бодох аргачлал нээх хэрэггүй гэсэн үг. Хэрэв 1 хэмжээст -биш 2 ба 3н хэмжээст орчинд тооцоо хийх бол тооцон бодох аргачлал хэрэглэхээс өөр аргагүй. Тогтворжоогүй хөдөлгөөнтэй урсгал нь хугацааны эгшин бүрд өөрчлөгдөж байх учир ихвэлчэн дифференциал хэлбэрээр томъёологдоно. Дифференциал дотроо бүрэн байхуу тухайн байхуу гэдгээс хамаараад асуудал хүндэрч эхэлнэ. Бүрэн (ordinary differential eq) дифференциал хэлбэртэй бол бодоход тухайн дифференциал (partial differential eq) тэгшитгэлтэй харьцуулахад илүү хялбар.


Японд ирээд дифференциал тэгшитгэл, комплекс тоо, програмчлалын хэл гэх мэттэй үйлээ үзэх нь тодорхой болсон учир мэдэж сурсанаа дор бүр бичиж байх нь тогтоох хамгийн шилдэг арга болоод байна.
 Computational hydraulics гэсэн номноос тооцон бодох аргын тухай товч бөгөөд тодорхой байдлаар жишээлэн үзүүлж байна.
Энэ удаад хэрхэн Фортран хэлний цонх (Fortran command prompt) той ажиллах талаар өгүүлье.

Windows үйлдлийн системд Silver frost, эсвэл Visual Fortran compiler хэмээх програмыг суулгах шаардлагатай. Fortran  өөрөө олон янз учраас үйлдлийн систем бүрт тохирсон хувилбаруудтай. Хэрэв Silver frost суулгасан бол өөрийнх нь Plato эдитор нь ашиглахад хялбар бөгөөд алдаа байвал сануулдаг. Өөр төрлийн эдитор ашиглаж болно. Япончууд ихэвчлэн Maruo гэдэг эдитор ашигладаг юм байна.

Silver frost-http://www.silverfrost.com/11/ftn95/ftn95_fortran_95_for_windows.aspx
Visual Fortran compiler-https://software.intel.com/en-us/forums/intel-visual-fortran-compiler-for-windows
Maruo-http://hide.maruo.co.jp/software/hidemaru.html

Альч эдитор суулгасан байлаа гэсэн fortran хэлээр л програмаа бичих хэрэгтэй. Програмаа бичсэний дараа *****.f гэсэн өргөтгөлтэй хадгална. Дараа нь start цэснээс command prompt гэж хайж FTN95 Command prompt - ийг ажиллуулна. *****.f файлыг хуулсан газрын байрлалыг сайн мэдэж байх шаардлагатай. Жишээ нь миний файл бол ийм замд хадгалагдсан байна.
C:\Users\AYUR\Documents\FTN95 Examples\myExamp
C дискнаас эхлэн дээрх файл хадгалсан фолдорыг олохын тулд cd..\... гэсэн комманд бичнэ.


Тэгээд cd зай аваад фолдорын нэрийг нэг нэгээр нь бичиж нэвтрэх замаар файл хадгалагдаж байгаа хавтаст очно. 


Хавтасанд хүрч очсон бол ifort гээд зай аваад *****.f файлын нэрийг бичнэ. тэгээд enter дарахад compiler хийгдэж exe файл үүснэ. exe файлыг дуудаж enter  дарахад тооцооллын үр дүн харагдах болно. 


хэрхэн ******.f файл үүсгэх болон програм бичих талаар дараа нь оруулна.



No comments:

Post a Comment